171-р сар2017

Бүлэг: Номын өргөө

Монголын 100 Суут хүн (The most influential 100 persons in Mongolian history)

“Монголын100 суут хүн” номын товч танилцуулга.

Бодонгууд Мягмарын Дөш (Хори буриадын Дөш) [Khori Buriyadyin DÖSHI; Bodonguud Döshi] нь могой жил (1977 онд) төрсөн, 2011 онд “Монголын их тобчиан” хэмээх 48.000 (дөчин найман мянган) мөр бүхүй шүлэгтэй түүх (1234 хуудастай), яруу найрагийн томоохон хэмжээний сонгодог бүтээл, 2012 онд “Монголын 100 суут хүн” хэмээх түүх-намтарын ном (950 хуудастай) туурбисан болно. “Монголын 100 суут хүн” (mong; Monggol-un jagun suutu khumun, eng; The most influential 100 persons in Mongolian history) номны агуулга нь; Монгол хэмээх нэрийг дэлхий дахинаа дуурсгасан Чинггис хаган, Өгэдэй хаган, Гүюг хаган, Мөнгхэ хаган, Хубилай хаган, Бату хаган, тэдний эрэлхэг өрлүгүүд, суут үр ач нар, Модун шаньюй, Аттила хаган, Доголон Тэмүр хаган, Бабур хаган, Акбар хаган нарын нэрийг дэлхий дахинаа олон үеийн турш эдүгээ хүртэл амьдарч буй хүн төрөлхитөн мэдэж их тал нутагаас төрж гарсан арад түмэнийг биширч, тайлагдашгүй далдын хүч мэт үзэж, тайлж мэдэхийг хүссээр өдийг хүрсэн билээ. Арад түмэн гэдэгийг алдар нэр, түүх хоёроор үнэлдэг тул Дэлхийн соёл иргэншилийн хөгжил дээр хүчтэй тэсрэлт болон гарч ирсэн баатарлаг арад түмэний аугаа түүхийг монголын олон үрс санаж байдаг юм. АНУ-ын "Нью-Йорк Таймс", "Вашингтон пост" сонинууд Чинггис хаганыг хоёрдугаар мянганы суут хүнээр тодорхойлж тодоруулсан билээ. Монгол хүн бүр нэгэн дуугаар Чинггис хаганыг шүтэн биширэж, өлгийтэй байх цагаас сонсож, хэлд орох үеэсээ л Чинггис хаганы нэрийг дуудаж, ярьж байна. Орчин үеийн даяарчилал хүчтэй явагдаж, монголын үрс дэлхий ертөнцийн олон алдарт хүмүүсийн үйл амьдралаас мэдэрч, мэддэг болсон байгаа боловч Монголын алдар суут хүмүүсийг илүү мэдэрч, бахархаж байна. 2000 гаруй жилийн түүхийн урт хугацаанд Монголын түүхэн дээр Их хагануудаас гадна олон суут өрлүгүүд, багатур эрс, ухаант мэргэд төрж гарсан билээ. Монголчуудын суут их хүмүүсээс шилэн сонгож энэхүү бүтээлийг бичсэн юм. Монголчуудын дотороос дэлхийн суут тооч Н.Коферник, И.Кеплер, И.Ньютон нартай эн зэрэгцэх суут их тоочи Шарайд Минггату /1685-1764/ төрж, мөн өрнө дахины гүн ухаантанууд Гэрэгийн Аристотель, Платон, Германы Гегель нар болон дорно дахины гүн ухаантанууд Нагаржуна, Ариядэва, Асанга, Васубанду, Дигнага, Дармакирти нартай эн зэрэгцэх монголын суут их гүн ухаантан Агваанбалдан цоржи /1797-1864/, Агваанхайдаб, Агваандандар нарын суут мэргэд төрж гарсан юм. Чойжи-Одсэр /1250-1321/, Ойрадын Зая бандида Намхайжамцо /1599-1662/, Халха-ийн Өндөр гэгээн Занабазар /1636-1723/, Ноён хутугту Данзан-Рабжай /1803-1856/, Цахар гэбши Лувсанчүлтэм /1740-1810/, Сүмбэ хамба Иши-балжир /1704-1788/ нарын шажины эрдэмтэн мэргэд, түүнчилэн Боржигин Ванчинбалын Инжаннаши /1837-1892/, Боржигин Даши-доржийн Нацагдоржи /1906-1937/, Цагаан Тэмээтү Рэнчиний Чойном /1936-1937/, Бэгзийн Явуулхулан /1929-1982/, Халимаг-Торгуудын их яруу найрагч Гахан Абага нар Хөхөлтийн Дабаа /1922-2006/, Буриад-Монголын их яруу найрагч Бодонгууд Өлзийтийн Дондог /1936-1972/ нарын монголын их яруу найрагч зохиолчид, мөн Еншөөбүү Б.Ренчин /1905-1977/, Хатагин Ц.Дамдинсүрэн /1908-1986/ эрдэмтэн мэргэдийн тухай энэ номноос унших болно. Сайжин Солийн Данзан /1883-1924/, Догсомын Бодоо /1885-1922/, Хайсу Дамдины Сүхэ багатур /1892-1923/, Дагуур Хорлоогийн Чойбалсан /1885-1952/, Тугтан Юмжаагийн Цэдэнбал /1916-1991/, Хөбдүүд Санжаасүрэнгийн Зориг /1962-1998/ нарын улус төрийн зүтгэлтэнүүд төдийгүй Бэсүдийн Зэбэ ноён /1180-1225/, Жалайрын Мухулай ноён /1169-1223/, Урианхайн Сүбэдэй багатур /1176-1248/, Баарины Баян өрлүг /1236-1295/, Найманы Хөхэ-тэмүр өрлүг /1328-1373/, Хошуудын Галдамаа багатур /1635-1667/, Халха-ийн Хатун багатур Магсуржаб ноён /1878-1927/, Барга-ийн Манглай багатур Дамдинсүрэн /1871-1921/ нарын цэрэгийн өрлүгүүдийн тухай түүхэн үйл явдалын тухай дэлгэрэнгүй унших болно. Тухайн үндэстэний дотороос төрсөн суут хүмүүс болох аугаа их хаганууд, алдарт багатур өрлүгүүд, суут гүн ухаантанууд, их хутугту хубилгаад, их эрдэмтэн мэргэд, их яруу найрагч зохиолчид нь тухайн арад түмэний оюун санааны нэгдэлийг хангаж, тус үндэстэнийг цаашид оршин тогтнох үндэс болж байдаг юм. Монголчуудын дотороос төрж гарсан эдгээр суут 100 хүн болбаас монгол туургатаны оюун санааны нэгдэлийг бүрэн хангаж чадах суут их хүмүүс юм. Б.М.Дөш-ийн туурбисан "Монголын 100 суут хүн" номноос; Монголын 100 суут хүн 1. Чинггис хаган (Chinggis khagan) [1162-1227] /Их Монголын эзэнт улусын Их хаган, Монголын тулгур төрийг үндэслэгч, төрийн аугаа их зүтгэлтэн, суут их өрлөг, Дэлхийн хоёр дахь мянганы суут хүмүүн/ 2. Багатур Модун шанюй (Bagatur Mao-Tun chanyu) [НТӨ 234-НТӨ 174]/ Монголын анхны төрт улус Хүннү гүрэнийг үндэслэгч, Хүннүгийн их шанюй, нүүдэлчидийн төрийн их бодлоготон, цэрэгийн суут их өрлүг/ 3. Таншихуай багатур хаган (Tanshihuai khagan) [133-181], / Сйанби (Сүмбэ) улусыг үндэслэн байгуулагч, суут их өрлүг/ 4. Хубилай хаган (Khubilai Khagan) [1215-1294], / Их Монголын эзэнт улусын Их хаган, Монголын Хөхэ Юан гүрэнийг үндэслэгч, байлдан дагуулагч, цэрэгийн суут зүтгэлтэн / 5. Сүбэдэй багатур (Subedei bagatur) [1176-1248], /Монголын суут өрлүг, цэрэг ба дайн-байлдааны Дэлхийн аугаа зохион байгуулагч/ 6. Өгэдэй хаган (Ögedei khagan) [1186-1241], /Их Монголын эзэнт улусын Их хаган, төр ба цэрэгийн суут зүтгэлтэн, дэлхий дахиныг төвшитгөн тохинуулагч/ 7. Шарайд Минггату (Minggatu Sharaid) [1692-1764], /Суут их тоочи, мянганы аугаа эрдэмтэн, нэрт одон оронч, зурхайч/ 8. Аттила хаган (Attila khagan) [406-453], /Хүн гүрэний их хаган, аугаа байлдан дагуулагч, цэрэгийн суут өрлүг/ 9. Бату хаган (Batu khan) [1205-1255], /Алтан Орду улусыг үндэслэгч, Алтан Орду улусын хаган, суут их өрлүг/ 10. “Доголон” Тэмүр гүр-хаган (Temur gur-khagan; Gur Emir Tamerlane) [1336-1405], /Тэмүрийн хант улусыг үндэслэгч, Аугаа байлдан дагуулагч, цэрэгийн суут их өрлүг/ 11. Шулугун хаган (Shulugun khagan) [366-410], /Их Нирун улусын хаган, цэрэгийн суут өрлүг, төрийн нэрт зүтгэлтэн/ 12. Еншөөбүү Ренчин (Yenshööbüü Renchin) [1905-1977], /Монголын суут их эрдэмтэн, Арадын билиг зүйч, их зохиолч/ 13. Мөнгхэ хаган (Möngke khagan) [1208-1258], /Их Монголын эзэнт улусын Их хаган, байлдан дагуулагч, цэрэгийн суут өрлүг, нэрт тоочи/ 14. Бабур хаган (Babur khan) [1483-1530], /Их Могол Улусыг үндэслэгч хаган, цэрэгийн суут их өрлүг/ 15. Тунгалаг цоржи Агваанбалдан (Agvang-Baldan chorji) [1797-1864], /Суут их гүн ухаантан, суут эрдэмтэн, их зохиолч, яруу найрагч/ 16. Елюй Абаужи хаган (Yelü Abaoji khagan) [872-926], /Монголын Хитан улусыг үндэслэгч, Хитан улусын Их хаган, цэрэгийн суут их өрлөг, төрийн их бодлоготон/ 17. Хүлэгү ил-хаган (Hülegü il-khan) [1217-1265], /Монголын Ил хагант улусыг үндэслэгч, суут их өрлөг/ 18. Бату-Мөнгхэ Даян хаган (Batu-Möngkhe Dayan khagan) [1464-1517], /Монголын Их хаган, төр-цэрэгийн их зүтгэлтэн/ 19. Баян хаган (Bayan khagan) [538-602], /Нирун-Аварын хагант улусыг үндэслэгч, төрийн нэрт зүтгэлтэн, суут өрлөг/ 20. Хабул хаган (Khabul khagan) [1084-1148], /Монгол ханлиг улусыг үндэслэгч хаган, төрийн их зүтгэлтэн, цэрэгийн суут өрлүг/ 21. Хотохочин Эрдэни Багатур Хунгтайжи (Khotogochin Erdeni Bagatur khongtayiji) [1587-1663], /Ойрадын Зүүнгарын хагант улусыг үндэслэгч, чорос аймагийн ноён тайши, “Их цааз” хуулийг зохиогч, төр-цэрэгийн их зүтгэлтэн/ 22. Боржигин Д.Нацагдоржи (Borjigin Natsagdorji) [1906-1937], /Монголын орчин үеийн утга зохиолын үндэсийг тавигч, Их зохиолчи, суут их яруу найрагч/ 23. Елюй Даши гүр-хаган (Yelü Dashi gur-khan) [1087-1143], /Хара Хитан улусыг үндэслэгч, гүр хаган, төр-цэрэгийн их зүтгэлтэн, их өрлүг/ 24. Халха-ийн Ханду-Доржи ноён (Khandu-Dorji noyan of the Khalkha) [1871-1915], /Төр-цэрэгийн нэрт зүтгэлтэн, Монголын тусгаар тоготнол, эрх чөлөөний хувьсгалт хөдөлгөөний Их удирдагч/ 25. Зэбэ ноён (Jebe noyan) [1180-1225], /Монголын суут их өрлүг багатур/ 26. Мандухай сэцэн хатун (Mandukhai sechen khatun) [1449-1510/1526], /Төрийн нэрт зүтгэлтэн, сэцэн билэгт багатур, цэрэгийн их өрлүг, хатан зоригт хатун/ 27. Акбар хаган (Akbar khan) [1542-1605], /Их Могол улусын хаган, суут өрлөг, байлдан дагуулагч, төрийн их зүтгэлтэн/ 28. Номун-гэрэл Чойжи-Одсэр бандида (Nomun-gerel Choyiji-Odser bandida) [1250-1321], /Монголын хэл бичигийн суут эрдэмтэн, яруу найрагч, гүн ухаантан/ 29. Мухулай ноён (Muqulai noyan) [1169-1223], /Өрлүг багатур, төрийн нэрт зүтгэлтэн, цэрэгийн суут өрлүг, цэрэг-байлдааны онолч/ 30. Өндөр гэгээн Занабазар (Öndör gegeen Zanabazar) [1636-1723], /Монголын будда-ийн шашины тэргүүн, шашин-төрийн их зүтгэлтэн, нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, суут уран барималч/ 31. Хатан багатур Магсуржаб ноён (Khatan bagatur Magsurjab noyan of the Khalkha) [1878-1927], /Төр-цэрэгийн нэрт зүтгэлтэн, суут их өрлүг/ 32. Баян өрлүг (Bayan örlüg of the Baarin) [1236-1295], /Монголын суут их өрлүг, нэрт яруу найрагч/ 33. Үлүг бэхи хан (Ulugh Bekhi khan) [1394-1449], /Одон ороны судлалын суут эрдэмтэн, их тооч, төрийн нэрт зүтгэлтэн/ 34. Галдан Бошогту хаган (Galdan boshogtu khagan) [1632/1644-1697], /Зүүнгар улусын хаган, суут их өрлүг, төр ба шажины нэрт зүтгэлтэн/ 35. Хөхэ-Тэмүр өрлүг (Köke-Temür örlüg) [1328-1373], /Монголын суут их өрлүг багатур, цэрэгийн их зүтгэлтэн/ 36. Агваанхайдав (Agvaankhaidüb) [1779-1838], /Будда-ийн шашины гүн ухаантан, суут эрдэмтэн, зохиолч, нэрт соён гэгээрүүлэгч, шашиныг шинэтгэгч/ 37. Түмэдийн Алтан хан (Altan khan of the Tumed Mongols) [1507-1582], /Төрийн их зүтгэлтэн, суут их өрлөг, будда-ийн шашиныг дэлгэрүүлэгч/ 38. Хатагин Дамдинсүрэн (Khatagin Damdinsürüng) [1908-1986], /Суут их эрдэмтэн, зохиолч, яруу найрагч, бичигийн их эрдэмтэн, судлаач/ 39. Гүүши хан Төрү-байху (Güshi khan Törü-Baikhu) [1582-1654], /Монголын Хошуудын хант улусыг үндэслэгч, төр-цэрэгийн их зүтгэлтэн, их өрлүг/ 40. Хотохойдын шадар ноён Чинггүнжаб (Chinggunjab shidar noyan of the Khotokhoids) [1710-1757], /Төрийн зүтгэлтэн, цэрэгийн нэрт өрлүг, тусгаар тогтнолын төлөө цуцашгүй тэмцэгч, хатан зоригт эх оронч баатур/ 41. Тоба Шэгүй хаган (Tuoba Shegüi khagan) [371-409], /Тоба Вэй улусыг үндэслэгч, Тоба улусын хаган, их өрлүг, төрийн их зүтгэлтэн / 42. Сайжин Солийн Данзан (Sayijin Soliyin Danjin) [1883-1924], /Төрийн нэрт зүтгэлтэн, Арадын хубисгалын их удирдагч/ 43. Догсомын Бодоо (Dogsomiin Bodoo) [1885-1922], /Төрийн нэрт зүтгэлтэн, Арадын хубисгалын их удирдагч, зохиолч, яруу найрагч/ 44. Ноён хутугту Данзанрабжай (Noyan khutugtu Danjin-Rabjai) [1803-1856], /Монголын их соён гэгээрүүлэгч, их яруу найрагч, гүн ухаантан, төр, шашин, нийгэм, урлаг, соёлын нэрт зүтгэлтэн/ 45. Хара Хула хан (Khara Khula khan) [1568-1634], /Зүүнгарын хагант улусыг үндэслэгч, төр-цэрэгийн нэрт зүтгэлтэн/ 46. Зая Бандида Намхайжамцо (Zay-a Bandida Namkhai-Jamchu) [1599-1662], /Бичигийн их эрдэмтэн, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, шашин ба төрийн нэрт зүтгэлтэн/ 47. Сүхэ багатур өрлүг (Sukhe Bagatur örlüg) [1892/1893-1923], /Монгол Арадын журамт цэрэгийн их өрлүг, нэрт хувьсгалч, улус төрийн зүтгэлтэн/ 48. Халха-ийн цөхүр Түмэнхэн Цогто хан (Chogtu chökhür noyan of the Khalkha) [1581-1637], /Халха-ийн их багатур, эх оронч, төр-цэрэгийн нэрт зүтгэлтэн, их яруу найрагч/ 49. Хөө өрлүг хан (Khö örlüg khan of the Torguds) [1570-1644], /Халимаг Монголын (Торгууд Ойрад) ханлиг улусыг үндэслэгч, төр-цэрэгийн их зүтгэлтэн, их өрлүг/ 50. Боржигин Инжаннаши (Borjigin Injannashi) [1837-1892], /Их сударч, нэрт түүхч, зохиолч, бичигийн суут эрдэмтэн, уран зураач, гүн ухаантан/ 51. Манглай багатур Дамдинсүрэн (Manglai bagatur Damdinsürüng of the Bargu) [1871-1921], /Суут их өрлөг, тусгаар тогтнолын төлөө цуцашгүй тэмцэгч, төрийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч/ 52. Цахар гэбши Лувсанчүлтэм (Chakhar gebshi Lubsang-chültim) [1740-1810], /Анагаах ухааны суут эрдэмтэн, одон оронч, зурхайч, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, их бичигийн эрдэмтэн лама/ 53. Эсин тайши хаган (Esin taishi khagan) [1407-1455], /Монголын хаган, Ойрадын суут их өрлүг/ 54. Чойбалсан өрлүг (Choibalsang örlüg) [1895-1952], /Төр-цэрэгийн нэрт зүтгэлтэн, их өрлүг, хувьсгалч, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, Их Монголын төлөөхи хөдөлгөөний их зүтгэлтэн/ 55. Сүмбэ хамба Ишбалжир (Sumbe Khambo Ishbaljir) [1704-1788], /Суут эрдэмтэн, одон оронч, зурхайч, гүн ухаантан, нэрт түүхч, зохиолч, анагаах ухааны их эрдэмтэн/ 56. Бэгзийн Явуухулан (Begziin Ibaukhulan) [1929-1982], /Дорно-ийн их яруу найрагч, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн/ 57. Хасан илэ-хаган (Ghazan ile-khagan) [1271-1304], /Илхаадын улусын Ил-хаган, төр-цэрэгийн их зүтгэлтэн, нэрт эрдэмтэн, гүн ухаантан/ 58. Ойрадын Амурсанаа хаган (Amursanaa khagan) [1718-1757], /Ойрадын хаган, Их өрлүг, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч/ 59. Лувсанжамба-ийн Мөрдоржи (Great composer Mördorji Luvsanjamba) [1919-1996], /Монголын суут их хөгжимийн зохиолч/ 60. Эфтал хаган (Hephthal khagan) [400-455], /Цагаан Хүн нарын Эфталит улусыг үндэслэгч, төр-цэрэгийн их зүтгэлтэн/ 61. Тохтамиш хаган (Tokhtamysh khan) [1350-1406], /Алтан орду улусын хаган, төр-цэрэг их зүтгэлтэн, суут өрлүг/ 62. Ногай хан (Nogai khan) [1225-1299], /Монголын суут өрлүг багатур, Алтан Орду улусын төр, цэрэгийн нэрт зүтгэлтэн/ 63. Тугтан Юмжаагийн Цэдэнбал (Tugtan Yumjaagiin Tsedenbal) [1916-1991], /Төрийн их зүтгэлтэн, эв хамт-нийгэм журамын сурталын үеийн удирдагч/ 64. Түмэн засагту хаган (Tümen jasagtu khagan) [1539-1592], /Монголын Их хаган, төр-цэрэгийн нэрт зүтгэлтэн/ 65. Шарайд Цэвээн (Sharaid Tseveng; Tseveng Jamsarano) [1880-1942], /Их эрдэмтэн, нэрт соён гэгээрүүлэгч, төрийн зүтгэлтэн, Монголын тусгаар тогтнол ба эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч, нэрт түүхч, сурган хүмүүжүүлэгч, гүн ухаантан, нармай монголын үзэл санааны их онолч/ 66. Абатай сайн хан (Abatai sain khan) [1534-1586], /Төр-цэрэгийн нэрт зүтгэлтэн, будда-ийн шашиныг дэлгэрүүлэгч/ 67. Цагаан тэмээтү Рэнчиний Чойном (Chagan temegetu Renchinii Choinom) [1936-1979], /Монголын суут их яруу найрагч, нэрт зохиолч, монголын түүх ба соёлыг магтан дуулагч/ 68. Өсө-бэхи хаган (Üzbeg khan) [1282-1341], /Алтан Орду улусын хаган, төр-цэрэгийн их зүтгэлтэн/ 69. Хаши Хэрэй хан (Haci Giray khan) [1410-1466], /Монголын ханлиг Крым Орду улусыг үндэслэгч, Алтан Орду улусын төрийн их зүтгэлтэн/ 70. Лама-ийн гэгээн Лувсанданзанжанцан (Lama gegeen Lubsang-Danjin-Jangchan) [1639-1703], /Суут эрдэмтэн, шашины нэрт зүтгэлтэн, одон оронч, их зурхайч, оточи/ 71. Хөбдүүд Санжаасүрэнгийн Зориг (Khöbdüüd Sanjaasurengiin Zorig) [1962-1998], /Монголын төрийн нэрт зүтгэлтэн, Арадчилсан хөдөлгөөний Их удирдагч/ 72. Гүюг хаган (Güyüg khagan) [1206-1248], /Их Монголын эзэнт улусын Их хаган, төрийн их зүтгэлтэн/ 73. Галдамаа багатур (Galdamaа bagatur) [1635-1667], /Ойрадын төрийн нэрт зүтгэлтэн, суут өрлүг/ 74. Муюунхуй Жологуй шанюй (Muyun-Khui Jologui chanyu) [269-333], /Муюн улусыг сэргээн байгуулагч, Их шанюй, их өрлүг, төрийн их зүтгэлтэн/ 75. Сайн ноён хан Намнансүрэн (Sayin noyan khan Namnansürüng) [1878-1919], /Төрийн их зүтгэлтэн, тусгаар тогтнол ба эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч/ 76. Татар хаган (Tatar khagan) [380-429], /Их Нирун улусын хаган, төрийн нэрт зүтгэлтэн, их өрлүг/ 77. Халха-ийн Зая бандида Лубсанпэринлэй (Zaya Bandida Lubsang-Perinlei) [1642-1715], /Будда-ийн шашины нэрт зүтгэлтэн, гүн ухаантан, их эрдэмтэн, оточи, зохиолч, түүхч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч/ 78. Аюухи хан (Ayuki khan) [1642-1724], /Халимаг Монголын ханлиг Торгууд Ойрад улусын хан, төр-цэрэгийн их зүтгэлтэн, их өрлүг/ 79. Галзууд Агваан-лувсан лхарамба (Galzut Agvang-Lubsang) [1853-1938], /Буриад Монголын шашины их зүтгэлтэн, улус төрийн нэрт зүтгэлтэн, бичигийн их эрдэмтэн, яруу найрагч, соён гэгээрүүлэгч/ 80. Хүчүм хан (Küchüm khan) [1530-1605], /Монголын Шибэрийн хант улусын хан, их өрлүг/ 81. Хэбэх хаган (Kebek khan) [1278-1326], /Цагадайн улусын хаган, төр-цэрэгийн нэрт зүтгэлтэн/ 82. Сорхугтани бэхи хатун (Sorghaghtani beki khatun) [1198-1252], /Монголын тулгар төрийн нэрт зүтгэлтэн, ухаант хатун, соён гэгээрүүлэгч/ 83. “Лүнгриг” Дандар маарамба (Löngrig Dandar maaramba) [1831-1920], /Анагаах ухааны их оточи эрдэмтэн, маарамба, эм зүйч, гүн ухаантан, яруу найрагч, зохиолч/ 84. Хотохойдын Алтан хан Шолой Убаши Хунгтайжи (Altan khan Ubasi khong-tayiji of the Khotokhoid) [1567-1627], /Хотохойдын ханлигийг үндэслэгч, төр-цэрэгийн их зүтгэлтэн/ 85. Алаша лхарамба Агваандандар (Alasha Lkharamba Agvang-Dandar) [1759-1842], /Суут гүн ухаантан, нэрт зохиолч, яруу найрагч, хэл шинжилэлийн их эрдэмтэн/ 86. Мэнгли Хэрэй хан (Mengli Giray khan) [1440-1515], /Монголын ханлиг Крым Орду улусыг үндэслэгч, Алтан Орду улусын төрийн их зүтгэлтэн/ 87. “Марзанг” Шираб (Marzang Shirab) [1869-1939], /Монголын их зураач, орчин үеийн уран зурагийн үндэслэгч/ 88. Ишданзанванжил (Ishe-danjinvangjil) [1854-1907], /Өбөр Монголын Их эрдэмтэн, зохиолч, яруу найрагч, алдарт оточи эмч, соён гэгээрүүлэгч/ 89. Тогтаху-төрү ноён (Togtakhu-törü noyan) [1797-1887], /Төрийн нэрт зүтгэлтэн, Их соён гэгээрүүлэгч, эдийн засагийн шинэтгэгч/ 90. Шихи-Хутуг ноён (Shikhi-Khutug noyan of the Tatar) [1194-1276], /Төрийн их заргачи, хууль цаазын зарчимыг үндэслэгч/ 91. Елюй Чуцай (Yeh-lü Chu-tsai) [1190-1243], /Төрийн нэрт зүтгэлтэн, гүн ухаантан, их эрдэмтэн, яруу найрагч/ 92. Баядын их туульчи Парчин (Choros Parchin of the Bayads) [1855-1926], /Ойрад-Монголын их туульчи, нүүдэлчидийн соёлыг дэлгэрүүлэгч/ 93. Халимагийн их туульчи Элээн Овла (Eleen Ovla of the Kalmyks) [1857-1920], /Халимаг-Торгуудын их туульчи, нүүдэлчидийн соёлыг дэлгэрүүлэгч/ 94. Мухаммэд Шэйбани хан (Muhammad Shaybani khan) [1451-1510], /Өзбэгийн хант улусыг үндэслэгч, Алтан Орду улусын төрийн их зүтгэлтэн, яруу найрагч/ 95. Гахан Абага нар Хөхөлтийн Даваа (Gakhan-Abaga nar Khökhöltyin Davaa) [1922-2006], /Халимаг-Ойрадын их яруу найрагч/ 96. Чорос Гүркин Айдарда (Choros Gürkin Aidarda) [1870-1937], /Ойрадын их зураач, төрийн нэрт зүтгэлтэн, шашины сурталтан, яруу найрагч/ 97. Монгуш Буян-бадараху (Mongush Buyan-Badarakhu) [1892-1932], /Тува Урианхайн төрийн их зүтгэлтэн, нэрт яруу найрагч/ 98. Тугухун хаган (Tugukhun khan) [260-317], /Тугухун улусыг үндэслэн байгуулагч, хаган, их өрлүг, төрийн их зүтгэлтэн/ 99. Өлзэйтү Дондог (Öljeyitü Dondog; Dondok Üljeyitüev) [1936-1972], /Буриад-Монголын их яруу найрагч/ 100. Далай Лама Ёндон-Жамцо (Dalai Lama IV Yondan-Jamtso) [1589-1616], /Будда-ийн шашины тэргүүн, Монгол-Түбэдийн шашины нэрт зүтгэлтэн/ “Монголын 100 суут хүн” ном; 1 дүгээр дэвтэр; 1-510 дахь хуудас (550 хуудас) 1-50 дахь хүн 2 дугаар дэвтэр; 511-950 дахь хуудас (440 хуудас) 51-100 дахь хүн Баатар өвөг дээдэсийн аугаа түүх, монггол үндэстэний үзэл санаа, нүүдэлчидийн гүн ухаан, суут хүмүүсийн тухай “Монгголын зуун суут хүн” (mong; Monggol-un jagun suutu khumun, eng; The most influential 100 persons in Mongolian history) зохиолыг хүргэж байна. Холбоос: http://book.gogo.mn/category.html?n=13 Номын тухай дэлгэрэнгүй мэдээлэлийг дараахи хаяг дээрээс танилцана уу. Facebook.com дахь хаяг; Dushi Bodonguud (эндээс номын мэдээлэл үзнэ үү) Банжиг.нэт дэхь блог хаяг: http://bodonguud-dushi.blog.banjig.net/ www.mongolchuudaa.com Баатар өвөг дээдэсийн аугаа түүх, монггол үндэстэний үзэл санаа, нүүдэлчидийн гүн ухаан, суут хүмүүсийн тухай “Монгголын зуун суут хүн” (mong; Monggol-un jagun suutu khumun, eng; The most influential 100 persons in Mongolian history) зохиолыг хүргэж байна. Монгол хэмээх нэрийг дэлхий дахинаа дуурсгасан Чинггис хаган, Өгэдэй хаган, Гүюг хаган, Мөнгхэ хаган, Хубилай хаган, Бату хаган, тэдний эрэлхэг өрлүгүүд, суут үр ач нар, Модун шаньюй, Аттила хаган, Доголон Тэмүр хаган, Бабур хаган, Акбар хаган нарын нэрийг дэлхий дахинаа олон үеийн турш эдүгээ хүртэл амьдарч буй хүн төрөлхитөн мэдэж их тал нутагаас төрж гарсан арад түмэнийг биширч, тайлагдашгүй далдын хүч мэт үзэж, тайлж мэдэхийг хүссээр өдийг хүрсэн билээ. Арад түмэн гэдэгийг алдар нэр, түүх хоёроор үнэлдэг тул Дэлхийн соёл иргэншилийн хөгжил дээр хүчтэй тэсрэлт болон гарч ирсэн баатарлаг арад түмэний аугаа түүхийг монголын олон үрс санаж байдаг юм. Энэхүү бүтээл дээр, улс гүрэн гэсэн өнцөгөөс бус, нүүдэлчидийн түүхэн дээр тодорч гарсан хүмүүсийг сонгосон юм. Монголын түүхэн дээр Хүннү, Хүн, Сүмбэ, Нирун, Авар, Эргүнэ гүнгийн Монголчууд, Хитан, Хара Хитан, Хамаг Монгол, Их Монгол, Алтан Орду улус, Хөхэ Юан улус, Ил Хагант улус, Цагаадайн улус, Нэгдүсүн Монгол (Ар Юан), Ойрад, Халха Монгол, Хошууд, Түмэд, Халха, Цахар, Харачин, Хорчин, Жаруд, Ордос, Барга-Буриад, Хотохойд зэрэг аймагийн бие даасан ханлигууд, Зүүнгарын хант улус, Манжу Чинг гүрэний эзэрхийлэл дэхь Монгол улус, өөртөө засан тогтносон Монгол Улус, Бүгд Найрамдах Монгол Арад Улус, Монгол Улусын үеийн түүхэн дэхь тодорч их хүмүүсээс суут 100 монгол хүмүүний намтар цадигийг нэгтгэж дэлгэрэнгүй бичсэн юм. Энэхүү 100 монгол хүн бол Монголын түүх, дэлхийн түүх болон шинжилэх ухаанд гарсан аугаа өөрчилөлтийг авчирч чадсан хүмүүс бүлгээ. Монголын суут 100 хүнийг сонгохдоо бүх монгол угсаатаныг бүхэлд нь хамаруулж бүс нутаг ба газар нутагийн байршилыг ч давхар бодолцож оруулсан болно. Тус номын дотор монгол овогтоны дотороос төрж гарсан 100 суут хүний намтар, үйл хэрэг, үзэл санааг дэлгэрэнгүй үгүүлсэн болно. Тэдгээр 100 хүний талаар дорхи байдалаар бичсэн болно. Үүнд; 1. Уг гарбали (тухайн хүний аль аймагийн аль овогийн гаралтай, түүний угийн бичигийн талаар тодорхой бичсэн) 2. Тухайн хүний бага нас ба идэр нас 3. Тухайн хүний үйл хэрэг, үзэл санаа (улус төрийн үйл хэрэг, цэрэгийн үйл хэрэг, гүн ухааны үзэл санаа, төрийн үзэл санаа) 4. Тухайн хүн нас эцэслэсэн нь 5. Тухайн хүний үр хөбэгүд, гэр бүл Хүн тус бүр дээр эдгээр дэс дараалалаар намтар түүхийг бичиж, түүний суу алдарын тухай тодорхой үгүүлсэн болно. Тус ном нь 10-ийн фонтоор 950 хуудас болж байгаа бөгөөд 11-ийн фонтоор 1000 хуудас болж байна. Нэг хүний түүх намтар нь 4-16 хуудастай, дундажаар 8 хуудас болж байгаа юм. Тус ном орчин үеийн монгол хэлээр бичигдсэн болно. (Монгол бичиг/сонгодог хэлээр галиглаж бичээгүй) Монголын суут хүмүүс нь - Төрийн зүтгэлтэнүүд /хаган, хан, шанюй, төрийн тэргүүн, ерөнхий сайд/ - Цэрэгийн зүтгэлтэнүүд /өрлүг, багатур/ - Шашины зүтгэлтэнүүд /гэгээн, хутугту, хубилгаад, бандида/ - Эрдэмтэд /гүн ухаантан, угсаатан зүйч, түүхч гм./ - Зохиолчид /зохиолч, бичигийн эрдэмтэн, яруу найрагч гм/ - Зураачид - Хөгжимийн зохиолчид /хөгжимийн зохиолч, туульч/ гэсэн ерөнхий байдалаар ангилж бичсэн юм. Монголын суут хүмүүсийн талаар бичсэн ийм бүтээл одоогоор байхгүй бөгөөд нэрт хүмүүсийн намтарын ойллого, нэрт өрлүг жанжинууд, төрийн түшээд зэрэгээр бичсэн түүхэн намтарын олон зохиол байдаг. “Монголын 100 суут хүн” –д сонгогдож орсон хүмүүс бол; - Монгол овогтоны дотороос улс гүрэн үндэслэгч, ханлиг улус үндэслэгч хаган, хан, шанюй нар, - Цэрэгийн томоохон аян дайныг удирдаж дэлхий дахин ба бүс нутагийн хэмжээнд алдар нэрээ мөнхөлсөн, арад түмэний дотор түүний талаар олон янзын домог яригдсаар өдий хүрсэн багатур, өрлүгүүд, - Монгол улусыг удирдаж эдийн засаг, соёл уламжилал, ахуй байдалын талаар ахиц дэвшил гаргасан төрийн зүтгэлтэнүүд - Будда-ийн гүн ухаан, ялангуяа Нагаржунайн төв үзэлээр дэлхий дахинд алдаршсан монгол гүн ухаантанууд, - Гүн ухаан, угсаатан зүй, түүх зэрэг шинжилэх ухааны төрөлөөр их амжилт гаргасан эрдэмтэд, - Үргэлжилсэн үгийн зохиол, яруу найрагийн төрөлөөр онцгой авьяас билигээр зохиол бүтээлээ туурбиж арад түмэний дотор алдар нь мөнхөрч үлдсэн зохиолчид, яруу найрагчид. - Монгол зурагийн ухааныг хөгжүүлж, алдар нэрээ мөнхөлсөн нэрт зураачид, уран барималчид. - Орчин үеийн хөгжимийн зохиолыг үндэслэгч хөгжимийн их зохиолчид, монгол арадын туульсийн зохиолыг хөгжүүлж эртний туульсыг өблүүлэхэд их амжилт гаргасан туульчид Өндөр шалгуураар эдгээр 100 хүнийг сонгож энэхүү бүтээлийг туурбисан болно. Монголын тусгаар тогтнол, хэл соёл, түүхийн төлөө энэ нас амьдралаа зориулсан үе үеийн шилдэгийн шилдэг хаан, өрлүг баатар, эрдэмтэн мэргэдийн тухай ном болно. Монгол хүний дайчин зориг, оюун ухаан өндөр бөгөөд монгол хүн бүр өвөрмөц намтар түүхээ зуран үлдээж тухайн цаг үедээ амьдарч Монгол нутагаа хамгаалж, эх түүхээ бүтээлцэсээр ирсэн юм. Энэхүү номон дээр монголчуудын түүхийг бүтээгчид, нүүдэлчин арад түмэний оюун санааг бүтээгчидийн тухай үгүүлэх болно. Монголчуудын алдар суут өвөг дээдэсийн минь нутагаа хамгаалж, дэлхийн соёл, улус төр, цэрэг, шинжилэх ухааны түүхэн дээр тодорч гарсан эртний өвөг дээдэсийг минь суу алдар мөнх орших болтугай.

Дараахи хаяг дээрээс дэлгэрэнгүй мэдээлэл үзнэ үү Facebook;

Dushi Bodonguud http://bodonguud-dushi.blog.banjig.net/ www.mongolchuudaa.com

  • Бичсэн dush
  • Үзсэн: 8866

Бүлэг: Номын өргөө

Шинэ ном: МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ЭЗЭН ХААН VIII БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ

Цахим Өртөөгөөр сүүлийн жил гаран өөрийн бүтээлээсээ толилуулж олны мэдлэг оюуныг мялааж буй түүхийн ухааны доктор О.Батсайхан анд маань саяхан МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ЭЗЭН ХААН VIII БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ  нэртэй шинэ номоо гаргасантай нь холбогдуулан хоромхон хөөрснөө  Номын танилцуулгынх нь хамт та бүхэнд толилуулая



Ta Монголын түүхийн аль үеээр  хэдэн жил судалгаа хийж байна даа

Би 1985 оноос хойш ХХ зууны Монголын түүхийн асуудлаар, тодруулбал, ХХ зууны эхэн үе, Монголын тусгаар тогтнолын асуудлыг илүү сонирхон судалгаа хийж байгаа. 

Энэ ном таны хэд дэх ном бэ? Уншигчдад хүргэх Номын гол санаа нь юу байв

Би “Монголын тусгаар тогтнол ба Хятад, Орос, Монгол гурван улсын Хиагтын гэрээ” гэсэн сэдвээр 2002 онд түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан юмаа, эл сэдвийг судалж байх явцад, 1990 ээд оны дунд үеэс эхлэн Богд хааны тухай материал цуглуулж эхэлсэн, за тэгээд явсаар энэ жил ном хэвлэгдэн гарлаа. Богд хаан бол монголчууд төдийгүй монгол овогтон, бурханы шашинтаны азийн олон хүмүүсийн шүтээн нь байсан төдийгүй Монгол  Улсын эзэн хаанаар гурван залагдсан эгэлгүй төрийн тэргүүн байсан билээ. Гэтэл бид ийм шүтээнээ гутаан доромжилж, түүхнээсээ арчих нь холгүй болгожээ. Иймээс Монголын түүхэнд, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд эл хүний оруулсан хувь нэмрийг Монгол, Орос, Япон зэрэг орны архивын эх сурвалжид түшиглэн аль болох бодитойгоор тодруулахыг хичээсэн болно.

Бичсэн номоо хэвлүүлэх санхүүгийн эх үүсвэр олох томоохон асуудал байдаг.  Энэ удаа хэрхэн шийдэв дээ

Мэдээжийн хэрэг энэ бол түүх судлаач бидэнд, магадгүй Монголын шинжлэх ухааныханд хамгийн хэцүү асуудлын нэг байхаа. Өнөө цагийн байдлыг харвал, судалгааны зохиолыг хэвлүүлэхэд тусалж дэмждэг хүмүүсийн тоо цөөн, мөн судалгааны зохиолыг уншдаг хүмүүс бага байна. Миний зохиолуудын нилээдийг гадаадын судлаачид монголч эрдэмтэд түлхүү авдаг юмаа. Энэ удаад оюутан цагийн анд минь хэдэн хувийг нь даасан, бусдыг нь зээлээр хэвлүүлсэн байгаа. Мэдээжийн хэрэг надад итгээд удаа дараа зээлээр хэвлэж өгдөг Адмон компаний захирал Р.Энхбатдаа онцгой талархаж байгаа.

Хөөрөлдсөн : Д.Цэрэнбат

 


 

НОМЫН ТУХАЙ

Нэр: МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ЭЗЭН ХААН VIII БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ
 
Зохиогч: Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан (ШУА-ийн Олон Улс судлалын хүрээлэн) Ном 408 хуудастай, хэмжээ В5
 
Энэхүү судалгааны зохиолд Монгол, Орос, Япон зэрэг улсуудын архивын эх сурвалжууд хийгээд 1911 оны үндэсний хувьсгалын үйл хэрэгт оролцогчид, уг үйл явдлыг нүдээр үзсэн гадаад, дотоодын хүмүүсийн бичиж үлдээсэн материалууд, тухайлбал, Магсар хурц, манжич Л.Дэндэв, Г.Навааннамжил нарын зэрэг хүмүүсийн дурсамж, яриа, мэдээнд түшиглэн Монгол улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэлд оруулсан хувь нэмрийг тодруулахыг хичээсэн болно.
1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Монголчууд Манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтносноо дэлхий дахинд албан ёсоор зарлаж, Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ.
 
Эл түүхэн үйл явдлыг санаачлан, оройлон зохион байгуулсан, удирдагч нь болох VIII Богд Жавзандамба хутагтыг эдүгээ Монголчууд бараг мартах шахжээ. Түүний тухай социализмын үед феодал, сохор энэ тэр гээд бүхий л талаар нь муучлан доромжилж байв. Бүр түүнийг амьсгалаа хураан хураатал монголын тусгаар тогтнолын дайсан байсан хэмээн бичихэд хүрч байлаа. Эзэн хаанаа ингэж гутаасан улс орон, үндэстэн биднээс өөр олон бус болов уу хэмээн санамой.
 
Монголчууд Богдын удирдлагаар дөнгөж тусгаар тогтнолоо олоод байсаны дараахан Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.Ф.Люба бичихдээ: “Монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан, энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй Хутагт мөн” гэж тэмдэглэсэн нь чухам үнэнийг илэрхийлсэн ажээ.
Богд хаан бол монголчуудын шашны тэргүүн, 1911 оноос төр, шашныг хослон барьсан эгэлгүй нэгэн удирдагч, үндэсний хувьсгалын эцэг байсаныг мартаж яахин болно.

Эл номонд Богд хаан, эх дагина Дондогдулам болон энэ үеийн Монголын үндэсний эх орончдын тухай, Далай лам ба Богд гэгээн, Манж амбан Сандоо ба Богд, Богдын хувийн болон улс төрийн амьдрал, түүний дэлхийг бишрүүлсэн үнэт эрдэнэсийн сан зэрэг онц сонирхолтой зүйлсийн талаар өгүүлэх ба тэдний зураг, холбогдох баримтуудын оригиналаас авсан хуулбар орсон болно.
 
Хэрэв та Монголтой ямар нэгэн шижимээр холбоотой бол Монголын түүхийн дайрч гутаасан, тойрч зугтаасан эл хуудсуудыг заавал уншаарай.  Та энэ номноос: 

  • Богд хаан бол Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн удирдагч нь байсан,
  • Далай лам ба Богд гэгээний харилцаа,
  • Монгол цустай Манж амбан Сандоо ба Түвд цустай Богд Жавзандамба хутагт нарын харилцаа,
  • Хүрээнд сууж байсан Оросын консул ба Богд гэгээн нарын харилцааны талаар цоо шинэ мэдээ, мэдээлэл олж авахаас гадна найман Богдоос ганцаараа гавьж цол хамгаалсан VIII Богд монголчуудын шүтээн, Монгол Улсын эзэн хаан болж чадсаныг мэдэж авах болно.

Зохиогчтой харилцах  имайл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 3723

Бүлэг: Номын өргөө

“Эргэх хорвоогийн жам” гурвал роман хэвлэгдэн гарлаа

Б.Жавхлан, Португал,  2007 оны 6-р сар
 
Зохиолч Жигжидийн Бямбын “Эргэх хорвоогийн жам” цуврал роман болох “Хорвоогийн өнгө”, “Энэрэлгүй хорвоо”, “Үнэний хорвоо” романыг Сэлэнгэпресс компани дахин хэвлэн уншигч түмний гарт энэ хавар хүргэжээ.
 
1971, 1980, 1984 онд хэвлэгдэн гарсан эдгээр номууд, тухайн үедээ номын дэлгүүрт очингуутаа урт дараалал үүсгэн дуусч, уншигчдын талархлыг хүлээж байсан юм. Хэдийгээр уншигчдын унших дуртай номуудын тоонд баттай орсон байсан боловч, социализм, коммунизм байгуулж буй тухайн нийгмийн үзэл бодолтой таарахгүй зохиол бичсэн гэж Ж.Бямба хүчтэй шүүмжлэлд өртөж байсан аж.
 
“Хорвоогийн өнгө” романыг хэвлэгдэн гарсны дараа утга зохиол шүүмжлэгч Ц.Хасбаатар “Хорвоогийн өнгийг хэтэрхий хар бараан болгожээ” гэж шүүмжилж энэ шүүмжлэлийг нь манай нэртэй зохиолч С.Удвал өмгөөлж байсан бол Б.Ринчэн, Ц.Дамдинсүрэн нар шүүмжлэлийг няцааж, Ж.Бямбын роман монголын орчин үеийн уран зохиолд өөрийн байраа эзлэх чансаатай зохиол болсныг нь үнэлж байжээ.
 
 “Монгол ардын хувьсгалын дөчин жилийн ойд зориулж БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс зарласан том хэмжээний уран зохиолын уралдаанд Талын цэцэг” туужаараа хоёрдугаар байр эзэлж Монголын утга зохиолд дуутайхан орж ирсэн зохиолч Ж.Бямбын бичсэн роман болгон нь уншигчдын талархал хүлээж байсан гэхэд илүүдэхгүй. 
 
“Энэрэлгүй хорвоо”, “Үнэний хорвоо” романууд ч хэвлэгдсэний дараа шүүмжлэгч нарын үзгийг хурцалж, тэднийг энхрий хайрт намдаа үнэнчээ илтгэхийн гэрч болж байсан. Харин тухайн нийгмийн эрээн бараан, үнэн зөвийг илчилж байснаараа Ж.Бямба өөрийн үзэл санааны хувьд ихэнх зохиолчдын өмнө алхалж байсныг Ч.Дагвадорж тэмдэглэсэн байдаг. 
 
Д.Цэдэв , зохиогчийн “Эргэх хорвоогийн жам”-ыг байгалийн хорвоо, нийгмийн хорвоо, оюун сэтгэлгээний хорвоо гэж үзээд зангидан хүний хорвоо гэж нэрлэж болно гэжээ. Тэрээр цааш нь өгүүлэхдээ, хүний хорвоогийн эхлэл хаана, төгсгөл хаана, тасалдал хаана, үргэлжлэл хаана байна вэ? Үүнийг хүн төрөлхтөний хувьд, нэгэн үндэстэн угсаатны хувьд, нэгэн овог отгийн хийгээд хувь хүний хувьд хамааруулан ярьж болох. Үүний сүүлчийн нэгэнд хамааруулсан сэдвийг зохиолч Ж.Бямба сонгож, хүний мөн чанар болсон ёс суртахууны асуудлыг өргөн цар хүрээтэй дэвшүүлэн тавьж” зохиолдоо өөрийн баатруудын дүрээр тусган чадварлаг гаргажээ гэжээ.
Сэлэнгэпресс компанийн редактор Ч.Наранцэцэг номын оршилд“Одоо үед уншигч олны гар дээр үргэлжилсэн үгийн амьдралд сургаал, эргэцүүлэл төрүүлэх дорвитой зохиол ховордсон тул хуучны чансаатай номнуудас сонгон, бас ч үгүй номд дуртай уншигчдынхаа хүсэлтийн дагуу зохиолчийн гэр бүлийнхний зөвшөөрлөөр хэвлүүлж байгаа болно. Энэ сайхан номыг уншиж амжаагүй яваа шинэ үеийн залуучуудад зориулан, уншсан урьдын хүмүүсийн урмыг мялааж “Гурван хорвоог” та бүхний гар дээр өргөн барьж байна” гэж бичжээ.
  • Бичсэн tamga
  • Үзсэн: 3089

Бүлэг: Номын өргөө

Монголчуудаа сумо бөхийг минь аварч хайрла

Орчуулсан М.Сугар-Эрдэнэ, 5-p сарын 1, 2007

Зохиолч Мацүда Таданоригийн Асашёрю яагаад ялагддаггүй вэ? номын хэсгээс.

Мацүда Таданори 1949 онд төрсөн. Монгол судлаач, орчуулагч, Саппоро хотын Олон Улсын харилцааны их сургуулийн профессор. Гадаад зохиолчидоос анх Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн хүн.

Монгол ёкозүна Асашёрюг өнөө үеийн хамгийн хүчтэй бөх гэхэд эсэргүүцэх хүн байхгүй болов уу. Яагаад Асашёрю ийм хүчтэй байна вэ? Тэрээр сумогийн түүхэн рекорд амжилтуудыг дараа дараалан эвдсэн төдийгүй, цаашдаа ч улам олон амжилт тогтоох нь гарцаагүй. Одоо Асашёрю Шёвагийн үеийн Тайхо, Китаноүми, Чиётайкай, Таканохана гэсэн агуу аваргуудтай зэрэгцсэн агуу ёкозүна болоод байна. Гэвч Асашёрю хүчтэй байж болох ч дээрх 4 агуу аваргатай харьцуулахад байдал өөр. Тайход Кашивадо, Китаноүмид Важима, Чиёнофүжид Оонокүни, Таканоханад Акэбоно, Мусашимару гэсэн өрсөлдөгч байсан. Өрсөлдөгчгүй болохоор рекорд тогтоох нь аргагүй гэсэн үг сонсох үе байлаа. За тэгвэл 25 гэсэн залуу насыг нь юу гэж үзэх вэ? Асашёрю 25 хан башё барилдаад их аварга болж байхад Акэбоно 30 башё, Таканохана бүр 41 тэмцээн зарцуулж байж. Ёстой л барилдаантайгаа адилхан хурдтай дэвшиж гэхээс өөр юу гэх вэ. Ийм залуудаа түүхэн их аваргуудтай мөр зэргэцсэнээс гадна ёкозүна болсон хойноо ч тасархай барилдаж байгаа нь бахархалтай. Асашёрюг элдвээр өөлдөг хүмүүс ч түүнийг тасархай гэдгийг ойлгож эхэлсэн нь 2004 оноос болов уу. Сумогийн мэргэжилтнүүдийн үргэлж ярьдаг зүрх сэтгэл, бие бялдар, ур чадварын хослол байхгүй байсан бол тэрээр ийм олон амжилт тогтоож чадахгүй байсан. Хэнд ч тодорхой ийм сайхан амжилт үзүүлээд байхад өрсөлдөгч байхгүй болохоор аргагүй гэж хэлж байгаа хүмүүс ээ сайн бодоод үз. Хэрэв цаг хугацааны машин байлаа гэж бодоод Асашёрюг хуучны их аваргуудын үед аваачаад үзье. Тайхо ч байна уу, хэний ч үе бай тэр одоогийх шигээ л сайн барилдаж байгаа. Үгүй, хүчтэй аваргууд дунд харин одоогоосоо ч илүү сайн барилдаж байх буй заа. Өрсөлдөгч гэснээс Тайхо аварга – Асашёрюд үнэхээр өрсөлдөхөөр хүн хэрэгтэй. Эн зэрэгцээд барилдчахаар хүн байхгүй бол өөрийхөө хэр чадалтайг хэмжиж чадахгүй. Ганц их аварга гэдэг хэцүү шүү гэж нэгэнтээ хэлж байв. Ёстой оносон үг дээ. Хүмүүсийн яриад байгаа тэр өрсөлдөгч байхгүй гэдэг нь сумогийн ертөнцөд төдийгүй Асашёрюд өөрт нь ч муу зүйл юм. Сумо сонирхолгүй боллоо гэж шүүмжилж байгаа нь ч үүнтэй холбоотой. Тэгвэл энэ тасархай их аварга маань дөнгөж 25 тай . Цаашдаа ч сумогийн дэвжээнд ноёлох нь дамжиггүй. Асашёрю 30 нас хүртэл 5 жил байна. Энэ хооронд сумогийн олон рекорд эвдэгдэх биз ээ. 30 гэдэг сумочдийн хувьд зодог тайлах нас ч Асашёрю огт өөр бодолтой байна. Тэрээр Никкан спортс сонинд ярилцлага өгөхдөө яагаад 30 нас хүрэхээрээ зодог тайлдагийг ойлгохгүй юм. Монголд бол эр хүн 30 наснаасаа жинхэнэ хүчтэй болдог гэж хэлсэн байдаг.

Рекорд хэмээх цаасанд үлдэх зүйлийг орхиод Асашёрюгийн барилдааныг авж үзье. 2005 оны 5 сарын тэмцээн дууссаны дараа Никкан спортс сонин дээр- унах нь гэж зовохоор битгий хэл өрсөлдөгч нартаа довтлох зай ч өгөлгүй ялсаар түрүүллээ. Барилдаан ч үргэлж дохёны баруун талд болж байлаа. Хүчтэй бөх унахад баярладаг бөхийн хорхойтнууд барилдаан бага зэрэг удаан үргэлжлэхэд л баярлан хашгарж байлаа хэмээн бичиж байв. Дохёны баруун тал гэдэг нь зүүнээс гарсан их аварга тачиайгаасаа эхлээд л давамгайлан ялж байна гэсэн үг. Сумод өрсөлдөгчөө довтлуулаад, мэх хийлгээд, тэрийг нь тогтоосныхоо дараа ёрикиридээд ялдаг аваргууд байсан. Үүнийг нь ёкозүна барилдаан гэж хэлдэг. Сүүлийн үеийн бөхчүүдээс хэлэх юм бол ёкозүна Таканохана. Цол бага бөхөд дайрах, мэх хийх боломж олгож байгаад дараа нь ялдаг энэ барилдаанд дуртай хүн олон гэх. Тэгвэл би дургүй. Яагаад гэвэл сүүлд нь дандаа манай талын баатар ялдаг олон ангит драм шиг л санагддаг болохоор. Асашёрюгийн барилдаанд тийм илүү дутуу юм байхгүй. Юуны түрүүн довтлох. Нөгөөх нь том ч бай, жижиг ч бай, зайлдаг дархан мэхтэй ч бай, шиддэг ч бай хамаагүй. Хурдан шалмаг, хатуу ширүүн дайралт хийн ялах ба 21 зууны хурдын эрин үед ёстой тохирсон барилдаан. Харахад ч урамтай ийм барилдаанд би дуртай. Тачиай дээр мөргөлдөөд түлхэх бол сумогийн үндэс. Бусад бөхчүүд мөргөлдөн, хэн хэнээ түлхэж чадахаа болихдоо амьсгаа даран зогсож байгаад дараагийн мэхдээ ордог. Дэвжээний голд хав золгоод, амьсгаадан зогсох бөхчүүдийг бид олон харсан билээ. Тэгвэл Асашёрю огт өөр. Зогсоно гэж байхгүй, шууд л дараагийн мэхдээ шилжих ба бусад бөхчүүд энэ хурдыг нь гүйцэлгүй түлхүүлээд эсвэл шидүүлээд дуусдаг. Бөхчүүд тулаад баруун мавашиний барьц аваад, ёрикириднэ гэх мэт л төлөвлөгөөтэй байдаг. Тэгээд тэр барьцаа авж чадахгүй болохоороо яахаа мэдэхээ болин сааталд ордог бол Асашёрю А мэх болохгүй бол Б мэхээ хийж, тэгээд болоогүй бол В гээ гэх мэт угсруулан мэх хийдэг тул ялахаас өөр ч аргагүй. Тэгээд тэр хурд уу. Хурдтай гээд Асашёрю Майноүми шиг үсэрч бултан, зугтдаггүй. Ер нь бол аваргын угсраа мэхнүүдийг үзнэ гэдэг ховор завшаан юм. Учир нь Асашёрю сүүлийн үед ганц дайралтаар л дайснуудаа ялж байгаа билээ.

Өрсөлдөх хүнгүй тасархай аварга гээд Асашёрю бие бялдарын хувьд тасархай юм байхгүй. Тэрийгээ ч өөрөө сайн ойлгож байгаа гэж боддог. 184 см өндөр, 145 кг жин бол цолтой бөхчүүдийн дундаж үзүүлэлт. Энийг нь бодоод үзэхээр Асашёрюгийн өдий болтол амсаж ирсэн олон янзын шүүмжлэл болон аваргын хийсэн алхамуудыг ч ойлгож болох юм. Хэдийгээр сумогийн амжилтуудыг дараалан эвдэж, ялагдашгүй нэр зүүгээд байгаа ч Асашёрю өөрийгөө үнэхээр бусдаасаа хол тасархай гэж боддоггүй болов уу. Залуу хүн болохоор халуун омголон байх нь аргагүй ч аварга өөрийгөө тасархай хүчтэй гэж боддоггүй болохоор харин өөрийгөө улам хүчтэй гэж харуулах гэж янз бүрийн зүйл хийдэг байх гэж би бодном. Ингэхгүй бол болохгүй байсан ч байж мэдэх. Барилдааны өмнө болон барилдаан дууссаны дараах тэр ширүүн царай. Энэ нь биеийн жижгийг сэтгэлийн хүчээр нөхөх гэсэн нэг төрлийн тактик юм. Ингэж байж л их аварга гэдэг цолыг хамгаалж явах билээ. Асашёрюгийн залуу нас, өөрийгөө хүчтэй гэж харуулах гэсэн сэтгэл зүйн довтолгоон энэ бүхнийг ойлгох хэрэгтэй. Түүнийг өдий хүртэл маш олон янзаар шүүмжилж ирсэн. Яагаад тэр вэ? Энэ шүүмжлэлүүд дотор миний яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй юмнууд их бий. Заримийг нь танилцуулья.

1.Түлхээд л гаргачиж чадах юм бол түлхээд л гарга.

Тачиай дээр давамгайлан шуудагны барьц аван Асашёрю давуутай болонгуут өрсөлдөгч нь яахаа мэдэхээ больж, хамаагүй шидэх гуядах мэх хийдэг. Ингэхэд нь Асашёрю өргөж аваад бөгсөөр нь газар хаядаг барилдаан нилээд бий. Өөрөөсөө хамаагүй хүнд Котомицүкиг ч тэгэж хаяж байсан. Энэ нь сумогийн сурвалжлагч нарт таалагддаггүй болтой. – Зүгээр л түлхээд ялчих юман дээр яагаад заавал өргөж шидэж байгаа юм бэ? Гэмтээвэл яана. – Тийм их хүч чадал илүүдээд байгаа юм уу? Сулхан хүнийг дээрэлхэж байна. Ийм шүүмжлэлүүд гардаг. Тэнэг юм хэлэхээ больцгоо. Хориотой мэх хийж байгаа хэрэг биш, сумогийн дүрмэнд байгаа мэх хийхэд юу нь болохгүй гэж? Асашёрю хатуу ширүүн мэх хийдэг явдал байдаг ч тэр мэхийг нь хамгаалж чадахгүй байгаа бөхчүүд буруутай бөгөөд тэднийг шүүмжилбэл зохих билээ. Чанга унагаалаа хэмээн гомдол тавих нь мэргэжлийн тамирчинд тохирохгүй. Котомицүки Асашёрюг ёкозүна болохоос өмнө өрсөлдөгч нь хэмээн нэрлэгдэж байлаа. Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, сонирхогчийн сумогийн ёкозүна, их дээд сургуулиудын аваргаар оюутны ёкозүна, дунд сургуулийн аварга болж, дунд сургуулийн ёкозүна, тэгээд сонирхогчийн дэлхийн аваргад түрүүлсэн элит бөх. Тэгвэл Асашёрюгийн хувьд энэ элит бөхийн хандыг хага дарах нь мэдээж зорилгоных нь нэг. Хүчтэй бөх гэж хүлээн зөвшөөрж байгаа болохоор дахиж томрохгүй болтол нь дарах, мөн хүч чадлаа шалгаж үзэх гэсэндээ зарим үед хатуу ширүүн гэмээр мэх хэрэглэж ялдаг. Энэ бол мэргэжлийн спорт. Асашёрюг хатуу ширүүн гэсэн шүүмжлэл бол япон бөхчүүдийг эрхлүүлж байгаа явдал гэхээс өөр хэлэх үг алга. Сүүлийн үед Асашёрю ч элдэв шүүмжлэлээс залхсан уу , ёрикиридээд л ялдаг болоод байгаа. Бөх сонирхогчдын хувьд олон сайхан мэх үзэж баярлахыг хүсэх нь мэдээж. Энэ олон шүүмжлэлээс болоод хохирж байгаа нь сумо сонирхогч бид билээ.

2.Шагналын мөнгө баруун гараар ав.

Котомицүкиг Асашёрюгийн өрсөлдөгч байсан гэж дээр бичсэн ч одоо бол тэнгэр газар шиг л ялгаатай. Паартай байр, паалантай жорлонд сууж өссөн элит бөх эрүүл агаар, их байгалийн дунд өсөж хүмүүжсэн талын баатрыг ялна гэдэг үлгэрийн далай гэсэн үг болтой. Дахиад хэлэхэд Асашёрюд өрсөлдөгч байхгүй. Байхгүй ч гэж дээ, байна. Энэ бол хэвлэл мэдээлэл юм. Тэд харгис хатуу мэх хийдэг хэмээн өөлөөд амжилт олохгүй болохоороо анхаарлаа сумотой хамаагүй зүйлэнд хандуулж эхэлсэн юм. – Монголд очоод энгийн хувцастай гадуур явж, зураг авахууллаа гэж бичсэн байлаа. Яагаад болохгүй гэж? Япон хүн би ч ер ойлгохгүй байна. Үүний дараа гарж ирсэн нь ялаад авдаг шагналын мөнгөний асуудал. Асашёрю үргэлж зүүн гараар дохин авж байлаа. Гэтэл сумогийн холбооны ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооноос зүүн гараар болохгүй гэсэн мэдэгдэл гаргасан. Асашёрю угаасаа солгой. Барилдаж дуусаад сэтгэл санааны хөөрөл дарагдаагүй байх үед солгой хүний солгой гар зөнгөөрөө түрүүлж хөдлөх нь мэдээжийн хэрэг. Шалихгүй зүйл болохоор Асашёрю баруун гараар авж болох ч тэрээр хичнээн шүүмжлүүлсэн ч зүүн гараараа л авсаар байв. Энэ нь гүрийж зөрүүдлэсэн хэрэг биш бөгөөд зүгээр л аль ч гараар байсан ялгаагүй гэж бодож байсан болохоор тэр. Солгой хүний солгой гар түрүүлж хөдлөх нь мэдээж гэж дээр хэлсэнээ дахин нэг давтаад аль гараар мөнгө авах нь асуудал биш харин хамгийн асуудалтай байгаа нь ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны гишүүдийн бөндгөр доторхи гэж бодож байна. Иймэрхүү жижиг сажиг юм яриад явдаг яасан завтай хүмүүс вэ. Асашёрюг барилдаанаар нь өөлөх аргагүй болоод сүүлдээ бүр юу ч байсан хамаагүй шүүмжлэх юм хайдаг болоо юу гэсэн бодол төрж байна. Миний бодлоор Асашёрю 2005 оноос эхлэн баруун гараар шагналын мөнгө авдаг болоод байгаа. Тэр дотроо юу бодож байгааг мэдэхгүй. Тал талаас нь өөлсөөр энэ аваргийг бусад жирийн бөхчүүд шиг болгож орхих бий гэж санаа зовох юм.

3.Аваргын чанар гэж юу вэ?

Асашёрюд аварга хүний чанар алга гэсэн шүүмжлэл байдаг. Ийм үг хэлж байгаа мэргэжилтнүүд, сэтгүүлчидээс хүсэхэд ёкозүна хүний чанар гэж яг юу болохыг тодорхой хэлээд өгөөч. Хэн гэдэг ёкозүна тийм чанартай байсан юм бэ заагаад өгөөч. Тэгвэл би Асашёрюд энэ их аварга чанартай тул ийм юмнуудыг нь сурж ав гэж хэлье. Аваргийн чанар гээд тодорхой юм хэлүүлж заалгавал Асашёрю ч зүгээр суухгүй юм сурж эхэлнэ. Харин зүгээр л аваргын чанартай бол гэж хэлүүлэхээр, 22 тойдоо ёкозүна болсон залуу хүү учрыг нь ойлгохгүй байх нь аргагүй. Тэгээд ч хичнээн сайхан аваргын чанартай байгаад хүч чадалгүй байсан аваргууд одоо хэн нэгний сэтгэлд дурсагдан үлдсэн байдаг болов уу? Тайхо Чиёнофүжи нарын их аваргууд хүч чадал, ур чадвараараа сая сая хүний сэтгэл санаанд мөнхөрсөн. Аваргын чанар хэмээн улиглах сумогийн холбооныхон болон ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооныхны дунд ам нээх болгондоо хүн загнаж, сөргөлдсөн болгоноо муулж байдаг хүн ч бий. Ийм хүмүүст өөрсдөд нь аваргын чанар гэж хэлэх эрх байна уу? Би сумогийн холбоотой муудалцах гэж бодсонгүй. Асашёрюд арай зөөлөн хандаж байгаач гэж л хүсэх гэсэн юм. Соёл заншил өөр харь орноос ирсэнийг нь бодсон ч, ганц их аварга сумогийн ертөнцийг авж явж байгаагий нь бодсон ч тэр. Дөнгөж 25 тай залуу насыг нь бодоод ч тэр. Асашёрюгийн үеийн япон залуус нийгэмд хөлөө ч олоогүй яваа. Гадаад орноос ирээд хамаг чадлаараа зүтгэж байгаа залуусыг хайрлан хамгаалж, энэрж тэтгэж явах нь япон хүний чанар байх ёстой биш гэж үү? Тайхо аварга нэгэнтээ- Асашёрюг ёкозүна болсоноос хойш хэвлэл мэдээлэл өөлж муулах л шалтаг хайж эхэлсэн. Аварга хүний чанар гэж хэллээ ч гэсэн нэг орой суугаад сурчихдаг, эзэмшдэг зүйл биш. Ёкозүнагийн хорооныхон ч юм л бол сонин хэвлэлээр ярьж байдагаа болих хэрэгтэй. Ёкозүна гэдэг бол Японы үнэт эрдэнэ гэж хэлсэн байдаг. Түүхэн их аваргууд бүгд өөрийн гэсэн онцлогтой, зан ааштай байцгаасан. Шавраар цутгасан баримал хөшөө шиг адилхан байлгах гэж оролдох нь утгагүй хэрэг. Сумогийн холбоо ч, ёкозүнагийн хороо ч, бөх сонирхогчид ч бүгд өөр өөрийхөөрөө ёкозүна гэдэг ийм байх ёстой гэж төсөөлцгөөн, тэрийгээ аваргын чанар гэдэг үгээр халхавчилж байна уу даа. Хэлсэн хэлээгүй Асашёрю нас ахих тусмаа намба сууна.

4. Хурим хийхэд нь хүртэл

Асашёрю аварга цолны төлөө дайралт хийхээсээ өмнө хуримаа хийсэн үеийн явдал. Арслан Асашёрю хурим хийлээ гээд бүгд баяр хүргэхнүү гэтэл хэвлэл мэдээлэл, сумогийн холбооноос аварга цол авах чухал тэмцээний өмнө хурим хийдэг хариуцлагагүй нөхөр. Сумогийн тухай бодож байна уу гэсэн шүүмжлэл гарсан. Анх сонсоод чааваас даа гэж бодож байсан маань сүүлдээ уур хилэн болон хувирсан юм. Асашёрюгийн хувьд аварга цолны төлөө барилдахаасаа өмнө хуримаа хийж авья гэсэн бодол байсан . Танилцаад яаран хурим хийж байгаа хэрэг биш, эхнэртэйгээ багийн танилууд, олон жил үерхсэн болохоор хурим хийхийн хувьд хэзээ ч хийсэн хамаагүй байсан. Тэгсэн ч Асашёрю чухал тэмцээний өмнө хуримаа хийхээр шийдсэн. Хайртай хүнийхээ өмнө ялагдахгүйн төлөө, хуримандаа аварга цолоор бэлэг барихын төлөө шийдсэн хэрэг. Нөгөө талаас хуримаа хийж, гэр орноо төвхнүүлээд хамаг анхаарлаа тэмцээн, сумод хандуулах гэсэн бодолтой байсан хэрэг. Энэ талаар Асашёрюгийн ээж сумод анхаарлаа төвлөрүүлж чадах болохоор бид ч их баярласан гэж ярьсан байдаг. Японы хэвлэл мэдээллийн хувьд хурим энэ тэр гэж бэлтгэл алдахын оронд сумод анхаарлаа хандуулаад аварга болсоныхоо дараа хуримаа хий гэж хэлж байв. Япон маягийн санаа бодлоо тулгах гэж оролдсон ч Асашёрю монголоороо сэтгэн, монгол шийдвэр гаргасан юм. Ар гэрээ төвхнүүлсэнээр сумод илүү анхаарал тавьж чадна гэж тооцоолсон байв. Монгол япон сэтгэлгээний ялгаа энэ. Япон тамирчид сэтгэл зүйн бэлтгэл муу. Сэтгэл санааны дарамтанд амархан орж, чухал үед ялагддаг. Хэвлэл мэдээллийхэн Асашёрюг Япон тамирчид шигээ бодсон нь лавтай. Сумод гадаад бөхчүүд олон ирж, одоо бараг олон улсын тэмцээн шиг л болж байна. Тэдний санал бодол, онцлогийг хүндлэн үзэж, сумогийн уламжлал, зан заншил дотор хэрхэн ашиглах вэ, эс бөгөөс уламжлалаа өөрчлөх хэрэгцээ байна уу? Олон талаас нь харж, ухаалаг уян хатан бодлого явуулахгүй бол болохгүй. Гадаад бөхийн тоо толгойг хязгаарласан төдийгөөр өнгөрж байна уу даа. Асашёрюгийн хуримын талаархи шүүмжлэлийг үзээд би Япон үнэхээр арлын орон юм даа гэж бодсон. Тэгээд Асашёрю тэргүүтэй монгол сумочдыг дэмжиж явья гэсэн хүсэлтэй болсон. Монгол бөхчүүд улам олон ялж, япон бөхчүүдэд та нар сул дорой амьтад шүү гэдгийг нь харуулж өгөөсөй. Тэгэхгүй бол их сумо сөнөх нь. Монголчууд аа сумо бөхийг аварж хайрла

  • Бичсэн sport
  • Үзсэн: 3195

Бүлэг: Номын өргөө

Хувалз

PhD Ш.Пүрэвсүрэн (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.)
2006 оны шилдэг ном МИНИЙ ОРЧЛОН ХХ ЗУУН номоос

Хачиг хэмээх шимэгч хорхойн аюулыг мэдэхгүй монгол хүн цөөхөн. Энэ жижигхэн амьтан буянт малын маань өл шим шүүсийг хэрхэн аажмаар сорж, түүний үс ноостой дулаан биед яаж наалдан зохицож амьдардгийг бүгд мэднэ. Євлийн уртыг арай ядаж даван хаврын хавсарганд нүдүүлж буй туранхай хэдэн төлгийг бол энэ амьтан чухам мэрэх шиг нэг болдог. Хачиг томроод хувалз болно. Цусыг чинь нүдэнд үзэгдэлгүйгээр ёстой нэг литр литрээр нь сорно доо. Хачигтай мал тэр зундаа олигтой тарга хүч авч чадалгүй явсаар ирэх жилийн хахир өвлөөр ээлж дараалан нүд аньцгаадаг. Монгол малын ихэнх нь хачганд баригддаг тул арьсанд нь хүртэл толбо тогтож, олигтойхон гоёлын нэхий дээл хийхэд стандарт шаардлага хангадгүй шүү дээ.
Энэ амьтан хүн рүү үсрэхдээ мөн л юм мэдэхгүй хүүхэд багацуудын маань толгойнд голдуу наалддаг, үзэгдэж харагдалгүй томорсоор хувалз болж, бүр болохоо больсон хойно нь аав ээж сая мэдэж салгадаг байж билээ. Миний нэг эмэгтэй дүүгийн толгойд хачиг наалдан аль хэдий нь хувалз болчихсон байж, эгч нь мэдэлгүй ховох татаж хаяснаас толгой тархи нь бүхэлдээ хавдаж, золтой л дүүгээ алдаж дууссан юмдаг. Зүй нь бөгсийг нь хайчилж цусыг нь гаргаж байж салгах ёстой амьтан гэх.
Єдгөө аль ч намын гишүүн дэмжигчид ялгаагүй, намынхаа толгойд хачиг үүрлэснийг мэдээгүй яваа хүн надаас эхлээд олон байсан байх. Саяхны хоёр өдрийн чуулганы хуралдааныг орон даяар нэвтрүүлсэн ардчиллын буянгаар чухам ямар олон хачиг саарал ордон дотор үүрлэснийг бид олж харлаа. Зарим нь томроод бүр аль хэдий нь хувалз болчихжээ. Зарим нь бүр ёо ёотой толгойгоо алчуураар ороочихоод түүнийгээ хамгаалаад бусадтай зодолдоод эхэллээ. Тэд нэгэнт томорсон хувалз удаан насалдаггүй өөрөө гэдэс нь дэлбэ үсэрдгийг мэддэггүй, бас мэдэхийг ч хүсдэггүй бололтой. Дээр нь манийхаа цөсийг хөөргөж, дэвэргэж өөрсдийгөө хамгаалуулах гэж уравганах нь бүр инээдтэй. Миний тархины цусыг шимэгч хувалзыг маань яг онож цохин хагалж өгвөл би ч, та ч би ч бүгдээрээ хурдан түргэн илааршмаар байна.
Монгол улсад анхны ардчилсан хуулийг баталдаг өдөрт "бэлэг барин" Улсын их хурал дахь МАХН-ын гишүүд дангаараа, дээр нь ардчилсан намын буянгаар "бойжиж торнисон" Энхсайхан, Наранцацралт, Батхуяг, Сономпил, "Оюуны ундраагийн" гэгдэх Отгонбаяр, "Буянгийн" Жагаа, "Ард түмний" гэгч сүржин хаягтай даржин намыг тунхаглагч "тавьтаргүй" Гүндалай, "Эрэлийн" хулхи Эрдэнэбат, Цэрэнбалжир, Жаргал нар гээд 39 нөхдүүдийн 100 хувийн саналаар Элбэгдоржийн засгийн газрыг албан ёсоор огцрууллаа. Журмын нөхөд нь Мах намын дангаараа гаргаж буй энэ ёс жудгаа алдсан үйлдлийг эсэргүүцэж хурал хаян гарахад дээр нэр дурьдсан хэд чухам чихэр горьдсон хүүхэд аятай айлын "тогоо сахин" үлдэхийг харахад тун өрөвдөлтэй. Толгой дахь хувалзандаа эрчимтэй идүүлж буй Ху намын "торгон цэргүүдээс" нь гадна албан тушаалын төлөө юугаа ч худалдахаас буцахгүй болсон дээрх хэдэн хачгийг Монгол түмний буурал түүх үеийн үед бүү мартаг.
Анх энэ санал санаачлагыг МАХН-ын удирдах зөвлөлийн хэсэг нөхөд "гаалийн" Баатарыг шоронд эргэн очиж, түүнийг гадуур эмнэлэгт хэвтүүлснийхээ дараа мөн нийслэлийн тээврийн газар, "Улаанбаатар" санд Засгийн гарын агентлагаас шалгалт орсны дараа МАХН-ын удирдах зөвлөл шөнөжин хуралдан яаруу тулгуу ийм шийдвэр гаргажээ. Гэхдээ засгийн газрынхаа арван гишүүнд хүчээр тулган гарын үсэг зуруулж, үүнийгээ албан ёсоор баталгаажуулсан байна. Дараа нь та нарыг буцаагаад тавина гэж нөгөө хэдээ молигодсон ч байж болох. Ийнхүү МАХН төрийн эргэлтийг хууль бусаар яарч адга хийхийн учир юунд байв аа. Хэнд ч ойлгомжтой. Энэ намын дээд удирдлага "хувалзнуудаа" бор зүрхээрээ хамгаалах, тэгснээр өөрсдийнхөө тэжээлийн тэвшийг "будаагаар" дүүргэх увайгүй сонирхолдоо хөтлөгдөн, ард түмнийхээ эрх ашгаас урвасан энэхүү шийдэлд хүрлээ. Төрийн ийм тогтворгүй байдал улс орны маань гадаад нэр хүндийг минь бүр баастчихлаа. Гэхдээ тэд нарт энэ ямар хамаа байх билээ.
Энэ удаа төрөөр тоглохоор атгаг санаа агуулсан аль ч нам ялгаагүй түшмэдүүдийн нүүр царайг телевизээр харахад тун хөгийн, арчаагүй харагдаж байлаа. Заримынх нь бүр сүр сүлд нь доройтон үхмэл болсон байна. Юун намын нэр төр, ард түмний эрх ашиг юу ч үнэн хэрэгтээ падлийгүй, хачиг хувалз адил амь зуух тэд бөгсөө хайчлуулахаас л айсан хэрэг.
Элбэгдоржийн шийдлүүд бүгдээрээ хэдий төгс төгөлдөр биш ч, улс оронд гүзгий нүүрлэсэн авилгалын эсрэг тун зоригтой алхмуудыг хийж, хувалзнуудыг томчлон түүж эхэлсэн нь үүнд өртөх хэнбугайг боловч айдас хүйтэст авахуулсан нь ойлгомжтой. Ялангуяа хүн бүхэнд илэрхий болсон нийслэлийн газрын болон нийтийн тээврийн мафи нь намын шинэ дарга Энхболд, түүний үнэнч нөхөр Бадамжунай хоёрыг чухам нойр хоолноос гаргасан бололтой юм. Дээр нь гаалийн Баатараар дамжаад Энхбаяр, Улаан нарын "ногоон гэрлийн" компаниудаас эхлээд мафийн сүлжээний хөзрүүд бас дэлгэгдэх гээд байдаг.
"Намаа аврах хөдөлгөөн" гэгчийг байгуулан Хүрэлсүх гэгч залуу чухам цамнаж байх юм аа. Наймдугаар ангийн нусгай жаал аятай загнах түүнээс би юун УИХ-ын гишүүн, сайд, МАХН-ын залуу удирдагчийн дүр төрхийг огтхон ч олж харсангүй.
Намын туг шатаалаа л гэнэ, байр сууц сүйтгэлээ л гэнэ чухам уйлах нь холгүй байгаа энэ халамцуу дүнхүү эрд би ганцхан зүйлийг сануулья. Юун туг дарцаг цаана чинь хачиг, хувалзнуудаас болоод хэдэн мянган хүнтэй хайран намын тань нэр хүнд жирийн гишүүд, олон түмний дотор навс унаж байгааг чи дотроо сайн мэдэж байгаа ш дээ. Ард түмэн өнөөдөр бүгд ухаажсан. Чиний ийм матрын нулимс хэнд ч хэрэггүй болсон, наад арга барил чинь ч аль фюрерийн үед үе нь өнгөрсөн эд.
Тэр цагаан ордон чинь тэгж ярих юм бол аль ч намынх бус Монголын ард түмний хөрөнгөөр боссоныг харин өөрөө мэдэхгүй төөрч будилж явж болох юм. Түүн рүүгээ дайрах хүртэл түмнийг бухимдуулсны бурууг хувалзнуудаасаа болоод өөрөөсөө эхлээд хай. Хэрэв хэдэн шил хагарсан бол тэр зэргийн сүйтгэлтэйгээр бухимдсан олны уурсал хилэнгийн түрлэг зогссон нь их юм гэж бод. Тиймэрхүү юмыг засаад янзалчих нь бүү хэл эргээгээд босгочих хүртэл ажлыг одоо өмнө талд нь сүндэрлэх гээд байгаад ордны газрыг худалдсан мөнгөөрөө хувалзнууд чинь хийг. Румыны Чаушеску "хайртай" олон түмнийхээ уурссан хилэнд яаж тас татуулсныг бүү март... Гучин жилийн дотор далан тэрбум долларыг улсынхаа сангаас "андуурч" хоосолчихоод одоо чухам үхэж ч чадахгүй зүдэрч хэвтээ Сухартог сана. Жирийн муу ядарсан хүмүүсийг өдрийн хоолны мөнгөөр бие бие рүү нь бүү турхир. Бүр том алдас болно.

Би энэ намын гишүүнд юуны ч учир мэддэггүй шалдан банди Москвагийн их сургуулийн онц сурлагатан оюутан хэмээн хөөрч явахдаа элсэж байж билээ. Тэр үед нам ямар хатуу шалгуур тавьдаг байлаа? Москва хотын элчин сайдын яамны намын хороогоор Цэдэнбал асны хүү Владислав бид хоёр хамтдаа орж, долигануур дарга нар түүнд "монгол хэлээ сурахыг" зөөлхөн зөвлөн доор нь баталж, харин намайг элдэв асуултаар тал талаас бөмбөгдөн загнаж, золтой л "унагаж" орхиогүйг би санаж байна.

-Бидний өвөг дээдсийн, Цэдэнбал даргын маань нам руу дайснууд дайрч байна хэмээн таны сөөнгөтөн орилох дууг би Сүхбаатарын талбай дээр сонслоо. 16 жилийн өмнө 1990 оны хаврын хавсаргатай тэр өдрүүдэд нам, эх орныхоо төлөө амьдралынхаа 44 жилийг зориулсан тэр өвгөнийг ухаан санаа нь муудчихсан, Москвад гэрийн хорионд байхад нь муу нэртэй, муухай зүстэй ардчиллын хэдэн банди нар биш чухам танай намын УТТовчоо дангаараа хуралдан, түүний бүх гавьяа шагнал, цол, одон тэмдгийг нь хуу хаман авч, намаасаа нохой мэт хөөсөн шийдвэр гаргасныг нь өчүүхэн би эсэргүүцэж намын улаан батлахаа буцааж өгч байлаа.

-Миний нам намайг ингэх ёсгүй. Энэ миний нам биш байна гэж хэлээд өвгөний нүдэнд нулимс гүйлгэнэн хоолой нь зангирч байсан тухай Шинкарёвын номонд байгаа, худлаа гэвэл хараарай.

МАХН нам үнэмлэхүй хүчээр дангаараа төр барьж байх 2000-2004 онд ард түмэн та бүхнээс "Төрийг хямралаас гаргаж, түмнийг ядуурлаас гаргах юм байна" гэж хууртан хүсэн хүлээсэн. Харамсалтай нь энэ хугацаанд төр авилгалдаа идэгдэн, хямрах биш бүр ялзарч, түмэн олон маань ядууран ихэнхдээ цувдай толгойгоо худалдан авахнь бүү хэл, автобусныхаа мөнгийг ч төлж дийлэхгүй болтлоо элгээрээ хэвтэж, харин намын хувалзнууд тань яаж бүдүүрснийг чи битгий хэл гэхэд ард түмэн цаана чинь мэлмий нь хаагдчихаагүй болохоор мэдэж байгаа. Авгай хүүхнүүд нь Елена Чаушеску, Филиппиний Маркос хадагтай нараас дутахгүй алт, алмаз гялалзуулж, өөрсдөө алс холоос араб угсааны азарга хүртэл худалдан авчèð÷ тансаглацгааж байна. Тэд хэний мөнгөөр туйлж байгаагаа мэдэх мэдрэл нь тас үсэрчээ, зайлуулдаа гэж.

Үүнийг чинь ч түмэн олон өнгөрсөн сонгуулиар ухаалгаар харж, та нарын эрхийг тавин хувиас дээш нь гаргахгүйгээр хязгаарлах нь зөв гээд хоёр жилийн өмнө нэгэнт шийдчихсэн юм биш шүү. Гэтэл одоо дахиад яагаад олонхи болж, яагаад төрийн эрхийг дангаараа барина гээд ичихгүй дайраад байна аа. Ямар нүүрээрээ "комиссионы дэлгүүрийн" бараа шиг болчихсон барлагуудыг худалдан авч түүгээрээ түрий барих гээд байна вэ? Бид дахиад юунд хүргэх гээд байгааг чинь мэдэж байна шүү дээ. Хүрэлсүх ээ.

Хачигтай мал таргалдаггүйтэй адил ийм шавьжтай төрөөр удирдуулж буй ард түмэн ядуурлын намгаас хэзээ ч үл гардаг жамтай. Гадаад түншүүд маань ч хачиг хувалзандаа баригдчихсан биднийгээ энэ үед эзэнгүй арал мэт орхих нь зүйн хэрэг. Монгол төрийн хоймрыг бүү бохирлож бузарла, хаалгаа гадна талаас нь чанга хаагаад бүгдээрээ тонилцгоо, цаашаа.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 3332

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter