214-р сар2018

Бүлэг: Зөвлөмж

Латин Кирил хөрвүүлэгч - 2-р хувилбар

Монгол туургатны Цахим Өртөө сүлжээний хамт олны ерөнхийлөн мөрддөг латин галиг болон түүгээр бичигдсэн бичлэгийг кирилл галиг руу хөрвүүлэгч программ хангамжийн 2-р хувилбарийг та бүхэнд толилуулж байна.
Кирилл: а б в г д е ё ж з и й к л м н о ө
Latin: a b v,w g d ye yo j z i i k l m n o oe
Кирилл: п р с т у ү ф х ц ч ш ъ ы ь э ю я
Latin: p r s t u ue f h c,ts ch sh " y ' e yu ya

Latin-->Кирилл Кирилл-->Latin


Хөрвүүлэх программ хангамжтай холбогдох зарим тайлбарууд:

      1. Ямар нэгэн эгшгийн дараа и ороход түүнийг й-ээр ойлгоно. 2. Тухайн үгэнд хоёроос олон Ө, Ү орсон бол тус бүрт нь Oe, Ue гэж бичнэ. Тухайлбал: Өнөөдөр гэдэг үгийг Oenoeoedoer гэж бичнэ. 3. Зарим үсгийг 2 янзын латин галигаар тэмдэглэсэн байгаа билээ. Тухайлбал ц -ийн хувьд c, ts гэх мэт. Энэ нь гишүүдийн хувид эдгээр латин үсгүүдээр холбогдох крилл үсгийг орлуулан хэрэглэх давтамж ойролцоо байгаатай холбоотой. 4. Хоёр латин үсгээр нэг крилл үсгийг тэмдэглэсэн тохиолдолд тухайн крилл үсгийг томоор бичих үед Латин үсэгнүүдийн зөвхөн эхнийхийг нь томоор бичихэд хангалттай. Тухайлбал Шагдар гэдэг хүний нэрийг бичихдээ SHagdar гэж бичилгүй Shagdar гэж бичихэд хангалттай юм. 5. Энэхүү программ хангамжийг илүү төгөлдөржүүлэхэд сүлжээний бусад гишүүд, программчид маань хүчин хамсрана гэдэгт эргэлзэхгүй байна. 6. Энэхүү хөрвүүлэгч программтай холбогдох асуулт, санал бодлоо Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар ирүүлнэ үү! Галигийг санаачлан сүлжээгээр хэлэлцүүлэн боловсруулсан (2000 онд) Ч.Бат-Эрдэнэ (Монгол) Галигийг крилл үсэг рүү хөрвөх программ хангамжийн

1-р хувилбарыг

    (2002 онд) үйлдсэн Б.Тэлмэн (Монгол), 2-р хувилбарыг (2006 онд) үйлдсэн С.Бадрал (Герман), Хамтран зөвшилцөж, эмхтгэсэн Д.Цэрэнбат (Их Британи), Б.Бат-Орших (Монгол). Хамгийн сүүлд засвар хийсэн огноо : 2007 оны 5 сарын 24
  • Бичсэн php
  • Үзсэн: 9940

Бүлэг: Зөвлөмж

Та Их Британид дээд боловсрол эзэмшихийг хvсч байгаа бол ...

Доктор /Ph.D./ Б.Энхмандах,
Лондон. 2004 оны 1 дүгээр сар.

Британид суралцахыг зорихын учир

Дэлхийд өндөр нэр хүнд бүхий Британи дахь дээд боловсролыг өнөөдөр хэрхэн төсөөлж болох вэ?

1-рт, Олон зуун жилийн түүхтэй, уран барилгын түүх дурсгал болсон барилга байшин, зуун зууныг дамжин элэгдэж, шарласан арвин их номтой номын сангууд, хичээлийн байраа тойрсон дотуур байр, сүм хийд, цэцэрлэгт хүрээлэнгүүд, ёслол хүндэтгэлийн мантигаа өмссөн ахмад буурал эрдэмтэн профессоруудаар Британийн уламжлалт их, дээд сургуулиуд алдартай бол
2-рт, Шил толь болсон орчин үеийн барилга, цахим техникээр өвч бүрэн тоноглогдсон сургалтын лабаротори, танхим, үйлдвэрлэлийн баазууд, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хамгийн сүүлийн үеийн ололтыг хослуулсан, орчин үеийн мэдээлэл техникийн ололтыг шингээсэн номын сангууд, оюутны бие даан ажиллах бүхий л нөхцөл бололцоог хангасан ажил хэрэгч, бүтээлч уур амьсгал, шинжлэх ухаан, техникийн шинэ залуу гялалзсан эрдэмтэн судлаачдаараа Британийн дээд боловсролын байгууллагууд өнөөдөр бахархдаг байна.

Британийн дээд боловсролын талаар хийсэн судалгааны дотор Британид суралцагчид гадаадын оюутнууд тус орныг сонгох болсон хүчин зүйлийн талаар судлан үзсэн зүйл байдаг. Тухайлбал, дээд боловсрол эзэмшихийн тулд Их Британийг сонгоход нөлөөлсөн хүчин зүйлийн талаар тэдний санал бодлыг судласан дүнгээс үзэхэд :

• Их Британийн боловсролын чанар, нэр хүнд
• Их Британи дахь сургалтын практик өгөөж
• Англи хэлийг судалж, боловсронгуй болгох хүсэл
• Санхүүгийн болон практик боломж
• Гэр бүл, найз нөхдийн нөлөө
• Соёл, амьдралын хэв маяг гэсэн хариулт өгсөн байна.

Британийн их, дээд сургуулиудын оюутныхаа суралцах хугацаанд танхимын сургалтаар олгож буй сэхээтэн хүний дараах давуу талуудыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч, өндөр үнэлдэг ажээ. Үүнд:

- шүүмжлэлт дүн шинжилгээ хийх чадвар,
- сэтгэлгээний бие даасан байдал,
- Мэдээллийн технологийн өндөр мэдлэг,
- Судалгааны ажлын болон харилцааны мэдлэг, чадвар

Түүнчлэн сургалтаас гадуур залуу хүмүүст олгогддог
– багийн ажлын мэдлэг,
– удирдах чадвар,
– нийгмийн ажлын мэдлэг,
– олон үндэстэн ястнуудтай харилцах харилцааны соёл
зэрэг нь Британид төгссөн шинэ тутам мэргэжилтнүүдийг үнэлэх үнэлгээний том давуу талыг харуулсан үзүүлэлт ажээ.

Британид суралцаж буй оюутнууд хичээлийн үед хагас цагаар, амралтын үеэр бүтэн цагаар ажил эрхлэх боломжтой байдаг явдал төгсч буй залуу мэргэжилтнүүдийн намтар /CV/-т бичигдэж, нутаг орондоо очоод хийх цаашдын ажил эрхлэлтэд сайнаар нөлөөлдөг гэж үздэг учир гадаадын залуучууд Британийг зорих дуртай байдаг гэж зарим мэргэжилтнүүд үздэг байна.

Британид суралцаж буй гадаад оюутнуудын тухайд

2001-2002 оны хичээлийн жилийн төгсгөлийн албан ёсны тоо баримтаар Их Британи болон Европын Холбооны орнуудаас бусад орноос 140000 /нэг зуун дөчин мянга/ оюутан Британид суралцаж буй мэдээ гарсан байна.
Британид хамгийн олон оюутан суралцдаг зарим орнуудыг хүснэгтээр үзүүлбэл:

Улс орон Оюутны тоо
Грек 25,674
Хятад 17,682
Герман 12,642
АНУ 12,373
Франц 11,889
Ирланд 11,691
Малайз 9,328
Хонконг 8,609
Испани 7,062
Япон 6,025
Энэтхэг 5,831

Эдгээрээс гадна мэргэжлийн болон дээд боловсрол олгодог коллежи, англи хэлний сургууль, дамжаануудад гадаадын олон мянган оюутнууд богино хугацаагаар суралцдаг бөгөөд Британи дахь нийт гадаад оюутны тоо нь 2001 оны эцсийн байдлаар 275000 /хоёр зуун далан таван мянга/ -аас хол давсан гэж үздэг ажээ.
Их Британийн Ерөнхий сайд Тони Блэйр 1999 оны 6 дугаар сард Лондонгийн Эдийн засгийн Сургууль /London school of Economics/ дээр гадаадын оюутнуудтай хийсэн уулзалтынхаа үеэр Британи болон гадаад орнуудын хооронд боловсрол, сургалтаар дамжуулж урт удаан хугацааны тогтвортой харилцаа хөгжүүлэх Ерөнхий сайдын Санаачлага /Prime Minister’s Initiative (PMI)/ гаргасан байна. Тэрээр: "Би аялаж байсан газар бүртээ Британид суралцаж байсан олон улсын удирдагчидтай тааралдаж байлаа. Бид өндөр чанартай, өсөн дээдлэх дээд боловсрол олгодог учир дайчин давшингуй, сэхээтэн тэр хүмүүс Британийг сонгодог байна. Энэ бол Их Британийн хувьд сайхан мэдээ юм. Энд боловсорсон хүмүүс манай эх оронтой байнгын холбоотой байдаг. Тэд Британийг дэлхий дахинд сурталчилж, манай худалдаа, манай дипломат үйл ажиллагаанд тусладаг... Бид өнөөдөр олон улсын оюутнуудыг сайтар урьж, чанартай сургадгынхаа төлөө Их Британийг цаашид ч гадаадын оюутнуудын анхдагч сонголт байлгах урт хугацааны стратегийг тодорхойлж байна." гэжээ.
Британийн боловсрол эзэмшигчид нь Их Британитай амьдралын туршид холбоотой байж, олсон өндөр боловсролдоо тулгуурлан соёл, эдийн засаг, улс төрийн өргөн хүрээнд харилцааны шинэ шинэ боломжийг нээн өгдгийг энэхүү санаачлагаараа хүлээн зөвшөөрсөн байна.

Британид суралцахад хир үнэтэй вэ?

Боловсрол, сургалт гэдэг бол Их Британийн хувьд нилээд өргөн хүрээтэй чухал экспортын төрөл ажээ. Гадаадын оюутнуудаас Британийн эдийн засагт жил бүр орж буй нийт орлого 4 тэр бум фунт стерлинг болдог байна. Эдийн засгийн ийм шууд үр ашгаас гадна Британийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад үр ашигтай байх олон боломж байдаг байна. Британи бол гоц авъяастай гадаадын оюутан, сурагчдыг татан авч ивээн сургах, эрдэмтэд судлаачдыг харилцан солилцох зэргээр академик судалгааны ажилдаа ашигладаг сонгодог уламжлалтай.
Британид Ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгодог боловч дээд боловсрол нь зохих төлбөртэй байдаг. Их Британи болон Европын Холбооны гишүүн орны оюутнууд их, дээд сургуульд суралцахын тул жилд 1250 фунт стерлингийн төлбөр төлдөг байсныг 3000 фунт стерлинг болгон өсгөх шийдвэрийг Британийн Парламент үндсэнд нь гаргаад байна. Энэхүү төлбөрийг хүссэн оюутан залуучуудад зээлээр олгоод төлбөрийг суутгах маягаар төлүүлдэг журам бас бий.
Европын Холбооны гишүүн орноос бусад орноос суралцаж буй гадаадын оюутнуудын хувьд Британид дээд боловсрол эзэмшихэд учирдаг нэг гол бэрхшээл бол сургалтын төлбөрийн асуудал болно. Учир нь их, дээд сургууль, коллежиуд тухайн сургуулийн нэр хүнд, сургалтын чанар, түүхэн уламжлал зэргээс хамаараад сургалтын төлбөр нь харилцан адилгүй байна. Бидний авсан мэдээллийн хүрээнд авч үзэхэд их, дээд сургууль, коллежиудын жилийн сургалтын хамгийн бага төлбөр нь 3900 орчим фунт стерлинг /Холборн коллежи/ байдаг бол дээд тал нь 16900 гаруй фунт стерлинг /Кэмбриджийн Их сургууль/ байгаа юм. Томоохон их, дээд сургуулиуд дэргэдээ оюутны дотуур байртай бөгөөд дунджаар сард 250-300 фунт стерлингийн хөлстэй аж. Байрыг гадуур хөлсөлөн суух тохиолдолд илүү их үнэтэй. Тухайлбал, Лондон хотдоо хамгийн хямд гэгдэх Олон улсын оюутны Төвийн харъяа оюутны байрнуудын 1-2 унтлагын өрөөтэй сууцны сарын төлбөр нь 700-800 фунт стерлинг байна. Үүнээс гадна оюутан хүн хүнс болон амьдралын ойр зуурын хэрэгцээндээ сард 150 - 200 орчим фунт стерлинг зарцуулах нь зүйн хэрэг.
Сургууль бүрийн сургалтын төлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тухайн сургуулийн вэб хуудаснаас мэдэж болно.

Британид суралцах шинэ боломжийн тухайд

Британийн Ерөнхий сайдын Санаачлагын дагуу гадаадын оюутнуудыг Их Британид суралцах сонголтоо хийхэд нь нааштай нөлөөлөх хүчин зүйлийг бүрэлдүүлэх чиглэлээр Британийн холбогдох Яам, газруудаас тодорхой арга хэмжээ авч байгаа ажээ. Үүнд юуны өмнө:

1. Юуны өмнө Британийн боловсрол, сургалтын нэр хүндийг өргөх 3 жилийн кампанит ажлыг өрнүүлсэн байна. Энэхүү кампанит ажлыг Засгийн газрын гадаад харилцаа, олон улсын хөгжлийн болон боловсролын байгууллагуудын дэмжлэгтэйгээр, хувийн салбарын оролцоотойгоор Британийн Зөвлөл зохицуулан удирдсан байна.
Кампанит ажлын хүрээнд АНУ, Их Британи, Австрал 3 орны оюутнуудын дунд хийсэн судалгааны үр дүнд Британи нь тэдгээрийн нэгэн адил боловсролыг дэмжин тэтгэгч гол орнуудын нэг болох нь "тогтоогдсон" байна.
Боловсролын түвшингээр Британитай ойролцоо Бразил, Хятад, Хонконг, Энэтхэг, Япон, Малайз, Орос болон Сингапур зэрэг 8 орныг боловсролын салбарт харилцах тэргүүлэх чиглэлийн орнууд гэж тодорхойлжээ.
Харин Австрали, Бруней, Кипр, Саудын Араб, Индонези, Ємнөд Солонгос, Мексик, Пакистан, Тайван, Тайланд, Түрк, АНУ, Вьетнам болон Персийн булангийн орнууд зэрэг 21 орныг боловсролын зах зээлийн Хоёрдогч сонирхлын орнууд гэж зарласан байна.
Түүнчлэн Британийн Зөвлөлийн зүгээс бусад орнуудад кино үзвэр, үзэсгэлэн, тоглолт, хэвлэл мэдээллийн сурталчилгааны хэлбэрээр Британийн боловсролд түлхэц үзүүлэхэд чиглэгдсэн олон арга хэмжээг зохион байгуулсан байна.

2. Одоогийн байдлаар магистрийн сургалтыг голцуу хамардаг Британийн Засгийн газрын Сургалтын тэтгэлэгийн Хөтөлбөр /Chevening Scholarships Programme/-ийг өргөжүүлэх, энэ төрлийн хөтөлбөрийн төрөл, тоог нэмэгдүүлэх бодлого барьж, сүүлийн жилүүдэд жил бүр 1000 оюутанд зориулсан нэмэлт тэтгэлэг гаргах болжээ. Британийн Гадаад хэрэг, Хамтын Нөхөрлөлийн Яам /ГХХНЯ/, Олон улсын Хөгжлийн Яам /ОУХЯ/-наас олгодог энэхүү тэтгэлэгийн Хөтөлбөрийн хүрээнд зөвхөн 1998-2002 онд буюу хичээлийн 4 жилд гадаадын 8198 оюутан уг тэтгэлэгийг хүртсэн байна. Энэ хугацаанд Хөтөлбөрийн дагуу манай улсаас 35 оюутныг элсүүлэн Магистрын сургалтад хамруулсан бөгөөд элсэх оюутны сонголтын асуудлыг Улаанбаатар дахь Британийн ЭСЯ –наас жил бүр зарлан, уралдаанд шалгаруулалтаар шийдвэрлэдэг.
Их, дээд сургуулиудаар өөрсдөөр нь сургалтын тэтгэлэгийн хагаслан гаргуулах, бизнесийн салбарын зүгээс дэмжлэг авч зарим нэг орон, тусгай хөтөлбөрүүдийг жич дэмжүүлэх зэргээр Сургалтын тэтгэлэгийн тоог нэмэгдүүлж эхэлжээ.

3. Гадаадын оюутнуудад Британид нэвтрэх виз олгох нөхцлийг хөнгөвчлөх асуудал бол хамгийн хүнд, хамгийн их шүүмжлэгддэг асуудал бөгөөд энэ чиглэлээр зарим нааштай алхмууд хийгдэж байгаа юм байна. Энэ ажлыг хөнгөн шуурхай, нөхөрсөг болгохын тулд:

• Визийн ажилтнуудын оюутны визийн талаарх ойлголтыг сайжруулах, Британийн Зөвлөлийн гадаад албад, ДТГ-ын визийн албадын хоорондын хамтын ажиллагааг нягтруулж, Британийн их, дээд сургууль, коллежиудыг Нэвтрүүлэх Хамтарсан Нэгж /Joint Entry Clearance Unit/-тэй шууд харилцдаг болгожээ.
• Оюутнууд, боловсролын албад, Британийн сургууль хүрээлэнгүүдэд хүргэх танилцуулга сурталчилгааны "Анхны алхам" материалыг дэмжин хөгжүүлсэн,
• Оюутны виз Британид нэвтрэх баталгаа болж, бүтэн жилийн сургалтад хамрагдах оюутнууд тухайн оны 10 дугаар сарын 31-ныг хүртэл Британид нэвтрэх эрхтэй бөгөөд виз нь суралцах хугацаандаа олон удаа орж гарах боломжийг бүрдүүлдэг,
• Оюутны визийн талаарх мэдээллийг www.fco.gov.uk/travel/download.asp болон www.ind.homeoffice.gov.uk/default.asp?pageID=107 вэб хуудсуудад байрлуулсан байна.

4. Британи суралцаж буй оюутнуудын ажил эрхлэлтийн хувьд боломж муутай орны нэг байсан бол энэ байдлыг өөрчлөх талаар нилээд дэвшил гараад байгаа юм. Үүнд:
• Британид суралцаж буй оюутнууд хичээлтэй үедээ 7 хоногт 20 хүртэл цаг, амралтын үед бүтэн цагаар ажиллах боломжтой болохыг зарласан нь 1999 онй 6 дугаар сарын 21-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд энэ талаар Британийн Боловсрол, Ажил эрхлэлтийн Яам /Одоо бол Боловсрол, мэдлэгийн Яам –Б.Э/ 2001 оны 3 дугаар сард танилцуулга гаргасан байна.
• Британид суралцаж буй оюутны гэр бүлийн гишүүд 12 сар түүнээс дээш хугацаагаар Британид оршин суух боломжтой болсны гадна тэдний хувьд хөдөлмөр эрхлэх бүрэн эрхтэй болжээ.
• Сургалтын болон Ажлын Дадлага туршлагын Төсөл /TWES/-ийн хүрээнд оюутнуудын зүгээс практик дадлага хийх, ажлын дадлага туршлагаас үл хамааран орон нутгийн хөдөлмөрийн зах зээл дээр хөдөлмөр эрхлэх боломж үлэмж нэмэгдсэн байна.
• Британийн Худалдаа, үйлдвэрийн Яамнаас авъяаслаг залуучуудыг Их Британид сургах, бизнес эрхлэхэд татан оролцуулахад чиглэгдсэн Аж ахуйн нэгжийн нийтлэг Тэтгэлэг /Global Enterprise Scholarship/-ийг Британийн Худалдааны Түнш байгууллагын шугмаар хэрэгжүүлж байна.

Гэр орноосоо хол сурч, амьдарч буй оюутнуудын тав тухтай орчныг бүрдүүлэх талаар Британийн их, дээд сургууль, коллежиуд өөрсдөө анхаарч байдаг бөгөөд оюутнуудын орон байраа олох, сургалтын хөтөлбөрөө сонгох, эмнэлэг, даатгалаа бүртгүүлэх зэрэгт туслалцаа үзүүлэх гадаад оюутантай харилцах харилцааны туршлага бүхий албадтай байдаг байна.

Британид суралцахын тулд яах вэ?

А. Британид суралцах оюутнуудын хийх хамгийн эхний алхам бол суралцах мэргэжил, чиглэлээ сонгох явдал байна. Үүний тулд зохих болзлыг хангасан байх ёстой. Єөрөөр хэлбэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрөөр ерөнхий боловсрол эзэмшиж, Олон улсын баклаврын сургалтын өмнөх Диплом, эсвэл Британийн уламжлалт AS /Эй-Эс/ буюу A-level /Эй-лэвил/-ийн болзлыг хангаж үнэмлэх авсан байх шаардлагатай болно. Эсвэл үндэсний сургалтын Хөтөлбөрийн болзлыг хангасан мэргэжлийн сургууль /манайхаар Ерөнхий боловсрол олгодог техникийн сургууль, ТМС-Б.Э./ төгссөн байх шаардлагатай. Мөн тухайн суралцах чиглэлээр Бэлтгэл анги /Foundation course/-д суралцаж байж үндсэн ангидаа орж болно.
Мэргэжил сонгох боломжийн хувьд Британи орон бол хамгийн өргөн боломжтой орнуудын нэг болно.
Үүнд 1454 мэргэжлийн сургууль, 87 Их сургууль, 64 дээд сургууль /Institution/ болон техникийн 312, хэлний 99, спортын 67, урлагийн 57 коллежид бүхий л төрлийн мэргэжлээр суралцах өргөн боломж бий. Элсэлтийн шалгуур үзүүлэлт нь сургууль бүрт өөр өөр байхаас гадна нэг хүн 2-3 сургуулийг сонгож бүртгүүлэхийг оролдох эрхтэй бөгөөд гагцхүү тэдгээр сургуулийнхаа элсэлтийн болзлыг хангасан байхыг заавал шаардана.

Б. Тухайн сургуулиудад элсэн суралцах хүсэлт, тусгай бэлтгэсэн бүртгэлийн хүснэгт, төгссөн сургуулийн баримт бичгийн хуулбар зэргийг Их сургууль, коллежиудын Элсэлтийн Алба /UCAS/-нд хүргүүлнэ. Энэхүү Албанаас элсэгчийн бичиг баримттай танилцаж, шалгаруулалт хийгээд тэнцэж буй сургуулийн нэрийг зааж, бүртгүүлэх зөвшөөрлийг олгоно. Магистрын сургалтад хамрагдах оюутнуудын хувьд заавал Элсэлтийн албанд хандах шаардлагагүй, элсэн суралцахыг хүссэн их, дээд сургуульдаа шууд хандаж болно.

В. Британид магистрын сургалтад хамрагдахын тулд тодорхой болзол, шаардлагыг хангасан байх ёстой. Гол нь англи хэлний мэдлэгийн түвшинг Олон улсын англи хэлний шалгалтын стандарт /IELTS/-аар тогтоож, болзол тавина. Үүнд наад зах нь 6,2 – 6,5 оноо авсан байх учиртай. Зарим томоохон сургууль 7,5 онооны болзолтой байдаг.

Г. Элсэж буй сургуульдаа бүртгүүлээд орж суралцах анги, күрсээ сонгож, -сургалтын төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн хийсний дараа өөрийн суралцах мэргэжлийн чиглэлээр тувшин тогтоох шалгалт өгөхөд элсэгчид бэлэн байх ёстой болно. Энэхүү шалгаруулалтыг даваагүй тохиолдолд уг сургуульдаа 1 жил хүртэл хугацаагаар бэлтгэл сургалт /Foundation course/-д хамрагдана.

Д. Британийн их сургуульд элсэн орсон оюутан ерөнхийдөө 3 жил суралцаж, амжилттай төгсвөл Баклавр /Bachelor’s degree/-ын зэрэг авна. Зарим мэргэжил нь 4 жил байна. Анагаах ухаан, мал аж ахуйн мэргэжилтнүүд 5-6 жил суралцаж байж төгсдөг байна.

Е. Сургуулиа төгссөний дараа 1 хүртэл жилээр Төгсөлтийн дараах сургалт /Postgraduate study/-д хамрагдаж тодорхой чиглэлээр мэрэгших, эсвэл 1-2 жилийн хугацаатай сурч Магистр /Master’s degree/ -ын зэрэг хамгаалж болно. Үндсэн курсээ амжилттай төгссөн оюутныг тухайн сургууль нь өөрийн тэтгэлэгээр төгсөлтийн дараах сургалтад хамруулах боломжтой байдгаас гадна, эрдэм шинжилгээний болон үйлдвэр аж ахуйн газрын захиалгаар мэргэжилтэн бэлтгэх тэтгэлэгт хамрагдан цаашид суралцах боломж ч байдаг байна.

Британид дээд боловсролын талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авахыг хүсвэл:
- "Britain, 2002, 2003. "The official year book of the UK.,
- Education Guide-2004 номыг үзэж, дараах вэб хуудаснуудыг сөхөж харахад илүүдэхгүй. Үүнд:
- Education UK – www.EducationUK.org
- Higher Education and Research Opportunities in the UK (HERO) – www.hero.ac.uk
- Universities UK – www.universitiesuk.ac.uk
- UCAS : Universities and Colleges Admissions Service – www.ucas.ac.uk
- Chevening Scholarships – www.chevening.com
- Postgraduatte Study/Careers – www.prospects.ac.uk
- Welcoming International Students (HOST) – www.hostuk.org
- The British Council – www.britishcouncil.org
- UKCOSA:The Council for International Education – www.dfes.gov.uk

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 11236

Бүлэг: Зөвлөмж

Германы их дээд сургуульд хэрхэн элсэх вэ ?

I

Германд дээд сургуульд суралцахаар зориж буй таньд амжилт хүсье.

Хэдийгээр өнөөдөр Монголын залуучууд гадаадын олон оронд дээд сургуульд суралцах боломжтой болсон ч Герман улсад дээд сургуульд суралцах нь олон давуу талтай:

1. Герман дээд сургуульд суралцахад төлбөр төлөхгүй, зөвхөн 100 ДМ-аас доош сургалтын хураамж гэж төлдөг. Мөн зарим хотуудад 6 сарын автобус, галт тэргэнд үйлчлэх билетийг оролцуулсан оюутаны үнэмлэхийг 150-200 ДМ-аар худалдаж авах болдог. Тэгэхлээр хэрвээ та Германд сургуульд орвол зөвхөн байр, хоолны мөнгө л шаардагдана.

2. Германд амьдрахад сард 800-1000 ДМ наад зах нь хэрэг болно. Байрны зардал оюутны байранд 300-400 ДМ, хувиараа бол амьдарч буй хотоосоо шалтгаалаад 300-600 ДМ, дээр нь даатгалд 60-90 ДМ сар бүр төлнө, тэгээд утасны зардал гээд бодохлоор нэг их бага биш. Германд суралцагч ихэнх оюутнууд ажил хийдэг. Хэрвээ чи Германд ирээд хэлний шалгалтандаа тэнцвэл жилд 3 сар ажиллах эрхтэй болно, зарим тохиолдолд тэрнээс ч илүү хугацаагаар ажиллаж болно (ажил олгогчтойгоо тохиролцоно гэх үү дээ). Гэхдээ хэрвээ хэлний шалгалтаа даваагүй тохиолдолд энд хэлний курсд суралцах ба үүнд ажил хийх зөвшөөрөл байхгүй. Германд, ялангуяа баруун Германы хотуудад маш хатуу бөгөөд ажлын зөвшөөрөлгүй ажил олдох нь ховор, тиймд Германд ирэхээсээ өмнө сайн хэлээ сайжруулж ирэхгүй бол ирсэн хойноо хэлний курсд суралцах нэрээр гэрийхэндээ нэлээд дараа болно гэсэн үг (эцэг эхээсээ мөнгө авахаас өөр аргагүй болно).

3. Германы дээд сургуулиудад суралзаж, амжилттай үзүүлэлт гаргасан тохиолдолд стипенд олдох боломжууд байдаг. Энэд талаар би тусдаа мэдээлэл бичих тул тэндээс мэдээлэл аваарай.

Германы дээд сургуульд суралцахад сөрөг зүйл бас нилээд бий:

1. Дээд сургуулиуд нь маш чөлөөт зохион байгуулалттай, анги хамт олон, цагийн хуваарь гэж байхгүй. Чи тодорхой сонгосон мэргэжлийнхээ дагуу үзэх ёстой лекц семинаруудыг хэдийг нь хэзээ үзэхээ өөрөө сонгоно. Yүнд нэг семестерт хэдэн шалгалт өгөх буюу өгөхгүйгээ чи өөрөө шийднэ. Энэд нь их аятайхан сонсогдож буй боловч монголчууд бидэн шиг заавал шахаж шаардуулж байж хичээлээ хийдэг, дүнгээр айлгуулж байж давтдаг улсуудад арай зөөлөндсөн систэм юм. Хамгийн гол нь семестерийн явцад хяналтын ажил хийж, дүн тавина гэж хэзээ ч байхгүй боловч яг шалгалтаа маш хатуу авах бөгөөд үүнд Германы сургуулийг төгсөхөд хамгийн саад болдог зүйл нь энэхүү сул хяналт, хатуу шалгалт байдаг юм.

2. Дээд сургуульд нэг профессорд ноогдох оюутны тоо Англи, Америкийг бодвол хамаагүй өндөр, ялангуяа лекцийн үеээр чи өөр зуугаад оюутантай нэг өрөөнд сууж хичээл хийнэ, семинарын үеэр лекцэнд гарсан материалыг 20-30 хүнтэй жижиг группэд профессорын ассистантууд самбар дээр бодлогуудыг бодож өгөх бөгөөд маш ховор тохиолдолд оюутнууд самбарт дуудагдана. Нийгмийн ухааны салбаруудын хувьд гол төлөв бие дааж семинарын ажил бичих шаардлагатай байдаг.

3. Германы дээд сургуульд суралцах хугацаа бусад орныхыг бодвол хамаагүй урт байдаг. Yүнд эдийн засгийн чиглэлээр хамгийн бага гэхэд 4,5; хамгийн урт нь 6 жил суралцаж байж дипломоо авна. Энд нь оюутнууд хэдэн хичээл хэзээ үзэхээ өөрсдөө шийддэгтэй холбоотой ба шалгалтнаас айж хойш нь сунгаад байвал 10 жил ч оюутан байх явдал байдаг. Анагаах ухааны мэргэжлээр 6-7 жил, хууль-6 жил суралцаж байж диплом авна. Төгссөн хойноо нийгмийн ухааны чиглэлийн төгсөгчдийн дипломыг "Магистр" гэж нэрлэдэг ба эдийн засаг, техник, хууль, бусад чиглэлийн төгсөлтийг "Диплом" гэж нэрлэнэ. Англи, Америкийн системээс ялгарах зүйл нь Мастер гэсэн шат байхгүй ба Германы сургуулийн Магистр, Диплом-ин дараа шууд Ph.D хийх эрхтэй болно.

II

Германы дээд сургуульд яаж суралцах вэ, яаж сургуульд орох вэ.

1. Германы дээд сургуульд ороход шаардагдах хамгийн гол нөхцөл: "Монгол дахь Улсын аль нэг их дээд сургуульд (ТИС, МУИС, ОУХДС г.м.) дор хаяж 2 жил сурсан байх" шаардлагийг хангасан байна. Тиймд сургуулийнхаа дипломыг герман хэл дээр орчуулуулаад 3 хувийг үйлдэж тус бүр нотариатаар оруулах ба орчуулгийн товчооны тамга даруулна. Мөн түүнээ Гадаад хэргийн яамны визийн тасаг дээр очиж давхар баталгаажуулна.

2. Хэрвээ та герман хэл мэдэхгүй бол яаралтай герман хэлний курсд ор! Гэхдээ нэр хүндтэй, ялангуяа Германд сургуульд ороход зориулж хичээл заадаг курсууд байдаг, тэнд орох хэрэгтэй. Миний мэдэхээр "Монрэйс", "Бабилон" болон ОУХДС; Хүмүүнлэгийн их сургуулиудын оройн курсүүд сайн. Ямар ч л байсан нэг жил Монголд хэл үзэх хэрэгтэй. Германд дээд сургуульд орохын тулд 850 цаг Герман хэл үзэх ёстой, тэгээд хэлний курсын үзсэн цагийг заасан бичгийг дээд сургуульд явуулах материалдаа хавсаргана. Хэрвээ Германд ирэх гэж яарч буй бол 6 сар хэл үзээд, дараа нь Германд 6 сар хэл үзэхээр виз авч энд хэл үзэж болно. Ингэхэд хэлний курсэд мөнгөө шилжүүлж 6 сарын урилга авах ба Германд очсон хойноо хэлний курсээсээ шууд дээд сургуульд орох боломжтой. Ер нь Монголоос ирж буй маш олон залуучууд ихэнх нь эхлээд Германд хэлний курсд явж байгаад дарааа нь дээд сургуульд ордог.

3. Хэлний бэлтгэл хангагдсан тохиолдолд миний түрүүчийн бичсэн зөвлөмжийн дагуу дээд сургуулийн материалаа бэлдэж, сонирхсон сургуульдаа явуулна. Сургуулиас чинь сургуульд орсон бичиг ирвэл чиний гол ажил эхэлнэ гэсэн үг. Энд нь виз хөөцөлдөх ажил юм. 10 сарын дундуур дээд сургуульд орох гэж буй бол 8 сарын дундаас өмнө сургуулийн бичиг ирсэн байх ёстой, учир нь Германы элчин 2 сарын өмнө визийн өргөдлийг оруулсан байхыг шаардана. Хэрвээ 8 сарын дунд өнгөрөөд чиний урилга хожуу хойно ирсэн бол тэр семестердээ сурч чадахгүй гэсэн үг, миний мэдэхээр үүнд элчин их хатуу байж, материал хүлээж авдаггүй санагдана. Тэгэхлээр нөгөө сургууль руугаа албан ёсны факс явуулж, материал оройтож ирсэн учир виз гарахгүй нь, миний сургуулийн урилгыг дараагийн семестерт болгож өгөөч гэж хүснэ. Олон орны мянган оюутнууд визний ижил проблемтой байдаг учир сургууль урилгыг хойшлуулдаг, гол нь заавал сургуульдаа мэдэгдэхгүй бол урилга дараагийн семестерт хүчингүй болно.

4. Нэгэнт урилга цагтаа ирсэн бол элчинд материалаа оруулна. Yүнд Германы сургуульд явуулсан материалууд дээрээ нэмээд санхүүгийн баталгаа гэсэн айхтар баримтуудыг бэлдэнэ. Yүнд, хэрвээ ар гэр чинь боломжтой бол чи шууд 10000 ДМ-ийн чекийг өөрийн нэр дээр хийлгүүлж элчинд оруулна, тэр чекийг германы банкинд өгч өөрийн дансанд мөнгө хийлгэнэ. Хэрвээ ийм боломж үгүй бол танай хамаатан, эсвэл таньдаг хүн ажилладаг, болвол даргалдаг аль нэг компаниас чамд жил болгон 10000 ДМ буюу сар бүр 800-1000 ДМ шилжүүлж байна гэсэн бичиг хийлгэх шаардлагатай. Энэ компани нь аль нэг хоршоо, жижиг компани байж болохгүй, 25 сая Төг.-өөс дээш үндсэн хөрөнгөтэй ( тус тоог тодруулна уу), үйл ажиллагаа нь тогтмол, өргүй компани байх ёстой. Тус компаний сүүлийн жилийн санхүүгийн тайлан, тухайн компаний талаар татварын газрын бичиг баримт хэрэг болно. Эдгээр материалын талаар Германы элчин дээр тодорхой заасан баримт бичиг өлгөөстэй байдаг ба тэдгээрийг олж уншиж танилцана уу. Мөн ажлын өдөр болгон 9-12 цагт Германы элчин дээр Германд сургуульд суралцах хүсэлтэй олон оюутнууд виз авахаар цуглардаг ба тэднээс мөн мэдээлэл авч болно.

Эдгээр мэдээлэл чамд бага ч болов тус болох болов уу гэж найдаж байна.

Германд сургуульд орох гэж хүмүүс бүтэн жил хөөцөлддөг юм шүү, битгий шантраарай.

III

1. Германы дээд сургуульд ороход дараах нөхцлийг хангасан байх шаардлагатай:

1. Монгол дахь Улсын 6 их сургуульд 2 жил суралцсан байх (МУИС; ТИС; АУИС, ХААИС; СУИС, Хүмүүнлэгийн ИС). Yүнд хувийн аль ч их дээд сургууль болон Санхүү Эдийн Засгийн дээд Сургуулийн бичиг баримт Германы дээд сургуульд суралцахад нэмэр болохгүйг анхаарна уу.

Гэхдээ: Ялангуяа хуучны зүүн Германы зарим сургуулиуд СЭЗДС болон зарим хувийн сургуулийн бичиг баримтыг тооцдог гэсэн мэдээ бий.

2. Дор хаяж жилийн хугацаатай 850 цаг герман хэл үзсэн байх. Yүнд ялангуяа их дээд сургуулийн дэргэдэх хэлний курс, мөн албан ёсоор батлагдсан курсууд байвал сайн. Герман хэл монголд үзээгүй тохиолдолд Германд дээд сургуульд орох боломж бараг үгүй.

3. Монголд хэл үзэлгүйгээр Герман хэлний курсд хэл үзэхээр ирж болно. Ингэхийн тулд аль нэг хотын хэлний курсд 6 ба түүнээс дээш сар хэл үзэхээр бүртгүүлж мөнгөө шилжүүлсэн байх шаардлагатай. 3 сар хэлний курсд сурахаар бүртгүүлэхэд зөвхөн жуулчны "C" ангиллын виз өгөх учир 6 сараар бүртгүүлэх хэрэгтэй, тэгж байж "Д" ангиллын, Германд ирээд сунадаг сургуулийн виз элчингээс авна. Хэлний курсууд Германд үнэтэй байдаг тул эхлээд 3-6 сар Монголд хэлний курсд суралцах нь ашигтай байдаг.

4. Германы дээд сургуульд суралцах Application Form-ыг Германы дээд сургуулиудын homepage-ээс download хийж авах, түүнийгээ бөглөх. Энэхүү application form-г зөв бөглөх нь хамгийн чухал ба үүнд Германы боловсролын систэмийг сайн мэдэх хүнээс зөвлөлгөө авах шаардлагатай. Германы дээд сургуульд нийгмийн ухааны салбарын 2-3 чиглэлийг зэрэг сурч байж дээд сургууль төгсдөг, мөн зарим чиглэлийн хичээл өвөл эхэлж заримых нь зун эхлэх тул тухайн сургуулийн home page дээр "Informationen fuer die Studienbewerber" буюу "Information for new applicant" гэдэг буланг сайн судлана уу.

5. Танд мэргэжлийн зөвлөгөө өгөх Германы Эрдмийн Солилцооны Алба 8 ДААД)-ийн төлөөлөгч Kристианэ Зилч ОУХДС-ын (МУИС-ин 2-р байр, 4 давхар, 452 тоот) Герман Судлалын танхимд ажиллах ба хүн хүлээж авах цагт нь очиж өөрийн хүсэлтийг илэрхийлэн зөвлөлгөө авна уу.Мөн application form-г тэндээс авч болно.

6. Хүмүүнлэгийн дээд сургууль, ОУХДС-ийн багш оюутнууд Германд хэрхэн суралцах талаар сайн мэддэг тул тэднээс мэдээлэл аваарай.

7. Application form-оо зөв бөглөсний дараа дараах баримтуудыг хавсруулна:

а. төрсний гэрчилгээ, албан ёсны герман хэл дээрх орчуулга

б. 10 жилийн аттестат, албан ёсны орчуулга

в. Их дээд сургуульд 2 жил сурсан баталгаа бичиг (тус сургуулийн толгойтой албан ёсны бичиг (оюутан Б. нь тус сургуулийн 2-р курсд сурч буй нь үнэн болно гэсэн утгатай), орчуулга

г. Сурлагын дэвтэр (книшк)-ни хуулбар, албан ёсны орчуулга Эдгээр бүх бичиг баримтыг орчуулгын товчоогоор оруулж орчуулгыг баталгаажуулсан тамга даруулах хэрэгтэй. Мөн нотариатаар батлуулсан байх шаардлагатай.

Зарим сургуулиуд Гадаад Явдлын Яамны Баталгаа шаарддаг тул тэнд орчуулга, нотариатын баталгааг хийлгэвэл бүүр сайн. Бүх бичиг баримтыг 3-4 хувь үйлдэж, тус бүрд нь тамга даруулах. Та их сургуульд орох application-г мөн 3-4 хувь бөглөж, бүх материалыг 3-4 сургуульд зэрэг явуулбал зохино. Учир нь Та хэд л бол хэдэн сургуульд материал явуулах эрхтэй ба олон сургуульд материал явуулснаар Таны дээд сургуульд орох шанс нэмэгдэх нь мэдээж. Сонирхсон сургуулиудаа интернэтээс олж, хаягийг нь тэндээс авна уу.

8. Германы дээд сургуулиудын интернэт хаяг: www. uni-hot.de гэсэн хэлбэртэй байдаг. (гол төлөв). Жишээ нь: www.uni-freiburg.de www.uni-heidelberg.de www.uni-konstanz.de 2-3 дээд сургуультай хотын сургуулиудын хаяг өөр: www.fu-berlin.de www.tu-berlin.de Ийм тохиолдолд өөрийн суралцахаар сонирхож буй хотын вебд орж сургуулийн хаягийг олох: www.berlin.de www.muenchen.de

9. Ингэж бэлдсэн 3-4 хувь материалуудаа зун нь бол 7-р сарын 15-ны дотор (10 сард хичээл эхлэх), өвөл нь 1 сарын 15-ны дотор (4 сард хичээл эхлэх) тухайн сургуулиудад явуулна уу. Өөр тодруулах зүйлс байвал мэдэгдэнэ үү.

g@nt-friends.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 23162

Бүлэг: Зөвлөмж

БНХАУ-д суралцахыг хvсэгчдэд

Улс орны маань гадаад харилцаа єргєжин хєгжихийн хирээр хvн бvр л гадаад аль нэгэн єндєр хєгжилтэй оронд очиж мэргэжил эзэмшиж авахыг хvсэх нь их болжээ. БНХАУ хэдийгээр хєгжингvй орон хэмээн одоохондоо хэлэгддэгvй ч тvvний єнєєгийн хєгжлийн хурдац нь энэ орон тун удахгvй бас нэгэн хvчирхэгжин хєгжиж буй орон боно гэдэгт эргэлзээ vл тєрvvлнэ. Нєгєє талаар манай оронтой хєрш зэргэлдээ, эдийн засгийн том тvнш гэдэг утгаараа ч Монголчуудын сонирхлыг татдаг билээ. vvний нэг илрэл нь сvvvлийн хэдэн жил тус улсад суралцах Монгол оютан залуусын тоо эрс єсч байгаа явдал юм.

БНХАУ-ын их дээд сургуулиудын сургалтын систем нь ерєнхийдєє хуучин социалист системийн хэв журам дээр тулгуурласан боловч бас дотроо шинэ дэвшилтэт арга барилийг зохих хэмжээгээр тусгасан байдаг билээ. Суралцахыг хvсэгч 10 жилийн сургууль болон 1 жил их дээд сургуульд суралцсан боловсролтой байх шаардлагатай.Сургуульд орохын ємнє хэлний бэлтгэлийг 1 жилийн хугацаанд (хичээлийн 2 улирал) хийх ба улирлын тєгсгєлд хэлний тєвшин тогтоох ХСК шалгалтанд орж тэнцсэн байх ёстой. Байгалийн ухааны чиглэлээр суралцах бол ХСК 3-р зэргийг,нийгмийн ухааны чиглэлээр бол ХСК 4-р зэргийг хангасан байх ёстой.(ХСК нь 1-8
зэрэг байдаг.1 нь хамгийн доод зэрэг), хэрэв элсэгч єєрєє хэлний зохих бэлтгэлтэй бол шууд ХСК шалгалтийг єгч болно. Ерєнхий ажиглагдсан зvйл бол манай 10 жилийн дундаж сурагчийн сурлагын тvвшин эндэхийн дээд сургуульд элсэгчийн доод тувшингээс хол доор зєрvvтэй санагдсан.

Элсэлт
Ихэнх сургуулиуд элсэлтийн шалгалт шаардахгvй. Гэхдээ зарим нэг томоохон сургуулиуд, ялангуяа Бээжингийн сургуулиудад (Бээжингийн Их Сургууль, Рэн Мингийн Их Сургууль,Цинг Хуа Их Сургууль. зэрэг) элсэх нь нилээд хэцvv, урт дараалал, элсэлтийн шалгалт зэрэг нь хvнд байдаг.
Хичээлийн жил эхлэхээс дор хаяж 2 долоо хоногийн ємнє сургуульдаа очиж бvртгvvлж хэлний бэлтгэлдээ орох хэрэгтэй. Бvрдvvлэх материалд:хэрвээ хэлний биш мэргэжилээр сурах гэж байгаа бол ерєнхийдєє Монголд дээд сургуулид 1 жил сурсан тухай тодорхойлолт, дvнгийн хуулбар
орчуулагтайгаар, єргєдєл,цээж зураг г.м багтана. Хятад хэл сурах гэж буй бол ямар нэгэн шалгалт байхгvй шууд орж болно. Мэргэжлийн ангид суралцах гэж байгаа бол хэлний бэлтгэлдээ шууд
орох боловч зарим нэг сургууль улирлын тєгсгєлд суурь хичээлээр шалгалт авдаг журам бий.

Сургалт:
Хэлний бэлтгэл дууссаны дараа ирэх жилийнхээ 9 сараас мэргэжлийн хичээлдээ суух ба ихэнх мэргэжил 4 жил суралцдаг. Хичээлийн жил манайхтай ойролцоо намар эхэлж євєл амраад хавар 7 сарын дундуур дуусна.Суралцагчийн зvгээс суурь хичээлийн мэдлэгийг (математик, нийгэм, хими, физик г.м) нилээд єндєр тєвшинд шаарддаг.
Бие даалтын гол сургалтын хэлбэртэй. Багш оюyтантай шууд харьцаж хичээлийн зєвлєгєє єгєх нь ховор. Хичээл нь ихэвчлэн лекц хэлбэрээр ордог. Цєєн тооны хичээлээс бусад ихэнх хичээлvvдийг сонгох боломжгvйгээр шууд цаанаас нь хувиарласан байдаг. Нэг улиралд 5-13 тєрлийн хичээл vздэг. Хичээлээс бусад цагуудад хятад оютануудын хувьд бие даан суралцах болон гэрийн даалгавараа хийхэд л бvх цагаа зарцуулна.

Дотуур байр:
Сургуульдаа ихэвчлэн дотуур байранд амьдрана. Гадаад оюутны хувьд тусгай дотуур байр байх ба нэг єрєєнд 2 оюутан, зарим тохиолдолд 1 оюутан байна. Зарим томоохон сургуулиудад зэрэглэл бvхий єрєєнууд байдаг. Байрны vнэ нь хоногийн 2,5-15$. Єєрєє хvсвэл гадуур орон
сууцны байранд амьдарч бас болдог сургуулиуд бий.

Сургалтын тєлбєр:
Сургалтын тєлбєр дунджаар жилийн 1500-2500$. Томоохон хотуудын нэр хvндтэй сургуулиудын хувьд 2000$-аас дээш байдаг.

Гол гол сургуулиуд:

Бээжингийн Их Сургууль,
Цинг Хуа-ийн Их Сургууль,
Рэн Мингийн Их Сургууль,
Фу Даний Их Сургууль.,
Зиао Тонгийн Их Сургууль,
У Хан-ийн Их Сургууль,www.whu.edu.cn
Минг Зу-ийн Их Сургууль,
Бээжингийн Хэл ба Соёлын Их Сургууль,
Гуо Зи Зинг Мао-ийн Их Сургууль.

Эдгээр нь гадаад оюyтан хамгийн ихээр авдаг сургуулиуд юм. Зарим сургууль 4000 гаран гадаадын оюутан авдаг ч бий.

Виза:
Оюутан болмогц тань оршин суух ногоон vнэмлэхийг сургуулиас тань хариуцаж олгоно.Тэр нь 1 жилийн хугацаанд хvчинтэй байх ба жил бvр сунгуулж байдаг.

Сургуулийн журам:
Ихэнхи сургууль, оюутан хэрвээ суралцах бvх хугацааны явцад 25-с дээш кредит хичээл дээр хангалтгvй дvн vзvvлбэл мэргэжлийн зэрэг олгохгvй жхурамтай. Тэр нь ойролцоогоор 7 хичээл орчим. Дахин шалгалт єгєєд тэнцсэн байсан ч тvvний кредит цагийг тооцохгvй.Хичээл нь 100 баллийн системтэй. Улирлын дvнг улирлын эцсийн шалгалтаар тодорхойлно. 60%-с дээш бол тэнцсэнд тооцдог.

Х.Ганболд

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 5694

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter