181-р сар2018

№16 Зочин: Шархvvгийн Оюунжаргал

Чуулга уулзалт 2002

Шархvvгийн Оюунжаргал, Нас: 29, 1991 онд 18-р дунд сургуулийг төгссөн, 1995 онд Гадаад хэлний дээд сургууль төгссөн, 1997 онд Гадаад хэлний дээд сургуульд магистр хамгаалсан, 1996-1999 онд МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуульд багш, 1999 оны 10-р сараас Герман улсын Хэйдэлбэрг хотын их сургуулийн Хэл шинжлэлийн факултетын докторант, 2001 оны 5-р сард Хэйдэлбэрг хотноо Германд суралцаж буй Mонгол оюутнуудын чуулга уулзалтыг зохион байгуулах багт ажилласан Ганбаяр: - Байна уу? Оюунжаргал:- Байна. - Танд энэ өдрийн мэндийг хvргэе - Германы үзэсгэлэнт хот Хайделбергээс үдшийн мэнд хvргэе. - За маш их баярлалаа танд. Ингээд хоёулаа шууд яриандаа оръё гэж бодож байна. Монголд энэ зун гадаадад суралцагч оюутан залуучуудын чуулга уулзалт болох гэж байгаа. Энэ чуулга уулзалт ямар учиртай чуулга уулзалт вэ? Таны хувьд бие даан зохион байгуулах ажил энэ чуулга уулзалтын аль хэсэг нь болох вэ? Энэ талаар танилцуулахгүй юу?

- Тэгэхээр 8 дугаар сарын 29 нөөс 31 ны хооронд Улаанбаатар хотноо гадаадад суралцагч, төгсөгч Монгол
оюутан залуучуудын чуулга уулзалт болох гэж байгаа. Энэ уулзалтын санаа ноднин 5 дугаар сарын 17 ноос 20 нд Хайделберг хотноо зохиогдон явагдсан уулзалтан дээр үндэслэж гарсан гэж хэлж болно. Миний сурч байгаа энэ Хайделберг хотноо ойролцоогоор 10 аад Монгол оюутан суралцдаг л даа. Бид нар ноднин жил "Германд сурдаг Монгол оюутан залуучуудын чуулга уулзалт»-ыг «Монгол улс 2010 онд: Бидний ирээдүй, бидний оролцоо" уриан дор зохион байгуулсан. Энд 130 аад хүн оролцох хүсэлтээ ирүүлснээс 70 хүн шалгарч оролцсон бөгөөд энэ оюутнууд туйлын идэвхтэй оролцож байсан нь харагдсан. Хүн болгон өөрийн мэргэжлийн салбартаа Монгол орондоо юу хийж болох вэ гэдэг тухай ярилцаад саналаа нэгтгээд гаргасан. Yvнээс харагдсан гол зүйл бол гадаадад суралцагч Монголын оюутан залуучуудад эх орноо гэсэн сэтгэл хичнээн их арвин байдаг, хүн бүр улсдаа өөрийн өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулахыг хичнээн их хүсдэг болох нь тодорхой харагдсан явдал юм. Ийм учраас хувь нэмрээ оруулах хүслийг нь нэгэн чигт чиглүүлж өгөх юм бол Монгол орны ирээдүйн хөгжилд түлхэц болох оюуны потенциал хичнээн их байгаа нь ойлгомжтой. Ер нь гадаадад төгсөж ирсэн оюутнууд хэрэв сурсан мэдлэгээ ажлын байран дээр хэрэгжүүлж чадах юм бол Монгол улсын хөгжилд оруулж буй хувь нэмэр нь тэр юм. Харин ямар нэгэн бэрхшээлээс болж, тухайлбал гадаадад сургууль төгсөж очоод ажиллах ажлын байр олдохгүй, танил тал харах гээд хэцүү, эсвэл цалин мөнгө бага байж таараа гэж бодоод гадаадад үлдэхийг бодох нь цоонгүй байдаг л даа.
Гэтэл Монголын зах зээлд чадвартай мэргэжлийн боловсон хүчин хайсан байгууллагууд олон байгаа, цалин
сайтай ажлын байр ч олон байгаа зөвхөн энэ 2-ыг хооронд нь холбож өгөх гүүр байхгүй. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл тун хомс байдаг учраас нэг талаас сайн боловсон хүчин хайж байгаа байгууллага, нөгөө талаас ажлын байр хайж байгаа төгсөгч 2-ыг хооронд нь нүүр тулан уулзуулах боломжийг олгож өгөх зорилгоор энэ зуны чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Ер нь хөгжилтэй бүх орнуудад энэ Job fair буюу хөдөлмөр зуучлах үйл ажиллагаа явагддаг. Жишээ нь: Германд аж үйлдвэрлэл, хүн ам төвлөрсөн хот сууринд жилд 1 – 2 удаа явагддаг. Энэ нь пүүс компани байгууллагын хувьд ч гэсэн маш том сурталчилгааны ажил болдог, нөгөө талаас оюутнууд ч гэсэн шууд өөрийгөө сурталчилах ажил болж өгдөг.
Монголын байгууллагуудын хувьд энэ нь анхны зохиогдож байгаа ажил учраас идэвхитэй оролцох юм бол өөрийгөө сурталчлах өвөрмөц нэгэн арга болох юм. Монгол талаас ХАYТэнхим бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Одоогоор нийт 300 аад байгууллагад оролцох урилга илгээгээд байгаа. Энэ байгууллагууд урилга илгээсний дагуу идэвхтэй оролцож чадах юм бол гадаадад сурч төгссөн шинэ боловсон хүчнийг өөртөө авч ажиллуулах боломж, нөгөө талаар өөрийн байгууллагаа сурталчлах боломжтой болох юм.

- Энэ чуулга уулзалтад оролцохоор ямар ямар улсаас хэдий тооны оюутнууд мандат аваад байгаа бол?


- Одоогоор 16 орны нийт 70 аад оюутан, докторант, магистр, гадаадын их дээд сургуульд зарим нь сурч байгаа, зарим нь төгссөн хүмүүс бүртгүүлээд байгаа. Жишээ нь: АНУ-аас, Германаас, Солонгосоос, Их Британи, Тайландаас, Туркээс, Энэтхэгээс, Японоос гээд дэлхийн өнцөг булан бүрээс бүртгэл ирээд байгаа л даа. Тэгэхээр 2хон сарын хугацаанд Монгол улсаа гэсэн нэгэн үзүүрт сэтгэлтэй, өөр хоорондоо танилцах гэсэн хүсэл эрмэлзэлтэй 70 хүн бүртгүүлээд байгаад бид сэтгэл хангалуун байгаа.

- Тэгэхээр энэ Job fair гэсэн уулзалтын талаар залуучууд маань хэр мэдлэгтэй байдаг юм бол?
- Гадаадад сурч байгаа залуучуудын хувьд уу?


- Тийм. Гадаадад сурч байгаа залуучуудын хувьд бол тодорхой ойлголттой байгаа. Яагаад гэвэл түрүүн хэлсэнчлэн гадаадын орнуудад жилдээ нэгээс доошгүй удаа зохиогдож заншил болчихсон үйл ажиллагаа.
Тэгэхээр Монголд бол энэ үйл ажиллагаа анх удаа зохиогдож байгаагаараа онцлог юм. Ажил олноо гэдэг бол зөвхөн танил талаараа дамжуулах асуудал биш болно гэсэн үг. Энэ бол Монголд шинэлэг арга хэмжээ болох юм. Хоёрдугаарт дээр үед боловсролын яаманд захиалга ирээд тэрийг цааш нь дамжуулж хүмүүс ажилд ордог байсан тэр уламжлал бүр байхгүй болчихсон. Тэгэхээр одоо ямар байдалтай байгаа вэ гэхээр гадаадад сурч байгаа болон төгссөн оюутнууд яг яахаа мэдэхгүй хаана очиж ажиллах вэ, ажиллах уу яах вэ, хаанаас асуух вэ гэсэн хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл тун хомс байгаа. Ер нь бараг байхгүй гэж хэлж болно. Ер нь гадаадад сурдаг оюутнууд Монголд ирэх сонирхолгүй байдаг гэхчлэн ярьдаг, тэр тийм биш юм. Хэрэв Монголд ажиллах нөхцөл бололцоог нь хангаж өгсөн газар байх юм бол Монголдоо очиж ажиллах хөдөлмөрлөх хүсэл гадаадад сурдаг Монгол оюутнуудад байгаа. Эдгээр оюутнууд хэрхэн ингэж ажиллахаа мэддэгүйн улмаас гадаадад ажиллах зэрэг асуудал гардаг. Энэ уулзалтаар хийгдэх чухал алхам бол энэ харилцааг сайжруулахад чиглэнэ.


- Саяхан зохиогдсон Хайделбергийн чуулга уулзалтын талаарх мэдээллийг манай залуучууд хаанаас авч болох вэ?

- Энэ чуулга уулзалт ноднин жил болсон уулзалт, үүний мэдээллийг www.gant-friends.com гэсэн вэб хуудаснаас авч болно. Харин одоо 8 дугаар сард болох гэж буй уулзалтын талаар мэдээллийг мөн www.gant-friends.com, http://www.tsahimurtuu.mn/, www.mymongol.com, www.asuult.net гэх мэт сайтуудаас авч болно. Мөн http://uulzalt.gant-friends.com гэсэн хаяагаар шууд орж бүртгүүлж болно. Энэ уулзалтанд бид нар 300-350 хүн оруулах бодолтой байгаа. Мандатаар, урилгаар гэсэн 2 янзаар бүртгүүлнэ. Мандат гэдэг нь гадаадад сурдаг, төгссөн оюутнуудыг давуу эрхтэйгээр оруулах үнэмлэх юм. Гэвч бас Монголын их дээд сургуульд сурч төгссөн оюутнуудыг урилгаар оролцуулах бодол байна. Юун түрүүнд бид нар одоогоор зөвхөн гадаадад сурч байгаа болон төгссөн оюутнуудыг мандатаар оролцуулахаар бүртгэж байгаа. 8 дугаар сард манай оффис Монголд ажиллаж эхэлнэ тэр үед тасалбар түгээж эхэлнэ. Энэ тасалбарыг урилга гэж нэрлээд байгаа богоод үүгээр Монголын их дээд сургууль төгссөн оюутнууд оролцож болох юм. Харин дэлгэрэнгүй мэдээллийг дээрх вэб хаягуудаар орж авах боломжтой.

- За та бид хоёрын яриа өндөрлөж байна. Та Монголд байгаа найз нөхөддөө юу гэж хэлмээр байна. Yvгээр би нэвтрүүлгээ өндөрлөе.


- Монголд байгаа нийт найз нөхөддөө мэнд хүргэе, энэ уулзалтад идэвхтэй оролцоорой гэж хэлэх байна.

- За баяртай


- Баяртай.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter