282-р сар2017

Бүлэг: Шигтгээ нийтлэл

Poster1

"Бүтээлч хамтын ажиллагаа" чуулганы талаар

Хилийн чанад дахь Монголчуудын Холбоод, ТББ-ын  анхдугаар, “МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” аравдугаар чуулга уулзалтууд 9-р сарын 18 ны өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо “Бүтээлч Хамтын Ажиллагаа” нэрийн дор нэгдэн зохиогдоно.  Нэгдсэн чуулганы ажиллагааг Гадаад Харилцааны Яам, “Цахим Өртөө Холбоо” ТББ хамтран зохион байгуулж байгаа юм байна.
 
Гадаадын олон улс орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчуудад Монголын төрөөс анхаарал тавьж, хамтран ажиллах чиглэлээр сүүлийн жилүүдэд бага бус санаачлага гарган, бодит үйл ажиллагаа явуулах гэж “оролддог” ч, төдийлэн үр дүнд хүрч байсангүй. Магадгүй улс төрийн зорилготой, доороос гарсан санаачилгыг дэмжин босгох бус, дээрээс гарсан “тушаал” мэтээр зохион байгуулж байсанд байж мэдэх.
 
Харин энэ жилийн энэ арга хэмжээнд гадаадад үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын идэвхи оролцоо өрнөсөн, чуулганаар ярьж хэлэлцэх асуудлаа хамтаараа хэлэлцэж гарган илэрхийлж буй зэргээрээ, өмнө хол дуулдаад өнгөрдөг арга хэмжээнүүдээс арай өөр ойр, онцлог мэт санагдав. Залуусын санал санаачлага идэвхи зүтгэлийг үнэлэн миний бие ч сүүлийн 2 сар гаран хугацаанд цаг зав гарган чуулганы бэлтгэл ажил болоод, уг чуулганд хэлэлцэх асуудлууд, чуулганы дараа үргэлжлэх бодит үр дүнгүүдийн талаарх санал санаачлагуудыг анхааралтай ажиглаж, зөвлөж хамтран ажиллаж байна.
Ингээд “Бүтээлч Хамтын Ажиллагаа” нэгдсэн чуулга уулзалтын талаархи ерөнхий дүр зургийг уншигчдад хүргэх зорилгоор “Цахим Өртөө Холбоо” ТББ-ын тэргүүн Д.Цэрэнбат андтай “цахим” ярилцлаа.
 
-Г.Галбадрах: ГХЯ-аас санаачилж байгаа “Гадаад дахь монголчуудын ТББ”-уудын анхдугаар чуулган, Британийн монголчуудын санаачлагаар үүссэн  ”Монгол орны хөгжилд” аравдугаар чуулган гэсэн хоёр арга хэмжээ нэг дор болох гэж буй. Яагаад нэгдэх болов? 
Tserenbat-Д.Цэрэнбат: 2 чуулганы  зорилго чиглэл нь нэг, зохион байгуулахаар ажиллаж байсан хүмүүсийн хоорондын ойлголцол нөлөөлсөн хэрэг.
Монгол орны хөгжилд 9-р чуулганы хаалт дээр бид 10-р чуулганаа Монгол орондоо, гадаадад буй Монголчуудынхаа ажил үйлсийг таниулсан хэлбэрээр “Good Collaboration” нэрийн дор хийх тухай зарласан юм.NTV телевизийн 9-р чуулганы ажиллагааг сурвалжилсан нэвтрүүлгээс үзэгч олон харсан байх.  10-р чуулганыг 7 сарын эхээр хийх бодолтой, зохион байгуулах багийн хууччуул болон энэ удаагийн чуулганыг гардан хийх “Цахим Өртөө Холбоо”-ны залуустайгаа санаа бодлоо солилцож байлаа. “Good Collaboration” гэдгээ “Creative Collaboration” гэвэл зүгээр юм хэмээн бас сэдвээ бяцхан  өөрчлөөд байсан тэр үед Гадаад Харилцааны Яамнаас хилийн чанад дах Монголчуудын Холбоод, ТББ-дын анхдугаар чуулганыг зохион байгуулах тухай зар ЭСЯ-д болон Консулын газруудаар дамжин түгээгдэж эхэлснийг та мэдэж буй.
ГХЯ-аас хийх чуулганы зорилго агуулга нь 10-р чуулганыхтай ихэд нийцэж байсан тул хамтраад хийвэл олон талын сайн үр дагавар гарч болохоор санагдсан тул, ГХЯамны Лондонд ажиллаж байгаад буцсан холбогдох танил хүмүүстээ  (Консулын газрын дэд дарга Н.Батаа, Олон Улсын Байгууллагуудын газрын дарга Г.Ганболд) хандан е-майл бичиж, санал бодлоо солилцсоноор, хоёр чуулганыг  хамтран хийх дээр санал нийлсэн. Эдгээр хүмүүс маань Лондон дах элчин сайдын яаманд ажиллаж байхдаа “Монгол орны хөгжилд” чуулганыг хамтран зохион байгуулалцаж, илтгэлээрээ оролцож байсан, биесээ мэдэх болохоор 10 чуулганы талаар хийх олон тайлбар шаардлагагүй байв. Дээр нь Монголчуудын холбоод, ТББ-н чуулганыг Н.Батаа даргын удирдлагад нь ажилладаг Консулын Газар нь хариуцан хийж байсан нь хамтын ажиллагааг бүр шуудруулсан.

-Г.Галбадрах: Чуулганыг хамтран зохион байгуулж буй байгууллагууд ажил хэргээ хэрхэн хуваарилж авав даа?
-Д.Цэрэнбат: ГХЯ нэгдсэн чуулганы төсөв, заал танхим, ложистик гээд ерөнхий зохион байгуулалтын талыг, “Цахим Өртөө Холбоо” чуулгануудын илтгэл, хэлэлцүүлэг, агуулгын талыг илүүтэй хариуцан, байнга санал бодлоо солилцож хамтран ажиллаж байна. 5 сараас хойш 2 талын баг 5-6 удаа уулзаж ярилцав. Өдгөө бид цахим хэлбэрээр байнга мэдээлэл солилцож, бас биечилсэн уулзалтууд долоо хоног бүр болж эхэлж байгаа. Даваа гарагийн зохион байгуулах талуудын хамтарсан уулзалтыг ГХЯамны Төрийн нарийн бичгийн дарга ахлан хуралдууллаа. “Шунхлай Медиа” группийн НТВ ТВ чуулганы мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч, хамтран ажиллагчаар ажиллахаа баталгаажуулсан байна.
 
-Г.Галбадрах: Хоёр чуулганаа тус тусад нь жаахан ярилцья
Эхлээд ТББ-дын анхдугаар чуулганы талаар, энэ чуулганы үндсэн зорилго нь юу болох, энэ чуулганаас ямар бодит үр дүнг төсөөлж байна вэ?
-Д.Цэрэнбат: Та энэ талаар Яамны холбогдох хүмүүсээс асууж тодруулбал илүү албан ёсны мэдээлэл авна даа. Хамтран ажиллаж буйн хувьд өөрийнхөө хэмжээнд хариулья.
ГХЯамны зарлалд уг чуулганы зорилгыг  “Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Бодлого үйл ажиллагааны хөтөлбөр” Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд гадаадад ажиллаж, суралцаж, амьдарч байгаа иргэдтэйгээ холбоотой байж, тэдэнд тулгамддаг асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудал тусгагдсныг хэрэгжүүлэх..” хэмээн тодорхойлсон байгаа.
MeetingatMFA1
Яамны зүгээс “энэ чуулганаас тодорхой шийдлүүд гарах ёстой” гэж үзэж байгаа. Зохион байгуулагчид, оролцогчид ч энэ чуулганаас бодитой үр дүнг хүлээж буй. Гадаадад үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд болоод иргэдийн өмнө тулгарч буй асуудлууд нь улс, тивээсээ шалтгаалахгүйгээр нийтлэг шинжтэй байгаа нь ажиглагддаг. Тэд маань янз бүрийн хэлбэрээр ажилладаг ч шийдэх гэж зүтгэж буй арга зам нь бас ойролцоо. Иймээс тэдэнтэйгээ байнгын холбоотой байж асуудлыг хэлэлцэж шийдэх арга зам, бодлогыг боловсруулан төрийн зүгээс гадаадад суугаа иргэдтэйгээ хамтран ажиллах эрх зүйн хувьд баталгаажсан, “амьд” тогтолцооны эхлэлийг тавих нь энэ чуулганы гол үр дүн байх болов уу гэж төсөөлж хилийн чанад дах нилээд олон байгууллага, хүмүүс фейсбуукийн группүүдээр холбогдон санаа бодлоо солилцон бэлтгэж байна даа.
-Г.Галбадрах: Одоо гарсан хөтөлбрөөс харвал, энэ чуулганы илтгэлүүдэд оногдсон  хугацаа богино юм шиг санагдав.
-Д.Цэрэнбат: Тийм тал бий. Иймээс бид “ямар хэлбэрээр бага цагт аль болохоор багцалж асуудлуудыг таниулах вэ?” гэдэг дээр ярилцаад, “Гурван үндсэн илтгэл хэлэлцүүлж, төгсгөлд нь хамтран ажиллах загварыг танилцуулах” гэсэн хэлбэр дээр тогтсон байгаа. Гэхдээ илтгэлүүдийн дараа хэлэлцүүлгийн 2 цаг байгаа. ГХЯамнаас хэлэлцэх асуудалтай холбогдох төрийн бусад байгууллага, мэргэжлийн газруудын төлөөллийг оролцуулж аль болох бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэхээр анхааран ажиллаж байгаа.
-Г.Галбадрах: Гурван үндсэн илтгэлийг ямар чиглэлээр хэн хэн хариуцаж хэлэлцүүлэх вэ?
-Д.Цэрэнбат:
1. Яамны зүгээс ер нь гадаадад үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын байгууллага холбоодынхоо талаар нэгдсэн мэдээлэлтэй, тэдэнтэйгээ цаашид харилцах амьд хэлхээ холбоотой болох нь энэ чуулганы нэг гол зорилго. Ингэж чадвал бид хамтдаа олон асуудлыг хэлэлцэж, шийдэж чадна. “Цахим Өртөө Холбоо”-ны хувьд гадаадад улс орнуудад төлөөлөл, гишүүдтэй, ерөнхийдөө хаана ямар байгууллага ажиллаж байдаг талаар мэдээлэлтэй байдаг нь яамны зүгээс хүсэж буй зүйлийг хийх, хамтран ажиллах давуу тал болж буй.

nomun1

“Гадаадад үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын нэгдсэн танилцуулга” илтгэлээр орон оронд үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-уудын талаар нийтэд нь танилцуулж, тэдний өмнө тулгарч буй асуудлууд, шийдэх арга замуудыг хэлэлцүүлэх юм. Энэ илтгэлийг нэгтгэн бэлтгэж буй “Цахим Өртөө” Холбооны удирдах зөвлөлийн дэд дарга, “Европ Монголын Нийгэмлэг”, Швед дахь Монголчуудын Үндэсний Холбооны тэргүүн Н.Номун-Эрдэнэ улс улс дах байгууллага, холбоодтой холбогдон, санал бодлыг нэгтгэн шаргуу ажиллаж байна. Сүүлийн үед их эрчимтэйгээр хэлэлцүүлгүүд өрнөж, сайхан санаачлага, саналууд ирж байгааг та бас харж буй. Эрх зүйн хувьд баталгаажсан, “ТББ-уудын зөвлөл” байгуулах нь зүйтэй гэсэн санааг хэлэлцүүлэгт оролцож буй холбоод дэмжиж байгаа харагдана. Уг Зөвлөл нь дотооддоо ямар бүтэц зохион байгуулалттай ажиллах тухай дүрмийн төслийг Г.Номун-Эрдэнэ боловсруулан группдээ танилцуулсан байсан. Та дэлгэрэнгүй мэдээллийг Номунгаас аваарай.
2. Дараагийн нийтлэг асуудал нь Хилийн чанадад суугаа Монголчуудын хэл-соёлын асуудал. Энэ сэдвийг “Цахим Өртөө” Холбооны гишүүн, АНУ-ын Вашингтон ДС хот дахь “Монгол-Соёлын Төв”-ийн тэргүүн, доктор М.Саруул-Эрдэнэ групп үүсгэн нэгтгэн боловсруулж байна. Орон орнуудад төрж, өсч буй монгол хүүхдүүдэд монгол хэл-соёлоо зааж сурган, авч үлдэх гэсэн оролдлогууд бий болж, мэргэжлийн багш нар сайн дураараа багшилж, зарим улс оронд ЭСЯ болон Консулын газрууд нь дэмжин ажиллаж байгаа нь харагддаг. Тулгарч буй асуудал шийдэж буй арга замуудад бас нийтлэг зүйлс их. Иймд өөр хоорондоо байнга холбоотой байж, санаа бодол, туршлагаа солилцож, төрийн бодлого боловсруулагчдад асуудлаа хүргэж байх мэргэжлийн багш нарын бүлэг байх нь зүйтэй гэсэн санал дээр бас тэд нэгдэж буй нь харагдсан.
Гуравдах илтгэл нь гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын дунд хэдий нь бодит үзэгдэл болоод байгаа, Төр Засгийн зүгээс анхаарч судалж, хууль эрх зүйн өнөөгийн тогтолцоогоо эргэн харж өөрчлөхгүй бол болохгүй байгаа“Давхар харьяалал”-ын Uurtsaih-150x150асуудлыг хөндөнө. Монголд маань мөрдөгдөж буй өнөөгийн Харъяатын тухайхуулинд “Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй” гээд заачихсан. Та  нэг бол Монгол Улсын иргэн, эс бол гадаад улсын иргэн. Энэ хоёрын хооронд иргэншил, харьяаллын олон хэлбэр байж болохыг тооцон хууль эрх зүйн орчноор зохицуулж болно.  Гэм нь манай хууль бас цаг үеэ дагаж өөрчлөгдөөгүйгээс “Олуулаа болох” гэж хүсч буй монголчууд бид, одоогийн хуулиндаа хавчигдан “цөөхүүлээ” болох шалтаг үүсээд буй. Эерэг сөрөг талуудыг нь задлаад шинжилвэл бас олон зүйл яригдах сэдэв. Илтгэлийг Германд мэргэшиж боловсорсон, “Цахим Өртөө Холбоо”-ны гишүүн, хуульч Д.Үүрцайх боловруулж байгаа
-Г.Галбадрах: Чуулганы хэлэлцүүлэг бэлтгэл ажилд гадаад орнуудад суралцаж, ажиллаж байгаа монголчууд болон ТББ-ууд хэрхэн хамрагдаж оролцож байна вэ?
-Д.Цэрэнбат:  Багцаалж байснаас хамаагүй олон байгууллага байдаг юм байна. Тэдгээрийн үүссэн шалтгаан, нөхцөл байдал, ажиллаж буй хэлбэр зэргийг нь нийгмийн бусад хүчин зүйлүүдтэй уялдуулан, бусад улс орны жишээнүүдтэй харьцуулан  судлавал зохилтой судалгааны нэг том сэдэв санагдсан шүү. Хичнээн байгууллагууд хаа хаанаас нэгдэн хамтран ажиллаж буй талаар хоёр гол илтгэлүүдийг хариуцаж буй Н.Номун-Эрдэнэ, Др, М.Саруул-Эрдэнэ хоёртой ярилцвал илүү тодорхой мэдээлэл авах байх.
 
-Г.Галбадрах: Үндсэн 3 илтгэлүүдээс гадна, хариулт нэхсэн өөр олон асуудлууд байгаа?
-Д.Цэрэнбат: Энэ чуулганаар бий болгох тогтолцоон дээрээ тулгуурлаад цаашид хэлэлцэж шийдэх өөр олон асуудлууд байнаа. Иргэдийн гадаадад ажиллаж амьдрах үед тулгарч буй нийгмийн асуудлуудыг хэрхэн шийдэх, Монголдоо эргэж очоод суурьшин ажиллах, бизнес эрхлэхэд тулгарч буй бэрхшээл саадыг давахад нь туслах дэмжих, түүнчлэн гадаадад буй Монголчуудтайгаа үр бүтээлтэй хамтран ажиллах боломжуудыг нээх, тэднийхээ өндөр хөгжилтэй орнуудад сурч мэргэшиж буй мэдлэг туршлагыг улс орныхоо хөгжилд зөв зохистойгоор нэвтрүүлэх арга замуудыг бий болгох гээд олон талын зүйлс бий. Энэ бүгд нь чуулганы зорилгод тусгагдсан гадаадад байгаа монголчууд, Төр засгийн хоорондын тогтвортой, байнгын эргэх холбоотой ажиллах  тогтолцоо зайлшгүй хэрэгтэй гэдгийг харуулж байна.
Бидэнд бас суралцах ёстой сургамж түүх бий. “Зөгийн үүр” хөтөлбөр гэж байлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төрийн сайдаар ахлуулсан “Зөвлөл”, түүнээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх “Ажлын алба” ч гэж байв. Дөрөвхөн жилийн өмнөх явдал. Хөтөлбөрийг боловсруулахад тэр үеийн Шинэтгэлийн Хорооныхон, Герман Монголын Гүүр ТББ-нхан голлож ажилласан. Гэтэл хөтөлбөр нь боловсрогдчихоод байхад ЗГ-аар батлагдаж өгөхгүй их удсан. Тэр үед зөвлөлийн ажлын албаны дарга асан Ч.Энх-Эрдэнэтэй ярилцаад, “Цахим Өртөө Холбоо” тэдний албатай хамтран, Хилийн чанад дах Монголчуудын “Эх орны хөгжилд бидний оролцоо” нэртэй анхдугаар чуулганыг хийж байлаа. Холбооны залуус маань мөн л чуулганы  агуулга талыг хариуцаж салбар салбарын хуралдаануудыг төрийн зохих албаны хүмүүстай хамтарч, удирдан хийсэн. Тэгснээрээ “гадаадад байгаа монголчууд чинь ийм бодол тэмүүлэлтэй, боловсрол мэдлэгтэй, эх орныхоо төлөө гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг хүмүүс шүү” гэдгийг нь ямар ч байсан харуулж, чуулганы дараахан Засгийн газрын хуралдаанаар уг хөтөлбөр батлагдаж байсан түүхтэй.
“Зөгийн үүр” хөтөлбөр, түүний хэрэгжилтийн хувьд  эргээд харахад бодож тунгаах суралцах юмс байна. Ямар ч байсан энэ бол гадаадад буй Монголчууддаа хүрч ажиллах гэсэн Монгол төрийн нэг оролдлого болж түүхэнд үлдэх хэрэг.   Зөвлөлийн Ажлын алба нь тухайн үедээ гадаадад буй Монголчуудын төртэйгөө шууд харьцах гүүр болж байсан юм. Миний л мэдэхийн Лондон зохиогдож байсан  “Монгол орны хөгжилд” чуулганыг Ажлын албаны дарга Б.Энх-Эрдэнэ боломжит хирээрээ дэмжин, урам өгч, хамтран ажиллаж байсныг дурдах хэрэгтэй.
Харамсалтай нь шинэ засаг гараад хөтөлбөр ч байхгүй, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байсан зөвлөл, алба ч байхгүй болсон. Уг нь энэ мэт сайжруулаад аваад явж болох зүйл байсаар байхад өмнөхөө нураагаад байж л болохгүй. Чухам бид алдаанаасаа суралцаж, сургамж авч, харилцан биесээ хүндэтгэж,  хамтран ажиллах ёстойг чанад ухаарч ажиллах нь гол болоод байна.
Энэ удаагийн чуулганаас хилийн чанад дах Монголчууд, төр засгийн хооронд харилцан хүндлэлтэй, ил тод, ажил хэргийн бүтээлч харилцаа бүхий амьд тогтолцоо босно гэдэгт итгэж байна. Үүний тулд хамтдаа ажиллая, зүтгэе.
-Г.Галбадрах: Одоо “Монгол орны хөгжилд” чуулганы талаар хөөрөлдье. Танай Британийн монголчуудаас уламжлал болгон зохион байгуулдаг энэ чуулганы талаарх мэдээллүүдтэй танилцаж байсанТа жаахан тодотгож хэлвэл:
-Д.Цэрэнбат: “Монгол орны хөгжилд” чуулган нь Британийн Монголчууд, Британи дахь Монгол Улсын ЭСЯ-ны санаачлага, хамтын ажиллагаа, бусад байгууллага иргэдийн дэмжлэгтэйгээр 2005 оноос хойш жил бүр  зохион байгуулагдан өргөжин тэлж ирлээ. www.md-forum.eu хуудсаар зочилж мэдээллүүдтэй танилцаж болно.  Монгол орны хөгжилд хэрэг болохуйц санал санаачлага, өндөр хөгжилтэй орнуудад суралцаж, ажиллаж байгаа монголчуудын санаа бодлыг Монголын төрд болоод олон нийтэд хүргэх зорилготой үүссэн. Зохион байгуулалтын явцад зорилго чиглэл илүү тодорч басхүү өргөжин тэлж буй. 30 хэдүүлэхнээ эхлүүлж байсан үеийг бодоход ч овоо л болж байна Өнгөрсөн 9 удаагийн чуулганд давхардсан тоогоор нийт 3 тивийн 15 орноос 130 гаруй илтгэгчид илтгэлээрээ оролцсон байдаг. Үүний 50 гаруй хувь нь Доктор-ийн зэрэгтэй, 30 орчим хувь нь Магистрийн зэрэгтэй хүмүүс байна.  10-р чуулганаар энэ үзүүлэлт нилээд өснө дөө. Үүн дээр зохион байгуулалтын ажилд хамтран зүтгэж ирсэн байгууллага хүмүүс, ивээн тэтгэгч байгууллага хувь хүмүүсийг нэмбэл оюуны бүтээлээ тойрон бүрдсэн овоо том баг болно шүү. Өмнөх чуулганд оролцогчдын нэгдсэн товхимлыг сэтгүүлч Г.Солонго эмхлэн боловсруулж буй.
Энэ чуулган нь сүүлийн үед их яригдах болоод буй brain circulation гэдэг ойлголтын нэг бодит жишээ болж байна гэж хардаг. Хамтдаа байсан, байгаа, байх хүмүүсээрээ бахархадаг. Та одоо бас ингээд ороод ирлээ дээ.
 
-Г.Галбадрах: Энэ чуулганыг Британийн Монголчуудын Холбоо зохион байгуулдаг байснаа, одоо болохоор “Цахим Өртөө Холбоо” оролцон хийж байгаа юм уу даа?
-Д.Цэрэнбат:  ”Монгол орны хөгжилд” чуулганыг Лондонгоос өөр газар хийх тохиолдолд тухайн газраа үйл ажиллагаа явуулдаг ТББ нь, Төрийн байгууллагатайгаа хамтран зохион байгуулалтын асуудлыг хариуцан хийдэг уламжлал тогтоод байсан л даа. Илтгэлийн агуулга, хөтөлбрийн талаа бол Британийн Монголчуудын Холбоо хариуцаж байдаг. Тухайлбал: Стокхольм хотноо болсон 8-р чуулганы зохион байгуулалтын ажлыг Шведийн Вант Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ, элчин сайд Б.Энхмандах, Шведийн Монголчуудын Үндэсний Холбоо, тэргүүн Н.Номун-Эрдэнэ, тэр үеийн Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хорооны Инновацийн Газрын дарга Б.Ганбат нар гардан хийж байсан. Энэ уламжлалаар Монголд зохион байгуулагдах энэ удаагийн чуулганы ажиллагааг “Цахим Өртөө Холбоо”-ны Удирдах Зөвлөлийн дарга Ч.Лодойравсал, 6-р чуулганаас хойш чуулганы хөтөлбөрийн багийг байнга ахалж ирсэн, “Цахим Өртөө Холбоо”-ны гишүүн Др.Ц.Базаррагчаа, “Цахим Өртөө Холбоо”-ны УЗ-ийн гишүүн А.Булган нар Холбооноос бүрдсэн зохион байгуулах багийг ахлан бэлтгэл ажиллагааг ханган ажилллаж байгаа.
MeetingatMFA2
Нөгөө талаас анхны чуулган зохион байгуулагдах хөрс нь “Цахим Өртөө” сүлжээ байсантай холбоотой. Тухайн үеийн илтгэгчид бүгдээрээ Англид байсан хэдий ч, тэр үед ихэнхдээ “Цахим Өртөө” сүлжээгээр биесээ эчнээ мэдэх залуус чуулганыг хийхээр ЭСЯ дээрээ цуглаж байсан. Түүнээс хойшхи бүх чуулгануудад “Цахим Өртөө Холбоо” хамтран зохион байгуулж ирсэн юм. Түүнчлэн чуулганы үзэл санааг түгээх, дараагийн илтгэгч нараа олоход “Цахим Өртөө” ний бий болгосон хэлхээ холбоо онцгой үүрэгтэй байдаг тул, “Цахим Өртөө” бол энэ чуулган оршин тогтох амин сүнс нь байж ирсэн. “Цахим Өртөө” уг нь зөв хөндөөд ухвал их юм олборлож болох оюуны их орд. 9 сарын 20-д бид бас Цахим Өртөө сүлжээ үүссэний 15 жилийн ойгоо тэмдэглэхээр бэлдэж байна.
-Г.Галбадрах: Энэ удаагийн чуулганы тань давуу тал нь юу вэ?
-Д.Цэрэнбат: Хэд хэдэн онцлогтой болж байна.
9 жил гадаадад хуралдсан чуулган анх удаа эх орондоо болж байна. Бид энэ чуулганыг үүсгэн зохион байгуулж, хөл гараа олон хэлбэршүүлэх гэж 9 жил зүтгэжээ. Багагүй хугацаа өнгөрч, бид ч чамгүй санал бодол, туршлага хуримтлуулсан. Ингээд 10 жилийн ойгоо “Монгол эх орондоо очиж тайлангаа тавих хэлбрээр зохион байгуулья” хэмээн өнгөрсөн чуулганаас бид шийдвэрлэсэн.
Салбрын тодорхой сэдвүүдийн хүрээнд багууд нэгдэн ажиллаж илтгэлүүдээ бэлтгэж буй. “Цахим Өртөө”-ний залуус маань Монголд хуралдаж байхдаа энэ санааг олж дэвшүүлсэн. Өмнөх чуулгануудад нэг илтгэгч өөрийнхөө судалсан сэдвээр илтгээд оролцдог хэлбэр байсан бол, энэ удаа тодорхой сэдэв дээр багаараа хэлэлцэн боловсруулж илтгэх гэдэг энэ хэлбрийг бүгд дэмжсэн. Энэ нь “Бүтээлчээр хамтран ажиллах” нэг хэлбэр болж буй.
Бүх салбар хуралдаануудыг бас онлайн шууд дамжуулахаар зохион байгуулах баг бэлтгэлээ хангаж байна. Гадаадад байгаа Монголчуудтайгаа хүний нутагт хол суугаа гэлгүй тодорхой асуудлаар ингээд шууд ярилцаад санал бодлоо солилцож хамтран ажиллаж болох нь гэдгийг бас чуулган өөрийн зохион байгуулагдаж буй байдлаараа үзүүлэх, түүнийг нь хойшид хэлбэршүүлэн тогтоох зорилготой юм.
Төгсгөлд нь хэлэхэд 10 дахь чуулган Төрийн Яам, ТББ-уудын хамтын ажиллагаа хэлбрээр зохион байгуулагдаж буй нь, хамтран ажиллах түвшин дараагийн шатанд гарсны нотолгоо гэж ойлгож болно.
-Г.Галбадрах: Хөтөлбөрөөс харахад чуулганы хүрээнд 5 салбар хуралдаан болох юм байна?
-Д.Цэрэнбат: Өөрсдийн боломж бололцоо, Чуулганы үргэлжилэх хугацаанд тааруулаад бид 5 салбар хуралдаан хийхээр шийдсэн. Салбруудын нэрс агуулга, салбрын удирдагч болон хамтран ажиллаж буй хүмүүсийн мэдээллийг дороос авч болно. Салбар тус бүртээ е-майлын болоод фейсбуукийн групп үүсгээд санал бодлоо солилцож, бэлтгэл ажлаа хангаж буй.
Зарим салбар бараг өдөр бүр skype-ээр ярилцаж байгаа нь харагдаж байсан.
Нэг юмыг бид ойлгох хэрэгтэй. “Цахим Өртөө”-ний болоод чуулганы ажиллагаанд нэгдэн ажиллаж буй залуус маань бүгд ажил амьдралынхаа хажуугаар цаг зав сэтгэл гарган ажиллаж буй.
Дэлгэрэнгүй мэдээлэл авч, санал санаачлагаа нэмэрлэхийг хүсвэл салбрын удирдагч нартай шууд холбогдохыг санал болгож байна.

Нийгмийн Эрүүл мэнд салбар хуралдаан
Дэд сэдэв “Эрүүл орчин-эрүүл монгол хүн” 

Bazra-300x281Салбар хуралдааны удирдагч: Др Ц.Базаррагчаа, (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.) Улаанбаатар

Агуулга. Монголын томоохон хотуудад орчны эрүүл мэндийн асуудал нийгмийн эрүүл мэндийн нэн чухал асуудлын нэг болоод байна. Сүүлийн 10 гаруй жилд хотжилттой холбоотой хүн амын бөөгнөрөл эрс нэмэгдснээр агаар, хөрс, ус ихээр бохирдож эдгээрт агуулагдах химийн бодисын хэмжээ ДЭМБ-ын гаргасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэт дахин ихэсч хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болжээ. Үүнтэй холбоотой өвчлөл, хөдөлмөрийн чадварын алдалт, нас баралт, ялангуяа эрт нас баралт нэмэгдэж буй нь улс орны эдийн засаг төдийгүй өрхийн эдийн засагт томоохон хохирол учруулж буй. Энэ нь цаашилбал Монголын ирээдүй болох хүүхдийн эрүүл мэндэд ихээхэн нөлөөлж байна.Ийнхүү орчны, ялангуяа агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг яаралтай авахгүй бол Монголын эрүүл иргэд гэж үгүй болох аюул тулгарч байна. Энэхүү салбар хуралдаан нь дээрх асуудлуудыг хөндөж гадаадад ажиллаж буй монгол эрдэмтэд, Монголдоо буй холбогдох яам тамгын газар болон судалгаа шинжилгээний байгууллагын ажилтнууд хамтарсан илтгэл тавьж орчны бохирдлыг бууруулах гарцыг эрэлхийлсэн зөвлөмжийн үндэслэлийг боловсруулах зорилготой зохион байгуулагдана

Өндөр болон Мэдээлэл Холбооны Технологи
Bathuyag-300x300Дэд сэдэв: “Монголын биотехнологи, чип дизайн, эмбэддэд системийн өнөөгийн байдал, хурдацтай хөгжүүлэх боломж”
Салбар хуралдааны удирдагч: Д.Батхуяг, (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.) МУИС, Улаанбаатар

Агуулга: Цөөн хүн амтай улсын онцлогт тохирсон үйлдвэрлэлийн салбарыг, ялангуяа багахан хүн хүчээр их баялаг бүтээдэг, ямар нэг түүхий эдээс хамааралгүй, байгаль орчиндоо ээлтэй, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг технологийн салбарыг хөгжүүлэх нь чухал. Үүний жишээ нь Монгол орны хувьд хагас дамжуулагч чип дизайны болон эмбэддэд системийн салбарыг хөгжүүлэх зам байж болох юм . Тиймээс эдгээр салбарыг Монголд хөгжүүлэх нөхцөл, нөөц, боломжийн талаар олон нийт, төр засгийн түвшинд танилцуулах, энэ чиглэлээр өндөр хөгжилтэй орнуудад суралцаж, ажиллаж байгаа Монгол залуусын туршлагаас хуваалцах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн илтгэлүүдийг хэлэлцүүлнэ. Нөгөө талаас Монгол улсын хөгжил зөвхөн байгалийн баялаг дээр тулгуурлах бус оюуны мэдлэг шингэсэн шинэ салбарыг бодлогоор дэмжиж, хөгжүүлэх сэдлийг өгөх, мөн энэ чиглэлээр ажилладаг судалгааны байгууллага, гадаад, дотоодод байгаа мэргэжилтнүүд, хувийн хэвшлийг холбох, цаашид хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд дэмжлэг болох зорилготой.

Шинжлэх Ухаан, Боловсролын салбар хуралдаан

Дэд сэдэв: Олон Нийтийн Танин Мэдэхүй

Bolortsetseg-300x256Агуулга: Салбар хуралдааны удирдагч: Др М.Болорцэцэг (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.), Нью-Йорк, АНУШинжлэх Ухаан, Технологийн хурдацтай хөгжил бүхий өнөө үед мэдлэгт суурилсан нийгмийг цогцлооход мэдлэгийн чанар (мэдлэг бүтээх иргэдийг бэлтгэх) чухал. Тиймээс олон нийтэд шинжлэх ухааны ерөнхий мэдлэгийг таниулах, эзэмшүүлэх, түүгээр дамжуулан нийтийн боловсролыг чанаржуулах, шинжлэх ухаанчаар хандах хандлагыг суулгах болон нотолгоо үндэслэл дээр суурилсан шийдвэрийг аль ч төвшинд гаргадаг нийгмийг төлөвшүүлэх зорилгоор энэ салбар хуралдаанаар дараах 3 чиглэлээр гол болон дагалдах илтгэлүүдийг хэлэлцүүлнэ. Үүний үр дүнд эдгээр чиглэлийн төрийн бус байгууллагуудыг гадаад болон дотоодод энэ чиглэлийн мэргэжилтэн болон байгууллагуудтай холбох, нөөц бололцоог хэрхэн ашиглаж хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг болно.

Бизнес эрхлэлтийн салбар хуралдаан
Дэд сэдэв: ”Бизнесийн харилцаанд хүн бүр”
Sanaser-300x276Агуулга: Салбар хуралдааны удирдагч: С.Санасэр, (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.) МУИС, УлаанбаатарАгуулга: “Бизнесийн харилцаанд хүн бүр” дэд сэдэвтэй бизнесийн салбар хуралдааны зорилго нь иргэдийг өөр өөрсдийн салбарт бизнес эрхлэх “амбиц”-тай болоход сэдэл өгөх, энэ харилцаатай хамааралтай төрийн болон төрийн бус байгууллагуудад санал санаачлага, ажил өрнүүлэхэд оршиж байна. Гадаад оронд ажиллаж амьдарч буй иргэдийн дийлэнхи нь бизнесийн байгууллагын харилцаанд ордог. Тэд тухайн улсуудад бизнес эрхлэхэд таатай бодлого, хууль эрхзүйн орчин, тухайн улсаас Монголд хийж болох үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ санал санаачлагын талаар хамгийн их мэдээлэл өгөх боломжтой. Нөгөө талаас Монголд бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг, судалдаг байгууллага, хувь хүмүүс үйл ажиллагаагаа явуулахад тулгардаг хүндрэлтэй асуудлуудыг сайн мэддэг. Энэ талуудыг хооронд нь тодорхой сэдвүүдээр яриа хэлцэл өрнүүлж бүх талд шинэ сэдэл төрүүлэхэд энэ салбар хуралдааны зорилго оршино.
Гурван асуудал дээр төвлөрнө. Үүнд:
1. Гадаадад ажиллаж, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа Монгол улсын иргэдийн талаар мэдээлэл судалгаа бага байна. Нөгөө талаас гадаадад сурч боловсорч эх орондоо ирээд аж ахуй эрхэлж байгаа хүмүүс байна. Зарим бизнес эрхлэгчээр төлөөлүүлэн гадаад орон дахь жижиг дунд бизнес эрхлэлтийг дэмждэг бодлого, бодит хийгдэж буй бизнесүүдийн талаар мэдээлэл өгч тодорхой санал зөвлөмж нэгтгэнэ.
2. Нэг талаас Монголд бизнес эрхлэгч нарын дунд тодорхой байр сууринд хүрээд зогсонго байдалд шилжсэн бизнесүүд байна. Нөгөө талд олон улсад аж ахуй эрхэлж байгаа иргэд Монголоороо дамжуулан бизнесээ өргөжүүлэх, мэдээлэл, холбоо үүсгэх сонирхол байна. Эдгээр талуудын сонирхолыг яаж нэгтгэх вэ гэдэг энэ салбар хуралдааны бас нэгэн гол асуудал юм.
3. Гадаадад ажиллаж сурч тодорхой бизнесийг хэрхэн хийх мэдлэгтэй болсон нэг тал олон болж байхад түүнийг нь Монголд хөрөнгө оруулж ажил болгох сонирхогч талууд байна. Энэ харилцааг хэрхэн дэмжих вэ гэдэг асуудал энэ илтгэлийн өөр нэгэн чухал асуудал болж байна.

Бүтээлч үйлдвэрлэлийн салбар, урлагын менежмент салбар хуралдаан

Дэд сэдэв: “Дэлхийн урлаг, соёлын менежментийг Монголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллах санал төлөвлөгөө”

Unuruu-239x300Салбар хуралдааны удирдагч: Ж.Өнөрмаа (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.), Лондон, Англи

Агуулга: Аливаа орны гадаад харилцааны бодлогод өөрийн орны соёл урлагийг иргэний болон соёлын дипломат харилцааны шугамаар дэлхийн бусад орнуудад сурталчилах, дэлхийн орнуудтай соёлын хүрээнд хамтран ажилласанаар тухайн орнуудтай ойртон нөхөрлөдөг өргөн туршлага байдаг билээ. Монгол улсын хувьд одоогоор төрийн бодлогын дагуу гадаад орон, бүс нутагт байгуулсан албан ёсны Монголын соёлын төв байхгүй бөгөөд Монголын соёл урлагийг гадаадад сурталчилах, уран бүтээлчдийг дэмжих нэгдсэн бодлого хараахан байхгүй байна. Энэ нь төрийн бодлогоор Монголын урлаг соёлыг гадаадад тогтмол сурталчилах, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын экспортыг нэмэгдүүлэх, өндөр чанартай хөрөнгө оруулалт татах, уг салбарын ажилтнуудын үнэлэмж болон үнэлгээг өсгөх боломжийг хааж байгаа юм.

Mонголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын бүх уран бүтээлчдэд дэлхийн дэвжээ хэрэгтэй болоод байгаа энэ үед төр засгаас энэ асуудлыг хариуцлагатайгаар авч үзэн тэднийг энэ чиглэлээр ажиллах мэдлэг боловсролоор хангаж, гадаад орнуудад ажиллаж амьдардаг туршлагатай иргэдтэйгээ холбогдон, тэдний оюун ухаан, сэтгэл зүтгэл, холбоо хэлхээсийг үүнтэй адил бүтээлч ажилд зориулж хамтран ажиллах цаг нэгэнтээ ирээд байна. Даяарчлалын өнөө үед асар хурдтай хөгжиж буй технологийн ачаар Хил хязгааргүй (… without borders) мэргэжилийн группүүд асар олноор үүсэн амжилттай ажиллаж байгаагаас харахад хүний нөөц, боломж бололцоог тухайн хүн аливаа оронд биеэр байхаас үл хамааран улс орны хөгжилд гар бие оролцож болохыг олон тэргүүний монгол залуусын жишээ бэлхнээ харуулж байгаа. Төрийн нэгдсэн бодлогын дэмжлэгтэйгээр монголын уран бүтээлчид дэлхийн тавцанд өрсөлдөж, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын орлого нэмэгдэж, уран бүтээлчдийн бизнес сэтгэлгээг эрчимжүүлж, монгол соёл урлагийг дэлхийд сурталчилах, түүнчлэн өнөөгийн Монгол орны дүр төрхийг гадаадад болон гадаадын иргэдэд зөвөөр таниулан сурталчилахад Монгол соёл, урлаг, бүтээлч салбараар дамжуулан ажиллах бололцоо их байна.

Тус салбар хуралдаанаар урлаг, соёлын менежмент, музейн хүний нөөцийн менежментийн чиглэлээр 3 үндсэн болон дагалдах илтгэлийг хэлэлцүүлж, энэ чиглэлээр Монгол улсын холбогдох яам, төр засгийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах саналыг дэвшүүлнэ.

 -Г.Галбадрах: 10-р чуулганы үр дүн юу байх вэ?
 -Д.Цэрэнбат: Чуулган бүр дээр асуудаг асуулт байна.   Өмнөх чуулгануудын хувьд “энэ чуулганаас яг ийм үр дүн гарсан” гэж хэлэхэд бэрх мэт ч тасралтгүй зохиогдсон чуулгануудын дүнд  энэхүү оюуны брендийг тойрсон, оюуны татах хүч сайтай нэгдэл бий болсон байдаг юм. “Монгол орны хөгжилд” тэддүгээр чуулган гээд ярихаар тухайн  чуулганд илтгэлээрээ оролцсон, хамтран зохион байгуулж байсан хүмүүст нэг тийм сэтгэлийн гэгээ татаж буй нь харагддаг. Энэ нь их юм хийх хүч гэж итгэдэг. Бас л зөв хөндөж зөв ажиллуулах тухай асуудал бий.

10-р чуулганы хувьд харин бид тодорхой үр дүн үлдээх болно. Энэ нь чуулган хийгдэж буй хэлбрийг цаашид үргэлжлүүлэн янз бүрийн сэдвүүдээр гадаадад байгаа Монголчуудтайгаа, төрийн болоод мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хэлэлцүүлэг хийдэг, байнгын тасралтгүй ажиллагааг бий болгох явдал. 10-р чуулганыг бэлтгэж байх явцад “спортын талаар, хэвлэл мэдээллийн талаар яагаад энэ удаагийн чуулганд хөндсөнгүй вэ” гэсэн асуултууд гадаадад ажиллаж амьдарч буй  мэргэжлийн нөхдөөс ирж буй. Чуулганд хэлэлцэгдэж буй салбруудын хувьд ч цааш задлаад ярилцах сэдвүүд их бий. Технологийн хувьд орон зай цаг хугацааны ялгаагүй, дэргэд мэт суугаа ярилцах боломж улам бүр хүртээмжтэй, хялбар атлаа боловсронгуй болж байна. Гадаадад суугаа монголчуудтайгаа улс орныхоо хөгжлийн тодорхой асуудлаар санал бодлоо солилцож, хэлэлцэж, хамтран ажиллах бодитой бололцоо байгааг энэ чуулганаараа харуулах, цааш үргэлжлүүлэн сэдэв сэдвээр уулзалт ярилцлагууд зохион байгуулж, бодит үр дүн рүү  чиглүүлэх тогтолцоог бий болгох нь энэ чуулганы гол үр дүн байх болно.
10 чуулганаас гарах зөвлөмж дээр энэ талаар танилцуулна.
-Г.Галбадрах:  Чуулганыг сонирхсон хүмүүс биечлэн оролцох боломж байгаа юу?
-Д.Цэрэнбат: Чуулган болох танхимын багтаамжаас хамаараад биечилэн оролцох хүний тоо 150-аас хол хэтрэхгүй байх ёстой болоод буй. Гол оролцогчид нь гадаадаас очиж буй ТББ-дын төлөөлөгчид, төрийн болоод мэргэжлийн газруудын хүмүүс,  2 чуулганы илтгэгчид, зохион байгуулах багийнхан гээд л ер нь болчихоод байна даа. Чуулганы өглөөний хэсгийн  ажиллагааг НТВ ТВ орон даяар шууд дамжуулна. 10-р чуулганы салбар хуралдаануудыг интэрнэтээр шууд дамжуулахын зэрэгцээ бичлэгээр авч дараа үзэгчдэд хүргэх юм.
Бүртгэлийн хуудас  аар ажиллаж буй.
Хүний тооноос хамаараад уг хуудсаар бүртгэгдсэн хүмүүст бас оролцох боломж нээгдэх байх гэж найдаж байна.
-Г.Галбадрах: “Бүтээлч хамтын ажиллагаа” чуулганы талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санаа бодлоо хуваалцсанд баярлалаа. Мэдээж олон оролдлогуудын дараа бодитой үр дүн гараасай гэж хүсч байна. Амжилт хүсье.
-Д.Цэрэнбат: Цаг гарган ярилцсан Танд ч бас баярлалаа.
Оролдож байж л онож алдана, сурна, ахина. Зүгээр сууж л болохгүй, нэгэнт эхлүүлсэн бол орхиж, хаяж болохгүй. Тэгэж байж л үр дүн гарна даа тийм ээ. J Дунд сургуульд  физикийн хичээл дээр “ажил бол шилжилт” гэсэн нэг энгийн томъёо үздэг. Энэ ойлголтоор бол хийснээ ахиулахгүй орхиод байвал эргээд л юу ч хийгээгүй байсан төлөв дээрээ ирээд, энэ томьёо ёсоор шилжилт хийгдээгүй буюу ажил хийгдээгүй болно. Бид зөв зүг рүү байнга шилжилт хийж байх хэрэгтэй.
Хилийн чанад дах Монголчуудын холбоод, ТББ-дын 10-р чуулган, “Монгол орны хөгжилд” 20-р чуулган гээд ярих үед та бид хийсэн шилжилт, хуримтлуулсан туршлага гээд бас арай өөр юм хөөрөлдөж  суух буй заа.
  • Бичсэн Admin
  • Үзсэн: 8054

Бүлэг: Шигтгээ нийтлэл

Poster1

"Бүтээлч хамтын ажиллагаа" чуулганы талаар (2)

  • Үзсэн: 13871

Бүлэг: Шигтгээ нийтлэл

Монголын Эрүүл Мэндийн Даатгалын гажуудал

Г.Марал (Лондон хотын Cass Business School-ын оюутан)

Манай улс дөнгөж сая төрсөн хүүхдээ оруулаад 3 сая орчим болж байна. Энэ нь европын жижиг хотын хэмжээний хүн ам юм. Гэвч газар нутгийн хувьд Английн нутаг дэвсгэрээс гэхэд долоо дахин том бөгөөд Орос Хятадтай хиллэж, Төв Азийн цээжин дээр оршдог орон.

Бид 1990 оноос социалист замаас татгалзаж, ардчиллын замыг сонгосон. Нийгэм эдийн засгийн энэ их өөрчлөлтөнд ололт олохын хамт алдаа ч бас хийж байна. Үүний нэг нь манай эрүүл мэндийн даатгалын систем. Үүнд эрүүл мэндийн даатгалд төлсөн мөнгөнийхөө хэмжээгээр эмнэлгийн үйлчилгээ авч чаддаггүй гэж иргэд тун дургүй байдаг. Иймээс ч мөнгөө хий дэмий юманд үр ашиггүй зарцуулж байгаа гэсэн бухимдал нийгмийн дундаж болон доогуур түвшний амьдралтай иргэдэд үүссэн.

Хэрвээ Монголын дундаж амьдралтай айлын хэн нэг нь хүнд өвчин тусвал тус өрхийн хувьд ядуурлын харангын дохио сонссон мэт болдог. Эмчилгээний төлбөрийг төлөхийн тулд өр зээлийн дарамтанд орох, орон байраа зарах зэргээр санхүүгийн хувьд уналтанд орж, амьдралаа алдсан иргэд олон.

Тухайлбал, өндөр өртөгтэй мэс заслын эрүүл мэндийн даатгалын тариф нь 500 мянган төгрөг гэтэл хагалгаа 5 сая төгрөг болдог. Ингэхээр иргэн эрүүл мэндийн даатгалтай хэрнээ 4.5 сая төгрөг нэмж төлдөг. Мөн өвчтөнийг эмчлэх шаардлагатай эм тариа нь эмнэлэгт байдаггүй. Иймээс тухайн эмнэлгийн эмч сувилагчаас хувиараа худалдаж авдаг.

30 настай төрийн албан хаагч эмэгтэй Л. ярихдаа “Миний бөөр үрэвсээд.. Шинжилгээ өгч, эмнэлэгт хэвтэх хэрэгтэй болсон. Гэтэл эмнэлгийн ор хоног байхгүй гээд сар орчим хүлээж нэг юм хэвтэж эмчлүүлэхээр болтол

-Эмчлэх эм тариа байхгүй, чи өөрөө гаднаас ол эсвэл биднээс ав. Гадуур бол Хятад Оросоос орж ирсэн хуурамч эм тариа байгаа. Харин биднийх бол найдвартай гэдэг юм байна. 

Яах вэ дээ, хэлсэн үнээр нь тэр эм тариаг нь авч эмчлүүлсэн болсон. Бөөр эдгэсэн юм байхгүй одоо ч гэсэн даарах эсвэл гам алдвал эргээд сэдэрдэг. Харин ээж маань бөөр эмчлэх ардын уламжлалт эмийн ургамал олж өгсөн. Үүгээр л өвчнөө торгоож байна. Ер нь эмнэлгийн ажилтнуудын дунд эм тарианы бизнес цэцэглээд хөгжжээ. Өвчиндөө шаналсан ямар ч өвчтөн хүссэн мөнгийг нь өгөхөөс өөр аргагүй юм билээ. Мөнгөө авахгүй бол эмчилгээ хийхгүй. Ямар эмнэлгийн орон дээр шаналаад үхэлтэй биш...” гэж ярьсан.

Энэ талаар эрүүл мэндийн шинэ сайд Н.Удвал “Эрүүл мэндийн даатгалыг төрөөс бодит өртгөөс доогуур тогтоосон болохоор амьдралд нийцэхгүй байгаа юм. Тухайн хүнийг эмчлэх өртөг нь өндөр байсан ч эрүүл мэндийн даатгалын тарифт тааруулан үйлчилгээ хийдэг. Иймээс өвчтөн эм тариагаа гаднаас зайлшгүй авах хэрэгтэй” гэж хэлж байна.

Монголын төрөөс иргэндээ багцаагаар 8 мянган төгрөг эрүүл мэндийн даатгалд өгдөг. Харин төрд ажиллаж байгаа хүмүүс цалингаасаа 20-30000 төгрөг эрүүл мэндийн даатгалд суутгуулдаг.

Монголын эрүүл мэндийн сайд (2008-2012) асан Ламбаа “Ийм иргэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний 30% эзэлдэг гэтэл 70%-ийг ажилгүй хүмүүс эзэлдэг. Өөрөөр хэлбэл иргэд даатгалд мөнгө төлөх нь харилцан адилгүй мөртлөө үйлчилгээ нь адилхан байдаг. Даатгалд төлсөн мөнгөнийхөө хэрээр тэр хэмжээний үйлчилгээ аваагүй байхад харин эрүүл мэндийн даатгалын хуримтлуулсан сангаас өөр иргэн авч, биеэ эмчлүүлдэг. Ийм шударга бус тогтолцоо байгаа юм” гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.

Гэтэл ажилгүй гэгдэж төрөөс эрүүл мэндийн даатгал авдаг иргэд гэж хэн бэ? 

Орон гэргүй бөгөөд гудамжинд гарсан хүмүүсийн нэг “Хог түүж үүгээрээ хооллодог надад эрүүл эрхтэн гэж байхгүй болов уу. Найрка (усаар найруулсан спирт) ууж л өвчнөө мартдаг. Эмчилгээнд явья гэсэн ч мөнгө байхгүй тэгээд ч над мэтийн амьтдыг эмнэлгийн үүднээс эрүүл мэндийн даатгалгүй гээд хөөдөг. Эрүүл мэндийн даатгалтай ч адилхан юм билээ дээ. Эмнэлгийн анхан шатны тусламж өгсөн болж эмнэлэгт 10 хонуулаад хөөгөөд явуулдаг юм биш үү. Өвчинд ороогдож зовохгүй л үхэх юмсан гэж бодох юм” гэж 40 настай эрэгтэй Э. гунигтайгаар ярьж билээ.

Монголын эрүүл мэндийн даатгалын 2010 оны судалгаанд 2.5 сая хүн даатгалд хамрагдсан. Үүнээс эрүүл мэндийн даатгалын орлогын 80% нь ажиллаж даатгалаа төлдөг хүмүүсээс бүрэлддэг гэжээ.

Одоо Монголын УИХ-ын чуулганаар Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.

Эрүүл мэндийн шинэ сайд Н.Удвал өмнөх үеийн эрүүл мэндийн салбарын ажлыг “Энгийн үгээр хэлэхэд уруу нь харуулаад уутыг нь сэгсэрчихсэн хөл толгой нь мэдэгдэхгүй ажил” гэж дүгнээд цааш нь “Шинэчлэл хийх олон ажил бий. Үүнд эрүүл мэндийн даатгалын шинэчлэл, эмийн аюулгүй байдал, эмчилгээний стандарт технологид шинэчлэл хийнэ. Энэ талаар Ерөнхий сайдтай уулзаж ярилцсан удахгүй хэрэгжүүлж эхэлнэ” гэж мэдэгдэж байгаа.

Гэхдээ өмнөх эрүүл мэндийн сайд асан Ламбаагийн үед бас дээрх эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байсан бөгөөд 2 засгийн газар дамнаж байгаа энэ эрүүл мэндийн даатгалын хууль нь бидэнд хэр үр өгөөжтэй тусаж буухыг хүлээх хэрэгтэй болж байна.

Ашигласан ном зүй

1.Эрүүл мэндийн салбарыг уруу нь харуулаад уутыг нь сэгсэрчихэж. Sonin.mn 2012/10/29

2.Vip76.mn. (76.26) Иргэний эрүүл мэндийн тухай хууль. Архангай аймаг 2011/06/21

  • Бичсэн Tserenbat
  • Үзсэн: 16844

Бүлэг: Шигтгээ нийтлэл

Дэлхий дахины түүх, соёлын хөгжилд монголчуудын гүйцэтгэсэн үүрэг

Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 101 жилийн ойн өдөр ирж байгааг тохиолдуулан монголчууд бид хэн болох, хүн төрөлхний хувьд бидний улс ямар түүхэн байр суурь эзлэх учиртэйн талаар Их Монгол улсын 800 жилийн ойтой холбогдуулан түүхч Ж. Болдбаатарын бичсэн энэхүү өгүүллийг сэргээн толилуулж байна.

Төр улсынхаа түүхийг дутуу үнэлж доош орохгүй, хэт дөвийлгөн бусдын эгдүүг хүргэхгүй, түүхэн үйл явдлын үнэн мөнийг бодитой дүгнэж цэгнэсэн зөв байр суурьтай болж иргэн бүр төлөвшихөд энэ эрдэмтний үг өгүүлбэр бүрийн утга, донжийг нь нягт цэгнэн туурвисан энэхүү бүтээл хувь нэмэр болох буйзаа.   

Админ

Ж.Болдбаатар - МУИС-ийн Түүхийн судалгааны хүрээлэнгийн захирал, академич

2006 онд  Монголчууд дэлхийн улс түмний хамт Их Монгол улс тулгын чулуугаа тулж, гал голомтоо бадраасны 800 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ. Түүхт ойг чингэж тэмдэглэхийн учир бол хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн хорин зуунаас  хоёр зуун буюу XIII-XIV зууны ертөнц дахины түүхийг монголчууд голлон тодорхойлж, дэлхийн дундат зууны түүхэнд хосгүй ул мөр  үлдээсэнд оршино. Түүнчлэн  энэхүү ойг тэмдэглэх нь өнгөрснөөсөө сургамж авч, өнөөгөө сайтар ухааран, ирээдүйд сэрэмжлүүлэг болгох ач холбогдолтой юм.

Түүхийг үзэх өрнөдийн гурвалсан үечлэлийн сонгомол аргаар (1,47) бол монголчуудын дэлхийн талыг эзэгнэж явсан XIII-XIV зуун бол дундад зуунд хамаарч байна.  Монголчуудын хувьд дундад зуун бол 700 орчим жилийг хамарсан бөгөөд төр ёсны хувьд  мандаж, буурч явсан мандал бадрал, бууралт, дахин сэргэлтийг тээсэн буурал түүхийн он жилүүд байлаа.

Тэр үеийн Монголчууд гол төлөв евроцентристүүд юм уу, марксист түүх бичлэгт дүрсэлдэг шиг аллага хядлага, адал балмад явдлын дон шүгэлсэн устган сүйтгэгч, зэрлэг бүдүүлгүүд төдий байсангүй, харин ч дэлхий дахины болсон бүс нутгийн түүхэнд хүндэтгэн дуурьсах хөгжил дэвшлийг авчирсан ард түмэн гэдэг нь түүхийн нугачаа, ээдрээ тайлагдах бүр улам тодорсоор байна.

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг олон улсын хэмжээнд тэмдэглэж байгаа энэ үед дэлхий дахины түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүргийг түүхийн үүднээс санан дурсах нь зүйд нийцнэ хэмээн үзэж байна. Yүнд:

Нэгдүгээрт. Монголчууд дэлхийн дундад зууны үеийн улс төрийн амьдралд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн билээ. 1189 онд Есүхэй баатарын хөвгүүн Тэмүжин Хамаг Монголын нэгдлийг дахин сэргээж, хан сэнтийд сууснаар Чингис хэмээх алдрыг олсон байна. Хамаг Монголын нэгдлийг сэргээснээр эл ханлиг “Толгойлогчийн эзэмшил” буюу “Chiefdom”-ын (2 ) төлөв байдлаас гарч, төр ёсны чамбай бүрдлийг олж чадсан юм. Чингэснээр Тэмүжин хагацсан улсаа хамтатгах, бутарсан улсаа бүртгэх тэмцэлд эрслэн босчээ. Тэрбээр язгуурын монголчуудыг нэгтгэхдээ цэцтэй үг, ончтой санаа, төрийн мяндсан ухаан, ухаалаг менежментээрээ бусдаас гойд ялгарч байлаа.
Тэмүжин 1185-1206 оны хооронд их, бага гучин хоёр удаагийн тулалдаан хийж байж, монгол угсааны нийт 81 ханлиг, аймгийг араасаа дагуулж, Их Монгол  улс байгуулах их үйл хэргийг бүтээсэн билээ.
Улаан барс жил буюу  1206 оны намар цагт Онон мөрний эхнээ Чингисийн орд өргөөнд монгол язгууртан дээдсийн их чуулган-Их Хуралдай хуралджээ. Эл хуралдай язгуурын монголчуудыг нэгтгэх үлэмж их үйл хэргийг орь залуугаасаа 20 гаруй жил оройлон манлайлж, эр тавирсан 45 насандаа бодит биелэл болгосон Тэмүжинг шинэ тулгар нэгдсэн Монгол улсын хаан ширээнд нэгэн дуугаар өргөмжилсөн байна. Энэ тухай “Монголын нууц товчоо”-нд “…эсгий туургатан улс энх шударга болж, Барс жил Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа  мандуулаад,  Тэмүжинд Чингис хаан (Далай хаан) цолыг өргөв” (3,164) хэмээжээ. Ийнхүү монгол угсааны олон ханлиг, аймгуудыг нэгтгэн захирсан Их Монгол улс Өвөр Азид гал голомтоо бадраасан юм.
Их Монгол улсын төрийн шинж чанарын талаар эрдэмтэд хоёр бүлэг санал дэвшүүлж байна. Үүнд:
а. Их Монгол нь төрийн бүрдлийг бий болгож чадаагүй, зөвхөн Чингисийн суу заль, онцгой чадвар дээр (харизм) тулгуурласан ерийн нэгдэл байсан. Оросын зарим эрдэмтэд ингэж үзэж байна. (4)
б.  Их Монгол улс бол орчин цагийн улс төр судлалын “улс” хэмээх ухагдахууны болзлыг бүрэн хангасан улс байсан. Академич Ш.Бира болон монголын олон эрдэмтэд, өрнө, дорнын олон судлаач ингэж үзэж байна. (5, 206 )  Энэ нь ямар ч байлаа гэсэн  Өвөр Азийн бүс нутгийн түүхэнд болсон эргэлтийн шинжтэй үйл явдал байлаа. Ингэж нэгдэн нийлж, нягтарсан эсгий туургатнууд анх удаа нийтлэг нэг нэртэй болж, удалгүй үндэстний хувьд адилсан, сэтгэлгээ нь омогшин бадарч, өөрсдийгөө монголчууд хэмээн урамшин бахархах болжээ.
- Төв Азийн цээжнээ 1206 онд үүсэн байгуулагдсан шинэ тулгар Монгол улс цаашид улам улам дэвшин дээшлэх үү, эсвэл тэгсхийгээд бууран доройтох уу гэдэг нь улс орныхоо хил хязгаарыг тэлж, өрсөн ирэх аюулаас хэрхэн хамгаалахаас шууд шалтгаалах байсан бүлгээ. Учир нь шинэ тулгар Монгол улсыг орчин тойрны нь улсууд ямагт өдөн хатгаж, заналхийлж байлаа. Чингис хаан, түүнийг залгамжлагчид өрсөн ирэх аюулаас урьтан, дорно, өрнө зүг дайн хийж, Наполеон, Гитлер, Александр Македоныхныг бүгдийг нийлүүлснээс илүү 7 сая 770 мянган ам дөрвөлжин нутгаар хаяа тэлж, хүн амын их зонхи төвлөрсөн Хятад, Араб, Европын соёл иргэншилт орнуудыг Монголын эзэнт гүрэнд нэгтгэжээ. Энэ нь:
-Дэлхий дахины төр ёсны хөгжилд өөрийн гэсэн өнгө аястай нүүдэлчдийн төр улсын хэв маяг, зохион байгуулалтын өвөрмөц бүтэц, хэлбэрийг буй болгож чаджээ. Ялангуяа 1206 онд Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол улс, улмаар дэлхийн талыг эзэгнэсэн эзэнт гүрэн бол “төр”, “улс” гэдэг ухагдахууныг жинхэнэ байх ёстой утгаар нь дэлхийн олон үндэстэн угсаатанд, бүр тодруулж хэлбэл өдгөөгийн хоёр их хөршдөө ч ойлгуулж өгсөн юм. Монголчууд нүүдэлчдийн дунд төр ёс, нүүдэлчдийн ардчилалын зарим бүрдлийг тогтоон, түүнийг суурьшмал, тухайн үедээ төр ёс, баттай хэлбэржсэн гэгдэх орнууд ч хүртэл уламжлан авсан бүлгээ. Хүн төрөлхтөний түүхэнд монголчууд парламентат ёсны өвөг гэж хэлж болохоор Их Хуралдай, Сэцдийн зөвлөл зэрэг нүүдэлчдийн ардчиллын шинжийг өөртөө агуулсан өвөрмөц бүрдлүүдийг анх үүтгэн өвлүүлсэн гэж хэлж болно.
Тэр үеийн монголын нийгэмд “Ёс ёмбогор, төр төмбөгөр” хэмээх үзэл ноёрхож, төр ёсыг дээдлэн, хууль цааз, дэг журам нийгмийн амьдралын эгэл хэм хэмжээ болон тогтсон нь эрх зүйн чанд тогтолцоо бүрэлдүүлж чадсантай холбоотой байлаа. Энэ үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Их засаг” хууль бол замба тивийн соёл иргэншлийн гол төвүүдийг хамран оршсон их гүрнийг нэгтгэн захирах, засан тохинуулах, хэд хэдэн зуун дамнан тогтнож, өрнө, дорныг ойртуулан даяаршуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж өгсөн онцгой ач холбогдол бүхий цааз эрхэмж байлаа. Товчоор хэлбэл, “Их засаг” хууль ХIII-ХIV зууны дэлхий дахины хууль цаазынг үндсэн зарчмыг тодорхойлох чиглэлтэй байсан юм.
Чингис хааны байгуулсан төр агуулга, хэлбэрийн хувьд хичнээн гүн бат үндэстэй байсныг өөрийг нь таалал төгссөнөөс хойш эзэнт их гүрний байдлаар 150 жилийн турш үргэлжлэн оршин тогтнож чадсан явдал гэрчилнэ. Монголын эзэнт гүрний төр олон үндэс, язгуур угсааны иргэд харъяатууддаа “Төр бол эрхэмсэг байдаг” хэмээн эгэл үнэнийг ойлгуулж өгсөн нь олон жил хэвийн оршин тогтнох үндэс болж өгчээ. Тодорхой хэлбэл, монголын төр иргэд харъяат нарынхаа эрх ашиг, хүсэл зоригийг зохих түвшинд илэрхийлж, хамгаалж чадаж байсан учраас бүтэн хагас зууныг элээн эзэнт гүрний байдлаар оршин тогтнож чаджээ.
-Чингис хаан Их Монгол улсыг байгуулах үед “Хэн нь хэнийгээ вэ?”, “Хэн өрсөж, хэн хүчирхэг нь хожно”  гэсэн зарчим олон улсын харилцаанд үйлчилж байсан. Их хаан өрнө, дорно руу дайн хийхдээ хэнийг ч эхэлж өдөөгүй, харин найрамдах, чөлөөт худалдаа хийх санал тавьж, найрамдал, энхийг хүсч очсон элчийг нь алж талж, доромжилсны нь төлөө л дайн байлдаан үүсгэж, эрхшээлдээ оруулж байв. Өдвөл сөдөхөөс аргагүй байдлыг тухайн цагийн олон улсын харилцааны нөхцөл байдал шаардаж байлаа.
Монголын улсын Ерөнхийлөгч асан, доктор Нацагийн Багабанди “Дэвшилд шинэчлэл, уламжлалын холбогдол” хэмээх өгүүлэлдээ: “Бидний өвөг дээдэс чинагуухаас инагшлуулан бодож чаддаг байсан учраас л өөрийгөө хамгаалж, энэ зорилгоороо тухайн цагийн ойлголтын хэмжээнд дэлхий ертөнцийн ихээхэн газар нутгийг эзлэх хүртэл өөрийн эрхгүй тэмцэж явсан түүхтэй. Тэр үедээ монголчууд бусад орнуудыг учир шалтгаангүйгээр инад талаас нь дайран давшилж, түрэмгийлэн эзлэж байсан гэх үзлийг эдүгээ шударга судлаачид улам бүр няцаасаар байна. Монголчууд, хэрэв зөвхөн цуст түрэмгийлэгчид л байсан бол ийм том ялалтанд хүрэх байсан уу? Чингис хаан улс гүрнээ хамгаалсан тэмцэлдээ ялж байсны дүнд өөрийгөө ертөнцийг эзэгнэгч гэж мэдрэх түвшинд хүрсэн буй заа. Македоны Александр, Наполеон хоёрын хэн нь ч өөрийгөө тэгж мэдэрч чадсан гэх аргагүй юм. Чингисээс хойш амьдарч үлдсэн Наполеон “Би Чингис шиг аз заяатай байж чадаагүй” гэж хэлсэн нь дайнд ялагдсаныгаа бус, дэлхийг эзэлж чадаагүйгээ бус, харин дайтахын учир шалтгаан өөрийнх нь хувьд утгагүй, өөрөөр хэлбэл, чинад талын эзлэн түрэмгийлэх гэсэн аюул занал байгаагүй нөхцөлд түрэмгийлэх дайн хийснээ ухаарснаа илэрхийлсэн үг бизээ. Ийм ухаарал байгаагүй үед л дайнд ялагддаг.
Чингис хаан өөрийгөө “Замба тивд оршин амьдарч 720 төрлийн хэлээр ярьдаг, 5 өнгийн улс түмний эзэн” боллоо гэж сэтгэж явсан нь чинад талаас учруулж байсан аюулыг сөрөн давсны үр дүн байв. Чинад талын заналхийллийн улмаас л байлдаж байж, дайн хийхээс аргагүй болж байжээ. “Чинад тал дайсагнаагүй бол Чингис түүний удмын хаадууд тэгж явах ямар ч хэрэггүй гэж хэлбэл түүхийн үнэнд нийцнэ. Чингисийн эзэнт гүрэн дэлхийн тал хагасыг хамарсан хувь заяаны учрал ийм байв” /6.121/ хэмээн Монголын байлдан дагууллын учир шалтгааныг жинтэй дүгнэжээ.
-Дайн бол дайн. Эрдэнэт хүний амь, хот суурин сүйдэж байсан. Гэхдээ марксист юм уу, эсвэл Дундат Азийн зарим түүхчдийн бичдэг шиг нэг хотоос л сая, саяар нь алж, талж байгаагүй. Тэр үед нэг сая хүнтэй хот бий болоогүй, сая хүнтэй хот гэдэг ХХ зуунд бий болсон шинэ үзэгдэл байв. Хэрэв тэр цагт монголчууд тэгж яс махан овоо босгож байсан юм бол тэр олон сая хүний яс хохимой хожим Дундат Азийн цөлөрхөг зэлүүд тал нутгаар өдгөө цайран харагдах биш үү. Тийм ямар ч ул мөр эдүгээ алга байна.  Гэтэл тэндээс түүнээс олон мянган жилийн өмнөх археологийн ховор нандин олдвор олдсоор л байгаа. Чингис хаан, түүнийг залгамжлагчид аливаа байлдан дагуулагчийн нэгэн адил сүр хүч үзүүлэхдээ үзүүлж, өршөөх үедээ өршөөж байсан бүлгээ. Харин монголчууд өөрийн шашин суртлыг бусдад тулгаагүй, өөр өөрийн ёс суртал, шашнаа шүтэн амьдрах эрх олгож байсан нь үнэхээр нигүүлсэнгүй, өршөөнгүй сэтгэлээр хандаж байсны илрэл юм. Чингис хаан, түүнийг байлдан дагуулал нь эхэн үедээ “даяарчлах” шинжтэй байснаа сүүлдээ хүн төрөлхтнийг “даяаршуулах” агуулгатай болсон гэж үзэж болохоор байна. Энэ утгаар нь өрнө, дорнын томоохон түүхчид, тухайлбал, Америкийн эрдэмтэн Жек Ведерфорд: Чингис хаан бол өнөөгийн ертөнцийг үндэслэгч (7) гэж үнэлжээ.
- Чингис хаан, түүний залгамжлагчид олон улсын элчин харилцаа, дипломат бодлого, үйл ажиллагаанд найрсаг, шинэ өнгө аяс оруулж өгсөн юм. “Их Засаг” хуульд элчин төлөөлөгч солилцох, тэдэнд хүндэтгэл үзүүлэх, улс хоорондын худалдааны замыг чөлөөлөх асуудлыг хуульчилжээ. Тухайлбал:
- Элч зарлагыг гутаан доромжилж үл болно.
- Хуурамч элчийн амь насыг хөнөөнө
- Элч, албан тушаалтныг унаа, хоол хүнсээр хангана.
- Улс хоорондын арилжаа, худалдааны аюулгүй байдлыг хангана гэх мэтээр заасан байна.
- Байлдан дагууллын явцад тухайн үед аль ч оронд байгаагүй цэрэг дайны өвөрмөц соёлыг бүрэлдүүлж, дэлхийн цэргийн стратеги, тактикт үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Францын эрдэмтэн Рене Груссет: “... монгол тактик гэдэг нь хүннү ба түрэгүүдийн эртний тактик, соёлт иргэдийн зах хязгаарыг уулгалан дайрдаг дадлага, туршлага, тал хээрийн ав хомрогоор байнга хуримтлагдан төгөлдөрждөг нүүдэлчдийн тактик болой” ( 8, 56) гэжээ. Монгол цэргийн хүчтэй байсны гол нууц бол хүн бүрийг бага балчираас нь цэргийн сургалтад хамруулж, тасралтгүй шинжтэй байсан, улс орон, хот сууринг эзлэх бүр тэндээс олж авсан цэргийн шинэ зэвсэг хэрэгсэл, арга тактикийг тэр дор нь армидаа нэвтрүүлж байсан, монгол цэрэг, монгол морины хоорондын ээнэгшин дассан байдал, хурдыг ялангуяа суурьшмал орнууд гүйцэхгүй байсан зэрэгт оршино.
- Чингис хаан, түүнийг залгамжлагчдын байлдан дагуулал нь Орос, Хятад хоёр хөршөө хожмын их гүрэн болон төлөвших үндэс суурийг тавьж өгчээ. Оросын гүн ухаантан Чаадаев, Федотов нар Монголын довтолгооны босгон дээр Орос орон “мянган жил унтаа” байсан юм гэж тэмдэглэжээ. Үнэхээр ч Монголын байлдан дагуулалтын өмнө Орос орон шавар, чулуун хэрмэндээ тусгаарлагдсан жижиг ванлигуудаас тогтож байсан билээ. Евразийн хөдөлгөөнийг оройлон манлайлагч, гол онолч, Оросын Шпенглер хэмээн алдаршсан Николай Трубецкой: “Чингис хааны үйл ажиллагаанд нураан эвдэх эрмэлзлэл арай түлхүү байсан хэдий ч түүний бүтээх, зохион байгуулах хүсэл зориг нь  үлэмж их, эерэг үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч болж байв. Иймд түүхт Орос бол чухамдаа Чингис хааны улсыг залгамжлагч болохыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм” (9, 237) гэжээ. Өнөөгийн Оросын нэрд гарч буй идэр залуу түүхч Р.П.Храпачевский энэ санааг гүнзгийрүүлэн дэмжсэн байна. (10,399) Хятад орон ч саланги тусгаарлагдсан, өөр хоорондоо дайсагналцсан жижиг улсуудаас бүрдэж байсныг түүх гэрчилнэ.
- Чингис хааны үе болон дараа дараагийн монголчуудын амьдрах соёлд бусад улс үндэстнийг өөртөө уусгах бодлого хэзээ ч байгаагүй, ялангуяа Чингис хаанд дан ганц бусдыг түрэмгийлэн эзлэх, тонон дээрэмдэх өрөөсгөл ганц талын хүсэл зориг, хожим шинэ түүхийн үед том гүрнүүдэд үүссэн шиг дэлхийд ноёрхохын тулд эзлэн колоничлох бодлого байгаагүй болно. Монголын эзэнт гүрний бодлого түүхэн бодит нөхцөл шалтгааны улмаас эзэрхэг түрэмгий шинжтэй байсан ч дундат зууны олон улсын харилцааны эрх зүйн хэм хэмжээг хүндэтгэж байсан төдийгүй, түүнийг зарим талаар харьцангуй шударга дэвшилт шинж төрхөөр баяжуулж байжээ. Энэ үеийн олон улсын харилцааны философи нь дэлхийн эх газрын их зонхид улс төр, шүтлэг бишрэл, олон үзэл бодлын найралт ёс, нээлттэй чөлөөт байдал тогтоох хандлага бүхий байлаа. Түүхэн цаг үеийн эрхээр энэ философи өдгөөгийн олон улсын харилцаанд улам тод томруун илэрч байна.
- Монголчууд дэлхийн дундат зууны улс төрийн түүхэнд дурсан тэмдэглэхээс аргагүй хэд хэдэн аугаа их хүмүүнийг төрүүлжээ. Үүнд юуны өмнө, үлэмж их Чингис хаан зүй ёсоор орно. Эдүгээгийн судалгаанд Чингис хаан бол монголын төрийн сэцэн билэгт зүтгэлтэн, монгол үндэсний гарамгай баатар, аугаа их жанжин, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгч хэмээх үнэлгээ илт давамгайлж байна. Дэлхий дахины түүхэнд гарамгай үүрэг гүйцэтгэснийхээ хувьд нэг ч төрийн зүтгэлтэн Чингис хаан шиг судлаачид, зохиолч, сэтгүүлчдийн анхаарлыг сүүлийн 850 шахам жилийн хугацаанд татаж чадаагүй гэж бардаагаар хэлж болно.
Хоёр дахь их хүмүүн бол түүний ач Хубилай сэцэн хаан юм. Судлаачид түүнийг эерэг, сөрөг янз бүрээр үнэлж иржээ. Нэг хэсэг судлаачид хууль бусаар хаан суусан, нийслэлийг Хятад руу шилжүүлсэн, эх нутгаа хөсөр хаясан гэх мэтээр зэмлэн буруутгаж байхад нөгөө хэсэг нь тэр цагийн эрдэм боловсролыг сайтар эзэмшиж, төрийн хэргийг эрдэм соёлоор тохинуулан жолоодож, хууль цааз, ёс журамыг шинэчлэн тогтоосноороо сэцэн хаан хэмээн алдаршсан гэж бичиж байна. Бид нэг талыг хэт баримтлан өрөөсгөл ташимгай үздэг өмнөх тогтолцооны өрөөл татанхай үзлээсээ салах цаг болсон. Хубилай хаан Хархорумд нийслэлээ хэвээр хадгалан, дорно дахиныг захирсан бол ямар сөрөг үр дагавар гарах байсан бэ? гэдэг асуултыг өөртөө тавиад үзье л дээ.
Тэгвэл наад зах нь хүчирхэг хаант засагтай үед төвд тэмүүлэх хүч үйлчилдэг жам ёсоор тэр үеийн 100 сая орчим хятадуудаас наад зах нь 2-3 сая хүн Хархорум, ер нь Монгол нутагт ирж суурьших байсан байх. Тухайн тэр цагт монголчууд нэг сая хүрэхтэй, үгүйтэй байсан гэсэн судлаачдын тооцоо бий. Энэхүү уусгах аюулыг Хубилай хаан эргэцүүлэн нягталж үзжээ. Мөн их хаан Шанду, Бээжин рүү нийслэлээ шилжүүлэхдээ Хятад нутагт төрийн төвөө сонголоо гэж бодоогүй монгол, хятадын эртний хилийн зааг дээр очиж, дорно дахиныг эзэгнэсэн их гүрнийг илбэн тохинуулах холч, голч бодлого явуулна гэж тооцоолжээ. Энэ санаа зөв зүйтэй байсныг түүхэн үйл явц нотлосон билээ. Хубилай хааны түүхэн үүргийг ултай судалсан академич Ш.Нацагдорж “Эзэлсэн газар нутгаа эрхэндээ оруулсан, хүн ард болон тухайн үедээ олон улсын дунд эзлэх байр суурь, эрх нөлөөгөөрөө Хубилайтай тэнцэх эзэн хаан ертөнцийн түүхэнд урьд, хожид гараагүй “, ”Хубилай нүүдэл, суурьшилыг зохицуулах тэдгээрийн тэнцвэрийг олох, Монголыг монгол хэвээр нь үлдээхийг чармайж Монголын соёл иргэншлийг уусан хайлахаас аварсан” (11,96) , Америкийн нэрт эрдэмтэн Морис Россаби: “Хубилай хааны ололт, амжилтыг үгүйсгэх аргагүй юм. Түүний өв богино насалсан авч амьд ахуй үедээ олж авсан амжилт бүтээл нь түүнд өнө мөнхөд үргэлжлэх алдар цууг авчирсан билээ ...Хубилай хаан бол монгол хүн хэвээрээ үлдэж, хэзээ ч төрөлх араншингаа орхиогүй юм” (12) гэжээ. Үүнийг эл илтгэлд тусгайлан дурьдахын учир бол дэлхий дахин, ялангуяа дорно дахины түүхэнд Хубилай хаан болон монголчуудын гүйцэтгэсэн үүргийг үнэн зөвөөр нээн гаргах ач холбогдолтой юм. Хубилай хааныг манай зарим судлаачид, учрыг ойлгоогүй эгэл хүмүүс эх орноосоо урвасан мэтээр ярих нь хөөнд ассан ямаалзгана мэт өнийн бодолгүй хэрэг бүлгээ.

Хоёрдугаарт. Монголын эзэнт гүрэн байгуулагдан Өрнө, Дорныг эдийн засгийн мянга мянган сэжмээр холбож өгснөөр дэлхий дахины эдийн засгийн амьдралд хүчирхэг түлхэц үзүүлжээ. Юуны өмнө, Евро-Азийг хамарсан чөлөөт худалдааны асар өргөн уудам бүсийг бүрдүүлсэн байна. Монголчуудын эдийн засгийн гүн ухаан, менежмент нь дэлхий дахинд “арилжаа наймаа хийвэл эвлэрнэ, татгалзвал дайтна”, “нэгдсэн мөнгөн тэмдэгт болон эдийн засгийн давуу эрх”, “чөлөөт худалдааны бүс”, “өртөө улаа-мэдээлэл”, “цэргийн буухиа зам” хэмээх үнэхээр шинэлэг ойлголтуудыг бий болгож хэрэгжүүлжээ. Чингис хааныг мянган жилийн манлай хүнээр тодруулахдаа “Вашингтон пост” сонин: “Үүнийг дундад зууны үеийн GATT-ын тогтолцоо байсан гэж хэлж болно... Тэд Интернет бүтээгдэхээс аль тэртээх 700 жилийн өмнө дэлхийг холбосон харилцаа холбооны сүлжээг анх бий болгосон байна. Тэрээр (Чингис хаан Ж.Б) хүн хүч, шинэ арга технологийг сүлжилдүүлэн дэлхий ертөнцийг ойртуулж нягтруулсан ...” хэмээн тодорхойлжээ. Цааш нь бичихдээ: “Монголчууд Европт хар тахал өвчин түгээсэн юм. Хар тахлын нян дорно зүгээс монголчуудаар дамжин Европ руу тархжээ. Энэ өвчнөөр Европын хүн амын гуравны нэг нь устмагц ажиллах хүчний үнэ цэн өсч, энэ нь улмаар феодалын нийгмийн тогтолцооны үндэс суурийг халж, капитализмыг үүсгэн төрүүлэхэд хүргэсэн байна” (13,33-34) гэсэн анхаарал татам дүгнэлт хийжээ. Чингэхлээр, монголчууд нэгд, эх дэлхий-бидний нэгэн гэр орон гэсэн өдгөөгийн өөдрөг үзлийн эхийг тавьсан, хоёрт, эхийнхээ умайд бадриун чийрэг хүүхэд хүч аван хөдлөх мэт Европын дундад зуун, хамжлагын харилцааны хэвлийд хүчирхэг лугшилт өгч, үлэмж дэвшлийг тээж ирсэн капиталист харилцаанд шилжих шилжилтийн агшинг мэдрүүлж өгчээ. Солонгосын судлаач, нэрт нийтлэлч Ким Жон Рэ “Мянган жилийн түүхэн хүн” хэмээх номондоо: “Чингис хаанаас авсан европчуудын цочрол түүхийн хүрдийг эргүүлэх хэмжээний цочрол болсон” (13,35) хэмээн тун онож тэмдэглэгдсэн байна. Энэ судлаач бас Монголын эзэнт гүрний дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, гавъяа, ололт амжилтын нууцыг орчин үеийн “улс орнуудын чөлөөтэй өрсөлдөх чадвар”-ын ойлголтын үүднээс хөндөн үзэж, энэхүү ололт, дэвшлийн үндэс нь “нарийн мэргэжлийн хамтлаг бүрдүүлж, нээлттэй нийгмийн цэргийн олон талт стратегийн бодлого явуулж, технологи, мэдээллийн сүлжээгээр ноёлж, улс орноо инженерчилсэн зохион байгуулалтад оруулж чадсан явдал” хэмээн үзэж, энэ нь өдгөөгийн АНУ-ын дэлхийн эдийн засгийг залан чиглүүлж байгаатай агуулгаараа адил төстэй юм (13,5) гэж тэмдэглэжээ.
- Монголчуудын дээд өвөг-Хүннүгийн үеэс сонгодог шинжтэй болсон нүүдлийн мал аж ахуй нь Их Монгол  улс, Эзэнт гүрний үед аж ахуйн нарийн мэргэшсэн чиглэл, бие даасан тогтолцоо болон бүрэлдэн хөгжжээ. Эл аж ахуй дэлхий дахины эдийн засгийн хөгжлийн нийтлэг шинж, түүхэн хандлагыг агуулах боловч, бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн хөтлөх талаар дэлхийн эдийн засгийн түүхэнд үнэнхүү бие даасан өвөрмөц арга ухаан, технологи, соёлыг бий болгосон юм.

Монголчуудын бэлчээрийн мал аж ахуй нь өвсний соргог, усны тунгалаг, уулын нөмөр бараадаж, цаг улирлын аясаар нутаг солих “хаваржаа-зуслан-намаржаа-өвөлжөө” гэсэн нүүдлийн амьдралын нэгэн бүхэл бүтэн эргэлтийг буй болгосон байна. Үүгээр нүүдэллэхүй хэмээх үйлдвэрлэлийн бие даасан технологийг боловсруулсан. (14.59) хэмээн зарим судлаачид үздэгт бүрэн тал өгч болох юм.
XIII-XIV зууны үеэс бүрэн бүрэлдэн төлөвшсөн хот айл нь нүүдлийн мал аж ахуй эрхлэх, малчдын хүч хөдөлмөрөө нэгтгэж аж төрөх хэлбэр бөгөөд нүүдэлч малчдын хоорондын цогц харилцааг илэрхийлсэн монголын нийгмийн өвөрмөц үзэгдэл байв.

Гуравдугаарт. Монголчууд Өрнө, Дорныг соёлын түмэн шижмээр холбож, өнөөгийн дэлхий дахины соёлын нийтлэгийн эхийг тавьж, эл үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Гаднын нэгэн түүхч Монголын эзэнт гүрэн бол Евразийн хувьд “Соёлыг ариутгагч ордон” байсан гэж тэмдэглэжээ. Үүнд:
-Монголчууд Өрнөдөд хэвлэх машин, луужин, сампин, дарь зэргийг, мөн эргээд Дорно дахинд ган төмөр, шил, паалан, цайран шил зэргийг анх таниулжээ. Өрнө, дорнын улс түмнүүд улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын өдий төдий мэдлэг, туршлагыг бие биендээ хүртээх боломжийг нээсэн байна.
 - XIII зууны үеийн монголчууд түүх-утга зохиолын хосгүй гайхамшигт дурсгалт бичиг-“Нууц товчоо”-г бүтээжээ. Оросын нэрт эрдэмтэн Б.Я.Владимирцов: “Дундат зууны үеийн нэг ч үндэстэн, Монголын адилаар түүхчдийн анхаарлыг татсангүй гэж хэлж болох бол бас “Нууц товчоо” шиг жинхэнэ амьдралыг тодорхой дүрслэн үзүүлсэн дурсгалт бичгийг нэг ч нүүдэлчин үндэстэн үлдээсэнгүй” (15, 8) хэмээгээд уг бүтээлийг “тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он цагийн дарааллын бичиг мөн” (15.8) гэж үнэлжээ. Энэ дашрамд тэмдэглэхэд, XIV зууны эхээр бичиж дуусч, Рашид-Аддины нэрээр алдаршсан “Судрын чуулган”-ыг Оросын дорно дахины их бичгийн хүн В.В Бартольд энэхүү гайхамшигт туурвил бол “аугаа их түүхийн нэвтэрхий толь бөгөөд ийм дурсгалыг дундат зууны үеийн Ази, Европын нэг ч ард түмэн үлдээгээгүй юм” (16.94 ) гэж үнэлснийг монголчууд бид ч зүй ёсоор хуваалцах эрхтэй юм. Учир нь энэхүү бүтээлийг Перс дэх Монголын захирагч Газан ханы удирдлага, чиглэл, Персийн захирагчийн ордонд сууж буй Монголын их хааны бие төлөөлөгч Болд чинсаны шууд оролцоотойгоор туурвиж, “Алтан дэвтэр” хэмээх монголын эртний түүхэн сурвалж дээр тулгуурласан билээ. Түүнчлэн монгол эрдэмтэн гүүш нар “Ганжуур”, “Данжуур” хэмээх Энэтхэгийн хөлгөн их судрыг монгол хэлнээ хөрвүүлж, дорно дахинд түгээсэн анхдагчдын нэг болой. Эдгээр хөлгөн их цоморлиг монголын оюуны хөрснөө урган төлжиж, үндэсний мэт баттай соёолон дэлгэрчээ.
-Монголчууд XIII зууны үед дорно дахинд хамгийн том сургуулийг үүсгэн байгуулж байв. Хубилай хааны зарлигаар 1287 онд байгуулсан “Улсын хөвгүүдийн сургууль” нэртэй анхны их сургуулийг Германы нэрт монголч эрдэмтэн Хайсиг абугай “Билгийн далай” хэмээх “Эзэн хааны академи” гэж  нэрлэсэн байна. Хубилай хаан түүнийг залгамжлагчдын удирдлагын ивээл дор Монголын од зүйн мэдлэгээс улбаалж, Араб, Хятад, Энэтхэгийн дэвшилтэт аргыг хэрэглэн одон орны судлал, тухайн үеийн дэлхий дахины одон орон судлалаас илүү өндөр түвшинд хүрч, гайхам том амжилтанд хүрч байлаа.  Дундад зууны үеийн монгол эрдэмтэн Тогтох Ляо /Кидан гүрэн/, Цзин улс /Зүрчидийн алтан улс/, Сүн улс /Хятадын/ зэрэг гурван улсын түүхийг найруулан зохиосон нь дэлхийн түүх судлалын эрдэнэсийн санд зүй ёсоор орж, олон үндэстний хэлээр орчуулагджээ. Энэ бүхэн нь дэлхий дахины шинжлэх ухаанд монгол хүний оруулсан үнэт хувь нэмэр билээ.
- Монголчууд дундат зууны үед худам, дөрвөлжин, тод, соёмбо, али гали, вагиндра зэрэг зургаан тооны үсэг бичгийг зохион хэрэглэж, бас хожим кирилл, латин үсгийг бусдаас дам авч, өдгөө худам монгол, кирилл үсэг соёлтой үндэстэн дэлхий дахинд хуруу дарам цөөн. Бидний худам монгол бичиг буюу хүмүүн бичгийг гаргууд эзэмшсэн хүн өдгөөгийн таталган бичээчтэй /стенографист/ дүйнэ. Нэгэн жишээ дурдвал, Монголын бичгийн хүн Дашням гүн Засаг ноёныхоо хэлсэн ярьсныг морины давхиан дунд тэмдэглэж чаддаг гаргуун бичээч байжээ. Түүнээс хэн нэг нь та юу чаддаггүй вэ? хэмээн асуухад:
Би муухай бичиж чадахгүй, алдаатй бичиж чадахгүй, удаан бичиж чадахгүй гэж хэлсэн гэдэг.
-Монгол газраа бурхны шашин гурвантаа дэлгэрэх явцад уламжлалт монгол соёл, иргэншил, ахуй амьдралын салаа мөчир бүхнээ буйлан шингэж нүүдэллэн аж төрөх хэв маяг, зан заншил лугаа нийцэн зохицсон өөрийн өвөрмөц өнгө аяс, дүр төрх бүхий монголын бурхны шашин нэгэнт бүрэлдэн тогтсон байна. Бурхны шашин Их Монгол улс, Эзэнт гүрний хувьд төрийн шашин болж хөгжин дэлгэрснийг тэмдэглэх хэрэгтэй юм.  “Харьцангуйн онол”-оороо алдаршсан суут эрдэмтэн Эйнштейн: “Бүх шашны дотроос шинжлэх ухааны гэгдэх цорын ганц шашин бол буддизм” хэмээжээ. Монголын 300 гаруй эрдэмтэн лам нар буддын их, бага 10 ухааны салбарт билэг оюунаа сорьж, олон зуун бүтээл туурвисан нь он цагийн элэлийг дааж  эдүгээ ч ач холбогдлоо алдаагүй байна.
- Монголчууд шүлэглэг, хөгжимлөг сэтгэлгээгээрээ бусад улс үндэстний уран сайхны соёлд үл давтагдах шинжтэй ая данг буйлуулан төлжүүлж ирсэн ард түмэн.Их Монгол улс, Эзэнт гүрний үед энэ соёл улам гүнзгийрэн хөгжиж, өрнө, дорнын олон олон дэвшилттэй соёлын бүтээлтэй найрсан баяжиж, шинэ өнгө аяс, утга агуулгыг илэрхийлэх болов. Монгол түмэн хэзээнээс зөвхөн төр, иргэний баяр цэнгэл, найр наадмаар төдийгүй үлгэр тууль ярих, эрдэнэт мал сүрэгтэйгээ харьцах, тоглож наадах, тоо бодохдоо хүртэл аялан шүлэглэж, уран үгийн онч, ая дангийн донж маягийг олж чаддаг нь тэр улс түмэнд байдаггүй, байгаль-газар зүй, нүүдлийн амьдрал ахуйн онцлогоос үүдэлтэй өвөрмөц сонин үзэгдэл юм. Тухайлбал, ардын уртын дуу нь говь талын зэрэглээ, хөвч хангайн сүрийг бадрангуй хөглөж, монгол хүний гүн бодлогошронгуй, тал шигээ уужим талбиун сэтгэлийн тансаг илэрхийлэл, монгол дуу хөгжмийн язгуур урлагийн сүмбэр уул, хураангуйлбаас үг, аяыг хэл, сонсголондоо нутлан ширгээсэн  монгол түмний уран сайхны соёлын сонгодгийн сонгодог нь болон төлөвшсөн юм. Үүнийг жинхэнэ ёсоор нь дуурсган амьлуулагч нь монгол хүний цээл хоолой төдийгүй монгол үндэсний хөгжмийн зэмсэг-гайхамшигт морин хуурын увидас бөлгөө. Түүнчлэн бусад улс үндэстэнд бараг байдаггүй өвөрмөц өнгө дуурьсгалтай язгуур урлагийн төрөл бол монгол хөөмий билээ. Ер нь монголчуудын хөгжмийн үндсэн сэтгэлгээ нь таван эгшигтийн /пентатоника/ хүрээнд багтах бөгөөд байгаль-цаг уур, аж төрөх онцлогоос шалтгаалж, ястнуудын болон нутаг нутгийн хөг хоорондоо ялгагдах онцлогтой байдаг. Мөн эрийн гурван наадам, уран нугаралт, оньст тоглоом зэрэг өнөөгийн дэлхий дахины анхаарал татаж буй үндэсний уламжлалт өвөрмөц олон гайхамшгийг нэрлэж болно.
-Монголчууд дундат зууны үеэс Леонардо да Винчи, Х.Рембрантын зургаас үл дутах гайхамшгийг бүтээсэн уран нүд, билгийн мэлмийтэй ард түмэн.Монголын дүрслэх урлаг Их Монгол улс, Эзэнт гүрний үед Ази, Европын орнуудын урчуудын арга барил, бүтээл туурвилаар баяжин хөгжиж, хожим түүнээс улбаалан даяар дуурсагдах алдрыг олсон байна. Тухайлбал, XVII зууны үед Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Очирдарь бурхан, язгуурын таван бурхан, найман мөнгөн суваргыг өрнө, дорнын соёлт орнууд өндрөөр үнэлэн, дэлхий дахины хэмжээний соёл урлагийн ховор нандин дурсгалд оруулж, бүртгэн хамгаалж байгаа нь монгол хүний дэлхийн урлагийн эрдэнэсийн санд оруулсан бодит хувь нэмэр юм. Францын нэрт урлаг судлаач Нийл Бегин: “Занабазар бол Дорно дахины дүрслэх урлагийн аугаа их мастер” хэмээн үнэлжээ. Өндөр гэгээн эрхий хурууны өндөгний хэртэй эрдэнийн чулуун дээр 16 Найдан (бурхан) сийлж, “Монголын нэг өдөр” зургийг бүтээсэн марзан хэмээх Шарав ерийн чихрийн цаасны хэмжээний цаасан дээр 800 зааныг нүд, хумс, тавхайтай нь амьд мэт дүрслэн зурж, монгол хэл бичгийн сартваахи хэмээх Шагж багш 12 хуудастай “Ногоон дахь эхийн тууж”-ийг сухар сөөм орчим хэмжээний /5-6 см/ хуудсан дээр багтаан хялгасаар бичсэнийг түүх үеийн үед дамжин өгүүлж, тэдний ур дүй, ухаан чадлыг биширнэм.

Чингис хааны үеийн монголчуудын хурд дэлхийн хөгжилд хүчирхэг түлхэц үзүүлснийг зүй ёсоор тэмдэглэх ёстой.
Тэр үеийн монголчуудын хурд эдүгээгийн интернетийн хурдтай зүйрлэхүйц байсан. Их Монгол улс, Эзэнт гүрний үеийн монголчуудын сэтгэлгээний хурд, далайц, монгол хүн, монгол морины хурдыг тухайн үеийн дэлхий дахин гүйцэж чадаагүй юм. Өдгөө ч зарим судлаачид хөгжлийн сурвалжийг XIII-XIV зууны монголын хурдаас хайх хэрэгтэй гэж бичиж байна. Эдүгээ бидний монголчууд хөгжихийн тулд тэрхүү хурдыг шинэ нөхцөлд, шинэ агуулгаар сэргээх нь чухал байна.
Ийнхүү монголчууд дундат зууны үед дэлхийн талыг эзэгнэсэн их гүрнийг үүсгэн байгуулснаараа төдийгүй, хүн төрөлхтний төр ёс, эдийн засаг, соёлын хөгжилд баларшгүй ул мөрөө үлдээж, бахархан дурсах бичгийн болон эд өлгийн соёлыг үлдээснийг дээр дурьдсан баримт сэлт нотолж байна.
Эдүгээ бид дэлхийн цараар сэтгэж, нутгийн хэмжээнд бүтээж байж сая Чингисээр овоглосон Монголоо авч үлдэнэ. Хийхтүн, Бүтээхтүн!   
    Эшлэл, зүүлт
1.    Түүхийн судалгаа, сургалт арга зүйн тулгамдсан асуудлууд. УБ.2001
2.    The Cambridge History of China. Allen Regemes and Border States (907-1368), Vol.6, edited by H.Franke and D.Twitehett, Cambridge, 1994, p. 342 Chiefdom хэмээх англи үг. Chief нь толгойлогч, тэргүүлэгч dom нь эзэмшил. Чингэхлээр “толгойлогчийн эзэмшил” гэж орчуулж болох юм. Анх Кембрижийн түүхч, антропологчид энэ нэр томъёог хэрэглэж, Х-ХII зууны Монголын ханлиг аймгуудад төрийн бүрдэл бий болоогүй “Chiefdom”-оос хэтрээгүй гэж үзсэн. Энэхүү илтгэлийг тэрлэгч энэ санааг дэмжингүй талд байгаа боловч 1189 онд Тэмүжин Хамаг Монголын нэгдлийг сэргээснээр төр улсын чамбай бүрдэл бий болгосон гэж үзэж байна.
3.    Монголын нууц товчоо. УБ.1976
4.    Т.Д.Скрынникова. Харизма и власть в эпоху Чингис-хана. М.1997
5.    Ш.Бира. Монголын түүх, соёл, түүх бичлэгийн судалгаа. III. УБ.2001
6.    Н.Багабанди. Шинэ зууны өмнөх бодлого, зөрөлт. УБ.1998
7.    Жек Ведерфорд. Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан. УБ.2003 он.
8.    Рене Груссет. Чингис хааныхны монголчууд. УБ.2004
9.    Николай Трубецкой. Наследие Чингис хана. АГРАФ. М.2000
10.    Р.П.Храпачевский. Военная держава Чингис хана. М.2005
11.    Ш.Нацагдорж. Хубилай сэцэн. УБ.1998
12.    Morris Rossabi. Khubilai Khan. His Life and Times. University of Calipornia press. Berkeley. Los Angeles. London.
13.    Ким Жон Рэ. Мянган жилийн түүхэн хүн. (Хойч үеийн Чингис хаануудад зориулав) (Улаанбаатар-Сөүл, 1999 он) номноос дам эш татав.
14.    Б.Сумъяа. Монголын нүүдэлчдийн соёл оршихуй, эс оршихуй. УБ, 1998
15.    Б.Я.Владимирцов. Общественный строй монголов. Монгольский кочевой феодализм. Л.1934
16.    Академик В.В.Бартольд. Сочинения. том I. Туркестан в эпоху монгольского нашествия. Издательство восточной литературы. М.1963.

  • Бичсэн Жамц
  • Үзсэн: 45529

Бүлэг: Шигтгээ нийтлэл

It’s Choi Time

Цэвээнээ гадныханд Choi нэрээр алдаршсан. Choi маргааш дэлхийн аваргын төлөө тулалдана. Их тулаанд нь амжилт хүсэн эргэцүүлэл бодролоо хэлхэв ээ

 “37 хүрлээ. 12 жил өөрийгөө сойж дээ. "Өвгөн" боксчин гэсэн үг шүү дээ. Гэхдээ болоогүй ээ. Одоо бас хэд хэдэн бүс түүчих хүсэл байна. Монгол хүний гарын амтыг үзүүлнэ ээ”...

4 жилийн өмнө тэрээр ийнхүү өгүүлж байсан.  Тэр одоо 40 гарсан эр. Энэ 4 жилд Цэвээнээгийн амьдрал цөөнгүй адал явдлаар баяжиж.

Цэвээнээ “зодог тайлав”
Английн ирээдүйтэй хэмээгдэж байсан аваргыг цохиж унагасан түүний бодож мөрөөдөж байснаар боксийн ирээдүй нь өрнөсөнгүй. Жиндээ дэлхийн шилдэг 5 боксчны нэг болж байсан түүнтэй тоглох өрсөлдөгч олдохоо байв. Мэрэгжлийн боксийн ертөнцийн нэгэн хатуу үнэн энэ. Тулалдаж буй бокчиддоо, үзэж буй цус нь хөөрсөн үзэгчиддээ эр зоригийн байх ч, энэ бол мөнгө эргэлдсэн шоуны ертөнц. Ивээн тэтгэсэн боксчин нь ялагдвал алдагдалд хүрнэ, тэр боксчныг даган амьдралаа залгуулж буй олон хүний амьдралд нөлөөлнө. Иймээс өөрийн боксчныг нь нам цохиж мэдэх Монголын тулаачаас тэд тойрохоос аргагүй. Цэвээнээг Английн иргэн болохыг зарим промоутерүүд нь ятгаж, зарим нь энэ  үндэслэлээр багтаа авахгүй тойрсоор, тэр ч Монголоороо үлдэнэ хэмээн гүрийсээр. Түүнийг дэргэдээ байлгаж төдий зэрэгт хүргэсэн өвгөн дасгалжуулагчийнх нь хэр хэмжээ ч тоглолт олоход жулдах болж.  Тэрээр хэдэн сар тоглолт байхгүй сууж арга ядан Монгол руугаа буцсан нь зарлаж тунхаглаагүй ч “зодог тайлсан” хэрэг байлаа. 

Дэлгэрэнгүй: It’s Choi Time

  • Бичсэн Tserenbat
  • Үзсэн: 20010

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter