171-р сар2017

"Бүтээлч хамтын ажиллагаа" чуулганы талаар (2)

Poster1

Хилийн чанад дахь Монголчуудын Холбоод, ТББ-ын  анхдугаар, “МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” аравдугаар чуулга уулзалтууд 9-р сарын 18 ны өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо “Бүтээлч Хамтын Ажиллагаа” нэрийн дор нэгдэн зохиогдоно.  Нэгдсэн чуулганы ажиллагааг Гадаад Харилцааны Яам, “Цахим Өртөө Холбоо” ТББ хамтран зохион байгуулж байгаа юм байна.
 
Гадаадын олон улс орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчуудад Монголын төрөөс анхаарал тавьж, хамтран ажиллах чиглэлээр сүүлийн жилүүдэд бага бус санаачлага гарган, бодит үйл ажиллагаа явуулах гэж “оролддог” ч, төдийлэн үр дүнд хүрч байсангүй. Магадгүй улс төрийн зорилготой, доороос гарсан санаачилгыг дэмжин босгох бус, дээрээс гарсан “тушаал” мэтээр зохион байгуулж байсанд байж мэдэх.
 
Харин энэ жилийн энэ арга хэмжээнд гадаадад үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын идэвхи оролцоо өрнөсөн, чуулганаар ярьж хэлэлцэх асуудлаа хамтаараа хэлэлцэж гарган илэрхийлж буй зэргээрээ, өмнө хол дуулдаад өнгөрдөг арга хэмжээнүүдээс арай өөр ойр, онцлог мэт санагдав. Залуусын санал санаачлага идэвхи зүтгэлийг үнэлэн миний бие ч сүүлийн 2 сар гаран хугацаанд цаг зав гарган чуулганы бэлтгэл ажил болоод, уг чуулганд хэлэлцэх асуудлууд, чуулганы дараа үргэлжлэх бодит үр дүнгүүдийн талаарх санал санаачлагуудыг анхааралтай ажиглаж, зөвлөж хамтран ажиллаж байна.
Ингээд “Бүтээлч Хамтын Ажиллагаа” нэгдсэн чуулга уулзалтын талаархи ерөнхий дүр зургийг уншигчдад хүргэх зорилгоор “Цахим Өртөө Холбоо” ТББ-ын тэргүүн Д.Цэрэнбат андтай “цахим” ярилцлаа.
 
-Г.Галбадрах: ГХЯ-аас санаачилж байгаа “Гадаад дахь монголчуудын ТББ”-уудын анхдугаар чуулган, Британийн монголчуудын санаачлагаар үүссэн  ”Монгол орны хөгжилд” аравдугаар чуулган гэсэн хоёр арга хэмжээ нэг дор болох гэж буй. Яагаад нэгдэх болов? 
Tserenbat-Д.Цэрэнбат: 2 чуулганы  зорилго чиглэл нь нэг, зохион байгуулахаар ажиллаж байсан хүмүүсийн хоорондын ойлголцол нөлөөлсөн хэрэг.
Монгол орны хөгжилд 9-р чуулганы хаалт дээр бид 10-р чуулганаа Монгол орондоо, гадаадад буй Монголчуудынхаа ажил үйлсийг таниулсан хэлбэрээр “Good Collaboration” нэрийн дор хийх тухай зарласан юм.NTV телевизийн 9-р чуулганы ажиллагааг сурвалжилсан нэвтрүүлгээс үзэгч олон харсан байх.  10-р чуулганыг 7 сарын эхээр хийх бодолтой, зохион байгуулах багийн хууччуул болон энэ удаагийн чуулганыг гардан хийх “Цахим Өртөө Холбоо”-ны залуустайгаа санаа бодлоо солилцож байлаа. “Good Collaboration” гэдгээ “Creative Collaboration” гэвэл зүгээр юм хэмээн бас сэдвээ бяцхан  өөрчлөөд байсан тэр үед Гадаад Харилцааны Яамнаас хилийн чанад дах Монголчуудын Холбоод, ТББ-дын анхдугаар чуулганыг зохион байгуулах тухай зар ЭСЯ-д болон Консулын газруудаар дамжин түгээгдэж эхэлснийг та мэдэж буй.
ГХЯ-аас хийх чуулганы зорилго агуулга нь 10-р чуулганыхтай ихэд нийцэж байсан тул хамтраад хийвэл олон талын сайн үр дагавар гарч болохоор санагдсан тул, ГХЯамны Лондонд ажиллаж байгаад буцсан холбогдох танил хүмүүстээ  (Консулын газрын дэд дарга Н.Батаа, Олон Улсын Байгууллагуудын газрын дарга Г.Ганболд) хандан е-майл бичиж, санал бодлоо солилцсоноор, хоёр чуулганыг  хамтран хийх дээр санал нийлсэн. Эдгээр хүмүүс маань Лондон дах элчин сайдын яаманд ажиллаж байхдаа “Монгол орны хөгжилд” чуулганыг хамтран зохион байгуулалцаж, илтгэлээрээ оролцож байсан, биесээ мэдэх болохоор 10 чуулганы талаар хийх олон тайлбар шаардлагагүй байв. Дээр нь Монголчуудын холбоод, ТББ-н чуулганыг Н.Батаа даргын удирдлагад нь ажилладаг Консулын Газар нь хариуцан хийж байсан нь хамтын ажиллагааг бүр шуудруулсан.

-Г.Галбадрах: Чуулганыг хамтран зохион байгуулж буй байгууллагууд ажил хэргээ хэрхэн хуваарилж авав даа?
-Д.Цэрэнбат: ГХЯ нэгдсэн чуулганы төсөв, заал танхим, ложистик гээд ерөнхий зохион байгуулалтын талыг, “Цахим Өртөө Холбоо” чуулгануудын илтгэл, хэлэлцүүлэг, агуулгын талыг илүүтэй хариуцан, байнга санал бодлоо солилцож хамтран ажиллаж байна. 5 сараас хойш 2 талын баг 5-6 удаа уулзаж ярилцав. Өдгөө бид цахим хэлбэрээр байнга мэдээлэл солилцож, бас биечилсэн уулзалтууд долоо хоног бүр болж эхэлж байгаа. Даваа гарагийн зохион байгуулах талуудын хамтарсан уулзалтыг ГХЯамны Төрийн нарийн бичгийн дарга ахлан хуралдууллаа. “Шунхлай Медиа” группийн НТВ ТВ чуулганы мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч, хамтран ажиллагчаар ажиллахаа баталгаажуулсан байна.
 
-Г.Галбадрах: Хоёр чуулганаа тус тусад нь жаахан ярилцья
Эхлээд ТББ-дын анхдугаар чуулганы талаар, энэ чуулганы үндсэн зорилго нь юу болох, энэ чуулганаас ямар бодит үр дүнг төсөөлж байна вэ?
-Д.Цэрэнбат: Та энэ талаар Яамны холбогдох хүмүүсээс асууж тодруулбал илүү албан ёсны мэдээлэл авна даа. Хамтран ажиллаж буйн хувьд өөрийнхөө хэмжээнд хариулья.
ГХЯамны зарлалд уг чуулганы зорилгыг  “Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Бодлого үйл ажиллагааны хөтөлбөр” Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд гадаадад ажиллаж, суралцаж, амьдарч байгаа иргэдтэйгээ холбоотой байж, тэдэнд тулгамддаг асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудал тусгагдсныг хэрэгжүүлэх..” хэмээн тодорхойлсон байгаа.
MeetingatMFA1
Яамны зүгээс “энэ чуулганаас тодорхой шийдлүүд гарах ёстой” гэж үзэж байгаа. Зохион байгуулагчид, оролцогчид ч энэ чуулганаас бодитой үр дүнг хүлээж буй. Гадаадад үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд болоод иргэдийн өмнө тулгарч буй асуудлууд нь улс, тивээсээ шалтгаалахгүйгээр нийтлэг шинжтэй байгаа нь ажиглагддаг. Тэд маань янз бүрийн хэлбэрээр ажилладаг ч шийдэх гэж зүтгэж буй арга зам нь бас ойролцоо. Иймээс тэдэнтэйгээ байнгын холбоотой байж асуудлыг хэлэлцэж шийдэх арга зам, бодлогыг боловсруулан төрийн зүгээс гадаадад суугаа иргэдтэйгээ хамтран ажиллах эрх зүйн хувьд баталгаажсан, “амьд” тогтолцооны эхлэлийг тавих нь энэ чуулганы гол үр дүн байх болов уу гэж төсөөлж хилийн чанад дах нилээд олон байгууллага, хүмүүс фейсбуукийн группүүдээр холбогдон санаа бодлоо солилцон бэлтгэж байна даа.
-Г.Галбадрах: Одоо гарсан хөтөлбрөөс харвал, энэ чуулганы илтгэлүүдэд оногдсон  хугацаа богино юм шиг санагдав.
-Д.Цэрэнбат: Тийм тал бий. Иймээс бид “ямар хэлбэрээр бага цагт аль болохоор багцалж асуудлуудыг таниулах вэ?” гэдэг дээр ярилцаад, “Гурван үндсэн илтгэл хэлэлцүүлж, төгсгөлд нь хамтран ажиллах загварыг танилцуулах” гэсэн хэлбэр дээр тогтсон байгаа. Гэхдээ илтгэлүүдийн дараа хэлэлцүүлгийн 2 цаг байгаа. ГХЯамнаас хэлэлцэх асуудалтай холбогдох төрийн бусад байгууллага, мэргэжлийн газруудын төлөөллийг оролцуулж аль болох бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэхээр анхааран ажиллаж байгаа.
-Г.Галбадрах: Гурван үндсэн илтгэлийг ямар чиглэлээр хэн хэн хариуцаж хэлэлцүүлэх вэ?
-Д.Цэрэнбат:
1. Яамны зүгээс ер нь гадаадад үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын байгууллага холбоодынхоо талаар нэгдсэн мэдээлэлтэй, тэдэнтэйгээ цаашид харилцах амьд хэлхээ холбоотой болох нь энэ чуулганы нэг гол зорилго. Ингэж чадвал бид хамтдаа олон асуудлыг хэлэлцэж, шийдэж чадна. “Цахим Өртөө Холбоо”-ны хувьд гадаадад улс орнуудад төлөөлөл, гишүүдтэй, ерөнхийдөө хаана ямар байгууллага ажиллаж байдаг талаар мэдээлэлтэй байдаг нь яамны зүгээс хүсэж буй зүйлийг хийх, хамтран ажиллах давуу тал болж буй.

nomun1


“Гадаадад үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын нэгдсэн танилцуулга” илтгэлээр орон оронд үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-уудын талаар нийтэд нь танилцуулж, тэдний өмнө тулгарч буй асуудлууд, шийдэх арга замуудыг хэлэлцүүлэх юм. Энэ илтгэлийг нэгтгэн бэлтгэж буй “Цахим Өртөө” Холбооны удирдах зөвлөлийн дэд дарга, “Европ Монголын Нийгэмлэг”, Швед дахь Монголчуудын Үндэсний Холбооны тэргүүн Н.Номун-Эрдэнэ улс улс дах байгууллага, холбоодтой холбогдон, санал бодлыг нэгтгэн шаргуу ажиллаж байна. Сүүлийн үед их эрчимтэйгээр хэлэлцүүлгүүд өрнөж, сайхан санаачлага, саналууд ирж байгааг та бас харж буй. Эрх зүйн хувьд баталгаажсан, “ТББ-уудын зөвлөл” байгуулах нь зүйтэй гэсэн санааг хэлэлцүүлэгт оролцож буй холбоод дэмжиж байгаа харагдана. Уг Зөвлөл нь дотооддоо ямар бүтэц зохион байгуулалттай ажиллах тухай дүрмийн төслийг Г.Номун-Эрдэнэ боловсруулан группдээ танилцуулсан байсан. Та дэлгэрэнгүй мэдээллийг Номунгаас аваарай.
2. Дараагийн нийтлэг асуудал нь Хилийн чанадад суугаа Монголчуудын хэл-соёлын асуудал. Энэ сэдвийг “Цахим Өртөө” Холбооны гишүүн, АНУ-ын Вашингтон ДС хот дахь “Монгол-Соёлын Төв”-ийн тэргүүн, доктор М.Саруул-Эрдэнэ групп үүсгэн нэгтгэн боловсруулж байна. Орон орнуудад төрж, өсч буй монгол хүүхдүүдэд монгол хэл-соёлоо зааж сурган, авч үлдэх гэсэн оролдлогууд бий болж, мэргэжлийн багш нар сайн дураараа багшилж, зарим улс оронд ЭСЯ болон Консулын газрууд нь дэмжин ажиллаж байгаа нь харагддаг. Тулгарч буй асуудал шийдэж буй арга замуудад бас нийтлэг зүйлс их. Иймд өөр хоорондоо байнга холбоотой байж, санаа бодол, туршлагаа солилцож, төрийн бодлого боловсруулагчдад асуудлаа хүргэж байх мэргэжлийн багш нарын бүлэг байх нь зүйтэй гэсэн санал дээр бас тэд нэгдэж буй нь харагдсан.
Гуравдах илтгэл нь гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын дунд хэдий нь бодит үзэгдэл болоод байгаа, Төр Засгийн зүгээс анхаарч судалж, хууль эрх зүйн өнөөгийн тогтолцоогоо эргэн харж өөрчлөхгүй бол болохгүй байгаа“Давхар харьяалал”-ын Uurtsaih-150x150асуудлыг хөндөнө. Монголд маань мөрдөгдөж буй өнөөгийн Харъяатын тухайхуулинд “Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй” гээд заачихсан. Та  нэг бол Монгол Улсын иргэн, эс бол гадаад улсын иргэн. Энэ хоёрын хооронд иргэншил, харьяаллын олон хэлбэр байж болохыг тооцон хууль эрх зүйн орчноор зохицуулж болно.  Гэм нь манай хууль бас цаг үеэ дагаж өөрчлөгдөөгүйгээс “Олуулаа болох” гэж хүсч буй монголчууд бид, одоогийн хуулиндаа хавчигдан “цөөхүүлээ” болох шалтаг үүсээд буй. Эерэг сөрөг талуудыг нь задлаад шинжилвэл бас олон зүйл яригдах сэдэв. Илтгэлийг Германд мэргэшиж боловсорсон, “Цахим Өртөө Холбоо”-ны гишүүн, хуульч Д.Үүрцайх боловруулж байгаа
-Г.Галбадрах: Чуулганы хэлэлцүүлэг бэлтгэл ажилд гадаад орнуудад суралцаж, ажиллаж байгаа монголчууд болон ТББ-ууд хэрхэн хамрагдаж оролцож байна вэ?
-Д.Цэрэнбат:  Багцаалж байснаас хамаагүй олон байгууллага байдаг юм байна. Тэдгээрийн үүссэн шалтгаан, нөхцөл байдал, ажиллаж буй хэлбэр зэргийг нь нийгмийн бусад хүчин зүйлүүдтэй уялдуулан, бусад улс орны жишээнүүдтэй харьцуулан  судлавал зохилтой судалгааны нэг том сэдэв санагдсан шүү. Хичнээн байгууллагууд хаа хаанаас нэгдэн хамтран ажиллаж буй талаар хоёр гол илтгэлүүдийг хариуцаж буй Н.Номун-Эрдэнэ, Др, М.Саруул-Эрдэнэ хоёртой ярилцвал илүү тодорхой мэдээлэл авах байх.
 
-Г.Галбадрах: Үндсэн 3 илтгэлүүдээс гадна, хариулт нэхсэн өөр олон асуудлууд байгаа?
-Д.Цэрэнбат: Энэ чуулганаар бий болгох тогтолцоон дээрээ тулгуурлаад цаашид хэлэлцэж шийдэх өөр олон асуудлууд байнаа. Иргэдийн гадаадад ажиллаж амьдрах үед тулгарч буй нийгмийн асуудлуудыг хэрхэн шийдэх, Монголдоо эргэж очоод суурьшин ажиллах, бизнес эрхлэхэд тулгарч буй бэрхшээл саадыг давахад нь туслах дэмжих, түүнчлэн гадаадад буй Монголчуудтайгаа үр бүтээлтэй хамтран ажиллах боломжуудыг нээх, тэднийхээ өндөр хөгжилтэй орнуудад сурч мэргэшиж буй мэдлэг туршлагыг улс орныхоо хөгжилд зөв зохистойгоор нэвтрүүлэх арга замуудыг бий болгох гээд олон талын зүйлс бий. Энэ бүгд нь чуулганы зорилгод тусгагдсан гадаадад байгаа монголчууд, Төр засгийн хоорондын тогтвортой, байнгын эргэх холбоотой ажиллах  тогтолцоо зайлшгүй хэрэгтэй гэдгийг харуулж байна.
Бидэнд бас суралцах ёстой сургамж түүх бий. “Зөгийн үүр” хөтөлбөр гэж байлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төрийн сайдаар ахлуулсан “Зөвлөл”, түүнээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх “Ажлын алба” ч гэж байв. Дөрөвхөн жилийн өмнөх явдал. Хөтөлбөрийг боловсруулахад тэр үеийн Шинэтгэлийн Хорооныхон, Герман Монголын Гүүр ТББ-нхан голлож ажилласан. Гэтэл хөтөлбөр нь боловсрогдчихоод байхад ЗГ-аар батлагдаж өгөхгүй их удсан. Тэр үед зөвлөлийн ажлын албаны дарга асан Ч.Энх-Эрдэнэтэй ярилцаад, “Цахим Өртөө Холбоо” тэдний албатай хамтран, Хилийн чанад дах Монголчуудын “Эх орны хөгжилд бидний оролцоо” нэртэй анхдугаар чуулганыг хийж байлаа. Холбооны залуус маань мөн л чуулганы  агуулга талыг хариуцаж салбар салбарын хуралдаануудыг төрийн зохих албаны хүмүүстай хамтарч, удирдан хийсэн. Тэгснээрээ “гадаадад байгаа монголчууд чинь ийм бодол тэмүүлэлтэй, боловсрол мэдлэгтэй, эх орныхоо төлөө гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг хүмүүс шүү” гэдгийг нь ямар ч байсан харуулж, чуулганы дараахан Засгийн газрын хуралдаанаар уг хөтөлбөр батлагдаж байсан түүхтэй.
“Зөгийн үүр” хөтөлбөр, түүний хэрэгжилтийн хувьд  эргээд харахад бодож тунгаах суралцах юмс байна. Ямар ч байсан энэ бол гадаадад буй Монголчууддаа хүрч ажиллах гэсэн Монгол төрийн нэг оролдлого болж түүхэнд үлдэх хэрэг.   Зөвлөлийн Ажлын алба нь тухайн үедээ гадаадад буй Монголчуудын төртэйгөө шууд харьцах гүүр болж байсан юм. Миний л мэдэхийн Лондон зохиогдож байсан  “Монгол орны хөгжилд” чуулганыг Ажлын албаны дарга Б.Энх-Эрдэнэ боломжит хирээрээ дэмжин, урам өгч, хамтран ажиллаж байсныг дурдах хэрэгтэй.
Харамсалтай нь шинэ засаг гараад хөтөлбөр ч байхгүй, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байсан зөвлөл, алба ч байхгүй болсон. Уг нь энэ мэт сайжруулаад аваад явж болох зүйл байсаар байхад өмнөхөө нураагаад байж л болохгүй. Чухам бид алдаанаасаа суралцаж, сургамж авч, харилцан биесээ хүндэтгэж,  хамтран ажиллах ёстойг чанад ухаарч ажиллах нь гол болоод байна.
Энэ удаагийн чуулганаас хилийн чанад дах Монголчууд, төр засгийн хооронд харилцан хүндлэлтэй, ил тод, ажил хэргийн бүтээлч харилцаа бүхий амьд тогтолцоо босно гэдэгт итгэж байна. Үүний тулд хамтдаа ажиллая, зүтгэе.
-Г.Галбадрах: Одоо “Монгол орны хөгжилд” чуулганы талаар хөөрөлдье. Танай Британийн монголчуудаас уламжлал болгон зохион байгуулдаг энэ чуулганы талаарх мэдээллүүдтэй танилцаж байсанТа жаахан тодотгож хэлвэл:
-Д.Цэрэнбат: “Монгол орны хөгжилд” чуулган нь Британийн Монголчууд, Британи дахь Монгол Улсын ЭСЯ-ны санаачлага, хамтын ажиллагаа, бусад байгууллага иргэдийн дэмжлэгтэйгээр 2005 оноос хойш жил бүр  зохион байгуулагдан өргөжин тэлж ирлээ. www.md-forum.eu хуудсаар зочилж мэдээллүүдтэй танилцаж болно.  Монгол орны хөгжилд хэрэг болохуйц санал санаачлага, өндөр хөгжилтэй орнуудад суралцаж, ажиллаж байгаа монголчуудын санаа бодлыг Монголын төрд болоод олон нийтэд хүргэх зорилготой үүссэн. Зохион байгуулалтын явцад зорилго чиглэл илүү тодорч басхүү өргөжин тэлж буй. 30 хэдүүлэхнээ эхлүүлж байсан үеийг бодоход ч овоо л болж байна Өнгөрсөн 9 удаагийн чуулганд давхардсан тоогоор нийт 3 тивийн 15 орноос 130 гаруй илтгэгчид илтгэлээрээ оролцсон байдаг. Үүний 50 гаруй хувь нь Доктор-ийн зэрэгтэй, 30 орчим хувь нь Магистрийн зэрэгтэй хүмүүс байна.  10-р чуулганаар энэ үзүүлэлт нилээд өснө дөө. Үүн дээр зохион байгуулалтын ажилд хамтран зүтгэж ирсэн байгууллага хүмүүс, ивээн тэтгэгч байгууллага хувь хүмүүсийг нэмбэл оюуны бүтээлээ тойрон бүрдсэн овоо том баг болно шүү. Өмнөх чуулганд оролцогчдын нэгдсэн товхимлыг сэтгүүлч Г.Солонго эмхлэн боловсруулж буй.
Энэ чуулган нь сүүлийн үед их яригдах болоод буй brain circulation гэдэг ойлголтын нэг бодит жишээ болж байна гэж хардаг. Хамтдаа байсан, байгаа, байх хүмүүсээрээ бахархадаг. Та одоо бас ингээд ороод ирлээ дээ.
 
-Г.Галбадрах: Энэ чуулганыг Британийн Монголчуудын Холбоо зохион байгуулдаг байснаа, одоо болохоор “Цахим Өртөө Холбоо” оролцон хийж байгаа юм уу даа?
-Д.Цэрэнбат:  ”Монгол орны хөгжилд” чуулганыг Лондонгоос өөр газар хийх тохиолдолд тухайн газраа үйл ажиллагаа явуулдаг ТББ нь, Төрийн байгууллагатайгаа хамтран зохион байгуулалтын асуудлыг хариуцан хийдэг уламжлал тогтоод байсан л даа. Илтгэлийн агуулга, хөтөлбрийн талаа бол Британийн Монголчуудын Холбоо хариуцаж байдаг. Тухайлбал: Стокхольм хотноо болсон 8-р чуулганы зохион байгуулалтын ажлыг Шведийн Вант Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ, элчин сайд Б.Энхмандах, Шведийн Монголчуудын Үндэсний Холбоо, тэргүүн Н.Номун-Эрдэнэ, тэр үеийн Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хорооны Инновацийн Газрын дарга Б.Ганбат нар гардан хийж байсан. Энэ уламжлалаар Монголд зохион байгуулагдах энэ удаагийн чуулганы ажиллагааг “Цахим Өртөө Холбоо”-ны Удирдах Зөвлөлийн дарга Ч.Лодойравсал, 6-р чуулганаас хойш чуулганы хөтөлбөрийн багийг байнга ахалж ирсэн, “Цахим Өртөө Холбоо”-ны гишүүн Др.Ц.Базаррагчаа, “Цахим Өртөө Холбоо”-ны УЗ-ийн гишүүн А.Булган нар Холбооноос бүрдсэн зохион байгуулах багийг ахлан бэлтгэл ажиллагааг ханган ажилллаж байгаа.
MeetingatMFA2
Нөгөө талаас анхны чуулган зохион байгуулагдах хөрс нь “Цахим Өртөө” сүлжээ байсантай холбоотой. Тухайн үеийн илтгэгчид бүгдээрээ Англид байсан хэдий ч, тэр үед ихэнхдээ “Цахим Өртөө” сүлжээгээр биесээ эчнээ мэдэх залуус чуулганыг хийхээр ЭСЯ дээрээ цуглаж байсан. Түүнээс хойшхи бүх чуулгануудад “Цахим Өртөө Холбоо” хамтран зохион байгуулж ирсэн юм. Түүнчлэн чуулганы үзэл санааг түгээх, дараагийн илтгэгч нараа олоход “Цахим Өртөө” ний бий болгосон хэлхээ холбоо онцгой үүрэгтэй байдаг тул, “Цахим Өртөө” бол энэ чуулган оршин тогтох амин сүнс нь байж ирсэн. “Цахим Өртөө” уг нь зөв хөндөөд ухвал их юм олборлож болох оюуны их орд. 9 сарын 20-д бид бас Цахим Өртөө сүлжээ үүссэний 15 жилийн ойгоо тэмдэглэхээр бэлдэж байна.
-Г.Галбадрах: Энэ удаагийн чуулганы тань давуу тал нь юу вэ?
-Д.Цэрэнбат: Хэд хэдэн онцлогтой болж байна.
9 жил гадаадад хуралдсан чуулган анх удаа эх орондоо болж байна. Бид энэ чуулганыг үүсгэн зохион байгуулж, хөл гараа олон хэлбэршүүлэх гэж 9 жил зүтгэжээ. Багагүй хугацаа өнгөрч, бид ч чамгүй санал бодол, туршлага хуримтлуулсан. Ингээд 10 жилийн ойгоо “Монгол эх орондоо очиж тайлангаа тавих хэлбрээр зохион байгуулья” хэмээн өнгөрсөн чуулганаас бид шийдвэрлэсэн.
Салбрын тодорхой сэдвүүдийн хүрээнд багууд нэгдэн ажиллаж илтгэлүүдээ бэлтгэж буй. “Цахим Өртөө”-ний залуус маань Монголд хуралдаж байхдаа энэ санааг олж дэвшүүлсэн. Өмнөх чуулгануудад нэг илтгэгч өөрийнхөө судалсан сэдвээр илтгээд оролцдог хэлбэр байсан бол, энэ удаа тодорхой сэдэв дээр багаараа хэлэлцэн боловсруулж илтгэх гэдэг энэ хэлбрийг бүгд дэмжсэн. Энэ нь “Бүтээлчээр хамтран ажиллах” нэг хэлбэр болж буй.
Бүх салбар хуралдаануудыг бас онлайн шууд дамжуулахаар зохион байгуулах баг бэлтгэлээ хангаж байна. Гадаадад байгаа Монголчуудтайгаа хүний нутагт хол суугаа гэлгүй тодорхой асуудлаар ингээд шууд ярилцаад санал бодлоо солилцож хамтран ажиллаж болох нь гэдгийг бас чуулган өөрийн зохион байгуулагдаж буй байдлаараа үзүүлэх, түүнийг нь хойшид хэлбэршүүлэн тогтоох зорилготой юм.
Төгсгөлд нь хэлэхэд 10 дахь чуулган Төрийн Яам, ТББ-уудын хамтын ажиллагаа хэлбрээр зохион байгуулагдаж буй нь, хамтран ажиллах түвшин дараагийн шатанд гарсны нотолгоо гэж ойлгож болно.
-Г.Галбадрах: Хөтөлбөрөөс харахад чуулганы хүрээнд 5 салбар хуралдаан болох юм байна?
-Д.Цэрэнбат: Өөрсдийн боломж бололцоо, Чуулганы үргэлжилэх хугацаанд тааруулаад бид 5 салбар хуралдаан хийхээр шийдсэн. Салбруудын нэрс агуулга, салбрын удирдагч болон хамтран ажиллаж буй хүмүүсийн мэдээллийг дороос авч болно. Салбар тус бүртээ е-майлын болоод фейсбуукийн групп үүсгээд санал бодлоо солилцож, бэлтгэл ажлаа хангаж буй.
Зарим салбар бараг өдөр бүр skype-ээр ярилцаж байгаа нь харагдаж байсан.
Нэг юмыг бид ойлгох хэрэгтэй. “Цахим Өртөө”-ний болоод чуулганы ажиллагаанд нэгдэн ажиллаж буй залуус маань бүгд ажил амьдралынхаа хажуугаар цаг зав сэтгэл гарган ажиллаж буй.
Дэлгэрэнгүй мэдээлэл авч, санал санаачлагаа нэмэрлэхийг хүсвэл салбрын удирдагч нартай шууд холбогдохыг санал болгож байна.

Нийгмийн Эрүүл мэнд салбар хуралдаан
Дэд сэдэв “Эрүүл орчин-эрүүл монгол хүн” 

Bazra-300x281Салбар хуралдааны удирдагч: Др Ц.Базаррагчаа, (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.) Улаанбаатар

Агуулга. Монголын томоохон хотуудад орчны эрүүл мэндийн асуудал нийгмийн эрүүл мэндийн нэн чухал асуудлын нэг болоод байна. Сүүлийн 10 гаруй жилд хотжилттой холбоотой хүн амын бөөгнөрөл эрс нэмэгдснээр агаар, хөрс, ус ихээр бохирдож эдгээрт агуулагдах химийн бодисын хэмжээ ДЭМБ-ын гаргасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэт дахин ихэсч хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болжээ. Үүнтэй холбоотой өвчлөл, хөдөлмөрийн чадварын алдалт, нас баралт, ялангуяа эрт нас баралт нэмэгдэж буй нь улс орны эдийн засаг төдийгүй өрхийн эдийн засагт томоохон хохирол учруулж буй. Энэ нь цаашилбал Монголын ирээдүй болох хүүхдийн эрүүл мэндэд ихээхэн нөлөөлж байна.Ийнхүү орчны, ялангуяа агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг яаралтай авахгүй бол Монголын эрүүл иргэд гэж үгүй болох аюул тулгарч байна. Энэхүү салбар хуралдаан нь дээрх асуудлуудыг хөндөж гадаадад ажиллаж буй монгол эрдэмтэд, Монголдоо буй холбогдох яам тамгын газар болон судалгаа шинжилгээний байгууллагын ажилтнууд хамтарсан илтгэл тавьж орчны бохирдлыг бууруулах гарцыг эрэлхийлсэн зөвлөмжийн үндэслэлийг боловсруулах зорилготой зохион байгуулагдана

Өндөр болон Мэдээлэл Холбооны Технологи
Bathuyag-300x300Дэд сэдэв: “Монголын биотехнологи, чип дизайн, эмбэддэд системийн өнөөгийн байдал, хурдацтай хөгжүүлэх боломж”
Салбар хуралдааны удирдагч: Д.Батхуяг, (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.) МУИС, Улаанбаатар

Агуулга: Цөөн хүн амтай улсын онцлогт тохирсон үйлдвэрлэлийн салбарыг, ялангуяа багахан хүн хүчээр их баялаг бүтээдэг, ямар нэг түүхий эдээс хамааралгүй, байгаль орчиндоо ээлтэй, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг технологийн салбарыг хөгжүүлэх нь чухал. Үүний жишээ нь Монгол орны хувьд хагас дамжуулагч чип дизайны болон эмбэддэд системийн салбарыг хөгжүүлэх зам байж болох юм . Тиймээс эдгээр салбарыг Монголд хөгжүүлэх нөхцөл, нөөц, боломжийн талаар олон нийт, төр засгийн түвшинд танилцуулах, энэ чиглэлээр өндөр хөгжилтэй орнуудад суралцаж, ажиллаж байгаа Монгол залуусын туршлагаас хуваалцах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн илтгэлүүдийг хэлэлцүүлнэ. Нөгөө талаас Монгол улсын хөгжил зөвхөн байгалийн баялаг дээр тулгуурлах бус оюуны мэдлэг шингэсэн шинэ салбарыг бодлогоор дэмжиж, хөгжүүлэх сэдлийг өгөх, мөн энэ чиглэлээр ажилладаг судалгааны байгууллага, гадаад, дотоодод байгаа мэргэжилтнүүд, хувийн хэвшлийг холбох, цаашид хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд дэмжлэг болох зорилготой.

Шинжлэх Ухаан, Боловсролын салбар хуралдаан

Дэд сэдэв: Олон Нийтийн Танин Мэдэхүй

Bolortsetseg-300x256Агуулга: Салбар хуралдааны удирдагч: Др М.Болорцэцэг (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.), Нью-Йорк, АНУШинжлэх Ухаан, Технологийн хурдацтай хөгжил бүхий өнөө үед мэдлэгт суурилсан нийгмийг цогцлооход мэдлэгийн чанар (мэдлэг бүтээх иргэдийг бэлтгэх) чухал. Тиймээс олон нийтэд шинжлэх ухааны ерөнхий мэдлэгийг таниулах, эзэмшүүлэх, түүгээр дамжуулан нийтийн боловсролыг чанаржуулах, шинжлэх ухаанчаар хандах хандлагыг суулгах болон нотолгоо үндэслэл дээр суурилсан шийдвэрийг аль ч төвшинд гаргадаг нийгмийг төлөвшүүлэх зорилгоор энэ салбар хуралдаанаар дараах 3 чиглэлээр гол болон дагалдах илтгэлүүдийг хэлэлцүүлнэ. Үүний үр дүнд эдгээр чиглэлийн төрийн бус байгууллагуудыг гадаад болон дотоодод энэ чиглэлийн мэргэжилтэн болон байгууллагуудтай холбох, нөөц бололцоог хэрхэн ашиглаж хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг болно.

Бизнес эрхлэлтийн салбар хуралдаан
Дэд сэдэв: ”Бизнесийн харилцаанд хүн бүр”
Sanaser-300x276Агуулга: Салбар хуралдааны удирдагч: С.Санасэр, (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.) МУИС, УлаанбаатарАгуулга: “Бизнесийн харилцаанд хүн бүр” дэд сэдэвтэй бизнесийн салбар хуралдааны зорилго нь иргэдийг өөр өөрсдийн салбарт бизнес эрхлэх “амбиц”-тай болоход сэдэл өгөх, энэ харилцаатай хамааралтай төрийн болон төрийн бус байгууллагуудад санал санаачлага, ажил өрнүүлэхэд оршиж байна. Гадаад оронд ажиллаж амьдарч буй иргэдийн дийлэнхи нь бизнесийн байгууллагын харилцаанд ордог. Тэд тухайн улсуудад бизнес эрхлэхэд таатай бодлого, хууль эрхзүйн орчин, тухайн улсаас Монголд хийж болох үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ санал санаачлагын талаар хамгийн их мэдээлэл өгөх боломжтой. Нөгөө талаас Монголд бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг, судалдаг байгууллага, хувь хүмүүс үйл ажиллагаагаа явуулахад тулгардаг хүндрэлтэй асуудлуудыг сайн мэддэг. Энэ талуудыг хооронд нь тодорхой сэдвүүдээр яриа хэлцэл өрнүүлж бүх талд шинэ сэдэл төрүүлэхэд энэ салбар хуралдааны зорилго оршино.
Гурван асуудал дээр төвлөрнө. Үүнд:
1. Гадаадад ажиллаж, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа Монгол улсын иргэдийн талаар мэдээлэл судалгаа бага байна. Нөгөө талаас гадаадад сурч боловсорч эх орондоо ирээд аж ахуй эрхэлж байгаа хүмүүс байна. Зарим бизнес эрхлэгчээр төлөөлүүлэн гадаад орон дахь жижиг дунд бизнес эрхлэлтийг дэмждэг бодлого, бодит хийгдэж буй бизнесүүдийн талаар мэдээлэл өгч тодорхой санал зөвлөмж нэгтгэнэ.
2. Нэг талаас Монголд бизнес эрхлэгч нарын дунд тодорхой байр сууринд хүрээд зогсонго байдалд шилжсэн бизнесүүд байна. Нөгөө талд олон улсад аж ахуй эрхэлж байгаа иргэд Монголоороо дамжуулан бизнесээ өргөжүүлэх, мэдээлэл, холбоо үүсгэх сонирхол байна. Эдгээр талуудын сонирхолыг яаж нэгтгэх вэ гэдэг энэ салбар хуралдааны бас нэгэн гол асуудал юм.
3. Гадаадад ажиллаж сурч тодорхой бизнесийг хэрхэн хийх мэдлэгтэй болсон нэг тал олон болж байхад түүнийг нь Монголд хөрөнгө оруулж ажил болгох сонирхогч талууд байна. Энэ харилцааг хэрхэн дэмжих вэ гэдэг асуудал энэ илтгэлийн өөр нэгэн чухал асуудал болж байна.

Бүтээлч үйлдвэрлэлийн салбар, урлагын менежмент салбар хуралдаан

Дэд сэдэв: “Дэлхийн урлаг, соёлын менежментийг Монголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллах санал төлөвлөгөө”

Unuruu-239x300Салбар хуралдааны удирдагч: Ж.Өнөрмаа (Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.), Лондон, Англи

Агуулга: Аливаа орны гадаад харилцааны бодлогод өөрийн орны соёл урлагийг иргэний болон соёлын дипломат харилцааны шугамаар дэлхийн бусад орнуудад сурталчилах, дэлхийн орнуудтай соёлын хүрээнд хамтран ажилласанаар тухайн орнуудтай ойртон нөхөрлөдөг өргөн туршлага байдаг билээ. Монгол улсын хувьд одоогоор төрийн бодлогын дагуу гадаад орон, бүс нутагт байгуулсан албан ёсны Монголын соёлын төв байхгүй бөгөөд Монголын соёл урлагийг гадаадад сурталчилах, уран бүтээлчдийг дэмжих нэгдсэн бодлого хараахан байхгүй байна. Энэ нь төрийн бодлогоор Монголын урлаг соёлыг гадаадад тогтмол сурталчилах, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын экспортыг нэмэгдүүлэх, өндөр чанартай хөрөнгө оруулалт татах, уг салбарын ажилтнуудын үнэлэмж болон үнэлгээг өсгөх боломжийг хааж байгаа юм.

Mонголын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын бүх уран бүтээлчдэд дэлхийн дэвжээ хэрэгтэй болоод байгаа энэ үед төр засгаас энэ асуудлыг хариуцлагатайгаар авч үзэн тэднийг энэ чиглэлээр ажиллах мэдлэг боловсролоор хангаж, гадаад орнуудад ажиллаж амьдардаг туршлагатай иргэдтэйгээ холбогдон, тэдний оюун ухаан, сэтгэл зүтгэл, холбоо хэлхээсийг үүнтэй адил бүтээлч ажилд зориулж хамтран ажиллах цаг нэгэнтээ ирээд байна. Даяарчлалын өнөө үед асар хурдтай хөгжиж буй технологийн ачаар Хил хязгааргүй (… without borders) мэргэжилийн группүүд асар олноор үүсэн амжилттай ажиллаж байгаагаас харахад хүний нөөц, боломж бололцоог тухайн хүн аливаа оронд биеэр байхаас үл хамааран улс орны хөгжилд гар бие оролцож болохыг олон тэргүүний монгол залуусын жишээ бэлхнээ харуулж байгаа. Төрийн нэгдсэн бодлогын дэмжлэгтэйгээр монголын уран бүтээлчид дэлхийн тавцанд өрсөлдөж, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын орлого нэмэгдэж, уран бүтээлчдийн бизнес сэтгэлгээг эрчимжүүлж, монгол соёл урлагийг дэлхийд сурталчилах, түүнчлэн өнөөгийн Монгол орны дүр төрхийг гадаадад болон гадаадын иргэдэд зөвөөр таниулан сурталчилахад Монгол соёл, урлаг, бүтээлч салбараар дамжуулан ажиллах бололцоо их байна.

Тус салбар хуралдаанаар урлаг, соёлын менежмент, музейн хүний нөөцийн менежментийн чиглэлээр 3 үндсэн болон дагалдах илтгэлийг хэлэлцүүлж, энэ чиглэлээр Монгол улсын холбогдох яам, төр засгийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах саналыг дэвшүүлнэ.

 -Г.Галбадрах: 10-р чуулганы үр дүн юу байх вэ?
 -Д.Цэрэнбат: Чуулган бүр дээр асуудаг асуулт байна.   Өмнөх чуулгануудын хувьд “энэ чуулганаас яг ийм үр дүн гарсан” гэж хэлэхэд бэрх мэт ч тасралтгүй зохиогдсон чуулгануудын дүнд  энэхүү оюуны брендийг тойрсон, оюуны татах хүч сайтай нэгдэл бий болсон байдаг юм. “Монгол орны хөгжилд” тэддүгээр чуулган гээд ярихаар тухайн  чуулганд илтгэлээрээ оролцсон, хамтран зохион байгуулж байсан хүмүүст нэг тийм сэтгэлийн гэгээ татаж буй нь харагддаг. Энэ нь их юм хийх хүч гэж итгэдэг. Бас л зөв хөндөж зөв ажиллуулах тухай асуудал бий.

10-р чуулганы хувьд харин бид тодорхой үр дүн үлдээх болно. Энэ нь чуулган хийгдэж буй хэлбрийг цаашид үргэлжлүүлэн янз бүрийн сэдвүүдээр гадаадад байгаа Монголчуудтайгаа, төрийн болоод мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хэлэлцүүлэг хийдэг, байнгын тасралтгүй ажиллагааг бий болгох явдал. 10-р чуулганыг бэлтгэж байх явцад “спортын талаар, хэвлэл мэдээллийн талаар яагаад энэ удаагийн чуулганд хөндсөнгүй вэ” гэсэн асуултууд гадаадад ажиллаж амьдарч буй  мэргэжлийн нөхдөөс ирж буй. Чуулганд хэлэлцэгдэж буй салбруудын хувьд ч цааш задлаад ярилцах сэдвүүд их бий. Технологийн хувьд орон зай цаг хугацааны ялгаагүй, дэргэд мэт суугаа ярилцах боломж улам бүр хүртээмжтэй, хялбар атлаа боловсронгуй болж байна. Гадаадад суугаа монголчуудтайгаа улс орныхоо хөгжлийн тодорхой асуудлаар санал бодлоо солилцож, хэлэлцэж, хамтран ажиллах бодитой бололцоо байгааг энэ чуулганаараа харуулах, цааш үргэлжлүүлэн сэдэв сэдвээр уулзалт ярилцлагууд зохион байгуулж, бодит үр дүн рүү  чиглүүлэх тогтолцоог бий болгох нь энэ чуулганы гол үр дүн байх болно.
10 чуулганаас гарах зөвлөмж дээр энэ талаар танилцуулна.
-Г.Галбадрах:  Чуулганыг сонирхсон хүмүүс биечлэн оролцох боломж байгаа юу?
-Д.Цэрэнбат: Чуулган болох танхимын багтаамжаас хамаараад биечилэн оролцох хүний тоо 150-аас хол хэтрэхгүй байх ёстой болоод буй. Гол оролцогчид нь гадаадаас очиж буй ТББ-дын төлөөлөгчид, төрийн болоод мэргэжлийн газруудын хүмүүс,  2 чуулганы илтгэгчид, зохион байгуулах багийнхан гээд л ер нь болчихоод байна даа. Чуулганы өглөөний хэсгийн  ажиллагааг НТВ ТВ орон даяар шууд дамжуулна. 10-р чуулганы салбар хуралдаануудыг интэрнэтээр шууд дамжуулахын зэрэгцээ бичлэгээр авч дараа үзэгчдэд хүргэх юм.
Бүртгэлийн хуудас  аар ажиллаж буй.
Хүний тооноос хамаараад уг хуудсаар бүртгэгдсэн хүмүүст бас оролцох боломж нээгдэх байх гэж найдаж байна.
-Г.Галбадрах: “Бүтээлч хамтын ажиллагаа” чуулганы талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санаа бодлоо хуваалцсанд баярлалаа. Мэдээж олон оролдлогуудын дараа бодитой үр дүн гараасай гэж хүсч байна. Амжилт хүсье.
-Д.Цэрэнбат: Цаг гарган ярилцсан Танд ч бас баярлалаа.
Оролдож байж л онож алдана, сурна, ахина. Зүгээр сууж л болохгүй, нэгэнт эхлүүлсэн бол орхиж, хаяж болохгүй. Тэгэж байж л үр дүн гарна даа тийм ээ. J Дунд сургуульд  физикийн хичээл дээр “ажил бол шилжилт” гэсэн нэг энгийн томъёо үздэг. Энэ ойлголтоор бол хийснээ ахиулахгүй орхиод байвал эргээд л юу ч хийгээгүй байсан төлөв дээрээ ирээд, энэ томьёо ёсоор шилжилт хийгдээгүй буюу ажил хийгдээгүй болно. Бид зөв зүг рүү байнга шилжилт хийж байх хэрэгтэй.
Хилийн чанад дах Монголчуудын холбоод, ТББ-дын 10-р чуулган, “Монгол орны хөгжилд” 20-р чуулган гээд ярих үед та бид хийсэн шилжилт, хуримтлуулсан туршлага гээд бас арай өөр юм хөөрөлдөж  суух буй заа.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter