282-р сар2017

Бүлэг: Зочны булан

№17 Зочин: Чинбаатарын Лхагважаргал

Зочин: Чинбаатарын Лхагважаргал

Товч намтар
* 29 настай, Эхнэр 2 хїїхдийн хамт Австралийн Брисване хотод амьдардаг.
* SoftWorks Australia Pty.Ltd (www.softworks.com.au) компанид Ахлах Зөвлөх (Senior Consultant) ажилтай
* 1990 онд 77р дунд сургууль
* 1995 онд ТИС-ийн КТМС-ийн Программ Хангамжийн анги
* 1999 онд Австралийн Queensland University of Technology-ийг Master of Information Technology цолтой төгссөн.
* 1992 – 1996 онуудад Монголийн Програм Хангамжийн "IPS" компанид програм хангамжийн инженер хийж байсан.

Ганбаяр - Байна уу?

Лхагважаргал - Байна.

- Сайн байна уу Би 107.5 FM радиогоос ярьж байна. Лхагважаргал уу?

- Сайн. Би байна. Сайхан хаваржиж байна уу?

- Сайхан, та сайхан хаваржиж байна уу.

- Манай энд чинь өвөл болж байна даа. Намар дуусаад өвөл болж байна. Євөл нь дулаахан л даа. Манай Монголын хавар, намрын нэг жихїїн өдөр шиг л байдаг.

- Хоёулаа яриагаа Австрали орны талаар эхлэх її дээ. Австрали орон дэлхийн улс орнуудаас юугаараа ялгаатай юм, юугаараа тийм сонин сайхан орон юм бол?

- Австрали улс гэхээр манайхан дэлхийн бөмбөрцгийн экваторын доор талд байдаг, "Матар хочит Данди" киногоор нь сайн мэдэхээс биш 18 сая хїнтэй жижиг орныг сайн мэдэхгїй байдаг. Хэдийгээр жижиг, цөөн хїн амтай боловч дэлхийн спортын болон улс төрийн тавцанд нилээд нэр хїндтэй, эдийн засгаараа өсөлтөөрөө эхний аравт орохоор нилээд том їзїїлэлттэй орон шїї дээ.

- Таны хувьд яагаад Австрали орныг сонгох болов?

- Би 1997 онд Англи хэлний курсад сурах гэж ирсэн. Тэр їед хїмїїс Англи, Америк их явж байсан ч надад Австрали орон их сонин содон санагдсан. Энэ улс маань Азид ойрхон Англиар ярьдаг улс болохоор сонгосон. Эхлээд англи хэлний курсийнхээ дараа Queensland University of Technology гэдэг их сургуульд суралцаж байх хугацаандаа одоогийн ажиллаж буй "Softworks Australia Pty.Ltd" гэдэг компаниас ажиллах урилга хїлээж авсан.

-Австрали орны сургалтын талаар ярихгїй юу? Ер нь Англи Америкийн сургалттай харьцуулахад ямар байдаг гэж та боддог вэ?

- Миний мэдэхээр, Нэгдїгээрт Австрали улсын сургуулиуд бусад улсын адил төрлийн сургуулиудтай сургалтын чанарын хувьд ижил төвшинд байдаг, Хоёрдугаарт Австрали улсын засгийн газар гадаадын оюутнуудыг ирж суралцах явдлыг маш сайн бодлоготой, хяналттай хөхїїлэн дэмжин явуулдаг. Түүнээс гадна шударга өрсөлдөөнийг дэмждэгээс олон их дээд сургууль ба коллежууд нь чанартай, мөн засгийн газраас байнгын хяналттай байдаг учраас оюутан хохирох асуудал байдаггїй. Гуравдугаарт хямд. Хямд гэдэг нь Азийн Эдийн Засгийн Хямралын дараагаас мөнгөний ханш уналтаас болон сургуулиудын төлбөр хямдарсан. Мөн байр, ахуйн хэрэглээ болон хоол ундны зардал Англи, Америкийн хотуудыг бодвол 10-20% хямд байдаг. Дөрөвдїгээрт, Зїїн Ємíнөд Ази тэр дундаа Малайз, Сингапур болон Энэтхэг, Пакистан зэрэг олон орны залуучууд энд ирж суралцах нь элбэг харагддаг. Учир нь эндээс дэлхийн ажиллах зах зээлд гарч ажиллахад дөхөмтэй байдаг.

- Монгол залуучууд сїїлийн 5, 10 жил гадаадад гарч суралцах нь ихэссэн. Одоо та бид хоёрыг сонсож байгаа залуучууд магадгїй Австрали орныг зорихоор шийдэж байгаа байх. Та тэдэнд юу хэлэх вэ?

- Би одоо найз нөхөдтэйгээ Интернетээр харилцан ярилцаж байхад нэг ажиглагддаг зїйл нь эндхийн хууль тогтоомжийг сайн мэдэхгїйгээс сурах эсвэл аялалын журмаар очоод хараар ажиллаж болох уу гэх зэрэг асуултууд их гардаг л даа. Хоёрдугаарт, оюутнууд энд хэрхэн суралцах, ажиллахад тавигдагдах шаардлагуудын тухай мэдээлэл монгол хэл дээр олддогїй. Иймд Австралийг зорин сурахаар шийдсэн залуучуудад туслахаар энд суралцдаг Монгол оюутнууд нийлээд саяхан www.mon2aus.com вэб сайт нээсэн. Энэ сайтаар дамжуулан Австралийн тухай ерөнхий мэдээлэл, засаг захиргааны бїтэц, хїн ам, зан заншил, мөн сургуульд хэрхэн суралцах болон оюутнын визийн шаардлага зэрэг нилээд мэдээлэл багтаасан байгаа. Оюутан залуучууд асуух тодруулах зїйл байвал бидний имэйл хаягаар харьцаж биднээс тодруулж болно. Бид мөн оюутан залуучуудын сурах шаардлагад тохирох их дээд сургууль, коллежуудаас сонгон суралцахыг зөвлөдөг бөгөөд тухай сургуулийн тогтсон їнээр бїртгїїлэн оюутны визний бичиг баримтыг бїрдїїлэхэд туслах їйлчилгээ їзїїлэх болно. Саяны хэд хоног нилээн хэдэн захианд бид хариулт өгөөд байна. Сонирхож байгаа зїйлд нь бид чадах ядахаараа хариулт өгдөг. Эцэст нь хэлэхэд энэ веб хуудасаар дамжуулан оюутан залуучуудаа суралцах сургуулиа сонгосноор сургалтын төлбөр дээрээ завсрын нэмэлт зардал төлөхгїйгээр суралцах боломжийг олгож байна.

- За, би танаас таны ажлын талаар жаахан зїйл асуух гэсэн юм. Та Software Australia гэсэн компанид ахлах зөвлөхөөр ажилладаг гэсэн. Би хувьдаа таныг бага зэрэг харамлаад байна л даа Яагаад Австралид ажиллах болов, эх орондоо ирж ажиллахгїй юм болов уу?

- Австрали улс нь дэлхийн улсуудыг бодвол бага хїн амтай ч хэрэглээний болон технологийн тївшинийн хувьд бусад хөгжингїй орнуудтай адил болохоор Англи Америк зэрэг хөгжилтэй орнууд тэргїїний техник технологио Австралийн зах зээлд туршин баталгаажуулдаг уламжлалтай. Хэрэв хэрэглэгчийн зах зээлд хїрэхээр бїтээгдэхїїн боллоо їзвэл бусад том зах зээлїїд рїї гаргах бодлого баримталдаг. Иймээс энд хамгийн сїїлийн їеийн гар утасны систем, компьютерийн техник болон интернетийн технологитой тулгарч гар хїрэх боломжтой явдаг. Миний хувьд Австралид ажиллах болсон нь нэгдїгээрт тэргїїний технологитой тулж ажиллах , хоёрдугаарт би энд сурсан ном хичээлээ практик дээр хэрэгжїїлэх боломжийг ашиглан сурсан мэргэжилээрээ туршлага хуримтлуулах бодолтой їлдэх болсон. Би Монголдоо очоод мэдээллийн технологийн салбарт нь ажиллаж хувь нэмрээ оруулна гэж бодож явдаг. Би Монголын мэдээллийн технологийн талаар эндээс юу хэлэх вэ. Харин гаднын улсуудыг харахад засгийн газар нь мэдээллийн технологийн компаниуддаа хамгийн том захиалагч байдаг юм байна. Манай найзууд компани байгуулаад бизнес эрхлэхэд хамгийн тїрїїн тулгарч байгаа бэрхшээл бол засгийн газрын дэмжлэг гэж ярьдаг. Гэтэл энд тэр компаниудад хамгийн том захиалагч нь засгийн газар нь байдаг. Бид нарт ийм зїйл хэрэгтэй байна, та нар технологийг боловсруулан хийгээд өг гэж захиалга өгдөг нь хөл дээрээ босоход нь их тїшиг болох нь их ажиглагдаж байна. Тэгэхээр манай засгийн газар энэ тал дээр анхаарах байх гэж бодож байна.

- За баярлалаа Австрали оронд хэдэн Монголчууд байдаг бол?

- Нарийн тоо гарахгїй л дээ. Яг манай хотын хувьд 2 сая хїнтэй, Монголын хувьд энэ нь том, харин эндхийн хувьд жижиг хот юм. Энд тав, зургаан Монголчууд байдаг. Сидней, Мельбурнд ойролцоогоор 200, 300 оюутнууд байдаг гэсэн. Энд элчин сайдын яам байхгїй болохоор нарийн тодорхой тоо хэлж чадахгїй байна.

- За тэгэхээр та бид хоёрын яриа өндөрлөх гэж байна. Та бид хоёрын яриаг таны гэр бїлийнхэн сонсож байгаа. Тэр бїхэнд та юу хэлэхсэн бол.

- Монголд байгаа ах дүү хамаатан садандаа болон найз нөхөддөө мэнд хүргэж хамгийн сайн сайхныг хүсье.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2600

Бүлэг: Зочны булан

№16 Зочин: Шархvvгийн Оюунжаргал

Чуулга уулзалт 2002

Шархvvгийн Оюунжаргал, Нас: 29, 1991 онд 18-р дунд сургуулийг төгссөн, 1995 онд Гадаад хэлний дээд сургууль төгссөн, 1997 онд Гадаад хэлний дээд сургуульд магистр хамгаалсан, 1996-1999 онд МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуульд багш, 1999 оны 10-р сараас Герман улсын Хэйдэлбэрг хотын их сургуулийн Хэл шинжлэлийн факултетын докторант, 2001 оны 5-р сард Хэйдэлбэрг хотноо Германд суралцаж буй Mонгол оюутнуудын чуулга уулзалтыг зохион байгуулах багт ажилласан Ганбаяр: - Байна уу? Оюунжаргал:- Байна. - Танд энэ өдрийн мэндийг хvргэе - Германы үзэсгэлэнт хот Хайделбергээс үдшийн мэнд хvргэе. - За маш их баярлалаа танд. Ингээд хоёулаа шууд яриандаа оръё гэж бодож байна. Монголд энэ зун гадаадад суралцагч оюутан залуучуудын чуулга уулзалт болох гэж байгаа. Энэ чуулга уулзалт ямар учиртай чуулга уулзалт вэ? Таны хувьд бие даан зохион байгуулах ажил энэ чуулга уулзалтын аль хэсэг нь болох вэ? Энэ талаар танилцуулахгүй юу?

- Тэгэхээр 8 дугаар сарын 29 нөөс 31 ны хооронд Улаанбаатар хотноо гадаадад суралцагч, төгсөгч Монгол
оюутан залуучуудын чуулга уулзалт болох гэж байгаа. Энэ уулзалтын санаа ноднин 5 дугаар сарын 17 ноос 20 нд Хайделберг хотноо зохиогдон явагдсан уулзалтан дээр үндэслэж гарсан гэж хэлж болно. Миний сурч байгаа энэ Хайделберг хотноо ойролцоогоор 10 аад Монгол оюутан суралцдаг л даа. Бид нар ноднин жил "Германд сурдаг Монгол оюутан залуучуудын чуулга уулзалт»-ыг «Монгол улс 2010 онд: Бидний ирээдүй, бидний оролцоо" уриан дор зохион байгуулсан. Энд 130 аад хүн оролцох хүсэлтээ ирүүлснээс 70 хүн шалгарч оролцсон бөгөөд энэ оюутнууд туйлын идэвхтэй оролцож байсан нь харагдсан. Хүн болгон өөрийн мэргэжлийн салбартаа Монгол орондоо юу хийж болох вэ гэдэг тухай ярилцаад саналаа нэгтгээд гаргасан. Yvнээс харагдсан гол зүйл бол гадаадад суралцагч Монголын оюутан залуучуудад эх орноо гэсэн сэтгэл хичнээн их арвин байдаг, хүн бүр улсдаа өөрийн өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулахыг хичнээн их хүсдэг болох нь тодорхой харагдсан явдал юм. Ийм учраас хувь нэмрээ оруулах хүслийг нь нэгэн чигт чиглүүлж өгөх юм бол Монгол орны ирээдүйн хөгжилд түлхэц болох оюуны потенциал хичнээн их байгаа нь ойлгомжтой. Ер нь гадаадад төгсөж ирсэн оюутнууд хэрэв сурсан мэдлэгээ ажлын байран дээр хэрэгжүүлж чадах юм бол Монгол улсын хөгжилд оруулж буй хувь нэмэр нь тэр юм. Харин ямар нэгэн бэрхшээлээс болж, тухайлбал гадаадад сургууль төгсөж очоод ажиллах ажлын байр олдохгүй, танил тал харах гээд хэцүү, эсвэл цалин мөнгө бага байж таараа гэж бодоод гадаадад үлдэхийг бодох нь цоонгүй байдаг л даа.
Гэтэл Монголын зах зээлд чадвартай мэргэжлийн боловсон хүчин хайсан байгууллагууд олон байгаа, цалин
сайтай ажлын байр ч олон байгаа зөвхөн энэ 2-ыг хооронд нь холбож өгөх гүүр байхгүй. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл тун хомс байдаг учраас нэг талаас сайн боловсон хүчин хайж байгаа байгууллага, нөгөө талаас ажлын байр хайж байгаа төгсөгч 2-ыг хооронд нь нүүр тулан уулзуулах боломжийг олгож өгөх зорилгоор энэ зуны чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Ер нь хөгжилтэй бүх орнуудад энэ Job fair буюу хөдөлмөр зуучлах үйл ажиллагаа явагддаг. Жишээ нь: Германд аж үйлдвэрлэл, хүн ам төвлөрсөн хот сууринд жилд 1 – 2 удаа явагддаг. Энэ нь пүүс компани байгууллагын хувьд ч гэсэн маш том сурталчилгааны ажил болдог, нөгөө талаас оюутнууд ч гэсэн шууд өөрийгөө сурталчилах ажил болж өгдөг.
Монголын байгууллагуудын хувьд энэ нь анхны зохиогдож байгаа ажил учраас идэвхитэй оролцох юм бол өөрийгөө сурталчлах өвөрмөц нэгэн арга болох юм. Монгол талаас ХАYТэнхим бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Одоогоор нийт 300 аад байгууллагад оролцох урилга илгээгээд байгаа. Энэ байгууллагууд урилга илгээсний дагуу идэвхтэй оролцож чадах юм бол гадаадад сурч төгссөн шинэ боловсон хүчнийг өөртөө авч ажиллуулах боломж, нөгөө талаар өөрийн байгууллагаа сурталчлах боломжтой болох юм.

- Энэ чуулга уулзалтад оролцохоор ямар ямар улсаас хэдий тооны оюутнууд мандат аваад байгаа бол?


- Одоогоор 16 орны нийт 70 аад оюутан, докторант, магистр, гадаадын их дээд сургуульд зарим нь сурч байгаа, зарим нь төгссөн хүмүүс бүртгүүлээд байгаа. Жишээ нь: АНУ-аас, Германаас, Солонгосоос, Их Британи, Тайландаас, Туркээс, Энэтхэгээс, Японоос гээд дэлхийн өнцөг булан бүрээс бүртгэл ирээд байгаа л даа. Тэгэхээр 2хон сарын хугацаанд Монгол улсаа гэсэн нэгэн үзүүрт сэтгэлтэй, өөр хоорондоо танилцах гэсэн хүсэл эрмэлзэлтэй 70 хүн бүртгүүлээд байгаад бид сэтгэл хангалуун байгаа.

- Тэгэхээр энэ Job fair гэсэн уулзалтын талаар залуучууд маань хэр мэдлэгтэй байдаг юм бол?
- Гадаадад сурч байгаа залуучуудын хувьд уу?


- Тийм. Гадаадад сурч байгаа залуучуудын хувьд бол тодорхой ойлголттой байгаа. Яагаад гэвэл түрүүн хэлсэнчлэн гадаадын орнуудад жилдээ нэгээс доошгүй удаа зохиогдож заншил болчихсон үйл ажиллагаа.
Тэгэхээр Монголд бол энэ үйл ажиллагаа анх удаа зохиогдож байгаагаараа онцлог юм. Ажил олноо гэдэг бол зөвхөн танил талаараа дамжуулах асуудал биш болно гэсэн үг. Энэ бол Монголд шинэлэг арга хэмжээ болох юм. Хоёрдугаарт дээр үед боловсролын яаманд захиалга ирээд тэрийг цааш нь дамжуулж хүмүүс ажилд ордог байсан тэр уламжлал бүр байхгүй болчихсон. Тэгэхээр одоо ямар байдалтай байгаа вэ гэхээр гадаадад сурч байгаа болон төгссөн оюутнууд яг яахаа мэдэхгүй хаана очиж ажиллах вэ, ажиллах уу яах вэ, хаанаас асуух вэ гэсэн хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл тун хомс байгаа. Ер нь бараг байхгүй гэж хэлж болно. Ер нь гадаадад сурдаг оюутнууд Монголд ирэх сонирхолгүй байдаг гэхчлэн ярьдаг, тэр тийм биш юм. Хэрэв Монголд ажиллах нөхцөл бололцоог нь хангаж өгсөн газар байх юм бол Монголдоо очиж ажиллах хөдөлмөрлөх хүсэл гадаадад сурдаг Монгол оюутнуудад байгаа. Эдгээр оюутнууд хэрхэн ингэж ажиллахаа мэддэгүйн улмаас гадаадад ажиллах зэрэг асуудал гардаг. Энэ уулзалтаар хийгдэх чухал алхам бол энэ харилцааг сайжруулахад чиглэнэ.


- Саяхан зохиогдсон Хайделбергийн чуулга уулзалтын талаарх мэдээллийг манай залуучууд хаанаас авч болох вэ?

- Энэ чуулга уулзалт ноднин жил болсон уулзалт, үүний мэдээллийг www.gant-friends.com гэсэн вэб хуудаснаас авч болно. Харин одоо 8 дугаар сард болох гэж буй уулзалтын талаар мэдээллийг мөн www.gant-friends.com, http://www.tsahimurtuu.mn/, www.mymongol.com, www.asuult.net гэх мэт сайтуудаас авч болно. Мөн http://uulzalt.gant-friends.com гэсэн хаяагаар шууд орж бүртгүүлж болно. Энэ уулзалтанд бид нар 300-350 хүн оруулах бодолтой байгаа. Мандатаар, урилгаар гэсэн 2 янзаар бүртгүүлнэ. Мандат гэдэг нь гадаадад сурдаг, төгссөн оюутнуудыг давуу эрхтэйгээр оруулах үнэмлэх юм. Гэвч бас Монголын их дээд сургуульд сурч төгссөн оюутнуудыг урилгаар оролцуулах бодол байна. Юун түрүүнд бид нар одоогоор зөвхөн гадаадад сурч байгаа болон төгссөн оюутнуудыг мандатаар оролцуулахаар бүртгэж байгаа. 8 дугаар сард манай оффис Монголд ажиллаж эхэлнэ тэр үед тасалбар түгээж эхэлнэ. Энэ тасалбарыг урилга гэж нэрлээд байгаа богоод үүгээр Монголын их дээд сургууль төгссөн оюутнууд оролцож болох юм. Харин дэлгэрэнгүй мэдээллийг дээрх вэб хаягуудаар орж авах боломжтой.

- За та бид хоёрын яриа өндөрлөж байна. Та Монголд байгаа найз нөхөддөө юу гэж хэлмээр байна. Yvгээр би нэвтрүүлгээ өндөрлөе.


- Монголд байгаа нийт найз нөхөддөө мэнд хүргэе, энэ уулзалтад идэвхтэй оролцоорой гэж хэлэх байна.

- За баяртай


- Баяртай.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2702

Бүлэг: Зочны булан

№15 Зочин: Ч.Отгочулуу

Зочин: Ч.Отгочулуу

Улаанбаатар хотод төрсөн. Суралцаж, төгссөн сургууль курс:
1999 онд "Монгол Бизнес" дээд сургуулийн менежментийн ангийг төгссөн. Баклавр.
Дипломын сэдэв: "Удирдлагын сэтгэлзүй"
1999 оноос Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын Их Сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж байна.

Ганбаяр: - Байна уу

Отгочулуу: - Байна.

- Би 107.5 радиогоос ярьж байна. Сайн байна уу?

- Сайн сайн байна уу?

- Юуны өмнө танд өдрийн мэнд хүргэе. Одоо яг Германд өдөр болж байгаа байх.

- Одоо Германд 2 цаг 10 минут болж байна. Монголд хэд болж байна?

- Монголд одоо 21 цаг 10 минут болж байна.

- За тэгэхээр та бүхэнд оройн мэнд хүргэе.

- Таны сурлага хөдөлмөр давгүй юу? Хичээл ер нь хэр их байна?

- Германд хичээл нь 4 сард эхэлдэг. Хичээл эхэлчихээд жаахан тэвдүүхэн л байна. Тэгэхдээ гайгүй ээ. 7 сард нилээн хэдэн шалгалттай. Шалгалтаа өгчихөөд намраас Монголд очих санаатай. Монголд очилгүй бараг 3 жил боллоо.

- Нутгаа хэр их санаж байна?

- Ер нь их санана шүү. Єдөр нь бодоод, шөнө нь зүүдлээд л. Хааяа гудамжаар явж байгаад Монголтой адилхан гудамж таарвал Монголд оччихсон юм шиг сэтгэгдэл төрнө шүү. Монголд гадаадад сурч буй оюутнуудын чуулга уулзалт болно шүү дээ. Түүгээр л очих санаатай.

- За тэр уулзалтан дээр хоёул уулзах болно оо.

- За. Энэ уулзалтанд эдийн засгийн хэсгийг манай залуу эдийн засагч клуб хамтран зохион байгуулна. Нодлин Германд сурдаг Монгол оюутнууд нийлээд уулзсан л даа. Тэгээд цаашдаа уулзалт зохион байгуулъя гэж шийдсэн. Манай клубынхэн тэнд л хоорондоо нийлж, бүрдэж олон сайхан санал гаргаж байсан. Германд дээд сургууль төгсөж байгаа хүмүүс пүүс компани байгууллагуудтай холбоо байгуулах зорилгоор маш их уулзалт зохион байгуулдаг. Түүгээр 2 талууд уулзаад ирээдүйд хаана ажиллахаа тогтчихдог, ер нь практикт их хэрэгтэй. Ийм уулзалтыг Монголд зохиоё гэж яриад байсан юм. Тэгтэл Японд сурдаг доктарант оюутнууд "Эрдэм" хэмээх эрдэм шинжилгээний симпозиум зохион байгуулъя гэсэн. Ингээд 2 талаасаа яриад бүр гадаадад сурдаг Монгол оюутнуудын чуулга уулзалт хийе гэж бодсон юм. Одоо ингээд бэлтгэл ажилдаа ороод явж байна.

- Энэ уулзалтыг зохион байгуулахын ач холбогдол юу вэ? Энэ нь Монголд байгаа оюутан залуучуудад хэр хүртээлтэй вэ?

- Хамгийн гол нь мэдээлэл солилцоно. Зарим оюутнууд гадаад гэхээр хэтэрхий диваажин гэж боддог, зарим нь хэтэрхий хэцүү гэж боддог их өрөөсгөл ойлголттой байдаг юм шиг байгаа юм. Яг газар дээр нь сурч байгаа оюутнуудтай уулзаж болно. Түүнээс гадна гадаадад сурч байгаа оюутнууд хамгийн сүүлийн үеийн судалгааны ажил дээр ажиллаж байдаг. Монголд очоод түүнийгээ байгууллагууд төсөл хэлбэрээр ч юм уу тийм хэлбэрээр ажиллаж болно.

- Германд сурч буй оюутнууд иймэрхүү уулзалтыг хэр зэрэг зохиодог вэ?

- Германд жилд 2 удаа зохион байгуулдаг. Зарим сургууль бүр семестрийн эхэнд, эцэст гэсэн үеүүдэд зохиодог. Нэг талаас төгсөх оюутнууд, нөгөө талаас байгууллагууд оролцоно. Энд байгууллагууд ажлын байрны талаарх мэдээлэл, манай байгууллагад дипломын ийм ажил хийж болно, мөн бид зах зээлд ийм шинэ бараа гаргах гэж байна, ийм мэдлэгтэй хүн хэрэгтэй байна гэх зэргээр оюутнуудад хэлдэг. Оюутнууд ч мөн адил танай байгууллагад тийм цалинтай ажилд орох хүсэлтэй байна, би ийм ийм зүйл чадна гэж хоорондоо уулздаг. Эрдэм шинжилгээний хурал байнга болдог, гол нь оюутнууд өөрсдөө зохион байгуулаад ивээн тэтгэгчүүдээ олдог юм шиг санагдсан. Эд нар иймэрхүү зүйлээ хийгээд сурчихсан сайхан уламжлалтай улс. Ер нь оюутнууд хүнээр зохион байгуулах биш өөрсдөө зохион байгуулаад, өөртөө хэрэгтэй, улсдаа хэрэгтэй зүйл хийчихье, мэдээж ганцаараа хийж чадахгүй тул хүмүүстэй уулзаад хамтраад юм хийвэл өөрт нь их үр дүнтэй үлдэх юм шиг байна лээ. Би тэр Герман дахь уулзалтад оролцоод их олон зүйл сурсан, олон найз нөхөдтэй болсон. Жишээлбэл Даймлер Крайслер корпорацийн Дрезден дэх салбарт 2 сар дадлага хийхэд их зүйл сурч авсан. Миний сурсан зүйл Монголын байгууллагад бага ч болов гэсэн хэрэг болох болов уу. Мэдээж хэдхэн хүн Монголоо гээд хөгжүүлье гээд л хөгжихгүй л дээ, чадах ч үгүй гэхдээ олон хүн ингэж бодож байвал биелэлгүй яахав. Баруун Германыг аваад үзэхэд нээг их нэгдсэн сүртэй бодлого байхгүй хувь хүмүүс л хөгжүүлсэн байх жишээтэй. Герман улс сайн үндсэн хуультайдаа, сайн бодлоготойдоо гол нь биш зөвхөн хувь хүмүүс санаачлагатай, чөлөөтэй, өөрсдийгөө хөгжүүлэх гэсэн хүсэл нь л хөгжилд хүргэсэн.
Нэг асуудал гарлаа гэхэд өөрсдөө шийдэхийг боддог, дээшээ хараад байдаггүй тийм л хүмүүс байдаг.

- Тэгэхээр та бүхэнтэй Интернэтээр ямар вэб хаягаар холбогдож болох вэ?

- Бид нар клубынхаа вэбийг хийсэн. Цахим өртөөний www.tsahimurtuu.mn хаягаар дамжаад ороод ирж болно. Манай mail listэнд бүртгүүлснээр Монголд эдийн засгаар чиглэлээр сурч байгаа оюутнууд гадаадад сурч байгаа оюутнуудтайгаа илүү дотно харилцах боломжтой. Бид нарт Монголын талаар мэдээлэл хэрэгтэй байдаг. Тэгэхээр Монголд ямар бэрхшээл байгааг Монголд байгаа оюутнууд бид нарт хэлээд байж болох юм. Бид нар баруунд тэр бэрхшээлийг яаж шийдсэн, шийдэх гэж байна гэдгийг мэдээд эргээд холбоо барих байдлаар аль аль талдаа ашигтай байдлаар ажиллаж болно.
Бид гэдгээ тодруулж ярья л даа. Манай клуб 100 гаруй гишүүдтэй Гишүүдийн тал хувь нь энэ Европоос байгаа. 25 % нь Америкаас, үлдэх 30 аад % нь Япон, Монгол зэрэг улсаас байгаа. Нэткарт компанид манай 2 ч гишүүн байдаг. Бид Монголд байгаа оюутнууд, байгууллагуудтай илүү сайн харьцаа тогтоомоор байна. Энэ тал дээр та бүхэн бидэнд тусалбал бид их баярлах болно.

- Таны дадлага хийсэн Мерседес Бенз-ийн талаар, тэнд дадлага хийж байх үеийн сэтгэгдэл зэргийг сонирхох гэсэн юм. Монголд Мерседес Бенз ийн салбар байгуулагдсан ч гэсэн нийтэд үйл ажиллагаа нь тийм ил байдаггүй. Монголчууд ер нь Мерседес Бенз машиныг унах их дуртай тийм болохоор энэ үйлдвэрийн талаар танилцуулахгүй юу?

- Мерседес Бенз гэдэг нь бол яг Германд үүссэн компани нь. Америкийн Крайслертай нэгдэж Даймлер-Крайслер корпораци гэж ерөнхий нэртэй болсон. Герман дахь төв нь Баруун Германы Штуттгарт хотод байдаг. Дрезденд саяхан 1995 оноос худалдааны салбараа нээсэн. Саяхан нээсэн гэхэд Германдаа 2-т орохоор их том худалдааны төв болсон. Тэнд ажиллаж байх хугацаандаа :-Би Монгол оюутан, Монголд Мерседес Бензийг их унадаг гэж хэлсэн л дээ. Гэтэл тэд ихэнхи борлуулалтаа Германд хийж тэндээсээ ашиг олдог учир нэг их тоохгүй байна билээ. Хуучирсан машинаа Орос руу зардаг гэсэн. Би: манай Монголчууд Мерседес Бенз худалдаж аваад эндээс унаад Оросоор дайрч 8000 км замыг туулж хүрдэг гэсэн чинь тэд итгэж өгөхгүй байна билээ. Энд ирсэн Монголчуудаас манайд салбараа нээсэн гэж дуулсан л даа, гэхдээ тэд жаахан ам муутай байна уу даа гэмээр байна билээ. Ажилчид нь хойрго удаан ч гэл үү ярьж байна лээ. Би өөрөө очиж үзээгүй болохоор мэдэхгүй юм. Яг Мерседес Бензийн менежментэд орж чадаагүй л юм болов уу..
Гэхдээ Мерседес Бензийн нэг захирал ярьж байсан, Монголын эдийн засаг хүнд байх үед ч гэсэн бид лимузин маркын машинаа арван хэдийг зарсан энэ бол амжилт гэж хэлж байсан. Би бас энд ажиллаж байхдаа нэг вэб (http://www.mongolbenz.de.vu/)хийсэн юм. Энд зарагдаж байгаа хуучин машиныг хүмүүс сонирхож магадгүй гэж бодсон. Гэтэл хүмүүс нэг их сонирхохгүй байна лээ. Учир нь эндэхийн хуучин машин нь ч гэсэн их үнэтэй л дээ. Тиймээс манайхан ирэхээрээ зах дээрээс Туркуудээс ч юмуу өөр хүмүүсээс их хуучин машин авдаг юм шиг байна лээ. Яг баталгаатай газраас машин авахад үнэтэй.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 3592

Бүлэг: Зочны булан

№14 Зочин: Сумьяагийн Ганзориг

Зочин: Сумьяагийн Ганзориг

1980 онд МУИС төгссөн, биологич-агнуур зүйч мэргэжилтэй. 1980 оноос 1992 он хүртэл МУИС-ийн амьтан судлалын тэнхимд багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгчээр ажилласан. Мал эмнэлгийн ухааны докторын зэрэгтэй, одоо Хоккайдогийн Их Сургуулийн Паразитологийн лабораторид уригдан ажиллаж байгаа. Профессор статустай. Паразит хорхойн молекуляр ангилал зүй, Монголын зэрлэг амьтдын паразит хорхойн аймгийн судалгааны ажил хийж байна. Японы Саппоро хотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.

С.Ганбаяр:
- Байна
уу?


С.Ганзориг:
- Байна.

- Танд юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе, та бид хоёр одоо манай эфирт шууд холбогдсон байгаа. Манай радиог сонсож байгаа бүх Улаанбаатарчууд таныг сонсож байгаа. Юуны түрүүн таны судалж байгаа судалгааны ажлын талаар яриагаа эхэлбэл ямар вэ?

- За тэгье. Би Монголын зэрлэг амьтдын паразит хорхойг судалж байна. Паразит хорхой гэдэг нь ерөнхийдөө хоол, тэжээл, гадаад орчин зэргээ өөрийн биеэр биш биед нь байгаа эзэн амьтнаараа гүйцэтгүүлдэг амьд биетүүдийг хэлдэг. Паразит хорхой нь ихэвчлэн амьтны бие дотор нь шимэгчлэн амьдардаг амьтад байдаг.
Миний хувьд бол зэрлэг амьтдын паразит хорхойн ангилал, түүхэн хөгжил, экологитой холбоотой зүйлүүдийг судалж байгаа.

- Та 20 гаруй жил Монголын паразит хорхойн талаар судалж байгаа. Тэгэхээр Монголд хэдэн янзын
паразит хорхой байдаг вэ? Yvнийг устгах ч юм уу аль эсвэл багасгах боломж хэр байдаг юм бол? Хүнд хэр аюултай вэ?


- За, ерөнхийдөө паразит хорхой дэлхий даяар тархсан байдаг. Паразитын халдвар нь хөгжиж байгаа, хөгжилтэй болон хөгжил сул оронд ч их байдаг. Одоогийн байдлаар гэхэд хүж хорхойгоор халдварласан хүний тоо нь гэвэл 1 тэрбум 273 сая хүн байгаа. Түүнээс гадна бусад олон хорхойнууд байдаг.
Миний объект бол зэрлэг амьтдын паразит хорхойноос хүнд халдварлах нь 150 гаруй зүйл байдаг юм. Манай орны хувьд паразит судлал нь харьцангуй саяхнаас эхэлсэн гэж хэлж болно. Анхны судалгаа нь 1379 онд Европд хийгдсэн байхад Монголд анхны судалгаа нь 1924 онд эхэлсэн байдаг. Эхлээд зөвхөн мал дээр хийгдэж байсан бол сүүлийн 50 жилийн хугацаанд зэрлэг амьтны паразитыг
судлаад эхэлж байгаа.
Манайд одоогийн байдлаар 600 гаруй зүйлийн паразит хорхой зэрлэг амьтан, мал, тэжээвэр бусад амьтдаас бүртгэгдээд байгаа. Гэхдээ энэ 600 зүйл гэдэг нь харьцангуйгаар цөөн тоо гэж хэлж болно. Би сүүлийн 20 гаруй жил энэ талаар судалгаа хийж байгаа. Энэ хугацаанд Монголд 80 гаруй зүйлийн хорхойг тэмдэглээд байгаа. Эдгээр хорхойн дотроос 10-аад нь шинжлэх ухаанд шинэ зүйл болж тогтоогдсон. Тиймээс Монголын хувьд гэвэл энэ хорхойн талаар хараахан сайн судлагдаж амжаагүй байгаа байх гэж бодож байна.
Эцэст нь бүртгэгдсэн хорхойнуудаас хүнд халдварладаг нь нилээд олон байгаа. Жишээлбэл, махчдын хорхойнууд ихэнх нь хүнд халдварлах боломжтой байна. Гэтэл одоогийн байдлаар Монголд гэхэд хүнээс ердөө 5, 6 хан төрлийн хорхой бүртгэгдсэн байгаа. Та бүхний сайн мэдэх хялгасан хорхой, бэтэг, үхрийн цагаан хорхой гэх мэт. Yvнээс харвал Монгол хүнээс гарсан хорхойны төрөл зүйлийн хувьд харьцангуйгаар бага байгаа юм шиг харагдаж байгаа юм. Гэхдээ паразит хорхойн халдварлалтын тоо төрөл нь Монголын цаг уурын хатуу ширүүн нөхцөл, хүн ам тачир сийрэг суурьшсан, хоолны төрөл нь харьцангуй цөөн, загас бага хэрэглэдэг зэргийн улмаас Монголчуудад бага байх боломжтой гэж үзэж байгаа. Нөгөө талаас нь аваад үзвэл хот суурин газар цөөтэй, байгаль нь унаган, эвдэгдээгүй, ан амьтан элбэгтэй, мал ихтэй ийм оронд бол паразит хорхойн халдварлал нь их байх нөхцөлтэй байдаг.

Бидний хийсэн судалгааны үр дүнгээс үзвэл Монголд мэрэгчид, зэрлэг махчдаас гарсан 12 зүйлийн хорхой нилээд хүнд өвчин үүсгэдэг ийм хорхойнууд илрээд байгаа. Тухайлбал, Пентастома гэдэг хорхой. Энэ хорхой нь чоно нохойны хамрын хөндийд шимэгчилдэг, авгалдай нь таван хошуу мал, зэрлэг амьтдын дотоод бие эрхтэнд нь байрладаг. Хүний биед дутуу болгосон малын мах, дотор эрхтэнээр халдварлах боломжтой. Бид Дундговь, Баянхонгор, Төв аймгийн нутгаас болон Улаанбаатарын ойролцоох Тэрэлж хавиас олсон. Энэ хорхойн авгалдай нь хүний биед
орвол гол төлөв толгой руу тэмүүлдэг учраас тархи, хамрын хөндийн орчимд очоод үрэвсэл үүсгэдэг. Бөглүү газар очдог учраас оношлогоо хийх аргагүй, эмчилгээ гүйцэд хийгддэггүй.

- Сүүлийн үед Монголчууд маань дэлхийн аль ч өнцөг булан руу янз бүрийн ажлаар явах болж. Энэ хүмүүс ийм хорхойгоор халдварлагдаад ирэх боломж хэр байдаг бол? Энэ хорхойноос болгоомжлох ч юм уу, эсвэл урьдчилан сэргийлэх боломж байдаг уу?

- Yнэхээр Монголчууд нэг үеэ бодоход дэлхийн янз бүрийн улс орнуудаар явж байгаа. Паразит хорхойгүй улс
үндэстэн гэж байхгүй.
Ерөнхий зүй тогтлын хувьд аваад үзвэл паразит хорхойн төрөл зүйл, халдварлалт ихтэй орнууд нь гол төлөв халуун бүсийн орнууд байдаг. Ялангуяа экваторын бүс рүү ойртох тусам паразитын тоо төрөл, халдварлалт нь ихсээд явчихдаг.
Гэхдээ заавал хөгжиж буй улс биш өндөр хөгжилтэй Япон, Америк, Канад зэрэг олон улсад ч анхаарвал зохих паразит хорхой их байдаг. Паразит хорхойнуудын хувьд гэвэл зөвхөн манай урд хөрш Хятадын хувьд аваад
үзэхэд хорхойн халдварлалт асар ихтэй байдаг. Тийм учраас Хятад руу явж байгаа Монголчууд ер нь хорхойн халдварлалаас сэргийлж байх шаардлагатай. Яагаад гэвэл Хятадад, хүж хорхой гэж ярьдаг паразит хорхойгоор халдварласан хүний тоо 532 сая байна гэж саяхан нийтлэгдсэн. 532 сая гэдэг маань Хятадын хүн амын тал хувь нь хорхойтой гэсэн үг. Тэгэхээр Хятадын хаана ч очсон ч хүж хорхойгоор халдварлах магадлал ихтэй байгаа.
Ийм газар явж байгаа хүн янз бүрийн хорхойноос биеэ сэргийлэх хэд хэдэн аргыг сайн санаж явах хэрэгтэй. Хорхойнууд нь ундны усаар, жимс ногоогоор, дутуу болгосон бүх төрлийн мах, мөн үүнээс гадна төрөл бүрийн ялаа, шумуул, хачигаар дамждаг паразит хорхой байгаа. Тийм газар хэрэглэж байгаа ундаа, хоол хүнсээ нилээн сайн сонгож хэрэглэж байхгүй бол болохгүй. Мөн зарим газар усанд орохдоо ч анхааралтай байхгүй бол ялангуяа цэнгэг устай нуур, цөөрөм, голд орох тохиолдолд паразит хорхой халдварладаг тал байгаа. Зөвхөн Хятадад ч биш зүүн өмнөд Азийн бараг ихэнх орон, Энэтхэг, Африк, Ємнөд болон Төв Америкийн орнуудад их байдаг. Тиймээс ийм газраар явахдаа туйлын болгоомжтой явахгүй бол паразитаар халдварлан зөөж авчрах аюул байгаа.
Ерөнхийдөө дэлхийн цаг уур их өөрчлөгдөж байна. Агаарын температур жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед хумхаагийн паразит зөөсөн хүн Монголд шинэ голомт үүсгэх боломж ч
байгаа. Гадаад дотоодод аялж байгаа бүх хүмүүс анхааралтай хандах хэрэгтэй.

Дээрх ярианд хөгжиж байгаа улсуудыг нилээн ярьчихлаа. Гэхдээ өгжсөн, өндөр хөгжилтэй орнууд, жишээ нь миний сууж буй Японыг аваад үзвэл паразит хорхой их олон байдаг. Миний байгаа Хоккайдогийн аралд гэхэд бэтгээр халдварладаг хүний тоо харьцангуй өндөр байдаг. Тэр нь бол зэрлэг үнэг, зэрлэгшсэн нохойноос хүнд халдварладаг. Зэрлэг үнэг, нохой нь ялгадсынхаа хамтаар энэ хорхойн өндгийг тараадаг учир Хоккайдо арлынхан байгалийн жимс жимсгэнэ, мөөг зэргийг барагтай л
бол иддэггүй. Идэж байгаа цөөн хэсэг нь сайн угааж хэрэглэж байгаа нь харагддаг. Япончуудын үндэсний сүши, сашими гэдэг хоолонд түүхий загас, хавч зэргийг хэрэглэдэг. Ийм түүхий зүйл идэж байгаа зарим хүмүүс анизакис гэдэг паразитаар халдварладаг. Тиймээс түүхий зүйл хэрэглэхдээ нилээн болгоомжтой хандах хэрэгтэй.
Єндөр хөгжилтэй Америк, Канад, Европын орнуудын хувьд нохой муурны хорхой их байдаг. Тэжээвэр махчдын хорхойнууд хүнд халдварлах боломжтой байдаг учир хүнд халдварлах шинэ хорхой нилээд бүртгэгдэж байгаа. Хорхой нь өндөг юмуу авгалдайн шатандаа хүнд халдварладаг.

- Та бидний ярианы цаг бага үлдсэн байна. Тиймээс та энд суугаа гэр бүлийнхэндээ хэр зэрэг амьдарч байгаа болон Японд байгаа Монголчуудын талаар бага зэрэг ярьж өгнө vv.

- Манай энэ Хоккайдод хориод Монголчууд байдаг. Ихэнх нь Хоккайдогийн их сургуульд суралцаж байгаа. Бид үргэлж уулздаг. Хоккайдод байгаа бүх Монголчуудын өмнөөс та бүхэнд баярласнаа илэрхийлж байна. Манай гэр бүлийн хувьд гэвэл бүгд тус тусын ажлаа хийгээд сайн байгаа.

- За, бид урд өмнө нь гадаад оронд сурч ажиллахад тэр орны хууль эрх зүйн талаар сонирхож байсан болохоос ингэж улс орны хорхой шавьжны талаар ярьж байсангүй. Нилээд сонин зүйлийг манай сонсогч нарт хүргэлээ. Танд маш их баярлалаа.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 3964

Бүлэг: Зочны булан

№13 Зочин: Информер

Нэвтрүүлгийн зочин: Информер
Англи Улс, Лондон хотноо амьдардаг.

Ганбаяр:
+ Байна уу?

Информер:
- Єө байна?

+ Сайн байна уу? Юуны өмнө танд оройн мэнд хүргэе. Монголд одоо 21 цаг 10 минут болж байна.

- Єө энд 12 цаг өнгөрч байна.

+ Єдрийн үү? Єө за. Юуны өмнө та сайхан хаваржиж байна уу?

- Єө сайн. Та нар сайхан хаваржиж байна уу?

+ Сайхан хаваржиж байна. Та бид хоёрын яриа яг одоо Улаанбаатар даяар цацагдаж байгаа.

- За энд ойрын хэд хоног дулаахан сайхан хавар болж байна.

+ Энд ч гэсэн сайхан хавар болж байна. Ер нь та Англид хэр удаж байна. Ямар хотод байгаа вэ?

- Би Лондонд байна л даа. Энд 3 жил болж байна.

+ Англид визтэй, визгүй амьдрахын ялгаа юунд байна? Ер нь Англид хараар амьдарч байгаа хүмүүс хэр их байдаг бол?

- Визний хувьд миний мэдэхээр оюутны, визит (зорчих), ажлын гэсэн 3 төрлийн виз байдаг. Оюутны визтэй хүмүүс арай давуу талтай л даа. Зорчих визээр яг зорилгоороо ирээд явж байгаа хүнтэй ярих юу байх вэ. Оюутны визтэй хүмүүс бол:
1. Сунгах,
2. 7 хоногт 20 цагаас илүүгүй ажил хийх боломжтой.
Олон улсын оюутны үнэмлэх авбал тээврийн зардал 30%, бүх төрлийн үйлчилгээ үзэх, зэрэгт хөнгөлөлт эдэлнэ. Оюутнууд визээ сунгахын тулд мөнгөтэй байх ёстой байдаг. Ихэнх сургуулиуд хичээлдээ 80% ийн ирцтэй байхыг шаарддаг юм. Дараа жилийнхээ төлбөрийг мөн хийсэн байх шаардлагатай.
Манай Монголын оюутнуудад тохиолддог зүйл бол ирчихээд 2-3 жил хэлний сургуульд яваад байгаа харагддаг, гэтэл дараа нь энэ хүн яагаад хэл сурахгүй байна аа гэдэг aсуудал тулгардаг юм шиг байгаа юм. Үүнээс бусдаар бол оюутны визтэй хүмүүс асуудал багатай амьдарч байна.
Энд ирж байгаа Монголчуудын дийлэнх нь визит виз авах замаар ирж байгаa. Ийм визтэй хүмүүс ирсэн хойноо "xараар" амьдрах гэдэг зам руу орох юм даа. Нэгэнт хугацаа богино, ажиллах зөвшөөрөлгүй визтэй болохоор хууль бусаар амьдрах, эсвэл цагаачлах гэсэн асуудалтай тулгардаг.
Визний ялгааны хувьд бол энд байх статусаараа ялгарна. Ажлын виз гэдэг нь эндхийн аль нэгэн байгууллага энд ирээд манай байгууллагад ажиллана гэсэн гэрээ хийсний үндсэн дээр виз гардаг болохоор энэ визний нөхцөл нь байгуулсан гэрээнээсээ хамаарна.
Ажлын виз, зорчих виз хоёрын гол ялгаа нь нэг нь ажиллаад сунгаж болдог, нөгөө нь ийм боломжгүй, ажил хийх эрхгүй, хугацаандаа буцaх ёстой байдаг. Зорчих виз нь мөн ямар нэг тэтгэлэг, тусламж авах боломжгүй. Ийм л ялгаатай даа.

+ Оюутнуудын хувьд сураад, хажуугаар нь ажил хийгээд төлбөрөө хийгээд явахад хир хэцүү байдаг вэ? Ер нь сургалтын төлбөр нь өндөр vv?

- Хүний өөрийнх нь зорилгоос шалтгаалж байгаа юм л даа. Ер нь энд юм сурах гэсэн, арагшаа татлаа түлхээгүй, хангалттай хугацаатай бол хажуугаар нь хэдэн төгрөг хийгээд явах боломжтой. Гэм нь жаахан давчуу, цаганд баригдсан л байх болуу. Яaралгvй хангалттай хугацаатай ирсэн хүнд боломжтой. Харин яваад хурдхан байрны мөнгө хийх гэсэн хүнд мөнгөгүй, дээр нь хэл суралгүй буцах магадлал бий. Ер нь амьдрал амаргүй шүү. Би ч их л хичээл зүтгэлтэй ирж байсан ирээд хүнд байдалд ч орж байсан. Гэхдээ хүн зорилгоо сайн төлөвлөж ирвэл болно.

+ Ажил хийгээд амьдраад байх боломж бол хэцүүхэн л байдаг юм байна аа даа?

- Энд ирээд ажил хийж амьдаръя гэсэн хүмүүс аргаа олоод л байгаа юм л даа. Яг ажил хийе гэсэн хүн бол тэр ажлын визийг хөөцөлдөж болох юм. Эсвэл манайхан цагаачлах болоод байна.

+ Тэгэхээр ер нь Англи улс цагаачлалын талаараа ямар бодлого баримталдаг вэ? Энэ талаар та манай сонсогч нарт тайлбарлаж өгнө үү?

- Бид нар энд байгаагийн хувьд ийм чиглэлийн хууль эрх зүйн талаар мэдээлэл сайтай байдаг. Энэ талаар Интернэтээс ороод харахад болно л доо. Цагаачлалын талаар Англи улс ер нь нилээд анхаарал тавьж байгаа. Сонин хэвлэлээр өдөр тутам хурц яригдаж хэлэлцэгдэж буй асуудлын нэг л дээ.
Эндхийн цагаачлалыг манайхаар бол Дотоод хэргийн яам нь хариуцаж байгаа юм. Энэ яамны сайд нь цагаачлагчдыг хууль ёс сахиулах, англи хэл, зан заншлыг сайн сурах гэсэн асуудлуудыг гол болгон тавьж байгаа. Энэ албаны нэг гол ажил нь хууль бус цагаачид буюу хараар амьдарч байгаа хүмүүс нь хаяг, байгаа газраа өөрчлөн энд тэнд шилжин яваад байдаг асуудал газар авсан учир цагаачлалын алба тэднийг олж албадан гаргах үйл ажиллагааг нилээд өргөн хүрээнд явуулж байна. Жишээ нь: Байнгын болон гэнэтийн шалгалтууд энд маш их хийгдэж байгаа.
Сонин хэвлэлээс харж байхад Англи улсын энэ намрын хийж гүйцэтгэх нэг том ажил бол цагаачлалын том лагерь барьж, цагаачлах өргөдөл гаргасан хүмүүсийг тэнд байрлуулж асуудлыг тэнд нь шийдэж энд байлгах бол байр орон сууцаар хангах, байлгахгүйд хүрвэл тэндээс нь нутагт нь буцаах, тийм бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа юм шиг байна. Мөн өөрийн болон цагаачилж буй иргэдийг манайхаар бол иргэний үнэмлэхтэй болгож тэр үнэмлэхээр эмнэлэг, сургууль зэрэг нийгмийн бүх салбарт үйлчлэх замаар хууль бус хүмүүсийг шахаж гаргах бодлого баримталж байна.

+ Цагаачлал гэснээс би танаас нэг хувийн чанартай нэг асуулт асууя. Яг цагаачлалын утга учир нь юундаа байна гэж та бодож байна?

- Ер нь цагаачлал гэдэг нь хүний оршин суугаа орондоо эрх нь зөрчигдөөд, түүнийг нь тухайн орны эрх барих байгууллагууд тэр хүний эрхийг хамгаалж чадахгүй бол, тэр хүн өөр улсад эрхээ хамгаалуулахаар хандаж, өөрийнх нь эрх хамгаалагдаж чадах тийм газар цагаачлах, дүрвэн гарч амьдрах эрхтэй. Энэ бол гол үндэс нь байгаа юм. Энэ үндэслэлийг хүн үнэн гэж баримтлахын тулд эд мөрийн баримт, болсон явдлыг зөв тайлбарлах, хууль дүрмээ сайн мэддэг байх зэрэг нь цагаачлах хамгийн гол үндэс болно.

+ Английн сургалт хэр вэ? Манайхан сургуульдаа ямар сурдаг вэ? Монголчууд аль ч газар сайн сурдаг гэж ярьдаг шүү дээ.

- Сургалт янз бүр л дээ. Yнэ нь ерөнхийдөө чанараа тодорхойлоод байх шиг байдаг. Энд цагаачлагчдыг үнэгүй сургах систем байдаг. Энд зүгээр хямдхан дадлагын оюутнаар хичээл заалгадаг хямдхан сургалт ч байна, дэлхийд нэртэй үнэтэй сургуулиуд ч байна. Сургалтын чанар бол сайн. Их дээд сургуулиудад сурахад хэлийг нилээд өндөр хэмжээнд сурсан байх ёстой. Хэлний сургалтын хувьд хэн бүхэнд нээлттэй байдаг юм. Зайн сургалтад ч хамрагдаж болно.

+ Англид цагаачилъя гэвэл хэр хэцүү вэ, нилээд олон шалгуурыг давах уу?

- Миний хувьд анх ирэхдээ цагаачлалын тухай мэдэхгүй байлаа. Хүнд нь юу байх вэ дээ. Хүн гагцхүү үнэнээ хэлээд ямар асуудал тулгараад энд ирэх болсноо тэдэнд ярьж итгүүлж, баримт нотолгоо нь үнэн зөв байж чадвал тийм ч хүндрэлтэй асуудал байхгүй. Хүмүүс өөрөө янз бүрийн юм зохиож худлаа ярих тохиолдолд бол мэдээж хэцүү. Цагаачлалын асуудал бол ер нь их цаг шаардсан асуудал л даа. Нэг өргөдлөө өгсөн байхад өөрийнх нь амьдарч байгаа газар нь байнгын хяналт тавих, эсвэл цагаачлалын газарт байлгах, зочид буудалд байлгах, гарч орох цагийг нь бүртгэх зэрэг хяналтууд байдаг. Цагаачлал хүсэх гэдэг бол хүнд, үнэндээ аргаа барсан хүний хийж байгаа зүйл л дээ.
Манайхан Англид цагаачлуулна, тэнд орон байр ажлаар хангана гэсэн үйлчилгээнд хамрагдаж байгаа хүмүүсийн хувьд их л сайн бодож шийдэх хэрэгтэй болов уу. Энд ирэхээсээ өмнө бэлдэх хэрэгтэй, төлөвлөх хэрэгтэй, ямар зорилгоор энд ирж байгаагаа бодох хэрэгтэй. Би ямар чадвартай билээ, ямар зүйл тэнд очоод хийж чадах вэ, ямар хугацаа надад байгаа зэргээ сайн бодолгүй, хүмүүсийн яриагаар ирэх юм бол хэцүү л дээ. Би битгий ир гэж хэлж байгаа юм биш, ирж юм үзэж, сурах хэрэгтэй байлгүй яахав, гэхдээ маш сайн бэлтгэлтэй байгаарай гэж хэлэх байна.

+ Хараар амьдарч байгаа хүн мэдээж хууль бус аргаар байгаа болохоор ямар нэгэн хууль зөрчих зэрэг асуудал гардаг л байх л даа. Yvнийг хэрхэн зохицуулдаг вэ?

- Мэдээж хүндрэлтэй асуудлууд гарна л даа. Хараар амьдарч байгаа хүнд мэдээж бага цалин өгнө. Хэзээ баригдах бол, ямар юманд ороогдох бол зэрэг сэтгэл санааны дарамт их байна. Баригдах л юм бол албадан гаргана, мөн өөрөөс шалтгаалахгүй ямар нэг юмны хоморгонд орох зэрэг явдал Монголчуудын дунд гарах нь дуулддаг. Єөрөөс шалтгаалахгүй хажуугийн шалгалтанд өртөөд баригдах явдал их байдаг. Маш их хэцүү л дээ.

+ Би танаас Монгол орны талаар асууя л даа. Та тэнд Монгол орны талаар хэр мэдээлэл авч байна вэ? Ер нь өнөөдөр болсон зүйлийг маргааш нь мэдэх боломж хэр байдаг бол?

- Мэдээллийг үнэн худлыг нь шалгаж мэдэхгүй юм л даа. Гэхдээ Интернэтээр мэдээллийг шуухай авдаг. Манайд шуурхай мэдээлэл хүргэдэг Интернэтийн сонин, вэб сайтууд их байдаг болсон байна. Зав чөлөөнөөсөө болох юм. Мэдээлэл авах гэвэл шуурхай мэдээллийг авч байна. Цахим өртөө, бусад сонингуудыг уншина. Интернэт мэдээлэл авдаг шуурхай эх сурвалж болсон байна.

+ Тэнд байгаа Монголчууд хэр зэрэг уулзалддаг вэ? Баяр ёслолоор ч юм уу уулзалддаг уу?

- Энд Чингис хаан хамтлаг ирж тоглож байсан. Иймэрхүү тоглолтуудаар, шинэ жилээр, ноднин наадмаар уулзалдаж байсан. Ер Монголчууд уулзалддаг юм. Найз нөхөд бол байнга л уулзалддаг юм. Монголчууд ер нь их элбэг болж байгаа учир тааралдана л даа, гэхдээ зохион байгуулалттай уулзалддаг нь жилдээ баяр ёслолоор нэг уулзалдана даа.

+ Монголчууд ер нь гадагшаа их явах болж, хараар ч амьдрах болж, хэрэг түвэгт ч орооцолдох болж. Англичууд Монголчуудыг хэрхэн хүлээж авдаг юм бэ? Хавчих, дургүйцэх байдал байх уу?

- Энд тэнд Монгол гэхээр бага зэрэг гайхаж хүлээж авна. Манай улс дэлхийд сурталчлагдах нь муу, мэдэх болоогүй юм шиг байгаа юм. Гэхдээ мэддэг хүмүүс нь мэднээ.

+ Мэддэг хүмүүс нь ямар зүйлээр мэддэг юм бэ?

- Чингис хаан гэдгээр мэднэ, Азийнхан ерөнхийдөө Монголчуудыг мэддэг, Европчууд, Америк зэрэг энд тэндхийн хүмүүс телевизийн нэвтрүүлгээ дамжин Монголын тухай мэдсэн байдаг. Жулиа Робертсийн кино гарснаар нилээд хүмүүс мэддэг болсон юм шиг байна. Газар зүй мэддэг хүмүүс танайх их том газартай улс гэх мэтээр мэддэг юм. Хятадын харьяа юу, Оросын харьяа юу гэх мэтээр хөрш орнуудаар дөхүүлж асуудаг.

+ Манай нэвтрүүлэгт орж, манай сонсогч нарт их дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд их баярлалаа. Ингээд мэдээж танд энд амьдардаг ах дүү хамаатан садандаа ямар ая дуугаар мэндчилгээ дэвшүүлэх вэ?

- За байз, ямар дуу захиалах вэ? Надад бодох хэр хугацаа байна вэ?

+ Єө байна аа.

- За байз, яг тулгамдаад дуу хэлж чадахгүй байна. Би нэг аавын тухай дуу захиалая.

+ Болно болно.

- За байз, сайн санахгүй байна аа.

+ Та үгээс нь санаж байна уу?

- Саналгүй яах вэ дээ. «Хэндээ ч нэг л зангаараа» гэж эхэлдэг нэг дуу байдаг даа, танайд байгаа л байлгүй.

+ Байгаа л даа Би бас нэрийг нь сайн мэддэггүй. За байз манайд байхгүй л юм шиг байна. Миний бодлоор Yнэнхvvгийн дуулсан аавын тухай сайхан дуу байна.

- За тэр дууг чинь захиалья.

+ Манай нэвтрүүлэгт цаг зав гарган оролцсонд тань баярлалаа.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2901

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter