191-р сар2018

Бүлэг: Зочны булан

№12 Зочин: Тайванхvvгийн Алтангэрэл

"Боннын" Т. Алтангэрэл
25 настай, 1998 онд Хүмүүнлэгийн Их Сургуулийг англи хэлний орчуулагч, сэтгүүлч мэргэжлээр төгсч, 1998 оноос ХБНГУ-ын Боннын Их Сургуульд хууль эрх зүйн мэргэжлээр суралцаж, одоо Ханноверийн Их Сургуульд олон улсын эрх зүйн чиглэлээр магистр цол хамгаалахаар сурч буй.
"Тэнгэрийн эрэл" хэмээх шүлгийн ном (2001 он), "Сэтгэлийг шинэтгэхvй" (2002 он) зэрэг ном мөн нийгэм, эрх зүй, уран зохиолын сэдвээр хорь гаруй нийтлэл бичиж хэвлүүлжээ.
Human Unity Award 1999 оны шагналтан, Монголын Боловсролыг Дэмжих Санаачлага (MEDI)-ийн тэргүүн www.medi.org.mn

Ганбаяр:
- Сайн байцгаана уу. Энэ өдрийн нэвтрүүлэгт оролцох хүнийг Германд байхад нь залгана гэсэн боловч Алтангэрэл маань Монголд ирчихсэн байж таарлаа.
Тэгэхээр яагаад заавал Германд суралцах болсон бэ? Германд суралцсаны давуу тал таны бодлоор юу вэ?

Алтангэрэл
- Герман руу хүмүүсийг татаж байгаа нэг чухал зүйл бол дээд боловсрол үнэгүй олгож байгаа явдал юм. Тиймээс ч манай залуучуудад хөгжилтэй оронд үнэгүй боловсрол эзэмших маш сайхан боломж гэж би бодож байна. Нөгөө талаас Европын боловсрол, шинжлэх ухаан уламжлал, суурь сайтай, дэлхийд үнэлэгддэг. Энэ утгаараа ч монголчуудад хэрэгтэй байж чадна. Заавал Америк гэх албагүй, Америк өөрийн прагматик давуу тал, онцлогтой ч Европ олон жилийн түүхэн хөгжил дээр бий болсон ухамсар, оюуны өндөр түвшин, философич сэтгэлгээгээрээ бас нэг өөр.

- Яг одоо Герман руу явах гэж хөөцөлдөж байгаа залуучуудад та юу гэж зөвлөх вэ? Ер нь Германд онгоцноос буухад ямар орчин, бүр нарийн яривал хуулийн ямар орчин хүлээж байгаа вэ? Монгол шиг ийм чөлөөтэй байх болов уу?

- Хуульгүй учраас чөлөөтэй байж нэг болно. Хуультай учир бас чөлөөтэй байж болно (инээв.) Єөрөөр хэлэх юм бол хуулийн хүрээнд бүх юм чөлөөтэй шүү дээ. Ном ёсоор нь очоод, тодорхой мэдлэг мэдээлэлтэй байгаад, хамгийн гол нь өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэй, төлөвлөсөн ажил үйлстэй байвал юу нь болохгүй гэж. Манайхан хүний царай харж, огт мэдээлэлгүй их очдог. Ингэснээрээ цаг их алддаг, мэргэжлээ буруу сонгох, солих, мөнгө энэ тэр гэж явсаар анхны тэр хүсэл тэмүүлэл нилээн буурчихсан, тэр хэмжээгээр зорилгоосоо ухарчихсан тохиолдол их. Энэ чинь харамсалтай.

- Та бол өөрөө залуу хүн, Герман залуучуудын сэтгэлгээ биднийхээс хэр их ялгаатай вэ. Монголчууд юм сурахдаа амархан хурдан сэтгэдэг гэж ярьдаг. Ийм чанар үнэхээр байдаг уу? Герман залуусын өнөө үеийн зорилт юу байна?

- Их олон асуулт байна шүү (инээв). Миний бодлоор Герман залуучууд өөрийн гэсэн үзэл бодол, тодорхой чиг зорилготой, бие даасан байж чаддаг нь сайн тал юм. Манай хуулийн оюутнууд гэхэд л үнэхээр оюуны өндөр чадавхитай, хэнтэй ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хамгаалж, ямарч багшаас асууя гэснээ асууж, их чөлөөтэй байдаг. Мэргэжилдээ профессионал байх гэж их хичээдэг. Монголын залууст энэ чөлөөтэй, өөртөө, үзэл бодолдоо итгэлтэй байх чанар дутагдаад байх шиг санагддаг. Гэхдээ нөгөө талаас монгол залуус амьдралын их өргөн, уужуу үзэл бодолтой л доо. Амьдралыг их өргөн утгаар нь, зовлон жаргалтай нь харна. Сэтгэл, мэдрэмжээр баян. Энэ нь сайхан. Германууд болохоор юмыг дүрэм журамд оруулах дуртай, хайрцаглах сэтгэлгээтэй гэх юмуу даа.

- Та хоёр ном гаргажээ. Тэгэхээр таны хобби шүлэг, зохиол гэж ойлгож болох уу? Хэзээнээс ном бичиж эхэлсэн бэ? Энэ номнууд голчлон ямар сэдэвтэй вэ?

- Миний бодлоор хүн бүр ямар нэг хэмжээгээр ном бичиж явдаг. Хүн дотроо, бодлоороо ном бичиж байдаг учраас амьдрал нэг бодлын ном бичилт гэмээр. Тэгэхээр хэзээнээс ном бичиж эхэлсэн гэдэг харьцангүй ойлголт болно. Анхны ном маань 2001 онд гарсан. "Тэнгэрийн эрэл" гэсэн нэртэй шүлгийн ном юм. Миний хувьд шүлэг гэдэг нь ямар нэг боловсорчихсон бүтээгдэхүүн бус харин өөрөө байнгын эрэл юм. Yнэний, гоо сайхны эрэл. Тэнгэрийн гэсэн нь миний хувьд тэр нь үнэн, гоо сайхны илэрхийлэл юм. Удаахь ном нь "Сэтгэлийг шинэтгэхүй" гээд оюуны үнэт зүйл, чөлөөт шинжлэх ухаанч сэтгэлгээ, энэрэнгүй үзэл гэсэн ерөнхий агуулгаар хориод суутнуудын үйлс үзэл бодлыг эмхэтгэн, англи монгол хэл дээр бичсэн ном юм. Уг номыг монголын хүүхэд залуучуудад, бүх сургуулиудад Германы нэгэн сангийн ивээн тэтгэлгээр үнэгүй тараах ажлаар Монголд ирээд байгаа юм л даа.

- Яг одоо өөрийнхөө шүлгээс нэвтрүүлгийг маань сонсож байгаа хүмүүст уншиж өгвөл ямар вэ?

- «Хүмүүс минь намайг уучил» гэсэн нэг богинохон шүлэг уншиж өгье.

Хүн чанар намайг уучил
Єөрийгөө бодсон мөч бүрийг
Єрөөлийг мартсан агшин бүрийг
Єөдгүй бүхнийг минь өршөө
Түшээд авах байтал санаагүй л байх
Аргадах байтал хатуу үгээр холдсон л байх
Алгаа тосоод гуйхад нь өгөөгүй л байх
Аргаа бараад энэлэхэд нь анзаараагүй л байх
Зориг дутаж айсан минь үнэн
Тэвчээр алдаж ялагдсан нь үнэн
Аминчхан хүслээс хэтрээгүй намайг
Алтан нар минь өршөө

- Таны магадгүй нууц байж болох хувийн амьдралаас чинь жаахан сонирхоё л доо. Германд хэдий хугацаагаар сурах вэ? Цаашид ном зохиолоо бичих үү? Хууль эсвэл сэтгүүлч эдгээрийнхээ алийг нь амьдралынхаа хэм хэмжүүр, ажлаа болгох вэ?

- Хүмүүс надад янз бүрээр хэлдэг л дээ. Хуульч нар хуулиа, зохиолчид зохиолоо илүүд үзэж, аль нэгийг сонгуулах гэдэг (инээв). Миний хувьд амьдралаан дүүрэн, бүтээлчээр амьдрах л хүсэлтэй байна. Тиймээс ч аль нэг талыг зориудаар барьж, хязгаарламааргүй байна. Хууль логик сэтгэлгээний хувьд, тэнцвэрийн ухааны хувьд сонирхолтой байхад шүлэг, зохиол бол жинхэнэ дураараа, сэтгэл бодлын эрх чөлөө байдаг. Магадгүй энэ хоёр бие биенээ нөхөж явах ч юмуу.

- Европ тив маань Европын холбооны улс гээд л, мөнгөн дэвсгэрт нь хүртэл нэг боллоо. Дэлхий даяарчлагдаж байна. Таны бодлоор Монгол улс хэр хөл нийлүүлэн алхаж явна вэ?

- Глобальчлал бол өнөөдөр зайлшгүй болж байгаа үйл явц учраас үүнээс тусдаа байна гэвэл утгагүй. Глобальчлалд Монгол улс өөрийн онцлогоо хадгалахын хэрээр бас зохицож явах бодлого барих хэрэгтэй байх. Глобалчлал нь өөрөө олон давуу тал авчирч байна. Хүн төрөлхтөн нэгдмэл уур амьсгалтай болохоос гадна орчин үеийн гэмээр эрх хүнд олгож байна. Дэлхий нийтээр ажлын хувиарлалт, худалдааны болоод ажлын өргөн зах зээл бий болж байна. Европын холбооны жишээн дээр энэ бүхнийг бүр тодорхой харж болно л доо. Монголчууд оюуны ч юмуу (байгальдаа хор хөнөөл багатай учир) салбарт эсвэл тодорхой нэг салбарт онцгой байж глобальчлалд өөрийн байраа эзлэвэл даяаршлаас хожно. Амьдралын хэв маяг их өөрчлөгдөж байна. Хувь хүний хувьд амьдрал нь лав илүү хялбаршиж байгаа гэж бодож байна. Гэхдээ одоогоор бол глобальчлал бүрэн төлөвшөөгүй байна, эрх зүйн хувьд нэгдсэн зохицуулалт багатай байна. Ирээдүйд харин их сонин болж магадгүй л юм.

- Сэтгүүлчийн тань хувьд нэг асуулт асууя. Германы хэвлэл мэдээллийн салбар хэр хөгжсөн бэ? Манайд гарч байгаа кабелийн телевизээр Дойчэ Велле сувгийг гаргадаг. Хэвлэлийн эрх чөлөө хэр байдаг вэ?

- Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг их өргөн утгаар нь ойлгох хэрэгтэй гэж би бодож байна. Олон жилийн түүхэн хөгжил, алдаа оноо бүхэн нийлээд энэ эрх чөлөөний ард байна. Хэвлэлийн эрх чөлөө гэхээр юу дуртайгаа, худлаа байсан ч бичээд байхдаа биш, эсвэл хэн нэг албан тушаалтны эрх ашигт нийцүүлэхдээ биш хамгийн гол нь үндэслэлтэй, үнэн бодитой мэдээллийг хүргэж, сэтгүүлчид мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж, асуудалд нейтраль хандаж чадвал сая эрх чөлөө буюу чөлөөт байдлын тухай ярьж болох байх. Yvнд гол нөхцөл нь эдийн засгийн хувьд бие даасан байх явдал болдог. Хэрүүл тэмцэл, шар сонины хэмжээнд эрх чөлөөг ойлгох бус төрийг хянах, ардчилал, шударга ёсыг тогтоох бие даасан хүчин гэж хандах хэрэгтэй. Германы хэвлэл мэдээлэл санхүүгийн хувьд бие даах тогтолцоотой байна. Олон нийтийн болон хувийн телевиз гэж байна. Олон нийтийн телевиз радиогийн сарын хураамж гэж иргэн төлөхдөө шууд тэр салбарт нь өгнө, дундуур нь төр засаг гэсэн шат дамжлага үгүй. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй сайтай суваг сонин бий.

- Монголд жуулчлалаар явж байгаа гадаадынхатай уулзахад Монголыг муулж нэг их ярьдаггїй. Єө их сайхан орон, цэлмэг тэнгэр, хүмүүс нь ч сайхан найрсаг гэдэг. Єөр улсад удаан байж байгаад эх орондоо ирэхэд монголчуудын сул талыг олж хардаг уу? Хардаг бол ямар?

- Монгол сайхан шүү дээ. (инээв) Ирээд долоо хонож байна, эхэндээ их л дутагдлууд ажиглагддаг байсан, сүүлдээ тэр нь дутагдал биш харин ч давуу тал юмуу гэсэн зүйл ч олон байнаа. Ер нь бол монголчууд хэт, гагцхүү хувийн эрх ашиг гээд байх шиг санагдаж байна. Амьдарч байгаа орчноо, байгаль орчноо бодохгїй байна. Хотын агаарт хоолой хорсч байна лээ шүү. Хог шороо гээд л. Одоогоор мэдэхгүй, мэдрэхгүй яваа ч ирээдүйд бидэнд наад зах нь эрүүл мэндийн том асуудал болж хувирна. Мөн юмыг дандаа танил талаар аргалах, хуурамч хиймэл маягаар хийх байдалтай, зуршилтай байна. Тухайн хүнд хэрэг болж байгаа ч эцсийн эцэст бол нийгмээрээ, улсаараа хохирч, хоцрогдож байна. Төрийн албаны хүмүүс ч асуудалд ихэнхдээ нэг бол хувийн нэг бол намын эрх ашгаас л хандаж явна. Монголын ард түмэн, Монголын сайн сайханг нэгдүгээрт тавихгүй байгаа нь харамсалтай.

- Та бид хоёрын ярилцах хугацаа маань өндөрлөж байна. Ингээд яриад байвал маш их зүйл байна. Ингээд нэвтрүүлгийнхээ сүүлчийн хормыг танд үлдээе. Та шүлгээсээ уншиж өгөхгүй юу. Танай гэрийхэн сонсож байгаа. Тэр хүмүүстээ зориулаад ямар дуу захиалах вэ.

- Би ээжийнхээ тухай нэг шүлэг бичиж байсан. Энэ шүлгээ Монголын бүх эхчүүдэд зориулаад уншъя.

«Ээж шигээ л байхсан»
Хүмүүс намайг өөрчлөх гэж оролдовч ээж шигээ л байхсан
Би хүн дуурайх гэвэл ээж шигээ л болохсон
Ээжийн минь хайр, хамаг амьдрал нь үнэн юм бол
Би үнэн байхыг хүснэм

Ээжийн минь зүүд, чинь залбирал нь зөн билэг юм бол
Би зөн билэг байхыг хүснэм
Ээжийн минь харц, дусал нулимс гэгээрэл юм бол
Би гэгээрэл байхыг хүснэм
Ээжийн минь царай, дуутай инээд нь гоо сайхан юм бол
Би гоо сайхан байхыг хүснэм
Хүмүүс намайг өөрчлөх гэж оролдовч ээж шигээ л байх сан
Би хүн дуурайх гэвэл ээж шигээ л болохсон.

- За баярлалаа. Ээж тань одоо сонсож байгаа юу.

- Сонсож байгаа байхаа.

- Мөн танд нэгэн жижигхэн бэлэг гардуулах гэсэн юм. Энэ харахад их жижигхэн хэрнээ олон ажлыг тань амжуулах байх. Ялангуяа Монголоос эргээд Герман руу ярих, эсвэл өөр улсууд руу ярихад хэрэгтэй Netphone картыг танд гардуулая. Єнөөдрийн манай нэвтрүүлгийн урилгыг авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2630

Бүлэг: Зочны булан

№11 Зочин: Гомбосvрэнгийн Ганзориг

Зочин: Гомбосvрэнгийн Ганзориг

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харъяат. 1982 оноос эхлэн Дорноговь аймгийн шүүх, Армийн шүүх, Зүүнбаян гарнизоны цэргийн шүүх, Улсын Дээд шүүхэд нарийн бичиг, шүүгч, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр нийт 16 жил ажилласан. Түүнээс 1990-1998 он хүртэл 8 жил Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад мастер хамгаалах сургалтад оролцохоор АНУ-ыг зорьсон. Оросын Холбооны Улсад их сургууль төгсөж хуульч мэргэжил эзэмшсэн. Вашингтон хотод Амеркийн Их сургуулийн хуулийн дээд сургуульд суралцаж 2000 онд хууль эрх зүйн мастер зэрэгтэй болсон. АНУ-ын Техас муж Улсын Их сургуулийн Хуулийн Дээд сургуулийн профессор (adjunct professor). Одоо мөн Амеркийн Их сургуулийн хуулийн дээд сургуульд доктор хамгаалахаар суралцаж байна.

Ганбаяр:
- За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань эхэлж байна. Уламжлал ёсоор нэвтрүүлгийн зочноор АНУ-ын Техас мужийн Их Сургуулийн Хуулийн дээд сургуулийн профессор Гомбосүрэнгийн Ганзориг гэдэг хүн оролцоно. Хэдхэн мөчийн дараа та бүхнийг энэ хүнийн ярианд хандуулах болно. Єнөөдөр Монголд янз бүрийн хуулиуд гарч байгаа, хуулийн цоорхой ихтэй гэхчлэн янз бүрээр ярьдаг. Єнөөдөр хууль гэдэг зүйл зайлшгүй хэрэгтэй болсон энэ нийгмийн үед энэ хүний яриа та бүхэнд ялангуяа бизнесменүүд, гадаад явах гэж байгаа хүмүүст нилээн хэрэгтэй яриа өрнөх болов уу гэж бодож байна. Та бүхэн сувгаа бүү солиорой.
Байна уу?

Ганзориг:
- Байна.

- Сайн байна уу? Танд оройн мэнд хүргэе. Одоо бол Монголд орой болж байна. Америкт ямар байгаа бол?

- Америкт энд өглөө болж байна.

- За тэгвэл танд өглөөний мэнд хүргэе. Сайхан амрав уу та?

- Сайхан амарлаа, баярлалаа. Бид хоёр ингээд шууд нэвтрүүлэгт орж байна уу.

- Яг одоо та бид хоёрын яриа Монгол улсын нийслэл Улаанбаатар хот даяар цацагдаж байна.

- За их баярлалаа, таатай байна.

- Таны найз нөхөд, ах дүү хамаатан садан бүгд сонсч байгаа. Би сая Ядамсүрэн гуайтай утсаар холбогдож энэ яриа өрнөх гэж байгаа талаар сонордуулсан. Одоо тэгэхээр сонсч байгаа байх аа.

- За их баярлалаа.

- Нэвтрүүлгийн өмнө таныг танилцуулсан. Та олон жил шүүхийн байгууллагаар ажилласан, их туршлагатай шүүгч. Одоо нилээн томоохон сургуульд сайхан цол хамгаалсан хүн юм байна.
Шүүх засаглал, төрийн тогтолцоо, ер нь шүүхийн талаар яриагаа эхэлбэл ямаршуухан байна. Монголын шүүх таны нүдээр харахад ямаршуухан түвшинд байна вэ?

- За, их олон асуулт зэрэг асууж байх шиг байна. Би мэргэжлийн талаасаа зөвхөн шүүхийн хүний хувьд товчхон хэлье гэж бодож байна.
Ерөнхийдөө шүүхийн талаар яривал үндсэн хуулиасаа эхлэх ёстой байх л даа. Манай үндсэн хуульд хууль тогтоогч, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх засаглал гээд, төрийн тогтолцооны зарчмыг ерөнхийд нь тодорхой хэлээд өгчихсөн байгаа. Хэрэв үндсэн хуулиас харах юм бол шүүх маань гуравдахь бүлгийн дөрөв дэх хэсгийн шүүх эрх мэдэл гэдэгт байж байгаа юм. Хуульч хүний хувьд харж байхад, Монголд төрийн засаглалын гурван салбар байгаа гэж их ярьдаг хэдий боловч засаглал хуваах барууны зарчим яг бүрэн утгаараа арай хэрэгжээгүй санагддаг.
Монголд үндсэндээ засаглалын таван салбар байгаа юмуу гэж надад харагддаг юм. Түрүүн хэлсэн гурваас гадна гүйцэтгэх засаглал маань дотроо ерөнхийлөгч, засгийн газар, шүүхээс гадна үндсэн хуулийн цэц гэдэг бас нэг байгууллага байгаа. Ерөнхийдөө энэхүү таван бие даасан байгууллага төрийн эрх мэдлийг хувааж хэрэгжүүлж байна гэж би ойлгодог.
Шүүхийн хувьд бол ер нь үндсэн хуулийнхаа зарчмийн дагуу нөгөө эрх мэдлүүдтэйгээ эрх тэгш байх ёстой. Гэхдээ Монголд энэ зарчим бүрэн утгаараа хэрэгжиж чадаагүй, шүүх маань засаглал гэдэг хэмжээндээ огт хүрээгүй гэж би бодож явдаг юм.

- Би бас танаас нэг юм асууя. Зарим хүмүүс Монголын энэ шүүх ер нь эрүүгийн хуулийг энэрэнгүй, Монгол ардчилсан гээд тийшээгээ туйлшраад хэт энэрэнгүй хуультай гэж ярьдаг. Та юу гэж боддог вэ?
Таны одоо амьдарч байгаа АНУ маань их ардчилсан нийгэмтэй орон. Гэсэн хэдий ч одоо зарим үед алах ял зарим нэгэн эмэгтэй хүнд ч тэр өгсөн гэдэг мэдээ байдаг. Монголын эрүүгийн хуулийг юу гэж дүгнэдэг вэ?

- Монгол улсын эрүүгийн хууль, дээхэн үед буюу нэг намын тогтолцооны, хуучин социалист нийгмийн үед ерөнхий агуулгаараа хүний эрхийг дээдэлсэн бус харин төрийн байгууллага, төрийн өмчийг хамгаалсан утга агуулгатай хууль байсан.
Ер нь хууль маань угтаа хүний эрхийг л хамгаалах ерөнхий концепцтой (concept) агуулгатай байх ёстой юм. Тэр агуулгаараа бол хуучин хууль маань их хүмүүнлэг, хүний төлөө хууль байсан гэж хэлж болохгүй л дээ.
Сая эрүүгийн хууль шинэчлэн баталсан гэсэн. Би арай үзэж амжаагүй байна. Харин эрүүгийн байцаан шийтгэх хуулийнх нь батлагдсан шинэ хуулийг би авчихаад байна. Тэр талаар бол ганц нэгэн юм хэлж болох байх. Гэхдээ та эрүүгийн хуулийг онцлон асуусан болохоор тэр талаар яръя.
Эрүүгийн хуулийн тухай ярихаар түүнийг хэрэгжүүлдэг шүүхийг бас орхиж болохгүй л дээ. Тэгэхээр Монголыг Америктай харьцуулна гэх юм бол шүүхийн тогтолцооны хувьд ч тэр, хуулийн хувьд ч тэр янз бүрийн ялгаа бий. Шүүхүүдийг зорилгын нь хувьд аваад үзэх юм бол хоёр улсын шүүх ерөнхийдөө л хэрэг, маргааныг шүүн таслах ажиллагаа явуулдаг нэг л адилхан үүрэг зорилготой ийм байгууллага.
Хоёр улсын эрүүгийн хуулийг харьцуулан авч үзвэл хүмүүнлэг чанарынхаааа хувьд Монгол улсын эрүүгийн хууль нилээд илүү хүмүүнлэг шинж байдалтай гэж бодож байна. Энд хэд хэдэн тодорхой жишээ хэлж болох юм. Тухайлбал 18 насанд хүрээгүй хүн, эмэгтэй хүн, 60-аас дээш насны хүнд цаазаар авах ял оноож болохгүй гэсэн их хүмүүнлэг заалтууд Монгол улсын эрүүгийн хуульд байж байгаа. Харин Америкийн эрүүгийн хуулинд бол тийм ялгаж тогтоосон тодорхой заалт байхгүй. Цаазаар авах ялтай гэмт хэрэг үйлдсэн бол бүгдэд нь цаазаар авах ял оногдуулах боломжтойгоор хуульчлан тогтоосон байгаа. Тухайлбал одоо Техас муж улсад өөрийн хүүхдүүдийнхээ амь насыг хохироосон эмэгтэйд цаазаар авах ял оногдуулах эсэх асуудлыг шүүх, тангарагийн шүүгч нар шийдвэрлэхээр хянан хэлэлцэж гэж байна.

- АНУ-д олон Монголчууд маань хуулийн дагуу эсвэл хууль бусаар ажиллаж, амьдарч, суралцаж байгаа. Тэгэхээр эдгээр монголчууд маань АНУ-ын хуулийг зөрчих тохиолдол хэр их гарч байна. Ийм үед ер нь та өөрийнхөө зүгээс туслалцаа үзүүлдэг үү? Танд ханддаг уу? Хууль зөрчих явдал хэр их байдаг вэ? Байдаг бол ямар хуулийг илүү их монголчууд зөрчдөг юм бол?

- Аль ч оронд ямарч хүмүүс хэрэг зөрчил, элдэв янз бүрийн асуудалд холбогддог байх юм л даа. Монголчууд түүнийг тойроод гарахгүй юм. Эх орондоо ч байсан хэрэг зөрчилд холбогдож байх юм, харь газрын америк оронд ч тэр янз бүрийн юманд холбогдож шүүх цагдаагийн газраар явах ажил гарч л байна. Би мэргэжлийн хүн болохоор хааяа хүмүүс утасдах, уулзах, асуух зөвлөх тохиолдол зөндөө л гардаг. Би бүгдийг хэлж тайлбарлана гэдэг бол бүтэхгүй асуудал юм л даа. Гэхдээ би хуульч хүнийхээ хувьд мэддэг чаддаг зүйлээ монголчууддаа хэлж өгч тус болохыг хичээж явдаг юм. Хааяа бас би шүүх дээр очиж орчуулга хийдэг. Манай Монголчууд маань хэл ус жаахан тааруухан. Хэл мэдлээ ч гэсэн шүүх, хуулийн хэллэг хэцүү болохоор тэр бүрийг ойлгохгүй тохиолдолд туслах ажил гардаг юм.
Хэргийн хувьд бол гайгүй дээ. Их ноцтой, санаатайгаар хүн алсан, хулгай дээрэм хийсэн зүйл ер нь гайгүй. Хэргүүд нь гол төлөв манай монголчуудын нөгөө л архи уудаг, ерөнхий дүр төрхтэйгөө л холбоотой байх юм. Архи уугаад хоорондоо гар зөрүүлсэн, зодоон хийсэн, жижгээр хулгай хийсэн, эсвэл архи уугаад согтуугаараа машин барьсан, заримдаа хурд хэтрүүлсэн (Америкт хурдан зам дээр явах хурдны хэмжээг их нарийн тогтоосон байдаг) гэх мэт хэргүүдээр гол төлөв шүүх хурлаар орж заримдаа торгуулж, заримдаа 5-6 хоногийн хугацаатай хорих ял авдаг юм.
Америкийн эрүүгийн хуулийн нэг онцлог нь нэг хоног хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж болохоор хуульчилсан байдаг явдал юм. Иймээс Америкт шүүх 7 хоног, сараар хорих ял оногдуулж болдог. Харин Монголд бол хорих ялын хугацааг 6 сараас дээш хэмжээгээр тогтоосон байдаг.

- Монголчууд маань миний бодлоор визийн зөрчил их гаргадаг байхаа. Хугацаа хэтрэх, тэр чигээрээ шингэх бодолтой, хууль бусаар ажил эрхлэх зүйлүүд мэдээж байгаа. Энэ тохиолдолд цагдаа, хуулийн байгууллага нь ямаршуухан арга хэмжээ авдаг бол?
Ер нь Монголчууддаа зөвлөхөд яг одоо Америк зорих гэж байгаа хүмүүст юу гэж анхааруулах вэ? Ялангуяа визний тал дээр? Ямар ямар төрлийн визийг монголчуудад дарж өгдөг вэ?

- Их сүрхий нарийн асуулт асууж байна л даа/инээв/. Визний талаар би бүгдийг нь хэлнэ гэвэл хэцүү л дээ. Би өөрийнхөө мэдэх хэдэн зарим нэг визийн талаар товчхон хэлж өгөе.
Оюутнуудад гол төлөв оюутны Ф-1 виз өгдөг. Оюутнуудад сургуулиас элсүүлж бүртгэн авсан тухай нэг бичиг (I-20 гэж нэрлэдэг) өгдөг. Түүнд тухайн сургуульд сурах хугаццаг тодорхой зааж өгсөн байдаг, энэ заасан хугацааны дотор сургуульдаа сураад байвал виз нь хүчинтэй байна. Жишээ нь: Англи хэлний сургуульд жилийн хугаацаагаар сурна гэсэн бол тэр сургуульдаа бүртгүүлээд сураад байгаа бол жилийнхээ хугацаанд тэр виз хүчинтэй л гэсэн үг. Хэрэв их дээд сургуульд ороод 5 жилийн хугацаанд сурна гэсэн бол 5 жилийн хугацаанд сураад төлбөрөө хийгээд байгаа бол тэр хугацаанд оюутны виз хүчинтэй байна.
Ф-1 буюу оюутны визийн нэг онцлог нь зарим амьдрал хүнд, санхүүгийн хүндрэлтэй байдал гарсан үед эсвэл өөр бус бэрхшээлтэй байдал гарсан үед оюутнууд цагаачлалын алба руу (immigration гэж ярьдаг) өргөдөл гаргаад ажиллах зөвшөөрөл аваад Америкт хууль ёсоор ажил хийж болох тийм давуу талтай. Оюутны виз бол энд сурах зорилоготой ирж буй хүмүүст ашигтай байгаа юм.
Харж байхад хүмүүс В1, В2 гэсэн виз даруулж ирсэн харагддаг. Тэр нь жуулчлалаар болон албаны шугамаар явж байгаа, түр хугацаагаар ирсэн хүмүүст олгодог. В1, В2 визатай ирж байгаа хүмүүсийн паспортанд нь хавсаргах цагаан хуудсанд (I-94 гэдэг) Америкт байх хугацааг нь тавиад өгдөг. 3 сар, 6 сарын гэх мэтээр хугацаа тавьдаг. Тэр хугацаагаа дуусахаар Америкаас гарч явах хэрэгтэй болдог. В1 визтэй ирсэн хүмүүс олон удаа нэвтрэх эрхтэй ч гэсэн энд байх хугацаа нь түр байдаг болохоор тэрүүгээрээ жаахан бэрхшээлтэй юм шиг байдаг юм.
Єчигдөр радиогоор сонсож байхад Америкийн конгресс immigration-ийнхээ хуулийг өөрчилж шинэчлэх нилээн том ажил хйих гэж байгаа юм ярьж байсан. Тухайлбал, энэ оны 7 сараас эхлээд Америкт орж ирсэн хүмүүсийн хугацааг 6 сар хүртэл тавьж өгөөд байсныг одоо 30 хоног болгох тийм өөрчлөлт орох магадгүй ийм хуулийн төсөл яригдаж байсан.
В1 визтэй хүнд нэг хүндрэлтэй тал нь ажиллах эрх байхгүй. Тийм визтэй хүн оюутны адил өргөдөл гаргаад ажиллах эрх авч болдоггүй. Тэрүүгээрээ оюутны визээс ялгаатай.
Засгийн газар хоорондын солилцооны журмаар ирдэг Ж1, Ж2 (J-1, 2) гэсэн виз байдаг. Энэ визээр ирж байгаа хүмүүст өөрт нь болоод гэр бүлийн хүнд нь тодорхой хугацаагаар ажиллах зөвшөөрөл өгдөг тул тийм визтэй хүн ажиллах эрх авахаар өргөдөл гаргаж болдог. Энэ визийн нэг хүндрэлтэй тал нь юу вэ гэвэл Америкт байх хугацаа дуусмагц нутагтаа буцах болдог. Оюутны визтэй адил үргэлжлүүлж сунгаад байж болдоггүй. Тэрүүгээрээ бас ялгаатай юм даа.

- Танд маш их баярлалаа. Тэгэхээр таны өөрийн тань талаар ганц нэг асуулт тавья? Ер нь та хэдий их хугаацаагаар та Америкт байх бодолтой байна. Цаашид Монголдоо ирж хуулийнхаа шүүхдээ ирж ажиллах уу? Эсвэл Америкт үлдээд энэ чиглэлээрээ ажиллах уу? Ямаршуухан бодолтой явдаг вэ?

- Монголоо нэг асуугаад, Америкийг нэг асуугаад одоо миний хувийн амьдрал руу орох нээ дээ /инээв/.
За ер нь бас зөв л байх л даа. Би чинь шүүхэд нилээн удаан жил ажиллаж байгаад дараа нь энд Америкт хоёр жилийн өмнө эрх зүйн сэдвээр мастер зэрэг хамгаалсан хүн юм шүү дээ. Ажилдаа орно, дээд шүүхэд шүүгчээр орно гээд.
Монголд ноднин би очсон л доо. Тэгээд тэнд шалгалт өгөөд тэнцээгүй гэсэн үнэлэлт авсан. Шүүхийн мэргэжлийн хороо гэдэг байгууллагаас гаргасан тэр шийдвэрт гомдол гаргаж болдоггүй эцсийн шийдвэр байхаар тийм журам тогтоосон юм байна л даа. Монгол Улсын Yндсэн хуульд зааснаар бол иргэд аливаа төрийн байгууллага албан тушаалтны шийдвэр тогтоолд гомдол гаргах, давж заалдах эрхтэй байдаг. Гэтэл Шүүхийн мэргэжлийн хорооны дүрэм нь болохоор давж заалдаж болохгүй гээд заасан байгаа. Тиймээс логик зарчмаар бол энэ нь Yндсэн хуульд нийцээгүй дүрэм, тэгэхээр энэхүү дүрмийг баримталж гаргасан шийдвэр нь бас буруу гэж би бодож явдаг юм. Энэ талаар би шүүхэд өргөдөл гаргасан байгаа, шүүх нэг тийш нь болгож зөв бурууг ялгаж хэлж өгнө гэж найдаж байна.
Дээд шүүхэд шүүгчээр ажиллаж байсан, Америкт мастер хийсэн хүн Монголын шүүхэд тэнцэхгүй байхыг бодоход нэг бол монголын шүүхэд мэдлэг чадвартай боловсон хүчин хангалттай болсон байх, нэг бол өмнө хэлсэнчлэн шүүхийн байгууллагын тогтолцоо, дүрэм журмын заалт буруу байгаатай л холбоотой байх. Ямарч л байсан 16 жил шүүхэд зүтгэсэн хүнээ Монголд гудамжинд гаргаад орхидог л юм байна гэж ойлгосон.
Гэхдээ Монголд шүүхэд тэнцээгүй боловч би Америкт докторын сургалтанд оролцох шалгаруулалтанд тэнцсэн л дээ. Тэгээд энд ирээд докторын ажлаа эхлээд байна.
Би өөрийн хувьд нэг их алдаагүй гэж бодож явдаг хэдий боловч "Би монголд шүүгч хийсэн бол монголын шүүхийн тогтолцоог боловсронгуй болгоход тодорхой хувь нэмэр оруулж, түүгээрээ Монгол улсын нийгмийн хөгжил, ардчилал, хүнйи эрхийг хамгаалах үйлсэд тус дэмжлэг үзүүлэх боломжтой байсан" гэж л бодож явдаг юм.
Америкийн их сургуульд доктор хамгаалах ажил маань 3-5 жилийн хугацаатай юм. Одоо хоёр жил суралцаад дуусгавал Монголдоо очоод багшлах юмуу, эсвэл шүүгчээ хийх боломжтой л юм. Гэхдээ тухайн үеийн байдлаас л болно, ажил хийе, юм хийе, эх орон ард түмэндээ сурсан мэдсэнээ зориулая гээд ирэхээр цааш түлхдэг ийм тогтолцоо хэвээр байвал Монголд очиж илүүд гарсан хүн болж, ажилгүйчүүдийн эгнээг нэгээр нэмэгдүүлэх хэрэггүй шүү дээ.
Уучлаарай, хэдий хугацаатай үргэлжлэх ярилцлага билээ.

- Бид хоёрын яриа бол ерөнхийдөө өндөрлөх тийшээ хандаж байна. Яг одоо танай гэр бүлийнхэн таныг сонсож байгаа. Тэдэндээ юу гэж хэлэх вэ? Бас ярилцлагынхаа төгсгөлийг би танд үлдээе. Би дандаа танаас асуугаад байсан. Танд бас ярья гэж бодож байсан зүйл байгаа гэж бодож байна.

- Манай Америкийн их сургууль өөрийн радиотой л доо. Яг энэ танайх шиг ийм радио нэвтрүүлэг явдаг юм. Би гэрээсээ сургууль хүртэл бас нэг 30-40 минутын хугацаагаар машинаар явдаг ...
Тэгээд радио сонсоод явж байхад манай сургуулийн нэвтрүүлэгч Кожа Нанн заримдаа гадаадад байгаа америк хүмүүстэй ярилцлага хийж байгаа сонсогддог. Тэр нь надад их сайхан санагдаж, Монголыг ямагт бодогдуулдаг юм.
Єнөөдөр Америкт амьдарч, сурч байгаад Монгол дахь радио нэвтрүүлгээр дамжуулж уулзаж байгаадаа их баяртай байна. Танай радиогийн хамт олонд талархаж байна. Гэр бүлийнхээ хүмүүст мэнд хүргэж байна. Захиалсан дуу маань явах байх.
Надад сэтгэгдлээ хэлэх хугацаа өгч байгаад бас их баярлалаа. "Эрдэмд орой үгүй" гэдэг нэг Монгол үгийг би ямагт санаж явдаг. Би Монголд шүүгч хийж байхдаа өөрийгөө их ухаантай, их юм мэддэг л гэж боддог байсан. Тэгээд энд ирээд юм үзэж, нүд тайлж, эрдэмтэн мэргэн олон хүмүүстэй уулзаж танилцаж, суралцаж байхдаа "бас болоогүй байна даа" гэж дандаа боддог. Тэгэхээр ихийг бүтээхийн тулд ихийг сурах хэрэгтэй юм байна гэдгийг ухаарч байна. Түүнийг л монголчууддаа, хуульчиддаа хэлэх байна.
Єөрөө сураад дараа нь бусдыг маргаашийн хуульч, шүүгчдийг сургаж хүмүүжүүлэх ёстой юм л даа. Ер нь бол Монголын төр засаг сурсан тодорхой мэдлэг боловсрол эзэмшсэн тийм мэргэжилтэй хүмүүсээ эх оронд нь байлгаж ажил төрөлд нь оруулж, сурсан мэдсэн зүйлийг нь хэрэглэх талаар л тодорхой чиг бодлого баримтлах нь зүйтэй юм болов уу гэсэн бодолтой байдаг.
2 жилийн өмнө шиг санаж байна, Баабар нэг удаа 30 мянган хүн гадаадад сургаад Монголыг өөд нь татна гэж бичсэн байсан, Тэр 30 мянган хүнээ гадаадад сургаад, бүгдийг нь гадаадад алдаад байвал тэр хэрэгжихгүй байх магадгүй л юм.
Нэг зүйлийг тодруулж хэлэхэд манай сургуулийн нэр Америкийн Их сургууль юм шүү дээ. Хүмүүс заримдаа Америкт байгаа олон их сургуулийн талаар ерөнхийд нь хэлж байна гэж ташаа ойлгоод байдаг юм. Ерөөсөө манай сургуулийн нэр нь Америкийн Их сургууль юм. За ингээд их баярлалаа.

- Танд ч гэсэн баярлалаа. Єглөөнийхөө ажлын цагаас бидэнтэй хуваалцсанд.Таны өнөөдрийн ажил үйлс өөдрөг байх байхаа. Та Монголдоо байгаа юм шиг, найз нөхөдтэйгээ ярьж байгаа юм шиг сайхан ярилаа.

- Баярлалааа, баяртай.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2421

Бүлэг: Зочны булан

№10 Зочин: Дэмбэрэлийн Цэрэндорж

Нэвтрүүлгийн зочин: Дэмбэрэлийн Цэрэндорж

1963 онд Хэнтий аймгийн төв Єндөрхаан хотод төрсөн. Улаанбаатар хотын 10 жилийн 5-р дунд сургууль, Улсын Багшийн Дээд Сургуулийг төгссөн. 1995 оноос хэвлэл мэдээлэлийн байгууллагат ажиллаж эхэлсэн.
1997 онд Датаком компанитай хамтран компьютерийн мэдээллийн "МН" сэтгүүлийг үүсгэн байгуулалцсан.
1998 он хүртэл "2000" сэтгүүлийн редакцид ажиллаж байв. 1998 оноос АНУ-ын Сан Франциско хотод ажиллаж амьдрахын зэрэгцээ International Correspondence School-д Desktop Publishing чиглэлээр эчнээ суралцаж байна. Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэлийн гишүүн. Эхнэр Дүүрэнжаргал Сан Франциско хотод хамт амьдардаг. Охин Ариунзаяа Улаанбаатар хотын 10 жилийн 6-р дунд сургуулийн 5-р ангид сурдаг.

Ганбаяр:
- Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчидоо, та бүхний энэ оройн амар амгаланг айлтгая. Бямба гариг бүрийн 21 цагаас Датаком компаны Netphone картын тусламжтайгаар та бүхэнд хүргэдэг Над руу залга нэвтрүүлгийн ээлжит дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Хэдхэн мөчийн дараа бид АНУ-ын Сан Франциско хоттой холбогдож манай нэвтрүүлгийн зочин "Цахим өртөө"-ний гишүүн Дэмбэрэлийн Цэрэндоржтой уулзахнээ. Мөн сонсогч та бүхэн манай нэвтрүүлгээр дамжуулан дэлхийн аль ч улс орны аль ч өнцөг буланд ажиллаж, амьдарч байгаа өөрийн хайрт залуу, аав ээж, ах дүү, найз нөхөд хэнтэй ч гэсэн ярилцах ийм боломжийг манай нэвтрүүлэг үнэгүйгээр олгож байгаа. Манай өмнөх нэвтрүүлгийг хэрвээ та сонссон бол нэвтүүлэгт маань Английн иргэд оролцож байсныг та бүхэн санаж байгаа болов уу гэж найдаж байна.
Байна уу? Би Цэрэндорж гуайтай ярих гэсэн юм.

Цэрэндорж
- Би байна аа.

- Сайн байна уу, би 107.5 FM радиогоос ярьж байна.

- Сайн. Сайн байна уу?

- Та одоо радио сонсож байгаа хүмүүст өөрийгөө танилцуулахгүй юу? Сан- Франциско хотод хэдэн жил болж байна ямар чиглэлээр ажиллаж сурч байна. Энэ талаараа нэг ярихгүй юу?

- За би АНУ-д ирээд 3 жил гаруй болж байна. Сан Франциско хотноо эхнэрийн хамт амьдран суудаг. Америкт ажиллаж, сурч амьдралын мөр хөөж яваа жирийн монголчуудын нэг л дээ. Америкийн баруун эргийн Сан Франциско хотод нилээд тооны монголчууд төвлөрөн ажиллаж амьдарч байдаг гэдгийг Монголд тодорхой хэмжээгээр мэддэг байхаа гэж бодож байна.

- Тэгэхээр таныг Цахим өртөө сүлжээний "Замдаан" гэдэг сэтгүүлийг санаачлан, эрхлэн гаргах болсон гэж сонссон. Яагаад энэ сэтгүүлийг гаргах болсон юм, энэ сэтгүүлд чухам яг юу хэвлэгддэг, танай сэтгүүлээс гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань юуг олж мэддэг вэ? Сэтгүүлээ нэг танилцуулахгүй юу?

- Анх Америкт ирээд явж байхад монголчууддаа зориулан нэг мэдээллийн сэтгүүл сонин хийе гэсэн санаа анхнаасаа төрж байлаа. Тэр үед буюу одоогоос 3 жил гаруйн өмнө бидэнд нутгаасаа мэдээлэл авах боломж бас л бага байсан. Нийтийн номын санд очиж урьдчилан цаг авч Интернетэд холбогддог байлаа. Хийж байгаа ажил зав зайнаасаа болоод сонин сэтгүүлтэй манатай явсан үе ч бас бий л дээ. Одоо Интернэтэд монголын мэдээллийн олон сайтууд шинээр нэмэгдэн гарч, сонин хэвлэлүүд ч өөрсдийнхөө сайтыг шуурхай байрлуулдаг болжээ. Тухайлбал MongoliaOnline, Mongolica, MongolMedia, MongolNet гээд мэдээлэлийн сайтууд Монголд гарч буй ихэнхи өдөр тутамын хэвлэлийг нэгтгэн гаргаж байна. Эндхийн Монголчууд маань бүгд л шахуу гэрээсээ Интернетэд холбогдоод дуртай сонин хэвлэлээ өдөрт нь уншдаг болсон. Ингээд дан ганц Монголын талаар мэдээллийг нэгтгэсэн сонин хэвлэл гаргах санаа маань хоцрогдсон. Гэхдээ өөрсдийн сонин хэвлэлтэй болох хэрэгцээ бодитой байсан. Америкт анх ирж байснаа бодвол Монголчууд маань тодорхой хэмжээний ажлын дадал туршлагатай цаг завтай болсон, өөр хоорондоо төрөл бүрийн мэдээлэл солилцох хэрэгцээ гарч ирсэн тэгээд ч нэгдэн зохион байгуулагдах, сонин сэтгүүл хийх талаар санал гарч эхэлсэн. Мөн дээр нь олон чухал үйл явдлууд өрнөж эхэллээ. Тухайлбал манай урлаг соёлынхон энд ирж тоглох боллоо, хэд хэдэн хотуудад Монголын хэргийг хамаарах өргөмжит консултай болсон, ерөнхий сайд Сан Францискод айлчилсан гэх зэрэг. Ингээд эдгээр мэдээллийг сар бүр нэгтгэн Монголчууддаа хүргэж байх өөрсдийн сэтгүүл гаргахаар шийдсэн юм. Одоогоор 4-н дугаар гараад байна. Монголчууд маань маш сайн хүлээн авч дэмжиж, зардал мөнгө хандивлаж байна. Сэтгүүлдээ санал бодлоо чөлөөтэй бичиж эхэллээ. Америкт амьдарч буй нийт Монголчууд манай сэтгүүлийг тодорхой хэмжээнд мэддэг болж байна. Бид сэтгүүлээ АНУ-н Калифорни мужийн Сан Франциско, Оакланд, Сакраменто, Лос Анжелес зэрэг хотуудад үнэгүй тарааж байгаа. Цаашдаа Америкт байгаа нийт Монголчууддаа шуудангаар илгээж байхаар зарлаж захиалга авч эхлээд байна. Ер нь Америк дахь Монголчуудыг 3 хэсэг газарт төвлөрөн суудаг гэж хэлж болно. Төвийн мужууд дахь Денвер, Чикаго хотодуудад нэг төвлөрөл бий. Тэнд "Денверийн мэдээ" гэдэг сонин гарч байна. Зүүн эргийн Вашингтон Нью Йорк хотноо суугаа монголчууд маань "Америкийн Монголчууд" гэдэг сонин саяхан гаргасан тухай баяртай мэдээ дуулдсан.

- Тэгэхээр та Монголд хэвлэлийн газруудад ажиллаж байсан. Америк дахь хэвлэлийн газар болон энэ жижиг хэвлэлийн газрууд ямаршуухан байдаг вэ. Орж үзсэн үү, ер ямаршуухан байдаг болоо, Америкийн хэвлэлийн зах зээл хэр хөгжсөн бэ?

- Америкт бол сонин хэвлэлийн тоймгүй олон суваг бий. Тэгэхдээ хүмүүс өөрсдийн тогтсон тодорхой мэдээллээ байнга авдаг сувгуудаа сонгоод авчихсан байдаг. Жишээ нь, Сан Франциско хотын хувьд хүмүүс өдөр тутмын мэдээллийг зөвхөн энд гардаг 2-хон том сонингоос уншдаг үздэг байх жишээтэй. Хэвлэлийн газруудын хувьд том хэмжээнд би сайн мэдэхгүй байна. Жижиг хэвлэх, олшруулах хувилах тийм технилоги америкт хамгийн их хөгжсөн, газар сайгүй байж байдаг. Yйлчилгээний ямар ч газар орсон, шатахуун түгээгүүрийн газар орсон ч гэсэн бичиг баримт хувилаад авчих хэмжээний тоног төхөөрөмжүүд заавал байж байдаг. Жижиг хэвлэх үйлдвэрийн хувьд гэвэл хуучин технологи халагдаагүй ажиллаж л байна. Хаана ч ялгаагүй хамгийн гол нь чанар ашиг хоёрыг баримтлана. Би сэтгүүлийнхээ эхний дугаарыг офсет машинаар хэвлэсэн. Яг л манайхтай адил хуучны хэвлэх машин байж байна лээ. Дараа нь хэвлэлийн нилээн сүүлийн үеийн хувилах, олшруулах технологи бүхий энэтхэг эзэнтэй хэвлэх газарт сэтгүүлээ байнга хэвлүүлдэг болсон. Тэр энэтхэг залуу эхнэртэйгээ хоёул бүх юмаа ажиллуулдаг. Тодорхой тооны захиалагчтай, зах зээлээ олсон жижигхэн хэвлэлийн газар. Энд хуучных шиг эхээ принтлээд аваад явна гэсэн ойлголт байхгүй. Эсвэл зөөврийн компьютер дээрээс залгаад гаргахад бэлэн юмаа бариад очих, эсвэл ихэнхи захиалагч нь local network-оор харилцаж захиалга бүх юмаа өгч авалцдаг. Захиалагчийнхаа ажлыг дор дор нь Интернэтээр үзээд хоорондоо харилцдаг, мөн дизайнертайгаа тэр материалаа Интернэтээр дамжуулан солилцдог. Эх бэлтгэгч дизайнерууд нь болохоор гэрээсээ ажиллаж байх жишээтэй. Зарим томхон хэвлэлийн газрууд зохиогчоос ном сэтгүүлийн эрхийг урьдчилан худалдаад авчихдаг тэгээд борлуулалт ашиг, алдагдалаа бүрэн даадаг тогтолцоо бас бий. Товчхон хэлхэд иймэрхүү л байна даа.

- Монголчуудынхаа талаар ярья л даа. Сан Францискод хэдий хэмжээний монголчууд байна, тэдний гол зорилго юу вэ? Суралцах уу, эсвэл мөнгө олох уу?

- Сүүлийн үед ирж байгаа монголчуудын тоо бол эрс нэмэгдэж байгаа. Энд байгаа оршин сууж буй хүмүүсийн хувьд гэвэл албан ажил, аялал жуулчлалын зэрэгцээ дийлэнх нь сургууль курсийн шугамаар ирцгээсэн залуучууд байна. Ихэнхдээ Америкт сургууль курст явахын зэрэгцээ, ажиллаж, амьдрал ахуйгаа болгоод байдаг. Манайхны хувьд ажил хийхгүйгээр амьдрах сурах ямарч боломж байхгүй гэдэг ойлгомжтой. Тэгээд янз бүрийн ажил төрөл олж хийдэг. Авч олж буйнхаа хэрээр өөрийгөө бүрэн авч явахын зэрэгцээ эргээд ар гэртээ явуулж байна өөрсдийн амьдрал ахуйгаа дээшлүүлж тэр хэмжээгээр улсдаа тус нэмэр болж байгаа гэж ойлгож явдаг. Америкт ажиллана гэдэг бол бидний хувьд бас нэг том сургууль юм. Бид энд өөрсдийгөө боловсруулж хөгжүүлж байгаа л гэж хэлнэ. Хаа очиж өмнөх нийгэм маань биднийг харанхуй хоосон толгойтой өсгөөгүй юм байна гэдгийг хөгжил дэвшилийн оргил гэгдэх энэ газарт бид мэдрэх тохиолдол бидэнд гардаг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Эндхийн Монголчууд бидний хувьд шийдвэрлэх ёстой янз бүрийн олон асуудал хуримтлагдсан байдаг нь үнэн. Yvнийг эхнээс нь шийдэх талаар консулаар дамжуулаад асуудал яригдаж эхэлсэн. Монголчууд нэг үеэ бодвол сар болгон уулзаж янз бүрийн арга хэмжээ зохиодог болчихлоо, нэгдмэл зохион байгуулалтанд орох community байгуулах талаар асуудал хэлэлцэгдэж байна. Ингээд эхний ээлжинд бид нар санаа бодол бүх юмаа солилцдог, янз бүрийн зар мэдээ, санал сэтгэгдэлээ бичдэг ийм хэвлэлтэй болоод авлаа. Зарим нэг нь сургууль курсээ төгсөөд ажиллаад үлдэж байна. Банк санхүүгийн болон бусад бизнесийн байгуулагуудад сайн ажиллаж байна. Шинэ ирсэн хүмүүстээ туслаад янз бүрийн ажилд оруулж байна. Энхийн оросоос ирсэн еврей нар янз бүрийн том жижиг бизнес хүчтэй орж хөл дээрээ баттай зогссон байдаг. Еврей нартай харьцаж тэдний компани, дэлгүүр хоршоо, зочид буудал янз бүрийн бизнест монголчууд маш их ажиллаж байгаа. Оросуудтай хүмүүс хэл амаа ололцох асуудалд шинээр ирсэн хүмүүс голлон ордог юм. Дараа нь тодорхой хэмжээний туршлагатай болоод ирэхээр америкийн янз бүрийн компанид янз бүрийн л ажил хийж байна даа.

- Єнгөрсөн 9 сарын 11-нд Америкт хэнч таамаглаагүй, хэний ч толгойнд оромгүй тийм үйл явдал болсон. Yvнээс хойш жирийн нэгэн Америк эсвэл та нарын амьдрал байх орчин өөрчлөгдсөн үү, тийм зүйл ажиглагдсан уу, яг өнөөдрийн Америк орны байдал хэр байна вэ?

- Тэр үйл явдлаас хойш америкийн хууль дүрэм, цагаачдын талаар явуулах бодлогод нэлээн олон өөрчлөлт орсон. Тэр талаар хэвлэл мэдээллээр байнга яригдаж байгаа. Монголчууд бид нарын хувьд ямар нэгэн байдлаар эрх зөрчигдсөн, бид нар хавчигдсан ч гэх юмуу, янз бүрийн байдалд орсон юм тохиолдоогүй. Харин тэр үед Америк дахь Монголчууд цаг алдалгүй хуримтлал цуглуулж Америкчуудтай эв санааны нэгдэлтэй байна, аллага хядлага терроризмийг эсэргүүцэж байна гэдгийгээ илэрхийлж байсан. Тэр утгаараа бид хэдий цөөхөн ч улс төрийн мэдрэмжтэй ухаалаг байж чадсан. Ерөнхий сайд маань ирээд Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн. Ерөнхийдөө Америкт амьдарч байгаа хууль бус болон цагаачдын хувьд хяналт шалгалт нилээн ихэссэн л дээ. Тэгэхээр бид нар дор бүрээ бодлоготой, анхааралтай хэрэг түвэгт орчихгүй явах юмсан гэсэн санал сэтгэгдэлээ сэтгүүлээрээ дамжуулан ярьж хэлж байгаа. Ерөнхийдөө бидний хувьд онц өөрчлөлтгүй сайн байгаа гэж хэлэх байна.

- Тэгэхээр нэгэн зүйлийг тодруулая. Яг одоо та бид хоёрыг холбож, яриаг маань Улаанбаатарчуудад шууд сонсгож, ярилцах боломжийг олгосон Датаком компани Netphone утасны картны үйлчилгээнд юуны өмнө талархлаа илэрхийлэх ёстой байхаа. Та бид хоёрын яриаг дамжуулж байхад хэр сонсогдож байна? Танд миний яриа хэр хүрч байна?

- Энд чөлөөтэй сайн сонсогдож байна. Ер нь бид нар анх энд ирж байсан үед 4, 5 жилийн өмнө Монгол руу 1 минутад 5 доллар төлж ярьж байсан. Харин анх намайг ирж байхад 1 минутад 1 доллар орчмоор ярьдаг байсан. Одоо бол энд янз бүрийн урьдчилсан төлбөрт утасны карт гэж гарсан. Энд Вашингтонд суугаа монгол гаралтай хүмүүс «Байна уу communication» гэж компани байгуулаад монгол руу маш хямдхан ярьдаг болсон. Мөн "Hello Mongolia" гэдэг $6.00 үнэтэй картаар Монгол руу 50 минут ярьдаг. Датаком компанийг би өмнө нь мэднэ л дээ. Интернэт гэдэг аварга кибер ертөнцийг Монголд анх оруулах маш том чухал үүрэг гүйцэтгэсэн нэр хүнд бүхий компани. Монголд оюуныг дээдэлсэн бизнес хийдэг чадалтай компани. Энэ компанитай хамтран компьютерийн сэтгүүл гаргаж, энэ сэтгүүлийн редакцид ажиллаж байсан хүний хувьд Датаком компанийн бизнес менежмент Монгол улсад хэрэгтэй тустай олон зүйл цаашид хэрэгжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Танай компанийн ажилс үйлсд өндөр амжилт хүсье!

- Танд баярлалаа. Нэвтрүүлэг эхлэхээс өмнө таны ээж, охин нарт утсаар хэлсэн. Яг одоо гэр бүлийнхэн тань болон Улаанбаатарт байгаа таны найзууд сонсож байгаа. Тэдэндээ хандаж юу гэж хэлэх вэ?

- Монголд байгаа ах дүү, төрөл садан, найз нөхөддөө сайн сайхныг хүсэж мэнд дэвшүүлэхийн зэрэгцээ, Америкт хүү нь охин нь байгаа нийт эхчүүддээ, монголын охид бүсгүйчүүддээ «Замдаан» сэтгүүлийнхээ өмнөөс баярын мэнд хүргэе. Ингээд та бүхэндээ зориулан Хурд хамтлагийн нэг дууг захиалж байна.

- Танд манай нэвтрүүлэгт оролцож өөрийн санал бодлоо хуваалцан, бид нартай ярилцсанд танд маш их баярлалаа.

- Та бүхэнд ч гэсэн нэвтрүүлэгтээ урьж, радио долгионоор дамжуулж ярилцах боломж олгосон явдалд маш их баярлаж байна. Та бүхний ажилд их амжилт хүсье, баярлалаа!

- Баярлалаа танд, болон гэр бүлийнхэнд чинь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэе. Энэ морин жилдээ хийморьтой яваарай, хурдан Монголдоо ирээд охин болон ээжтэйгээ уулзаарай гэсэн ерөөл дэвшүүлэн нэвтрүүлэнгээ өндөрлье.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2148

Бүлэг: Зочны булан

№8 Зочин: Мягмарын Сугар-Эрдэнэ

Нэвтрүүлгийн зочин: Мягмарын Сугар-Эрдэнэ
Япон улсын Токио хотод амьдардаг. Гэр бүлгүй. "Таван цагариг" сонины сурвалжлагч. Токиогийн Гадаад Судлалын Их Сургуульд мэргэжил дээшлүүлж байгаа.

Ганбаяр
- Байна уу? Сугараатай ярья.

Сугар-Эрдэнэ
- Би байна.

- Сайн байна уу? Би Монголоос, FM 07.5 радиогоос ярьж байна. Та бид хоёр одоо нэвтрүүлгийн эфирт холбогдоод байна. Сугараа Японд одоо ямар улирал болж байна, эргэн тойрноо монголчууддаа нэг тайлбарлахгүй юу?

- Одоо Японд хөлбөмбөгийн дэлхийн аварга удахгүй эхэлнэ. Тэр талаар хүн болгон яриад л байж байна даа. Єнөөдөр олимп эхэллээ. Ер нь спортын хавар болж байна даа.

- Япончууд өөрсдийн энэ өвлийн олимпдоо хэр найдлага тавьж байна. Энэ талаар ер нь юу ярьж байх юм болоо?

- Трамплиний харайлтаас нилээд хэдэн алт авах байх гэж найдаад л сууж байна. Хамаг анхаарал нь удахгүй болох хөл бөмбөгийн дэлхийн аваргад хандчихаад л байж байна даа

- Ер нь таны анзаарснаар Япончууд хэр хүнлэг, хэр хүн чанартай хүмүүс байдаг юм бол? Зан характерийн хувьд монголчуудаас хэр ялгаатай вэ?

- Би анх Японд ирэхээс өмнө азийн улсууд адилхан гэж боддог байсан. Ер энд амьраад ирэхээр огт өөр юм байна. Бодол санаа, сэтгэл, бие авч явах байдал бүх юм нь монгол хүнээс огт өөр.

- Чиний анзаарснаар Япон хүмүүсийн амьдралын гол зорилго нь юу вэ?

- Япон хүний амьдрал ер нь хэцүү юм шиг санагдсан. Эрэгтэй хүн бол сургууль төгсөөд ажилд орсноосоо эхлээд гэр бүлээ авч явахын төлөө тэтгэвэртээ гартлаа өглөөнөөс авхуулаад шөнө орой болтол ажил хийнэ. Эмэгтэй хүн бол хүнтэй суугаад хуримаа хийсний дараа ажил хийхгүй гэртээ гэрийн ажлаа хийгээд хүүхдээ хараад сууж байна. Япон эрчүүд бол атаархмаар биш хэцүү улсууд.

- Сугараа тэгвэл Японоос авгай авахгүй юм байна, тиймээ?

- Би авахгүй гэж бодож байгаа. Ингээд хараад, ажиглаад байхад монгол бүсгүйчүүд маань илүү дээр санагдсан.

- Тун саяхан Монголын нэгэн сонин дээр Японы гэйша бүсгүйчүүдийн талаар гарсан юм. Эд ер нь ямар утга учиртай хүмүүс юм бэ? Энэ талаар мэдээлэл хэлж болох болов уу?

- Хүмүүс гэйша гэхээр бие үнэлдэг улсууд гэж ойлгодог байсан байх. Тэд уг нь тийм хүмүүс биш байгаа юм. Ардынхаа урлагийг, зан заншлыг уламжлаад аваад явж байгаа улс. Yндэснийхээ хувцсыг өмсөн зочдод үйлчлэх, япон дуу дуулах, бүжиглэж үзүүлэх, цай хоол хийж өгөх ажил хийдэг мэргэжлийн хүмүүсийг гэйша гэж хэлдэг. Би Японд ирэхээсээ өмнө гэйша гэхээр биеэ үнэлдэг хүмүүс гэдэг буруу ойлголттой байсан.

- Монголчуудын сүүлийн үед сонирхоод байгаа зүйл бол сумо бөх юм. Монголын гурван ч бөх сумогийн дээд зиндаанд барилдаж байгаа. Сумогийн талаар мэдээлэл өгөхгүй юу? Манай бөхчүүд ер нь Японд хэр нэр хүндтэй байна? Тэдний цолын эрэмбэ нь монгол бөхийн цолоор бол юу гэсэн цол байдаг юм бол?

- Сумогийн аварга нь муко хима. Монголын арслантай тэнцэх нь озейки, комүсүби, сэкияки нь монголын улсын заан цолтой тэнцэхээр, майгэширо гэхээр улсын начин цолтой тэнцэхээр цолнууд болно. Дээд зиндаанд манай гурван бөх байгаа. Одоо энд Монголын 28 бөх сумод барилдаж байна. Цаашдаа ч Монголчууд нилээн их ирэх шинжтэй байна. Ер нь сумод Монголчууд ирж болно. Гэхдээ тэд ирэхдээ сумог амархан гэж боддог. Очоод хэдэн улсууд ялаад, амархан дээшээ гараад, баяжаад мөнгө олчихно гэсэн хөнгөхөн бодолтой ирдэг. Тэгээд энд бэлтгэл хийгээд сумогийн нийтийн амьдралд ороод дэглүүлээд ирэхээрээ хүүхдүүд зарим нь нилээн шантарсан байдалтай харагдаж байна.

- Япончууд сумо бөхөө хэр их хүндэлдэг вэ, жирийн япон хүн сумо бөх хоёрт ялгаа харагддаг уу?

- Сумо бөхөө хүндэлнэ л дээ. Сүүлийн үед японы залуучууд сумо бөхөө сонирхохоо болиод байгаа талаар сумогийн холбооноос их ярьж байгаа.

- Манай нэвтрүүлгийн зочноор оролцсонд тань баярлалаа. Ар гэрийнхэн, найз нөхөддөө ая дуугаар мэндчилгээ дэвшүүлнэ үү.

- "Таван цагариг" сонин, Монголын Олимпийн Хороо, нийт тамирчиддаа болон найз Yйтvмэндээ "Тамирчний алдар" дуу, хайрт ээждээ зориулаад гавьят жүжигчин Банзрагчийн дуулсан "Сүүн цагаан сэтгэл" дуунуудаар мэндчилэе.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1938

Бүлэг: Зочны булан

№7 Зочин: Санжаадоржийн Молор-Эрдэнэ

Нэвтрүүлгийн зочин: Санжаадоржийн Молор-Эрдэнэ
ХБНГУ-ын Мюнхен хотод амьдардаг. Доктор, инженер. Гэр бүлтэй.


Ярилцлага

Ганбаяр
- Датаком компанийн Netphone утасны картны тусламжтайгаар явуулдаг «Над руу залга» нэвтрүүлгийн энэ долоо хоногийн дугаараа сонсогч та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Юуны түрүүн нэвтрүүлгээ эхлэхээс өмнө сонсогч та бүхнээ радиодоо нилээн ойртон суухыг урья. Учир нь өнөөдөр бид сонирхолтой ярилцлага, сонирхолтой нэврүүлгийг та бүхэндээ хүргэх болно гэж би итгэлтэй хэлэх байна. Яагаад гэхээр өмнө нь бид нар энэхүү картны тусламжтайгаар гадаадад сурч, ажиллаж байгаа монголчуудтайгаа утсаар холбогддог байсан. Яг нэвтрүүлгийн эхэнд бид Цахим өртөөний гишүүдтэй утсаар цуврал ярилцлага хийдэг байсан. Харин энэ удаа оролцохоор уригдсан байсан зочинтойгоо холбогдтол Монголд ирсэн байж таарлаа. Зочин маань ХБНГУ-ын Мюнхэн хотод одоо амьдарч байгаа. Мюнхэн хотын их сургуульд зэрэг цолоо хамгаалаад, одоо тэндээ эрдэм шинжилгээний ажил хийж, амьдарч байгаа Молор-Эрдэнэ гэдэг хүн манай студид хүрэлцэн ирээд байна. Молор-Эрдэнэ маань гэр бүлтэй, ер нь амьдралын нэг үеийг өнгөрөөгөөд амьдрал нь ид өрнөж байгаа ийм хүн байна. За ингээд Молор-Эрдэнэдээ сонсогчдынхоо өмнөөс оройн мэнд хүргэе.


Молор-Эрдэнэ:
- Оройн мэнд.

- Мюнхэнд шинжлэх ухаан технологийн чиглэлээр ажилладаг тухайгаа ярина уу? Ер нь ямаршуухан ажил хийдэг вэ?

- Yйлдвэр хөгжсөн орнууд сүүлийн үед шинжлэх ухаан технологийн салбарт асар их анхаарал тавьж, тэнд асар их хөрөнгө цацаж байна. Яагаад шинжлэх ухаан хөгждөг юм бэ гэхээр, ерөөсөө л хүмүүсийн амьдрал, хүмүүсийн хоорондын амьжиргаанд гарсан проблемууд, тэдгээрийг зөв чиглүүлж шийдэхийн тулд шинжлэх ухааны салбарууд нээгдэн хөгжиж ирдэг. Нөгөө талаар аливаа төр ер нь нэг ийм шинжлэх ухааны салбар хөгжих ёстой гэж тухайн шинжлэх ухааны салбарт зориулан бодлого явуулдаг.
Германд нэг сайхан заншил байдаг юм. Тэд төрөөсөө зохион байгуулалттайгаар асар их хөрөнгийг зарж шинжлэх ухааныг хөгжүүлдэг. Ийм замаар монгол хүн миний хувьд завшаан тохиолдож Германы эрдэм шинжилгээний байгууллагад шинжлэх ухаан технологиийн чиглэлээр ажиллах боломж бололцоо олдсон. Єнөөдөр миний ажиллаж байгаа сэдэв устөрөгчийн сэдэв. Дэлхийд нийтэд 40-50 жилийн дараа машины бензин дуусна гэсэн тооцоо гарсан. Тэгэхээр үйлдвэр хөгжиж байгаа орнууд, автомашины үйлдвэрүүд 40 жилийн дараа бензиныг юугаар орлуулах вэ гэсэн асуулт тавьж түүнийг шийдэх ажлыг өнөөдрөөс эхэлж байна. Шийдэл нь юу гэвэл бензиныг устөрөгч орлох юм. Тиймээс шинжлэх ухааны энэ шинэ салбарт устөрөгчийн сэдвээр би ажиллаж байгаа.

- Энэ яриан дундаас нэг сонирхолтой юм бодогдож байна. Таны хувьд Монголдоо энэ төрлөөр судалгаа хийгээд эндээ ажиллаж болоогүй юмуу? Яагаад Германдаа үлдээд ажилласан юм бэ?

-Тэгэхээр өнөөдөр манайд 1-рт төр маань шинжлэх ухаан технологи хэрэгтэй байна, үүнийг хөгжүүлье гэх зав ч гэх юмуу юм уу, цаг ч гэх юмуу байхгүй байна. Нийтдээ шинжлэх ухаан бүдэг явагдаж байна. Шинжлэх ухаан цаашид яаж хөгжих вэ, ямар чиглэлээр хөгжих вэ гэсэн ард түмэндээ зориулсан хариулт өнөөдөр алга. Тийм учраас шинжлэх ухааны салбарт хэнтэй холбогдож, яаж ажиллах вэ гэдэг зохион байгуулалтыг нарийн хийж чадаагүй л байна.

- Сүүлийн үед know how, high tech гэсэн ийм ойлголтууд гарч ирлээ. Энэ яг юу гэсэн үг вэ, ямар ойлголтууд вэ?

- Єнөөдөр үйлдвэр хөгжсөн Япон, Герман, Америк мэтийн улс орнууд know how, high tech, дээд зэргийн технологи хамгийн хэрэгтэй зүйл, дээд зэргийн технологитой байхад дэлхийн аль ч зах зээл дээр гараад мөнгө олоход ч, мөн улс орны хөгжилд ч маш их түлхэцтэй байна гэдгийг ойлгоод high tech шинэ технологит асар их мөнгө зарж байна. Тийм учраас үүнийгээ өнөөдөр know how гэж нэрлэж байна. Жишээ нь Германыг аваад үзье л дээ. Yйлдвэрийн сайн бүтээгдэхүүн гаргаж авахын тулд, өөрөөр хэлбэл түүнийгээ зах зээл дээр гаргаж, өндөр үнэ хүргэхийн тулд технологийн талаар асар их ажиллаж байна л даа. Пүүс компаниудын хажууд хүртэл шинжлэх ухаан технологийн институт ажилладаг. Шинэ технологи боловсруулах улсын болон хувь хүний санхүүжилттэй пүүсүүд ажилладаг. Манай орны хувьд энэ үед ямар бодлого баримталсан нь дээр вэ гэхээр технологийн трансфер манайд их хэрэгтэй байна. Яаж барууны, үйлдвэр хөгжсөн орнуудын шинэ сайн технологиудыг өөрийнхөө улс оронд хямдаар, хурдан, төвөггүйгээр оруулж ирээд, хурдан эзэмшиж, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх хэмжээнд хүрч хөгжих вэ гэдэг л Монгол улсын ирээдүйн нэг том зорилт болох байх.

- Сүүлийн үед залуучууд маань мэдлэггүйгээр мөнгө олохгүй, амьдрах боломжгүй гэж ярьдаг боллоо. Тэгэхээр яг мэдлэг гэж ер нь юу вэ? Мэдлэгийн талаархи ойлголт...

- Мэдлэг бол ерөөсөө хамгийн хэрэгтэй, зарим үйлдвэр хөгжсөн орнуудад янз бүрийн уурхай барьж, байгаль орчноо бохирдуулж мөнгө олсноос хүмүүсээ боловсролтой болгоод, тэр боловсрол мэдлэгийнх нь хэмжээгээр капитал хийх гэж их оролдож байна л даа. Ер нь мэдлэгийг янз бүрээр тодорхойлдог. Мэдлэг бол мэдэж авсан болон таньж мэдсэн тэр ойлголтуудын цогц гэж үздэг. Нөгөө талаас мэдлэгийг зөв буруу эсэхийг ялгаж чадах амьдралын үнэн туршлага гэж ярьдаг. Єнөөдөр, энэ зуун бол мэдлэгийн зуун.

- Мэдлэгийн энэ шинэ зуунд манай залуучууд амьдарч байна. Яг энэ зуун руу хөл алхаж байна. Энэ мэдлэгийг яаж эзэмшиж авах вэ?

- Мэдлэгийг эзэмшиж авах нь хамгийн чухал. Мэдлэгийг эзэмшихэд: 1-рт цаг хугацаа, 2-рт мөнгө хэрэгтэй. Жишээ нь: Би нэг видео камер аваад яаж ажиллуулдагийг нь мэдэхийн тулд зааврыг нь уншина. Ойролцоогоор 20 минутын дараа гэхэд л би камерыг ажиллуулж чаддаг болно. Тэгвэл би тэр видео камерыг яаж үйлдвэрлэдэг вэ гэдэг мэдлэгийг нь олж авахын тулд наад зах нь 5 жил дээд сургуульд сурах шаардлагатай. Тэгэхэд мөнгө хэрэгтэй. Дараа нь дэлхийн зах зээл дээр өрсөлдөх хэмжээний видео камер үйлдвэрлэх талаар мэдлэгтэй болохын тулд дахиад би тэр мэргэжлээрээ 5 жил ажиллах болно. Мөн дээр нь 5 жил эрдмийн ажил энэ чиглэлээрээ хийх хэрэгтэй. Єөрөөр хэлбэл надад дээрх 5 жилүүдийг нэмбэл 10-р ангиа төгссөнөөс хойш даруй 15 жил хэрэгтэй байна. 15 жил мэдэж боловсорсныхоо эцэст сая би видео камер дэлхийн зах зээл дээр өрсөлдөх хэмжээнд үйлдвэрлэж чадах тийм мэдлэгийг олж авна. За тэгээд би тэр 15 жилд гэр бүлтэй боллоо. Хүүхэдтэй боллоо гэвэл 5 жил нь байхгүй болно. Ингээд л 20 жил. Би хүүгээ мэдлэгтэй болгоё гэвэл 20 жил хэрэгтэй болох нь гэж бодох хэрэгтэй. Энэ 20 жилийн дотор хүүгээсээ би илүү дутуу юм шаардаад байх тийм хэрэг байхгүй. Харин би яаж мөнгөтэй байж, хүүгээ сурч боловсроход нь хэрэгтэй бүхнийг яаж олох вэ гэдгээ л бодох хэрэгтэй. Ингэхээр цаг хугацаа, мөнгө хоёр мэдлэгт хамгийн их хэрэгтэй юм.

- Сүүлийн үед интелигенц гэдэг яриа гарч байна. Энэ юу гэсэн үг вэ?

- Интелигенцийн тухай өнөөдөр бүр их ярьж байгаа нь яг үнэн. Yйлдвэр хөгжсөн орнууд өнөөдөр интелигенцийг л их ярьж байна. Тэр чиглэлийн пүүс компаниуд бас буй болж байна. Интелигенц гэдэг нь мэдлэгийн дээд хэлбэр. Аливаа нэг мэдлэгийг хүлээж аваад, түүнийгээ боловсруулаад тэгээд амьдрал дээр хэрэглэж чадаж байвал тэр интелигенц. Зарим хүмүүс асар их мэдлэгтэй байдаг. Тэгсэн мөртлөө мэдлэгээ ерөөсөө хэрэглэдэггүй. Тэгвэл тэр хүн нийгэмд ямарч үүрэг рольгүй байна. Харин жаахан ч гэсэн мэдлэгтэй байгаад түүнийгээ хэрэглээд явж байгаа хүн бол түрүүний хэлсэн хүний хажууд интелигенцтэй хүн. Хамгийн гол нь олсон мэдлэгээ хэрэглэхгүй биш хэрэглэх хэрэгтэй. Тэгэж байж л сая интелигенц гарч ирнэ. Тийм ч учраас барууны үйлдвэр хөгжсөн орнууд мэдлэгтэй хүмүүсээ зохион байгуулж мэдлэгийг нь хэрэглэх, амьдралд ойр болгохын тулд интелигенцийг бий болгож байна.

- Хүний интелигенц зохиомол интелигенц ялгаа юундаа байна вэ?

- Одоо зохиомол интелигенцийн талаар их ярьж байгаа. Ирэх зуунд дээд цэгтээ хүрэх байх. Энэ чиглэлд асар их мөнгө зарж байна. Жишээ татъя. Автомашины үйлдвэр нэг шинэ технологиор шинэ бүтээгдэхүүн гаргах гэж байгаа гэж бодьё. Тэгвэл тэр шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гаргахын тулд чадвартай мэргэжилтэн хэрэгтэй, эсвэл тэр мэргэжилтэнийг орлох робот машин хэрэгтэй. Хүн янз бүрийн амьдралын проблемтой учирна. Заримдаа ажилдаа зөв төвлөрч ажиллана, заримдаа төвлөрч ажиллаж чадахгүй, өвдөж чөлөө авна. Харин машин тавьчихад нэг кноп дарахад л өдөржин шөнөжин хэзээ ч зогсохгүй ажиллаад байна. Энэ бол зохиомол интелигенцтэй робот. Энэ нь эдийн засгийн хувьд ашигтай. Гэтэл нөгөө талд комюьтерийн оронд зогсож байх ёстой байсан хүн чинь ажилгүй болоод гараад явчихна. Техник технилоги, тэр зохиомол интелигенцийг хөгжүүлэх нь нийгмийн хувьд ашигтай байна уу, эдийн засгийн хувьд ашигтай байна уу гэсэн тийм асуулт гарч ирж байна. Энэ талаар ч их ярилцаж байна. Бүр улс төрийн сэдэв болох гээд байна л даа. Ер нь тэгээд цаашдаа энэ үйлдвэр хөгжсөн орнуудын хувьд нэг том толгой гашилгах асуудал нь зохиомол интелигенц. Нийгмээ аврах уу, эдийн засгаа аврах уу.

- Ярианы эхний хэсэг маань нилээн нийгэм улс төрлүү хандаж байна. Таны хариулт их сонирхолтой хариулт байна л даа. Тэгхээр би таны хувийн үзэл бодлын талаар сонирхмоор санагдлаа. Жинхэнэ найз нөхөд гэж байдаг юм болов уу. Єнөөдөр, ялангуяа монголчууд найз нөхөд гэхээсээ илүү мөнгө ярьдаг болсон юм шиг санаггддаг?

- Найз нөхөд янз бүр. Найз нөхдийн талаар би харьцангуй сайхан бодолтой явдаг л даа. Зарим найз нөхөд бол ах эгч дүү нараас илүү надтай ойлголцдог. Гэхдээ л найз нөхөд тодорхой нэг зорилгыг биелүүлэхэд хэрэглэгддэг тийм обьект бол биш.

- Тэгвэл жинхэнэ хайр дурлал гэж юу вэ? Одоо удахгүй Валентиний баяр ч болно. Манай залуучуудын сэтгэхүй тийшээ хандаад байна?

- Жинхэнэ хайр дурлал гэж байлгүй яахав. Гэхдээ хүн эхлээд өөрийгөө хайрлаж сурах, өөртөө хайртай байх хэрэгтэй. Тэгэж байж бусдад хайртай болно, бусад хүн чамд хайртай болно. Дурлал өөрөө хэзээ ч ирдэггүй. Жинхэнэ хайр дурлалыг эдлэх гэдэг нь хүнд хайраа өгч чадах, өөрөөр хэлбэл хүнд өгөөмөр байж чадах явдал. Тэгсний дараа хайр дурлал бий болно.

- Сүүлийн үед монголчууд нэг нэгэндээ найр тавьж уулздаг байсан бол сүүлийн үед хэрүүл хийж, ямар нэгэн юман дээр маргаж, нэг л тийм огцом ууртай болсон юм шиг санагддаг. Хүнтэй хэрүүл хийх албатай юу. Ер нь тэгж бусдыг даван дийлэх шаардлага байна уу.

- Хэрэлдэх ер нь хэрэгтэй юм. Гэхдээ хэрүүл хийхийнхээ өмнө би үнэхээр юуны тухай хэрүүл хийх гэж байгаа билээ гэдгээ мэдэж байх хэрэгтэй. Хэрвээ түүнийгээ өмнө нь мэдээд авчих юм бол дараа нь бараг хэрүүл хийх шаардлагагүй ч болчихож болно шүү дээ. Ер нь хүн хэрүүлээс их юм сурдаг. Зарим хэрүүл асуудлыг зөвөөр шийдэх ч тохиолдол байдаг. Тийм учраас хэрүүлээс заавал зугтаах хэрэггүй.

- Түрүүн найзуудын талаар ярьж байсан. Сүүлийн үед манай залуучууд компюьерийн ард их суух болж. Гэр лүү нь залгахаар байнга ярьж байдаг. Интернэтэд ороод гэнэ. Гэтэл энэ компюьер гэдэг зүйл маань ерөөсөө найзын хэмжээнд очоод байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр энэ компюьтерийг найзаа гэж үзэж болох уу?

- Компюьтер хүний найз болох тийм цаг битгий ирээсэй гэж хүсч байна, итгэж байна. Хэрэв тийм цаг ирвэл хүн зөвхөн сайн найзаа алдах биш, цаашлаад өөрийгөө алдана. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, бодит амьдрал, гудамжинд болж байгаа амьдрал, гэр оронд болж байгаа амьдрал зэргээс дэндүү хол алслагдаж, оюун санааны хувьд дэндүү мухардмал байдалд орно. Энэ бол осолтой.

- Тэгвэл ийм байдлаас болж комюьтерын ард суусаар байгаад ганцаардаж болох юм. Тэгэхээр ганцаардал гэж юу вэ?

- Єнөө үед ганцаардлын тухай их ярьж байна. Хүмүүсийн хувьд ганцаардал хамгийн аюултай тахал юм. Yvнийг устгахад бурхан ч тусалж чадахгүй. Бурхан зөвхөн яагаад та ганцаардалд орсныг л тайлбарлаж чадах болов уу. Хамгийн гол нь хүмүүс нэг нэгэндээ тусалж байж л сая ганцаардал алга болно.

- Дараагийн асуултдаа оръё. Хүний амьдралд аз гэж ер нь хэр их тохиолддог юм бэ? Аз гэж ер нь юу вэ? Азтай байх гэж ямаршуухан зүйлийг ойлгох бол.

- Ер нь хүнд аз хэрэгтэй зүйл. Зарим үед аз амь аврах ч тохиолдол бий. Гэхдээ л хамгийн азтай хүн гэж хайр сэтгэлтэй учирсан хүнийг хэлэх болов уу. Мэдээж энэ нь ямар ч ажил зүтгэлгүйгээр л олдчихсн зүйл л дээ. Учир нь тэр хүн азтай л байна шүү дээ. Бидний амьдралын ихэнх нь тохиолдлуудаас бүрддэг. Хэрвээ ямарваа нэг тохиолдол надад сайн зүйл авчирвал би азтай байна гэж боддог. Хэрвээ муу зүйл авчирвал азгүй л байдаг.

- За тэгэхээр сонсогчид маань энэ яриаг сонсоод маргамаар ч юмуу, эсвэл цуг сууж байгаад пиво уугаад бүүр хууч хөөрмөөр санагдаж байж магадгүй. Би дараагийн асуултаа тавъя. Та бие дааж шийдвэр гаргахдаа ямар зүйлийг гол болгодог вэ? Зөв шийдвэр гаргахад хамгийн хүчтэй нөлөөлдөг зүйл юу вэ?

- Ер нь амьдрал гэдэг бол шийдвэрүүдийн нийлбэр. Эхлээд хүн хамгийн түрүүн би юу хүсээд байна гэдгээ сайн мэдэж авах хэрэгтэй. Гэхдээ тэр хүн буруу шийдсэн байж болно. Энэ нь бол алдаа юм, хүн алддаг. Жишээ нь, миний хүү 16 настай. Миний 16 насандаа гаргаж байсан алдааг би хэлээд сэрэмжлүүлээд байхад л хийгээд байдаг. Тэгэхээр хүн амьдралын туршлагыг өвлүүлж болдоггүй юм байна.

- За тэгэхээр нилээд сонин хариулт гарч ирж байна. Мэдээж зарим хүмүүсийн зорилго нь мөнгөтэй болох явдал ч байж болох юм. Yvнийг дагаад өнөөдөр баян гэдэг ойлголт гарч байна. Єнөөдөр ч гэсэн энэ ойлголт хүчтэй байна л даа. Баян хоосны ялгаа их гарч байна. Ер нь яаж баян болох вэ, БИ баян болмоор байна та надад зөвлөөч.

- (Инээв.)Дараагийн асуулт

- Та сая хүүхэд гээд ярилаа. Сүүлийн үед Монгол улсын хүн амын өсөлт буурлаа, 2010-2020 он гэхэд дөнгөж 3 сая хүнтэй болох тооцоо гарсан. Тэгэхээр сүүлийн үед айл гэр бүл 1 юмуу 2 хүүхэдтэй байх ийм хандлагатай байна. Төрөлт эсвэл их залуужиж байна гэх мэтчилэн. Ингэхээр хүүхэд ер нь хүний амьдралд хэр хэрэгтэй юм бэ? Хүүхэд хэрэгтэй эд үү хэрэггүй эд үү?

- Олон зуун жилийн турш өвөг дээдэс маань өсөж үржсээр ирсэн, тийм ч учраас бид өнөөдөр энд сууцгааж байна. Хүүхэд бол аливаа нэг гэр бүлыг аврах, ямар нэгэн зориулалттай төрдөг зүйл биш. Ер нь хүүхдийг хайрлаж анхаарал тавьж чадах л юм бол, үүнийгээ хүн ухаарсан л юм бол хүүхдийг төрүүлэх л хэрэгтэй.

- Тэгэхээр төрөхийг ярилаа, одоо үхэх гэдэг зүйлийн талаар яръя л даа. Жишээ нь би үхэхээс айдаг, би үхлээ гэхэд эргэн тойрон ард хоцорно. Би тэр бүхнийг цаашид хэзээ ч мэдрэхгүй. Тэгээд энэ бүхэнийг орхиж байгаа гэхээр дэндүү харамсалтай аймаар санагддаг. Энэ үхэл гэж юу юм бэ?

-Yхэл бол мэдээж хорвоогийн жам. Хүн хэрэгтэй байх үедээ үхвэл зүгээр болов уу гэж бодож байна. Хүн хэрэгцээгүй байна гэдэг хамгийн харамсалтай. Гэхдээ л хэзээ ч үхэхгүй юм шиг л ажиллаж амьдрах хэрэгтэй.

- За тэгэхээр, ажиллаж амьдрах ёстой гэж хэллээ шүү дээ. Энэ төрөхөөс үхэх хүртэл хүн болгон сайхан амьдрахыг зорьж байгаа. Хүн болгоны зорилго тийм байгаа байх. Асуувал мэдээж бүгд л ингэж хариулах байх, сайхан амьдрахын тулд хүн юу хийх хэрэгтэй вэ?

-Хамгийн гол нь хүн өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэх нь чухал. Түүний дараа чиний юу хийх чинь тодорхой болно. Энэ нь заримдаа насанд хүрэхтэй холбоотой ч байдаг болов уу. Залуучууд өөрөө өөрийгөө сайн танилгүйгээр бүх зүйлийг үзэж, сонирхож, янз бүрийн замаар л амьдардаг. Зарим нь хэд хэдэн охидуудтай найзалдаг. Энэ нь муу биш их чухал юм л даа. Би нэг жишээ яръя. Би телевиз үзээд сууж байлаа. Сумо бөх гарч байна. Монголын бөх барилдаж байна. Тэгсэн надад нэг бодол төрлөө л дөө. Юу вэ гэвэл би хэзээ ч сумо бөх болж япончуудыг газар чулууддаг тийм хүн болж чадахгүй юм л даа. Нэг талаар энэ бол харамсалтай. Тэгэхдээ би үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Надаас, хувь хүнээс шалтгаалахгүй тийм зүйл энэ хорвоод олон байна л даа. Тэгэхээр, урагшаа! Сур! Ажилла! Амьдар!.

- Тэгэхээр сүүлийн асуултаа тавья. Сүүлийн үед архидах, архидалт гэдэг зүйл Монголд маань нилээн даамжирч, Монгол орныг тийм байдлаар төсөөлдөг, ярьдаг болчихож л дээ. Янз бүрийн ч архи их үйлдвэрлэгдэж гардаг болж. Тэгэхээр хүн архи уух хэрэгтэй юу? Архийг мансуурлийн нэг хэлбэр гэдэг шүү дээ.

- Энэ асуулт бол хариулахад хамгийн хүнд асуулт. Залуучуудад битгий уу гэж хэлэх байна, насанд хүрсэн хүмүүст тааруулж уу л гэж хэлэх байна.

- Танд маш их баярлалаа. Алс холын Герман орноос ирээд, манай студид зочилж ярилцлага өгсөнд маш их баярлалаа. Би нэвтрүүлгээ ямар нэгэн асуултаар өндөрлөхийг хүсэхгүй байна. Нэвтрүүлгийн төгсгөлийг танд үлдээе. Таныг одоо маш олон хүн сонсож байгаа. Настангууд, залуучууд гээд л бүгдээрээ сонсож байгаа. Тэр хүмүүст юу хэлмээр байна?

-Энэ сайхан монгол нутагтаа амар амгалан хоорондоо эвтэй найртай, аз жаргалтай сайхан амьдарцгаагаарай гэж хүсье.

- За баярлалаа.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2626

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter