Монгол Улсын Төрийн Дуулал
Монгол Улсын Ерөнхийлөгч Их Монгол Улс Байгуулуагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Төрийн сүлд дуулал шинэчлэхээр шийдэн зарлиг гаргаж ажлын хэсэг байгуулсанаар Монгол Улсын Төрийн Дуулал 2006 оны 7-р сарын 11-ээс шинэчлэгдлээ.
Төрийн тэргүүн ажлын хэсгийнхний зөвлөмжөөр Төрийн бэлгэ тэмдгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, ажлын хэсгийнхэн хувьсгалт улс, зовлонг тонилгох гэсэн үгийг хэт хуучирсан, утга санааны хувьд зохимжгүй гэж үзжээ. “Дайсны хөлд хэзээ ч орохгүй”, “Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж” гэсэн мөрүүдийг утга, агуулгын алдаатай гээд сольж. Төрийн дуулалд язгуур уламжлал, утга соёлоо бадруулах үүднээс нэг бадаг нэмсэн байна. Төрийн дуулал шинэчлэхэд зургаан Ардын уран зохиолч оролцжээ. Тэд сүлд дууллыг өөрчлөхөөр ажилласан боловч Ц.Дамдинсүрэнгийн үгийг хэвээр үлдээж, Ардын уран зохиолчид дууллын зарим үг, мөрийг өөрчилж бадаг нэмээд зохиолчийнх нь нэрийг хэвээр үлдээе гэж шийдсэн юм.
Үгийг Ц. Дамдинсүрэн
Аяыг Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж
Монгол Улсын Төрийн Дуулал
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстайӨндөр төрийн минь сүлд ивээж
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугайХолбоотой Мэдээлэл :
- Эртний Сайхан - Төрийн Найрын Магнай Дуу - Чингисийн Төрийн Дуулал
- БНМАУ-ын Төрийн Дуулал - 1923 он
- БНМАУ-ын Сүлд Дуулал - 1950 он
- БНМАУ-ын Төрийн Дуулал - 1961 он
- Монгол Улсын Төрийн Дуулал - 1992 он
- 21769 уншсан
- Хэвлэх хувилбар
