181-р сар2018

№14 Зочин: Сумьяагийн Ганзориг

Зочин: Сумьяагийн Ганзориг

1980 онд МУИС төгссөн, биологич-агнуур зүйч мэргэжилтэй. 1980 оноос 1992 он хүртэл МУИС-ийн амьтан судлалын тэнхимд багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгчээр ажилласан. Мал эмнэлгийн ухааны докторын зэрэгтэй, одоо Хоккайдогийн Их Сургуулийн Паразитологийн лабораторид уригдан ажиллаж байгаа. Профессор статустай. Паразит хорхойн молекуляр ангилал зүй, Монголын зэрлэг амьтдын паразит хорхойн аймгийн судалгааны ажил хийж байна. Японы Саппоро хотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.

С.Ганбаяр:
- Байна
уу?


С.Ганзориг:
- Байна.

- Танд юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе, та бид хоёр одоо манай эфирт шууд холбогдсон байгаа. Манай радиог сонсож байгаа бүх Улаанбаатарчууд таныг сонсож байгаа. Юуны түрүүн таны судалж байгаа судалгааны ажлын талаар яриагаа эхэлбэл ямар вэ?

- За тэгье. Би Монголын зэрлэг амьтдын паразит хорхойг судалж байна. Паразит хорхой гэдэг нь ерөнхийдөө хоол, тэжээл, гадаад орчин зэргээ өөрийн биеэр биш биед нь байгаа эзэн амьтнаараа гүйцэтгүүлдэг амьд биетүүдийг хэлдэг. Паразит хорхой нь ихэвчлэн амьтны бие дотор нь шимэгчлэн амьдардаг амьтад байдаг.
Миний хувьд бол зэрлэг амьтдын паразит хорхойн ангилал, түүхэн хөгжил, экологитой холбоотой зүйлүүдийг судалж байгаа.

- Та 20 гаруй жил Монголын паразит хорхойн талаар судалж байгаа. Тэгэхээр Монголд хэдэн янзын
паразит хорхой байдаг вэ? Yvнийг устгах ч юм уу аль эсвэл багасгах боломж хэр байдаг юм бол? Хүнд хэр аюултай вэ?


- За, ерөнхийдөө паразит хорхой дэлхий даяар тархсан байдаг. Паразитын халдвар нь хөгжиж байгаа, хөгжилтэй болон хөгжил сул оронд ч их байдаг. Одоогийн байдлаар гэхэд хүж хорхойгоор халдварласан хүний тоо нь гэвэл 1 тэрбум 273 сая хүн байгаа. Түүнээс гадна бусад олон хорхойнууд байдаг.
Миний объект бол зэрлэг амьтдын паразит хорхойноос хүнд халдварлах нь 150 гаруй зүйл байдаг юм. Манай орны хувьд паразит судлал нь харьцангуй саяхнаас эхэлсэн гэж хэлж болно. Анхны судалгаа нь 1379 онд Европд хийгдсэн байхад Монголд анхны судалгаа нь 1924 онд эхэлсэн байдаг. Эхлээд зөвхөн мал дээр хийгдэж байсан бол сүүлийн 50 жилийн хугацаанд зэрлэг амьтны паразитыг
судлаад эхэлж байгаа.
Манайд одоогийн байдлаар 600 гаруй зүйлийн паразит хорхой зэрлэг амьтан, мал, тэжээвэр бусад амьтдаас бүртгэгдээд байгаа. Гэхдээ энэ 600 зүйл гэдэг нь харьцангуйгаар цөөн тоо гэж хэлж болно. Би сүүлийн 20 гаруй жил энэ талаар судалгаа хийж байгаа. Энэ хугацаанд Монголд 80 гаруй зүйлийн хорхойг тэмдэглээд байгаа. Эдгээр хорхойн дотроос 10-аад нь шинжлэх ухаанд шинэ зүйл болж тогтоогдсон. Тиймээс Монголын хувьд гэвэл энэ хорхойн талаар хараахан сайн судлагдаж амжаагүй байгаа байх гэж бодож байна.
Эцэст нь бүртгэгдсэн хорхойнуудаас хүнд халдварладаг нь нилээд олон байгаа. Жишээлбэл, махчдын хорхойнууд ихэнх нь хүнд халдварлах боломжтой байна. Гэтэл одоогийн байдлаар Монголд гэхэд хүнээс ердөө 5, 6 хан төрлийн хорхой бүртгэгдсэн байгаа. Та бүхний сайн мэдэх хялгасан хорхой, бэтэг, үхрийн цагаан хорхой гэх мэт. Yvнээс харвал Монгол хүнээс гарсан хорхойны төрөл зүйлийн хувьд харьцангуйгаар бага байгаа юм шиг харагдаж байгаа юм. Гэхдээ паразит хорхойн халдварлалтын тоо төрөл нь Монголын цаг уурын хатуу ширүүн нөхцөл, хүн ам тачир сийрэг суурьшсан, хоолны төрөл нь харьцангуй цөөн, загас бага хэрэглэдэг зэргийн улмаас Монголчуудад бага байх боломжтой гэж үзэж байгаа. Нөгөө талаас нь аваад үзвэл хот суурин газар цөөтэй, байгаль нь унаган, эвдэгдээгүй, ан амьтан элбэгтэй, мал ихтэй ийм оронд бол паразит хорхойн халдварлал нь их байх нөхцөлтэй байдаг.

Бидний хийсэн судалгааны үр дүнгээс үзвэл Монголд мэрэгчид, зэрлэг махчдаас гарсан 12 зүйлийн хорхой нилээд хүнд өвчин үүсгэдэг ийм хорхойнууд илрээд байгаа. Тухайлбал, Пентастома гэдэг хорхой. Энэ хорхой нь чоно нохойны хамрын хөндийд шимэгчилдэг, авгалдай нь таван хошуу мал, зэрлэг амьтдын дотоод бие эрхтэнд нь байрладаг. Хүний биед дутуу болгосон малын мах, дотор эрхтэнээр халдварлах боломжтой. Бид Дундговь, Баянхонгор, Төв аймгийн нутгаас болон Улаанбаатарын ойролцоох Тэрэлж хавиас олсон. Энэ хорхойн авгалдай нь хүний биед
орвол гол төлөв толгой руу тэмүүлдэг учраас тархи, хамрын хөндийн орчимд очоод үрэвсэл үүсгэдэг. Бөглүү газар очдог учраас оношлогоо хийх аргагүй, эмчилгээ гүйцэд хийгддэггүй.

- Сүүлийн үед Монголчууд маань дэлхийн аль ч өнцөг булан руу янз бүрийн ажлаар явах болж. Энэ хүмүүс ийм хорхойгоор халдварлагдаад ирэх боломж хэр байдаг бол? Энэ хорхойноос болгоомжлох ч юм уу, эсвэл урьдчилан сэргийлэх боломж байдаг уу?

- Yнэхээр Монголчууд нэг үеэ бодоход дэлхийн янз бүрийн улс орнуудаар явж байгаа. Паразит хорхойгүй улс
үндэстэн гэж байхгүй.
Ерөнхий зүй тогтлын хувьд аваад үзвэл паразит хорхойн төрөл зүйл, халдварлалт ихтэй орнууд нь гол төлөв халуун бүсийн орнууд байдаг. Ялангуяа экваторын бүс рүү ойртох тусам паразитын тоо төрөл, халдварлалт нь ихсээд явчихдаг.
Гэхдээ заавал хөгжиж буй улс биш өндөр хөгжилтэй Япон, Америк, Канад зэрэг олон улсад ч анхаарвал зохих паразит хорхой их байдаг. Паразит хорхойнуудын хувьд гэвэл зөвхөн манай урд хөрш Хятадын хувьд аваад
үзэхэд хорхойн халдварлалт асар ихтэй байдаг. Тийм учраас Хятад руу явж байгаа Монголчууд ер нь хорхойн халдварлалаас сэргийлж байх шаардлагатай. Яагаад гэвэл Хятадад, хүж хорхой гэж ярьдаг паразит хорхойгоор халдварласан хүний тоо 532 сая байна гэж саяхан нийтлэгдсэн. 532 сая гэдэг маань Хятадын хүн амын тал хувь нь хорхойтой гэсэн үг. Тэгэхээр Хятадын хаана ч очсон ч хүж хорхойгоор халдварлах магадлал ихтэй байгаа.
Ийм газар явж байгаа хүн янз бүрийн хорхойноос биеэ сэргийлэх хэд хэдэн аргыг сайн санаж явах хэрэгтэй. Хорхойнууд нь ундны усаар, жимс ногоогоор, дутуу болгосон бүх төрлийн мах, мөн үүнээс гадна төрөл бүрийн ялаа, шумуул, хачигаар дамждаг паразит хорхой байгаа. Тийм газар хэрэглэж байгаа ундаа, хоол хүнсээ нилээн сайн сонгож хэрэглэж байхгүй бол болохгүй. Мөн зарим газар усанд орохдоо ч анхааралтай байхгүй бол ялангуяа цэнгэг устай нуур, цөөрөм, голд орох тохиолдолд паразит хорхой халдварладаг тал байгаа. Зөвхөн Хятадад ч биш зүүн өмнөд Азийн бараг ихэнх орон, Энэтхэг, Африк, Ємнөд болон Төв Америкийн орнуудад их байдаг. Тиймээс ийм газраар явахдаа туйлын болгоомжтой явахгүй бол паразитаар халдварлан зөөж авчрах аюул байгаа.
Ерөнхийдөө дэлхийн цаг уур их өөрчлөгдөж байна. Агаарын температур жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед хумхаагийн паразит зөөсөн хүн Монголд шинэ голомт үүсгэх боломж ч
байгаа. Гадаад дотоодод аялж байгаа бүх хүмүүс анхааралтай хандах хэрэгтэй.

Дээрх ярианд хөгжиж байгаа улсуудыг нилээн ярьчихлаа. Гэхдээ өгжсөн, өндөр хөгжилтэй орнууд, жишээ нь миний сууж буй Японыг аваад үзвэл паразит хорхой их олон байдаг. Миний байгаа Хоккайдогийн аралд гэхэд бэтгээр халдварладаг хүний тоо харьцангуй өндөр байдаг. Тэр нь бол зэрлэг үнэг, зэрлэгшсэн нохойноос хүнд халдварладаг. Зэрлэг үнэг, нохой нь ялгадсынхаа хамтаар энэ хорхойн өндгийг тараадаг учир Хоккайдо арлынхан байгалийн жимс жимсгэнэ, мөөг зэргийг барагтай л
бол иддэггүй. Идэж байгаа цөөн хэсэг нь сайн угааж хэрэглэж байгаа нь харагддаг. Япончуудын үндэсний сүши, сашими гэдэг хоолонд түүхий загас, хавч зэргийг хэрэглэдэг. Ийм түүхий зүйл идэж байгаа зарим хүмүүс анизакис гэдэг паразитаар халдварладаг. Тиймээс түүхий зүйл хэрэглэхдээ нилээн болгоомжтой хандах хэрэгтэй.
Єндөр хөгжилтэй Америк, Канад, Европын орнуудын хувьд нохой муурны хорхой их байдаг. Тэжээвэр махчдын хорхойнууд хүнд халдварлах боломжтой байдаг учир хүнд халдварлах шинэ хорхой нилээд бүртгэгдэж байгаа. Хорхой нь өндөг юмуу авгалдайн шатандаа хүнд халдварладаг.

- Та бидний ярианы цаг бага үлдсэн байна. Тиймээс та энд суугаа гэр бүлийнхэндээ хэр зэрэг амьдарч байгаа болон Японд байгаа Монголчуудын талаар бага зэрэг ярьж өгнө vv.

- Манай энэ Хоккайдод хориод Монголчууд байдаг. Ихэнх нь Хоккайдогийн их сургуульд суралцаж байгаа. Бид үргэлж уулздаг. Хоккайдод байгаа бүх Монголчуудын өмнөөс та бүхэнд баярласнаа илэрхийлж байна. Манай гэр бүлийн хувьд гэвэл бүгд тус тусын ажлаа хийгээд сайн байгаа.

- За, бид урд өмнө нь гадаад оронд сурч ажиллахад тэр орны хууль эрх зүйн талаар сонирхож байсан болохоос ингэж улс орны хорхой шавьжны талаар ярьж байсангүй. Нилээд сонин зүйлийг манай сонсогч нарт хүргэлээ. Танд маш их баярлалаа.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter