181-р сар2018

Чадварлаг хүмүүс юу ч хийхгүй шогшроод суух нь хамгийн харамсалтай

Чадварлаг хүмүүс юу ч хийхгүй шогшроод суух нь хамгийн харамсалтай Мунхаг байна гэдэг дутагдал. Түүнийг анагаах гэж үгүй. /Кант/ Евроазийн зүрх болсон өнөөгийн монгол нутагт Хүннү, Түрэг, Монголын эзэнт гүрний их хаад түүний ард түмэн орчлон ертөнцийг тэр чигт нь багтаасан мөнх тэнгэрээ шүтэн хорвоо дэлхийн амьтай амьгүй бүх зүйлийн нарийн уялдаа тогтолцоог ойлгон хайрлан хамгаалж , эр зоригийн билэгдэл шонхор шувуугаа дээдлэн , тэнгэр заяат чононоос гаралтай хэмээн гал цогтой бардам амьдарч байжээ. Улс үндэстэнүүдийн мандан бадарч уруудан доройтсон түүхэн хувь заяа аль ч цаг үе, нийгэмд цөөхөн тооны удирдагч, эрх баригчдаас хамаардаг болохыг хүн төрөлхтөний түүх гэрчилнэ. Их Монгол улсын хүчирхэг болсон учрыг Мөнх хааны дэргэд олон сар байсан судлаач, элч Рубрук 1253 онд Ромын пап , Францын 9-р Луй Ванд өгсөн дүгнэлтдээ монголчуудын хүчирхэг болсон нууц нь хамгийн шилдэг хүчирхэг авьяастай хүнээр хаанаар сонгосонд байгаа билээ гэжээ. Өнгөрсөн уруудан доройтсон цаг үе нийгэмд оршин тогтнохын тулд Манжийн дагавар улс, Төвдийн Тангад хаант улс, социалист улс, ардчилсан улс болж уламжлалт төрийнхөө сүлд шүтээн, гарал үүслээ үгүйсгэн хүлцэнгүй доройн номлолд үндэсний зан чанараа гээж танигдахгүй болтлоо өөрчлөгдөн дэлхийн түүхийг бүтээгч аугаа үндэстэн маань цагийн аясаар хөвж Манж Чин улсын мөхөл , Октябрийн хувьсгалын ялалт, дэлхийн 2-р дайн , социализмын задрал зэрэг түүхэн үйл явдлуудын тусгал төдий амжилтаар түүхээ бүтээх хэмжээнд оршин тогтнож ирсэн. Монголчууд бид хүн ам цөөтэй тул жижиг буурай улс байх хувь тавилантай мэт амьдрах бус харин ч өөрчлөгдөхөд хялбар давуу талаа ашиглан амьдарсан шиг амьдарч болдогийг өнөөгийн их гүрнүүдийн эдийн засгийн ширүүн өрсөлдөөний үед ухаалаг удирдагчидтай бол эрдэс баялаг байтугай уух ус ч үгүй ядуу буурай, цөөн тооны Сингапурчуудыг богино хугацаанд баян хүчирхэг улс болгон өөрчилж болдогийг харууллаа. Өвөг дээдсийн маань сайхан амьдарч байсан энэ эрдэнэсийн өлгий нутагт яагаад сайхан амьдарч чадахгүй хөдөөгөөс хот руу, хотоос харь руу дүрвэх болов оо. Эрх баригчид маань амьдралд хэрэгждэггүй, нийцдэггүй , болох болохгүй хуулиар далайлган үндсэн үүргээ умартаж, аар саархан зүйлээр ард олноо хууран он жилүүдийг үдэж, улс орноо аюулд оруулаад байна. Олон түмэн доройтлын шалтгаан, шударга ёсыг л эрэлхийлж байна. Монгол улс алт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч нэг хүнд ноогдох алтны уурхайн тоо ,олзворлолтын бодит хэмжээгээрээ бусдыг тэргүүлж ирсэний эцэст алтан дээр суусан гуйлгачид хэмээгдэж гол нууруудаа ширгээн хордож сүйдэж цөлжсөн байгальтай , ядуурч цөхөрсөн ард түмэнтэй үхлийн хотыг бий болгожээ. (Өвлийн улиралд УБ хотын агаараар 6 хоног амьсгалахад амьд явах хоногийн тоо 1 өдрөөр богиносдог болохыг гадны судлаачид тогтоожээ) Тулгарсан бодит аюулд үнэн зөв дүгнэлт хийж, гэмтэнг тогтоож, гэмийг засах явдал хамгийн чухал. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарын санаачлан батлуулсан алтны 68 хувийн татварын гай , Засгийн газрын тэргүүн С.Батболдын Бороогийн алтны ордын балгаар Монгол улсын сан болон банкууд алтгүй болсон.Эрээн хотын алт нөөцлөгчдийг дэмжихэд чиглэсэн алтны зам жилээс жилд өргөжин тэлж энэ сүйрлийн шийдвэрийн эсрэг Анод банкныхан, иргэний хөдөлгөөнүүд, уул уурхайн компаниудтай нийлж тэмцээд зогсоож чадаагүй. Монголын хөрснөөс гарсан тэр их олон тонн алт байх ёстой газраа хэдэн зуун тонноороо байсан бол өнөөгийн өрөвдөлтэй амьдрал илүү гэгээлэг байж улс төрийн хэрүүл,утааны аюул гэх бараан амьдрал тохиолдохгүй байсан бизээ. Энэ алдаа тэрбумаар нь авилгалыг өгч авалцаж байдаг Их Хурлын цөөнгүй гишүүдийн учруулсан хохиролтой харьцуулшгүй их хохирлыг улсад учруулсан. Иргэдийнхээ мэдээллээс хол, энэ талын мэдлэггүйг далимдуулж байр сууриа бэхжүүлж эрх мэдлийн төлөө үхэн хатан тэмцэх нь хаанахын хэний эрх ашгийг илэрхийлж байна вэ. Эд нар хэрэв монголд төрөөгүйсэн бол улсын санд багаар бодоход +100 тн алт байх байлаа. Улсад -4 тэрбум гаруй долларын хохирол учруулсан эдгээр эрхмүүдэд хийсэн ажил дээр нь хариуцлага тооцох үүднээс шалгах нь зүйтэй. Багахан хэмжээний алт хилээр гаргасан гадаад дотоодын иргэдийг хангалттай хатуу шийтгэдэг хуультай манай улс олон түмний амьдралыг доройтуулсан эрх мэдэлтэнүүдийн гэмийг хэлэлцэх цаг болсон. Энэ 3 эрх баригчийн мунхаг санаа, зүтгэлээр хулгайгаар хил гарсан олон тонн алт нь засагдах боломжгүй алдаа болж ядуурал, сүйтгэгдсэн газар нутгийг бидэнд үлдээлээ. 2005 онд жилдээ 25 тонноос дээш өсч байсан алтны тушаалтыг 2010 онд 1,7 тн болтол нь бууруулж ядуурал эдийн засгийн доройтлын үндсийг бий болголоо. Үүнийгээ ухамсарлан эрх мэдлээсээ татгалзвал дээр бус уу. Өгөдэй хаан (...хойд үеийн хөвүүд ач нар минь өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй өөхөнд хучивч нохой тоож идэхгүй юмнууд төрөөд хандгайг харваад огтоныг онох болуузай) хэмээн улс үндэстэнээ авч явах хойч үеийнхэндээ анхааруулж байсанчлан муу ард түмэн гэж үгүй муу мунхаг удирдагчдаасаа салж чадахгүй байгаа улс үндэстэний ирээдүйг ядуурал, зовлон бэрхшээл хүлээж байдаг ажээ. Бид уул уурхайд илүү туршлагажиж мэргэжсэн хүмүүсийн хувьд Оюутолгой,Тавантолгойн баялаг байвч Австрали,Чили шиг далайн гарцгүй, дамжин өнгөрөх транзит тээврийн боломжгүй тул уг төсөл рүү хэдий чинээ хүчтэй орно төдий чинээ хүнд байдалд орох бөгөөд ганцхан Хятад улсаас монголын ирээдүй хамааралтай болно. Нүүрсийг хятадууд богино хугацаанд эрчимтэй нөөцлөхийг хүсч байгаа энэ үед монголын компаниуд гадны цөөн тооны мэргэжилтэний тусламжтайгаар, зөв зүйтэй бодлогоор хэрэгжүүлэх нь хамгийн ухаалаг шийдвэр. Эс тэгвэл алт хөтөлбөрийн гашуун туршлага давтагдаж засагдашгүй түүхэн алдаа болно. Хамгийн чухал баялаг болох газрын ховор элементээр дэлхийн хэрэгцээний 97 хувийг хангаж Америк, Япон, Орос, Герман гэх мэт орнуудын олзворлолт, борлуулалтыг зогсоон өөрөөсөө хамааралтай болгон шахалт үзүүлж чадаж байгаа Хятадын туршлагатай удирдагчидтай Монголын өнөөгийн эрх баригчид харилцаж чадах уу , Уран,газрын ховор элемент, алтыг төрийн бодлогоор стратегийн зорилгоор олзворлож чадах уу ,Газар нутаг , уул ус ,байгаль орчиноо хамгаалан үлдэх чадвартай юу гэх мэт олон асуудал бидний өмнө хариу хүлээж байна. Үүнийг хэлэлцэх гэж “Гал үндэстэн” эвсэл Жанжиныхаа талбай дээр олон түмэнтэйгээ зөвлөлдөж байна. Хэн ч байсан хамаагүй хүрээд ир. Хүрээд ир. Бурханд итгэдэг, галыг шүтдэг буруу номтон хэн бугай ч хүрээд ир. Бидний үүд бол итгэл найдварын үүд билээ. Буруу зүйлийг зуун удаа хийсэн ч гэлээ хүрээд ир. / 13-р зууны монголчуудын урианаас/

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter