Мэдээ, мэдээлэл
2010/03/12, Баасан - 01:54 — Цахим Өртөө Холбоо
Германы элчин сайдын яам, Германы эрдмийн солилцооны алба, Гадаад орнууд дахь ерөнхий боловсролын асуудал эрхэлсэн төв болон Монгол-Германы Гүүр ТББ-аас хамтран зохион байгуулж буй “Германы 3 дахь удаагийн боловсролын үзэсгэлэн, яармаг“ 2010 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Хүүхдийн Номын Ордонд зохион байгуулагдах болно. Энэ үйл ажиллагааг тохиолдуулан Гёте Институтын Германы мэдээллийн номын сан, Швейцарийн соёл, мэдээллийн төв “Нээлттэй хаалганы өдөрлөг”-төө сонирхогч олон түмнийг урьж байна.
- Сэтгэгдэл: 1
- Дэлгэрэнгүй
- 85 уншсан
2010/03/11, Пүрэв - 01:00 — Д.Цэрэнбат
Монгол оронд тохиолдоод буй зудын аюулд нэрвэгдсэн малчин түмэнд туслах хандивийн үдэшлэг Лондон хотын төв Holborn дүүрэгт байрлах Британийн шилдэг 10 буудлын нэг Reniassance London Chancery Court Hotel-ийн хүлээн авалтын танхимд 2010 оны 3 дугаар сарын 5-ны Баасан гарагийн орой боллоо.
Энэхүү арга хэмжээг 86400 хөдөлгөөн санаачилж, Монголын малчдад туслах ажиллагаа явуулдаг Британийн CAMDA(Cambridge Mongolian Development Appeal) сайн санааны байгууллагатай хамтран Монгол Улсын Элчин сайдын яам, Британийн Монголчуудын Холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулав.
- Сэтгэгдэл: 4
- Дэлгэрэнгүй
- 243 уншсан
2010/03/03, Лхагва - 14:58 — В.Даваа
В.Даваа. Токиогоос
Хоёр сарын хорин долоон хорин наймны өдрүүдэд Токиогийн Коотоо дүүргийн Тацүми олон улсын бассейнд Японы аварга шалгаруулах тэмцээнтэй хамтатгаж “Japan Open – 2010” богино зайн усан сэлэлтийн олон улсын тэмцээн болж өнгөрлөө.
Энэ тэмцээнд усан спортын акул гэгддэг япон, америк, дани, австри, нидерланд, испани тэргүүтэй хорин таван улсын шалгарсан 12-35 насны наян таван(японы тамирчдын тоо ороогүй болно)тамирчин оролцсоноос зуун метрийн зайд өврөөс даллаж сэлэх төрлөөр О.Баттулга, мэлхий сэлэлтийн тавин метрийн зайд Э.Бадамсүрэн нар эх орноо төлөөлөн оролцлоо.
- Сэтгэгдэл: 2
- Дэлгэрэнгүй
- 510 уншсан
2010/03/02, Мягмар - 05:43 — Д.Цэрэнбат
Нүүдэлчин монгол ахуй, малчин түмнийг минь хэмээсэн
Англи нутгийн сайхан сэтгэлт буурлын
гэгээн дурсгалд зориулав.
Арваад жилийн өмнө нутаг оронд минь зуд турхан тохиосныг сонсоод сэтгэл нь өвдөж буяны байгууллага байгуулан өгөөмөр сэтгэлээр ажиллаж ирсэн сайхан сэтгэлд нэгэн буурал хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гашуун мэдээ хүлээж авав.
Британийн Монголчууд CAMDA-ийн Жон өвөө гэхээр андахгүй. Монголчуудын баяр наадам, хурал цуглаан, элчин сайдын яамны хүлээн авалт гээд хаана юу л болно цагаан толгойтой, бөгтөрдүү нуруутай, янхир шар өвгөн CAMDA-гаа сурталчилан, урт урт яриа дэлгэн нүдээрээ инээмсэглэн явдагсан. Тэр сайхан өвөө маань дахиж бидэнтэйгээ уулзаж хөөрөлдөхөөр ирэхгүй болжээ.
- Сэтгэгдэл: 17
- Дэлгэрэнгүй
- 739 уншсан
2010/03/01, Даваа - 07:01 — Цахим Өртөө Холбоо
Нинжбатын Ууганбаатар, Стокгольмийн Эдийн Засгийн Сургууль, Sweden
Бид ер нь хөгжих үү? Хөгжиxийн тулд юу хийх вэ? Уул уурхайгаа түших үү эсвэл худалдаа хийх үү? Аль эсвэл Америктай түншлэх, дэлхий дээрх хамгийн ардчилсан улс болох нь зөв юм уу? Энэ мэт олон асуултууд та бидний өмнө тулгарч байгаа өнөө үед, Монгол улсын хөгжлийн тухай өөрийн санал бодлуудаасаа таньтай хуваалцахыг зорин, ”Хөгжлийн Тухай” гэж нэрлэсэн өөрийн энэхүү ажлаа та бүхэнд дэлгэж буйг минь хүлээн авна уу.
- Сэтгэгдэл: 6
- Дэлгэрэнгүй
- 1023 уншсан
2010/02/28, Ням - 08:34 — Ж.Бат-Ирээдүй
Япон Сасакава Энх тайвны сангийн урилгаар Монгол Улсын Их Хурлын гишүүн,
Монгол-Японы парламентын бүлгийн тэргүүн Даваажавын Ганхуяг тэргүүтэй таван эрхэм гишүүн 2 дугаар сарын 17-25 нд Японд танилцах, судлах аялал хийлээ. Аялалын хүрээнд Японы парламентын тогтолцоо, засгийн газрын байгууллагуудтай танилцаж, засгийн газрын зарим сайд болон Ерөнхий сайд Хатояаматай уулзсан байна.
- Сэтгэгдэл бичих
- Дэлгэрэнгүй
- 406 уншсан
2010/02/26, Баасан - 02:06 — Мөнхөө-Тогтох
Г.Мөнх-Эрдэнэ - МУИС, Нийгэм-Соёлын Антропологийн Тэнхимийн магистрант
Г.Баттогтох - МУИС, Утга зохиолын Тэнхим, магистр
Өөрийн гарт барьсан зул
Өрөөлийн нүдэнд гэрэл болдгийг сана.
Шастирын үг
Бүх хүмүүс завгүй байна... Тэд ямар нэгэн юм хийгээд л завгүй байгаа даа. Аав нь хүүтэйгээ уулзах завгүй. Хүү нь ч гэсэн аавтай уулзах завгүй. “Нялхасыг угтаж, өтгөсийг үдээд өчүүхэн ч чөлөө завгүй байна” Монголчууд. Ямар нэг юм хийгээд завгүй байдаг хүмүүст, ялангуяа тэр ямар нэг юм нь ямар ч юм биш байдаг хүмүүст үүнийг зориуллаа.
- Сэтгэгдэл: 20
- Дэлгэрэнгүй
- 956 уншсан
Ж.Бат-Ирээдүй
2010/02/25, Пүрэв - 18:39
- Сэтгэгдэл бичих
- 164 уншсан
2010/02/24, Лхагва - 23:05 — Д.Үүрцайх
Монгол овогт ДашдондогийнҮүрцайх Бонн хот, 22.2.2010
Эргэлзээ
Социалист системийг задралд хүргэн дэлхий даяар өрнөсөн ардчиллын гурав дахь давалгааны хаялагаар Монгол улс ЗХУ-ын нөлөөллөөс бүрэн ангижран тусгаар тогтнох, дэлхийн дэвшилтэт гүрнүүд лугаа ардчилсан нийгэм, төрийн байгуулалтай болох түүхэн боломжийг олж авсан. Эдүгээ 20 жилийн дараа бид тайван замаар хийгдсэн “ардчилсан” гэх хувьсгалынхаа ойг бахдан тэмдэглэж, “баатаруудаа” тодруулан шагнаж, баярлан хөгжилдмой.
- Сэтгэгдэл: 1
- Дэлгэрэнгүй
- 642 уншсан
2010/02/24, Лхагва - 21:43 — altangerel
Боннын Т.Алтангэрэл
1990-ээд оноос хойш Монголын нийгэмд гарсан томоохон өөрчлөлт бол хувийн ашиг сонирхол зах зээл, нийгмийн хөгжлийн гол хөдөлгүүр болсон явдал. Хүн бүр өөрийн итгэл үнэмшлээр амьдралаа зохиож, хүссэн зүйлээ хийх эрх, эрх чөлөөгөөр хангагдсан нь ардчилсан хувьсгалын гол ач гавьяа яах аргагүй мөн. Нийтийн эрх ашиг хувийн сонирхлоос дээгүүр тавигддаг байсан социалист нийгмээс хувийн ашиг сонирхол давамгайлдаг тогтолцоо руу шилжих явц сүүлийн хорин жил хурдацтай өрнөж, монголчууд хэдхэн жилийн дотор хувийн өмч, зах зээл, ардчилал, хүний эрх гэх үгсийг хамгийн өргөн хэрэглэх болсон.
- Сэтгэгдэл: 4
- Дэлгэрэнгүй
- 563 уншсан
